Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/01254

      2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/01254

              Улаанбаатар хот

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................. тоотод түр оршин суух Д  овогт Н-ын С/РД............./-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух О овогт Ц-гийн Х /РД:.........../-т холбогдох,

            гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С, хариуцагч Ц.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

           Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Саруул миний бие 2004 онд Ц.Х-тай танилцаж, улмаар 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид 0000 оны 07 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор хурим хийж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 0000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү Х.С, 0000 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Х.Т нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал, байнгын хэрүүл маргаан, утга учиргүй хардалт сэрдэлт, үг хэлээр доромжлон гүтгэх, гэр бүлийн дотно харилцаа гэх зүйлгүй болоод удсан тул бидний хүүгийн зан авир өөрчлөгдөж, аймхай, өөртөө итгэлгүй, хумсаа мэрдэг, орондоо шээдэг муу зуршилтай болсон гэх мэт байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, Н.С миний бие жирэмсэн байх үе буюу 2019 оны 2 дугаар сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс  хоёр хүү маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмч болох 2017 онд зээлээр авсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 58 дугаар байрны 60 тоот орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хувийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Ц.Х нь уг орон сууцны ногдох хэсэгт 8.000.000 төгрөгийг өгч, эд хөрөнгийн маргаанаа  сайн дураар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн. Иймд уг орон сууцтай холбоотой шаардлага гаргахгүй, өөр маргаан байхгүй болно гэв.

            Хариуцагч Ц.Х шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Ц.Х миний бие Н.С-тай 2011 оноос хамт амьдарч, 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь үнэн билээ. Хамт амьдрах хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү Х.Сүлд төрсөн. Миний бие 2017 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл зам тээврийн компанид том оврын автомашины жолоочоор ажиллаж байсан. Миний ажил Өмнөговь аймгийн Гашуун сухайт гэдэг газар байрлан байнгын тэндээ ажиллаж, гэртээ үе үе ирдэг байсан. Энэ үщд Н.С Улаанбаатар хотод ажиллаж байсан. Н.С нь 2019 оны 2 дугаар сараас хойш гэрээ орхин, өөр хүнтэй тусдаа амьдарч байгаа ба 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Тамирыг хүлээн зөвшөөрдөггүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг дэмжиж байна. Миний бие 2019 оны 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ганцаараа амьдарч, 4 дүгээр сард ажлаасаа гарсан болно. Цаашид хамтран амьдрах  боломжгүй, Н.С нь өөр хүнтэй амьдардаг ба  үүнийг нь хэлэхээр гэр орны эд зүйлс эвдэн сүйтгэдэг ба  амгалан тайван байдлыг  алдагдуулдаг, намайг болон хүүхдийг үргэлж загнаж, уурлан  хүүхдүүдээ өөрөө асран хамгаалдаггүй, эелдэг зөөлөн харьцдаггүй, аав ээжийндээ байлгаж,  өөрөө гэртээ ганцаараа байж өөр хүнтэй уулан учирдаг юм. Миний бие өөрийн хүү Х.С-д хойд эцгийн гар харуулахгүй учир асрамждаа авч үлдэнэ. Бид нар хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн дундын эд хөрөнгө үүсэж бий болж чадаагүй болно. Н.С-ын нэхэмжлэлд бичигдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх 58 дугаар байрны 60 тоот нь иргэн Ш.Д-ийн хууль ёсны  үл хөдлөх өмч хөрөнгө юм. Тиймээс дундын эд хөрөнгөөс хувь гаргуулах шаардлага нь үндэслэлгүй юм.  Иймд Н.С-ын нэхэмжлэлийн шаардлагын   гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэхийг хүлээн зөвшөөрч, харин хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг болон дундын хөрөнгөөс хувь гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2011 оноос хамтран амьдарч, 2013 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 0000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү Х.С, 0000 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү  Х.Т нар төрсөн. Би Өмнөговь аймагт Гашуун сухайтад нүүрсний тээвэрт явдаг байсан. Улаанбаатараас явсны дараа утсаа салгаж, ярихгүй, амралтаараа ирэхээр чи зайл, чамтай ярих зүйл байхгүй гэдэг. Тагтаар дүүрэн пивоны шил сав угтдаг байсан. 7-8 удаа салж нийлж байсан бөгөөд одоо өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй. Харин хүү Х.С-ийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Учир нь Н.С нь хүүхэд авсан ч хүмүүжилгүй, зан ааш нь тогтворгүй учир чадахгүй гэж бодож байна. Архидан согтуурч тасарсан байдалтай, хүмүүжлийн доголдол гаргадаг, өөрөө хүмүүжилгүй учир хүүхдээ өсгөж чадахгүй гэж бодож байна.  Би боловсрол хүмүүжил тал дээр нь анхаарна. Би амьдралын төлөө хөдөө гадаа явж байсан нь үнэн.  Одоо хотод суурин ажиллаж байгаа учир хүүхдээ анхаарч хүмүүжүүлж чадна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд эд хөрөнгийн маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэсэн тул эвлэрлийн гэрээний дагуу шийдүүлнэ гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Ц.Х нар 2004 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү Х.С, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Х.Тамир нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, үл ойлголцлын улмаас 2019 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Н.С нь энэхүү хугацаанд өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

     Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Х нь хүү Х.С-ийг өөрийн асрамжид авах хүсэлт гаргасан боловч хүүхдийн одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан тогтоогдоогүй болно.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Х.С, хүү Х.Т нарыг эх Н.С-ын асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Х.С, хүү Х.Т нарыг эцэг Ц.Х-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт нийцэж байх тул  гэрлэгчид эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 58 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай, 36.2 м.кв талбай бүхий  орон сууцыг хариуцагч Ц.Х-ын эзэмшилд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х нь уг орон сууцны ногдох хэсэгт тооцон 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.С-д шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг батлах нь зүйтэй байна.

  Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт Ноостын С, О овогт Ц-гийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Х.С, 0000 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Т нарыг эх Н.С-ын асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Х.С, хүү Х.Т нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг  Ц.Х нь тус тус тэжээн тэтгэсүгэй.

         4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ............тоот хаягт байршилтай, 36.2 м.кв талбай бүхий  орон сууцыг хариуцагч Ц.Х-ын эзэмшилд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х нь уг орон сууцны ногдох хэсэгт тооцон 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.С-д шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг баталсугай.

         5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 75.730 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

         6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР