Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Мын Н (...............)-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын ..... дүгээр багт оршин суух, ХТ овогт Дн Ө (................)-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгө болох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 155/2021/00132/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Д.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би нөхөр Д.Өтай 2009 онд танилцаж 2011 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр том охин Ө.Атөрсөн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Ө.Ө төрсөн. Бид хоорондоо байнгын хэрүүл маргаан, хүчирхийлэлтэй байдаг байсан. Эд хөрөнгөө зардаг бусдад зүгээр өгдөг зэрэг асуудлуудаас болж цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон. Өмнө олон удаа намайг зодож байсан. Тухай бүрд нь би уучлаад өнгөрөөдөг байсан. Одоо би уучлаад хамт амьдраад байх боломж байхгүй. Иймд Д.Өаас гэрлэлтээ цуцлуулж, охин Ө.А, хүү Ө.Ө нарыг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн тал дээр хариуцагчтай харилцан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Хүүхдийн тэтгэлгийн тал дээр манай нөхөр би одоохондоо хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлөөд байх боломж байхгүй хэсэг хугацаанд харзнаж өгөөч гэж гуйсан. Би уг гуйлтыг нь зөвшөөрсөн байгаа....Эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд: 2 тооны адуу, хязаалан үрээ /эр/-1, Даага /охин/-1, 21 тооны үхэр, Тугалтай үнээ 5, Бух 1, Бяруу /охин/ - 5, Шүдлэн /охин/ - 3, Хязаалан гуна 1, Сувай үнээ 1, 40 тооны хонь, Төлөг 20, эм хонь -20, 20 тооны ямаа, Эр ямаа 10, эм ямаа 10, БНХАУлсад үйлдвэрлэсэн Улсын дугааргүй Мустанг-5 маркийн боронзон бор өнгийн мотоцикль 1 ширхэг, Давхар бүрээстэй 6 ханатай гэр 1 ширхэг, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа зэргийг хариуцагч Д.Өд үлдээхээр, 2 тооны адуу, Хязаалан байдас 1, Даага /охин/ - 1, 58 тооны үхэр, Тугалтай үнээ 13, Сувай үнээ 5, Соёолон гуна 1, Хязаалан гуна 6, Шүдлэн 7 /охин шүдлэн 2, эр шүдлэн 5/, Бяруу 11, /эр бяруу -8, эм бяруу - 3/, Тугалах үнээ 2, 270 тооны хонь Үүнд: /хурга, төлөг эм хонь, эр хонь, шүдлэн хонь багтна/. 164 тооны ямаа Үүнд: /ишиг, борлон, шүдлэн ямаа, эм ямаа, эр ямаа багтна/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 56-09 тоотод байрлах хашаа, 6х8 хэмжээтэй өвлийн сууц, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын Бийн салаанд байрлах хаваржааны хашаа зэргийг нэхэмжлэгч М.Н, охин Ө.А, хүү Ө.Ө нарт үлдээхээр тохиролцож эвлэрсэн.

Миний тухайд шүүхэд нэхэмжилсэн 7.300.000 төгрөгийн хуваарьт эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Пронтер маркийн автомашин, Тоёота Акуа маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд оногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байгаа болно.Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан.

....Охин маань санал өгөхдөө аавыгаа дагна гэж хэлсэн. Тэр хүүхдийг би гаргаж, өсгөсөн хүүхэд. Миний охин аавдаа хайртай, аав нь охиндоо хайртай үүнийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Асрамжийн хувьд хүүхэд ээж дээрээ үлдэх ёстой гэж би бодож байна. Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй амжиргаатай, амиа чирээд явчих чадвартай байсан бол би охиноо өгөх байсан. Гэвч би энэ хүнд үнэхээр найдаж чадахгүй байна. Нөхөр маань үргэлж алдаа гаргаж, хүнтэй муудалцдаг. Айлд очиж агсам тавьдаг. Хүүхдүүдийнхээ хажууд эхнэрээ зодож байдаг. Эхнэрийнхээ цусыг охиноороо арчуулж байдаг тийм хүн. Миний охин дахин тийм зүйлс битгий үзэж хараасай гэж хүсэж байна. Охин хүүхэд гэдэг утгаар нь би өөрийн асрамжид авна гэж бодож байна....Би хүүхдүүдийнхээ тэтгэлгийг гаргуулъя. Харин чи боломжтой үедээ төлж болно гэж хэлсэн....Охин Ө.Амаань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багийн С сургуулийн .... дүгээр ангийг амжилттай төгссөн....Хүү маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн .... дугаар цэцэрлэгт 3 настнуудын бүлэгт явдаг....Миний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Үр хүүхдээ аваад явж чадна. Цэвэрхэн орчинд амьдруулж, сурах газар нь сургаж чадна. Хүүхдүүдийнхээ ирээдүйг уландаа гишгэж архи уухгүй. Би өнөөдөр эд хөрөнгөө хуваагаад аваад байгаа нь миний хоёр хүүхэд цаашдаа сайхан амьдраасай, ирээдүйтэй байгаасай гэсэн дээ эд хөрөнгөө хувааж аваад байгаа юм. Суръя гэсэн сургуульдаа ороход төлбөрийн чадваргүй болчихгүй байгаасай гэж бодоод хоёр хүүхдэдээ авах зүйлийг нь аваад хуулийн дагуу салъя гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан....гэв.

Хариуцагч Д.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2009 онд танилцаж үерхэж байгаад 2011 онд гэр бүлээ батлуулсан. 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр том охин Ө.А, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Ө.Ө нар төрсөн. Манай гэр бүлийн хүн төвд байдаг би хөдөө тусдаа байдаг зэрэг шалтгаанаас болж надад бухимдал төрж хэрүүл маргаан үүсэх болсон. Бид хоёр хоорондоо ярилцахад манай эхнэр би чамаас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Харин эд хөрөнгө дээрээ эвлэрье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Хоёр хүүхдээ М.Нийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Ө.Аөөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр нэхэмжлэгч хурал орохын өмнө чи хүүхдүүддээ өгөх юмаа өгчих, би чамаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэхээр нь би эд хөрөнгийн тал дээр эвлэрсэн. Харин одоо хурал дээр хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Би хүүхдүүддээ өгөх тэтгэлгээ өгнө. Эд хөрөнгийн тал дээр доорх байдлаар эвлэрсэн. 2 тооны адуу, хязаалан үрээ /эр/-1, Даага /охин/-1, 21 тооны үхэр, Тугалтай үнээ 5, Бух 1, Бяруу /охин/ - 5, Шүдлэн /охин/ - 3, Хязаалан гуна 1, Сувай үнээ 1, 40 тооны хонь, Төлөг 20, эм хонь -20, 20 тооны ямаа, Эр ямаа 10, эм ямаа 10, БНХАУлсад үйлдвэрлэсэн Улсын дугааргүй Мустанг-5 маркийн боронзон бор өнгийн мотоцикль 1 ширхэг, Давхар бүрээстэй 6 ханатай гэр 1 ширхэг, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа зэргийг надад үлдээхээр, 2 тооны адуу, Хязаалан байдас 1, Даага /охин/ - 1, 58 тооны үхэр, Тугалтай үнээ 13, Сувай үнээ 5, Соёолон гуна 1, Хязаалан гуна 6, Шүдлэн 7 /охин шүдлэн 2, эр шүдлэн 5/, Бяруу 11, /эр бяруу -8, эм бяруу - 3/, Тугалах үнээ 2, 270 тооны хонь Үүнд: /хурга, төлөг эм хонь, эр хонь, шүдлэн хонь багтна/. 164 тооны ямаа Үүнд: /ишиг, борлон, шүдлэн ямаа, эм ямаа, эр ямаа багтна/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 56-09 тоотод байрлах хашаа, 6х8 хэмжээтэй өвлийн сууц, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын Бийн салаанд байрлах хаваржааны хашаа зэргийг нэхэмжлэгч М.Н, охин Ө.А, хүү Ө.Ө нарт үлдээхээр тохиролцож эвлэрсэн.

Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд нэхэмжилсэн 7.300.000 төгрөгийн хуваарьт эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Пронтер маркийн автомашин, Тоёота Акуа маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд оногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан эвлэрлийн гэрээг байгуулсан....Надад давуу тал гээд байх зүйл байхгүй. Эхнэр гэр орны ажлаа хийдэг. Би малаа хардаг байсан. Манай охин өөрөө би ээжтэй амьдрахгүй гээд байгаа....Нэхэмжлэгч учир нь олдохгүй зантай. Байнга хэрүүл маргаан үүсгэж байдаг учир гэрлэлтээ салгахыг зөвшөөрч байгаа....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь Д.Өд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгө болох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 118/000055 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Ө.А, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Ө.Ө нар төрсөн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 118/000056 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 118/000057 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдов. /хх-ийн 7-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Д.Ө нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүү Ө.Өгийн асрамжийн талаар маргаагүй, харин охин Ө.Амин-Эрдэнийн асрамжийн талаар маргах боловч охин Ө.Аөөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Тодруулбал, хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Охин Ө.Ань шүүхэд аавтайгаа хамт амьдрах саналыг гаргасан боловч хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан шаардлагыг үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ө.А, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ө.Ө нарын нас болон хүүхдүүдэд тавих эхийн халамж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүчирхийлэл үйлдэж байгаагүй зэргийг харгалзан хүүхдүүдийг эх М.Нийн асрамжид үлдээн, эцэг Д.Өаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Ө.А, хүү Ө.Ө нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. /хх-ийн 12-14 дүгээр тал/

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн шүүх хуралдаанд гаргасан ....Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хариуцагчийн орлогын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа учраас тэтгэлгийн хэмжээг багасгаж тогтоож өгнө үү... гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна

Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэх хуулийн зохицуулалт нь шүүхээс хүүхдийн тэтгэлэг тогтоох хэмжээнд хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон хариуцагчийн ажил олгогчоос цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэлгийг шилжүүлэхдээ дээрхи хэмжээнээс хэтрүүлж болохгүйг ойлгоно.

Иймээс Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Өаас хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ө.А, хүү Ө.Ө нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Өы хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.Өаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх М.Н нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч нь өөрийн хуваарьт хөрөнгө болох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагуудад эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

2 тооны адуу, үүнээс хязаалан үрээ /эр/-1, Даага /охин/-1, 21 тооны үхэр, үүнээс тугалтай үнээ 5, бух 1, бяруу /охин/ - 5, шүдлэн /охин/ - 3, хязаалан гуна 1, сувай үнээ 1, 40 тооны хонь, үүнээс төлөг 20, эм хонь -20, 20 тооны ямаа, үүнээс эр ямаа 10, эм ямаа 10, БНХАУлсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн боронзон бор өнгийн мотоцикль 1 ширхэг, давхар бүрээстэй 6 ханатай гэр 1 ширхэг, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа зэргийг хариуцагч Д.Өд үлдээхээр, 2 тооны адуу, үүнээс хязаалан байдас 1, даага /охин/ - 1, 58 тооны үхэр, үүнээс тугалтай үнээ 13, сувай үнээ 5, Соёолон гуна 1, хязаалан гуна 6, шүдлэн 7 /охин шүдлэн 2, эр шүдлэн 5/, бяруу 11, /эр бяруу -8, эм бяруу - 3/, тугалах үнээ 2, 270 тооны хонь, үүнд /хурга, төлөг эм хонь, эр хонь, шүдлэн хонь багтна/. 164 тооны ямаа үүнд /ишиг, борлон, шүдлэн ямаа, эм ямаа, эр ямаа багтна/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 56-09 тоотод байрлах хашаа, 6х8 хэмжээтэй өвлийн сууц, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын Бийн салаанд байрлах хаваржааны хашаа зэргийг нэхэмжлэгч М.Н, охин Ө.А, хүү Ө.Ө нарт үлдээхээр, нэхэмжлэгч М.Н нь өөрийн хуваарьт хөрөнгө болох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Пронтер маркийн автомашин, Тоёота Акуа маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсан эвлэрлийн гэрээ байгуулж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,503 /238,628+320,875/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч Д.Ө төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ө.А, хүү Ө.Ө нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,000 төгрөг, 2 тооны адуу, үүнээс хязаалан үрээ /эр/-1, Даага /охин/-1, 21 тооны үхэр, үүнээс тугалтай үнээ 5, бух 1, бяруу /охин/ - 5, шүдлэн /охин/ - 3, хязаалан гуна 1, сувай үнээ 1, 40 тооны хонь, үүнээс төлөг 20, эм хонь -20, 20 тооны ямаа, үүнээс эр ямаа 10, эм ямаа 10, БНХАУлсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн боронзон бор өнгийн мотоцикль 1 ширхэг, давхар бүрээстэй 6 ханатай гэр 1 ширхэг, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа зэргийг хариуцгч Д.Өд үлдээн шийдвэрлэхээр эвлэрсэн ба дээрх мал, эд хөрөнгүүдийг үнэлсэн нэхэмжлэгчийн үнэлгээг хариуцагч зөвшөөрсөн тул 13,010,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 223,000 төгрөг, нийт 349,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нт олгохоор тогтлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар тус шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШЗ2021/00619 дугаартай Хүсэлтийг хангаж, урьдчилсан арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч Д.Ө нь 75-50 ХӨҮ улсын дугаартай Тоёота Акуа маркийн суудлын автомашин, нийт 504 толгой мал ба хонь нийт 260 толгой /эм хонь 178 толгой, эр хонь 12 толгой, хурга 68 толгой, хуц 2 толгой/, ямаа нийт 179 толгой /эм ямаа 110 толгой, эр ямаа 20 толгой, ишиг 48 толгой, ухна 1 толгой/, үхэр нийт 61 толгой /үнээ 17 толгой, шар 1 толгой, бух 1 толгой, шүдлэн үхэр 16 толгой, бяруу 10 толгой, тугал 16 толгой/, адуу нийт 4 толгой /шүдлэн адуу 2 толгой, даага 2 толгой/, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр баг, Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр баг Урд чулуутын Би гэх газар байрлах хаваржааны хашаа зэрэг эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох арга хэмжээ нь дуусгавар болсонд тооцох нь үндэслэлтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.Нт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Өд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтойг, мөн төлбөр авагч буюу нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа мөнгөн болон эд хөрөнгөөр төлбөр төлөгч буюу хариуцагчаас гаргуулж болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3-т заасныг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ХТ овогт Дн Ө (..................), Б овогт Мын Н (................) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ө.А (................), 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ө.Ө (...............) нарыг эх М.Нийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ө.А, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ө.Ө нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Өаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар өөрийн хуваарьт хөрөнгө болох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагуудад 2 тооны адуу, үүнээс хязаалан үрээ /эр/-1, Даага /охин/-1, 21 тооны үхэр, үүнээс тугалтай үнээ 5, бух 1, бяруу /охин/ - 5, шүдлэн /охин/ - 3, хязаалан гуна 1, сувай үнээ 1, 40 тооны хонь, үүнээс төлөг 20, эм хонь -20, 20 тооны ямаа, үүнээс эр ямаа 10, эм ямаа 10, БНХАУлсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн боронзон бор өнгийн мотоцикль 1 ширхэг, давхар бүрээстэй 6 ханатай гэр 1 ширхэг, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа зэргийг хариуцагч Д.Өд үлдээхээр, 2 тооны адуу, үүнээс хязаалан байдас 1, даага /охин/ - 1, 58 тооны үхэр, үүнээс тугалтай үнээ 13, сувай үнээ 5, Соёолон гуна 1, хязаалан гуна 6, шүдлэн 7 /охин шүдлэн 2, эр шүдлэн 5/, бяруу 11, /эр бяруу -8, эм бяруу - 3/, тугалах үнээ 2, 270 тооны хонь, үүнд /хурга, төлөг эм хонь, эр хонь, шүдлэн хонь багтна/. 164 тооны ямаа үүнд /ишиг, борлон, шүдлэн ямаа, эм ямаа, эр ямаа багтна/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 56-09 тоотод байрлах хашаа, 6х8 хэмжээтэй өвлийн сууц, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг Урд чулуутын Бийн салаанд байрлах хаваржааны хашаа зэргийг нэхэмжлэгч М.Н, охин Ө.А, хүү Ө.Ө нарт үлдээхээр, нэхэмжлэгч М.Н нь өөрийн хуваарьт хөрөнгө болох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Пронтер маркийн автомашин, Тоёота Акуа маркийн автомашинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Өд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч М.Нт тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,503 (таван зуун тавин есэн мянга таван зуун гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өаас улсын тэмдэгтийн хураамж нийт 349,200 (гурван зуун дөчин есэн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нт олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.Нт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Өд тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар тус шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШЗ2021/00619 дугаартай Хүсэлтийг хангаж, урьдчилсан арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч Д.Ө нь 75-50 ХӨҮ улсын дугаартай Тоёота Акуа маркийн суудлын автомашин, нийт 504 толгой мал ба хонь нийт 260 толгой /эм хонь 178 толгой, эр хонь 12 толгой, хурга 68 толгой, хуц 2 толгой/, ямаа нийт 179 толгой /эм ямаа 110 толгой, эр ямаа 20 толгой, ишиг 48 толгой, ухна 1 толгой/, үхэр нийт 61 толгой /үнээ 17 толгой, шар 1 толгой, бух 1 толгой, шүдлэн үхэр 16 толгой, бяруу 10 толгой, тугал 16 толгой/, адуу нийт 4 толгой /шүдлэн адуу 2 толгой, даага 2 толгой/, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр баг, Урд чулуутын нарийн сайр гэх газар байрлах өвөлжөөний хашаа, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр баг Урд чулуутын Би гэх газар байрлах хаваржааны хашаа зэрэг эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох арга хэмжээ нь дуусгавар болсонд тооцсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ