Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар  2024/ШЦТ/360

 

 

 

 

2024         05          01                                    2024/ШЦТ/360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Г.Тамир, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, шүүгдэгч Х.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ч,

          -мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М нарт холбогдох эрүүгийн “2411000000088” дугаартай, 186/2024/0327/Э индекстэй хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, ххххтоотод түр оршин суудаг гэх,

- урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялын үлдэгдэл 15 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 15 хоногоор сольж сулласан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Х.Ч,

       2. Монгол Улсын иргэн хххх тоотод  ххх түр оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.М,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Х.Ч нь  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй фитнессийн үүдэнд тайлж орхисон хохирогч Н.Аийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.104.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 01 тоотод байрлах гоо сайхны салоны үүднээс хохирогч Б.Б эзэмшлийн цагаан өнгийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол буюу үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.004.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогдсон,

          Шүүгдэгч М.М нь 1.104.000 төгрөгийн үнэ бүхий урдаа шигтээтэй, цайвар шаргал өнгийн годон гутлыг түүний хамтран амьдрагч Х.Ч 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй фитнессийн үүднээс хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, Чинзориг годон гутал хүн зарна гэж байна чи авах уу гэхээр нь би мөнгийг нь шилжүүлээд авсан гэв.

     1.2. Шүүгдэгч Х.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.А:...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай “Одкон” цэнтр төвийн 10 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй фитнесс клубт бэлтгэл хийхээр орох үедээ үүдэндээ нь байдаг сандлын хажууд өөрийн өмсөж явсан годон гутлаа тайлж орхиод бэлтгэлдээ орсон. Тэгээд 2 цаг орчмын дараа бэлтгэлээ дуусгаад гарч ирээд гутлаа өмсөх гэтэл миний годон гутал байхгүй байсан. Өнөөдөр фитнэсс дээрээ очоод гадна коридорын бичлэгийг шүүж үзэхэд миний гутлыг 20-25 орчим насны хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн орж ирээд харж зогсож байгаад аваад гарч явсан дүрс бичлэг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б:...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ирээд би өөрийн өмсөж явдаг цагаан өнгийн годон гутлаа үүдэнд тайлж үлдээгээд текэн дээрээ сууж байсан. Гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд би тухайн хүнийг ямар үйлчилгээ авах гэж байгаа талаар асуухад манай ажилтан руу заагаад сандал дээр суухаар нь би тухайн хүнийг манай ажлын газрын хүнийг таньдаг юм байна гэж бодоод тоолгүй доошоо хараад ажлаа хийгээд байж байсан. Удалгүй 10-15 минут орчимд сууж байгаад хаалга дугараад гарахаар нь араас нь харсан чинь миний өмсдөг годон гутал байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн залуу бол манай байгууллагаар анх удаа орж ирсэн. Надтай ямар нэгэн юм яриагүй бөгөөд ямар ч үйлчилгээ аваагүй. Харин утсаар за би удахгүй гарлаа гэж ярьж байсан. 20-25 орчим насны 70 орчим жинтэй, өндөр 170 орчим, цайвар царайтай харагдсан. Нүдийг нь харах юм бол таних байх. Хар өнгийн куртиктэй, бор өнгийн малгайтай цамц өмссөн хар өнгийн малгай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай  хажуугаар нь цагаан өнгийн кант гүйсэн эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 94-95 дугаар/,

          2.3. “Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан.  /хх-ийн 16-19 дүгээр тал/,

          2.4. “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 104-107 дугаар тал/,

          2.5. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Х.Чоос алдагдсан гэх цагаан өнгийн годон гутлыг хураан авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 110 дугаар тал/,

           2.6. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн М.Мээс эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 31-32 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Логос” төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/, хохирогч Н.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, хохирогч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын тайлан /хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/, 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн Х.Чоос алдагдсан гэх цагаан өнгийн годон гутлыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 110 дугаар тал/, 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдриййн М.Мээс эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, яллагдагч Х.Чийн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

     3.2.Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр хавтас хэргээс:...Х.Чийн өгсөн мэдүүлэгийг шинжлэн судлуулъя гэв.

     3.3. Шүүгдэгч Х.Ч, М.М нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.      

         Шүүгдэгч Х.Ч нь  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй фитнессийн үүдэнд тайлж орхисон хохирогч Н.Аийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.104.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 01 тоотод байрлах гоо сайхны салоны үүднээс хохирогч Б.Бын эзэмшлийн цагаан өнгийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол буюу үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.004.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

       - хохирогч Н.А:...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай “Одкон” цэнтр төвийн 10 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй фитнесс клубт бэлтгэл хийхээр орох үедээ үүдэндээ нь байдаг сандлын хажууд өөрийн өмсөж явсан годон гутлаа тайлж орхиод бэлтгэлдээ орсон. Тэгээд 2 цаг орчмын дараа бэлтгэлээ дуусгаад гарч ирээд гутлаа өмсөх гэтэл миний годон гутал байхгүй байсан. Өнөөдөр фитнэсс дээрээ очоод гадна коридорын бичлэгийг шүүж үзэхэд миний гутлыг 20-25 орчим насны хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн орж ирээд харж зогсож байгаад аваад гарч явсан дүрс бичлэг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар тал/,

       -хохирогч Б.Бн:...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ирээд би өөрийн өмсөж явдаг цагаан өнгийн годон гутлаа үүдэнд тайлж үлдээгээд текэн дээрээ сууж байсан. Гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд би тухайн хүнийг ямар үйлчилгээ авах гэж байгаа талаар асуухад манай ажилтан руу заагаад сандал дээр суухаар нь би тухайн хүнийг манай ажлын газрын хүнийг таньдаг юм байна гэж бодоод тоолгүй доошоо хараад ажлаа хийгээд байж байсан. Удалгүй 10-15 минут орчимд сууж байгаад хаалга дугараад гарахаар нь араас нь харсан чинь миний өмсдөг годон гутал байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн залуу бол манай байгууллагаар анх удаа орж ирсэн. Надтай ямар нэгэн юм яриагүй бөгөөд ямар ч үйлчилгээ аваагүй. Харин утсаар за би удахгүй гарлаа гэж ярьж байсан. 20-25 орчим насны 70 орчим жинтэй, өндөр 170 орчим, цайвар царайтай харагдсан. Нүдийг нь харах юм бол таних байх. Хар өнгийн куртиктэй, бор өнгийн малгайтай цамц өмссөн хар өнгийн малгай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай  хажуугаар нь цагаан өнгийн кант гүйсэн эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 94-95 дугаар/,  

       -“Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан.  /хх-ийн 16-19 дүгээр тал/,

       -“Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 104-107 дугаар тал/,

       -2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Х.Чоос алдагдсан гэх цагаан өнгийн годон гутлыг хураан авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 110 дугаар тал/,

       - 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн М.Мээс эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 31-32 дугаар тал/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын  мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хангалттай тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын заавал тогтоох ёстой байсан. М.Мийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй. Мөн миний үйлчлүүлэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй гэж улсын яллагч хэлсэн. Мөн миний үйлчлүүлэгч тухайн гутлыг хулгайлсан байсан гэж мэдээгүй авсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

            Шүүхээс шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргаж байгаа хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Прокуророос М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж  шүүх үзлээ.

            Учир нь: хавтаст хэрэгт М.Мийн үйлдлийг нотолсон баримт байхгүй, харин шүүгдэгч нь годон  гутал худалдаж  авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн прокуророос М.Мийн үйлдлийг шалгахдаа шүүгдэгч М.М нь дээрх годон гутлыг хэн гэдэг хүнээс худалдаж  авсан, годон гутал худалдаж авсан мөнгөө хэний ямар дансанд шилжүүлсэн, М.Мт годон гутал зарсан гэх хүнийг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг аваагүй, холбогдох шалгалтыг явуулаагүй төдийгүй Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, үүнийг  шүүхээс  прокурорт  даалгаж  шийдвэрлэх нь хууль зүйн  үндэслэлгүй байна гэж  шүүх үзсэн.

Ингээд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр  шүүгдэгч М.Мт холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  хууль  зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч нар, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар хулгайлж байгаа Х.Чийн гэм буруугийн санаатай үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч нар, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Х.Чийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Х.Чийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Чийг  “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

           Хохирогч Н.А, Б.Б нар нь шүүгдэгч Х.Чоос нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан, шүүх хуралд оролцохгүй гэж  шүүхэд хүсэлт гаргасан байх тул шүүх шүүгдэгч Х.Чийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чт  1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Чийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож исрэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:   

          1.Прокуророос М.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.     

            2. Шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чт 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Шүүгдэгч Х.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүгдэгч Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг  2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ