| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0047/э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч М.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б нарт холбогдох 2417000000032 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, утга зохиолын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сумын ....... дүгээр баг .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан Соёлын тэргүүний ажилтан шагналтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт М-ийн Б /РД: ................../,
Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр ээжийн хамт Г аймгийн С сумын ..........дүгээр баг, Төмөр замын ...... дүгээр байрны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт -ын Б /РД:................/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б овогт М-ийн Б (...............) нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогц Өргөө” гэх нэртэй баригдаж буй барилгын гадна байрлах түгжээгүй онгорхой байсан монгол гэр дотроос хохирогч У.Мийн өмчлөлийн 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
мөн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүр дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Гийн баруун хөлийн гуя орчим нэг удаа өшиглөж хохирогчид баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б овогт Б-ын Б нь (................) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М.Бгийн “...Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогц Өргөө” гэх нэртэй баригдаж буй барилгын гадна байрлах түгжээгүй онгорхой байсан монгол гэр дотроос хулгайлсан” хохирогч У.Мийн өмчлөлийн 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 200,000 төгрөгийг өөртөө зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000032 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байгаа. Эмэгтэй хүн цохисондоо бүүр их гэмшиж байгаа гэв.
2. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маргах зүйл байхгүй. Тэгэхдээ Бд өөрт нь хуучны эд зүйл байдаг байсан. Тэгээд би итгэсэн, айлын ‘’Хүрд’’-ийг аваад ирсэн гэж мэдээгүй. Миний юм гэж хэлсэн. Энэ ‘’Хүрд”-ний эзэнтэй олон жилийн өмнө би айл саахалт байсан, тэр үедээ ганц удаа харж байсан. Зарсан хойноо тэр айлын ‘’Хүрд’’ байж гэж мэдсэн гэв.
3. Хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, САА-н 32-1-1 тоотод байрлах “Эко-Сүмбэр” хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд баригдаж байгаа ”Цогт өргөө” гэх нэртэй газрын сахиулаар ажиллаж байгаа өөрийн төрсөн охин Нг дагаад тухайн газар нь өөрийнхөө гэрийг авчирч бариад төрсөн охин Н-ийн хамт амьдарч байгаа юм. Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад өглөөний 08 цаг 20 минутын орчим эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөх ажилтай гэрээсээ гарсан юм. Тухайн үед манай гэрт охин Нгийн 8 настай хүү А үлдсэн юм. Би тухайн үед гэрээс гарахдаа зээ Аод гэрийнхээ хаалгыг түгжээрэй гэж хэлээд гарсан, тухайн үед зээ А гэрээ дотроос нь түгжиж байгаа сонсогдсон. Тэгээд би эмнэлэг дээр шинжилгээ өгчихөөд 11 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийг гадна талаас нь цоожилсон байсан бөгөөд, гэрийн түлхүүр үүдний дэвсгэрийн доогуур байхаар нь /тэнд түлхүүрээ үлдээчихдэг юм/ түлхүүрээ аваад гэрээ онгойлгоод ортол манай гэрийн хойморт байх бурхны гүнгэрваа дотор ил харагдаж байдаг маанийн зургаан үсэгтэй, тус үсгийг нь мөнгөөр товойлгож хийсэн зэс хүрд алга болсон байсан. Тэгэхээр нь би охин Н руу залгаад гэрт хүрд алга гэж хэлтэл та хүрдээ авдартаа хийгээгүй юм уу, би түрүү гэрт чинь ирэхэд хаалга чинь онгорхой байхаар нь хаалгыг чинь цоожлоод гарсан шүү дээ, намайг орж ирэхэд хүрд байгаагүй болохоор таныг далд хийсэн юм байх гэж бодсон гэж хэлсэн. Тэгээд би хүүхдүүдээ дуудаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Миний хүрд олдчихсон бол надад гомдол санал гэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
4. Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би дүү Г-ийн гэрээр орчихоод такси барьж гэртээ харих гээд дэнжийн Андууд дэлгүүрийн гадаа зогсож байтал Б Андууд дэлгүүрийн үүдэнд хар өнгийн цүнх дэрлээд мөн улаан өнгийн дээл өмсчихсөн унтаж байсан. Тэгээд би Бг залуу хүн байж энд унтаж болохгүй гээд дуудтал дэлгүүр лүү ороод явчихсан. Тэгэхээр нь би араас нь Андууд дэлгүүр лүү ортол Б лангуун дээрээс ногоон өнгийн шилтэй рашаан авчихсан зогсож байсан ба намайг сэрээсэнд ууралсан бололтой намайг хэл амаар доромжлоод хөгшин авгай минь зайл гэсэн. Тэгэхээр нь би Бгийн хэлсэн үгэнд уурлаад Бгийн толгой руу цохисон. Гэтэл буцаагаад Б миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хөл зүгээр болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 110-111 дугаар хуудас/,
5. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...Ээжийн гэрт очиход гэрийн хаалга нь цоожлоогүй байсан бөгөөд гэрт ороход бурхан дээр байсан хүрд байхгүй болсон байсан. Ээж М хааяа гэрээсээ гарахдаа хүрдээ авдартаа хийдэг байсан тул авдарт байгаа юм байх гэж бодоод гэрийн хаалга түгжээд ажил руугаа явсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад ээж М над руу залгаад хүрд байхгүй байгаа талаар хэлээд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/,
6. Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Хар сувд” гэх дулгүүрт эртний эдлэл зардаг лангуун дээр хувиараа суудаг юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад над дээр 2 залуу орж ирсэн бөгөөд дунд зэргийн 10см орчим өндөртэй, тойргийн дм нь 8см хэмжээтэй, маанийн 6 үсгийг мөнгөөр товойлгож бичсэн зэс хүрд байсан. Мөн доод ёроол нь өмөрч унаад нүх гарсан байсан хүрдийг барьж орж ирээд 1 000 000 төгрөгөөр аваач гэхээр нь би доошоо өгөх үү гэсэн чинь 700 000 төгрөгөөр хүн авна гэхээр нь өгөөгүй юмаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 750 000 төгрөгөөр авья бичиг баримтаа аваад ир гэхэд хүрдээ орхиод гарч яваад 30 минутын дараа М. гэх залуу нь надад хурууны хээний лавлагаа авчирч өгсөн. Тэгээд мөнгийг нь шилжүүлэх үү гэтэл бэлнээр авья гээд би АТМ-ээс бэлэн 750 000 төгрөг авч өгөөд явуулсан. Машинтайгаа хөдлөхөөр нь дугаарыг нь хартал 22-09 УНУ гэсэн сертэй байсан санагдаж байна...Би хүрдийг гаргаж өгөөд өөрийнхөө 750 000 төгрөгийг гаргуулж авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
7. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 02 дугаар сарын 27-ны өглөө Улаанбаатар хотод гэртээ байж байтал найз М. над руу залгаад чи машинтай байвал хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Чулуун овооны нохойтой хөшөөнөөс Нарантуул зах явдаг зам дагуу зочид буудалд 11 цаг өнгөрч байхад очиход найз М. миний зүс таних Т гэж дууддаг залуутай цуг байж байсан. Тэгээд тэр 2 Макс дээр Чойроос хүн ирж байгаа тосох хэрэгтэй гээд Макс дээр очоод машинд сууж байтал Б Чойроос орж ирж байгаа 1 машинаас бууж ирээд бид 3 дээр ирээд хүрэн өнгийн дунд зэргийн хүрд Б, М. 2-т өгөөд би буцлаа надад 100 000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд би хүнээс 100 000 төгрөг зээлээд АТМ-ээс 100 000 төгрөг бэлнээр нь аваад Бд өгсөн. Б Чойр буцлаа гээд тэндээ үлдсэн харин Б М. бид 3 Уртцагаан руу ирсэн. Би Төөс наадах чинь асуудалтай юм биш биз дээ гэхэд Бгийн хүрд байгаа юмаа, ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Уртцагаан ороод М. бид 2 хуучин Уртцагааны замын урд талын зүүн үзүүрт байдаг эртний эдлэл худалдан авдаг газар луу ороод нэг хүнтэй яриад 750 000 төгрөгөөр зарахаар тохироод М. өөрийнхөө лавлагааг пос машинаас гаргаж өгөөд 750 000 төгрөгийг бэлнээр нь авсан. Тэгээд би хүнээс зээлсэн 100 000 төгрөгөө М.гаас аваад гэрийнх нь гадаа буулгаж өгөөд Тийг Цайз захын тэнд буулгаад гэртээ харьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 36 дугаар хуудас/
8. Гэрч Т.М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тэгээд Г Б бид 3 Уртцагаан дээр ирсэн Б архи уусан байсан учир машины арын суудал дээр унтаад үлдсэн Г бид 2 шууд эртний эдлэл авна гэсэн хаяг харж явж байгаад хуучнаар Уртцагаан байсан замын урд талын зүүн үзүүрт байх дэлгүүрт ороод нэг настай ахтай уулзаад 1 000 000 төгрөгөнд авчих гэхэд доороо цоорхойтой байна 750 000 төгрөгөөр авч болж байна, ямар нэг буруу гарын юм биш бол иргэний үнэмлэхний лавлагаагаа авчирч өг гэж хэлэхээр нь би хүнээс өрөндөө авсан юм гэж хэлсэн. Тэгээд би гарч иргэний үнэмлэхний хуулбараа авчирч өгөөд 750 000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гаргуулж аваад хөдөлсөн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Гд хүнээс зээлсэн 100 000 төгрөгөө өгөөд дээр нь дахиад 100 000 төгрөг бензин хийгээрэй гэж өгөөд Бт 200 000 төгрөг өгөөд, би өөрөө 300 000 төгрөгийг нь авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 дүгээр хуудас/
9. Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах мэдүүлэхдээ: ...Тэгээд би сэрээд байж байсан чинь эмээ гэрээс гарахдаа намайг гэрээ түгжээрэй гэж хэлсэн. Тэгээд би эмээг гэрээс гарангуут нь гэрээ дотроос нь түгжээд ганцаараа зурагт үзэж байгаад 11 цагаас сургууль дээрээ давтлагатай байсан учраас 10 цаг өнгөрөөгөөд эмээгийн гэрээс гарсан. Гэрээс гарахдаа би эмээгийн гэрийг түгжээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 43 дугаар хуудас/
10. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: М.Б нь 8 хүүхэдтэй айлын 7 дахь хүү болон төрсөн. Бага насаа мал маллаж аав ээжийн гар дээр хүмүүжсэн. Өөрөө шүлэг бичих сонирхлоо дагаад Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. Хүнд тусархуу, цагаан зантай тэрнээсээ болоод нийлж байгаа хүмүүстэйгээ архи уугаад байдаг... гэх мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар хуудас/
11. Шүүхийн шинжилгээний албаны Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтэнд:
- Д.Гийн биед баруун гуя шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 125 дугаар хуудас/
12. Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-924/9259 дугаартай хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ / хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
13. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 дүгээр хуудас/,
13. Шүүгдэгч М.Б, Б.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47, 54 дугаар хуудас/,
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд: М.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М-ийн гэрээс ‘’Хүрд’’ хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Г-ийн хөл, гуя орчим өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.Б нь Бгийн хулгайлсан ‘’Хүрд’’-ийг мэдсээр байж зарж 200 000 төгрөгийг зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ма, Г нарын мэдүүлэг, гэрч Н, У, Г, М., Б нарын мэдүүлэг, ‘’Хүрд’’-ийг үнэлсэн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд Б овогт М-ийн Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ‘’Хүрд’’ хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн захиргааны 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Б овогт Б-ын Бт, Бгийн ‘’Хүрд’’-ийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж зарж 200 000 төгрөгийг зарцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,
эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ‘’СD’’ болон 1 ширхэг ‘’Хүрд’’ байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогч М-т тухайн ‘’Хүрд’’-ийг буцаан олгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ‘’СD’’-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар Бөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 200 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгуулахаар шийдвэрлэх, шүүгдэгч Б, Б нарт 2024 оны 03 сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэх, хохирол, хор уршгийн хувьд Б бусдад төлөх төлбөргүй. Учир нь хохирогч Г хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй. М-ийн учирсан 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий ‘’Хүрд’’-ийг буцааж олгох учир Б бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдуулах саналтай гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Б овогт М-ийн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогц Өргөө” гэх нэртэй баригдаж буй барилгын гадна байрлах түгжээгүй онгорхой байсан Монгол гэр дотроос хохирогч У.Мийн өмчлөлийн 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
мөн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүр дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Гийн баруун хөлийн гуя орчим нэг удаа өшиглөж хохирогчид баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б овогт Б-ын Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М.Бгийн “...Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогц Өргөө” гэх нэртэй баригдаж буй барилгын гадна байрлах түгжээгүй онгорхой байсан Монгол гэр дотроос хулгайлсан” хохирогч У.Мийн өмчлөлийн 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 200.000 төгрөгийг зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Б Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогц Өргөө” гэх нэртэй баригдаж буй барилгын гадна байрлах түгжээгүй онгорхой байсан Монгол гэр дотроос хохирогч У.Мийн өмчлөлийн 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг “хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор,
Мөн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүр дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Гийн баруун хөлийн гуя орчим нэг удаа өшиглөж хохирогчид баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б нь М.Бг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж уг орлогоноос 750 000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-д заасан гэмт хэргийн ойлголтод гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан зэрэг үйлдлүүд хамаарна.
Шүүгдэгч М.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч У.Мт 800.000 төгрөгийн хохирол учруулсан мөн Д.Гийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь,
шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч М.Бгийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогц Өргөө” гэх нэртэй баригдаж буй барилгын гадна байрлах түгжээгүй онгорхой байсан Монгол гэр дотроос хулгайлсан” хохирогч У.Мийн өмчлөлийн 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 200.000 төгрөгийг зарцуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч У.М, Д.Г нарын мэдүүлэг, гэрч Г.Г, Т.М. нарын мэдүүлэг, камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тус тус үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Бийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Мт 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хүрд хураагдан ирсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хулгайн эд зүйл болохыг мэдсээр байж зарж борлуулсан 200.000 төгрөгийг хувьдаа ашигласан байх тул уг мөнгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад 490 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б: надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг,
Шүүгдэгч Б.Б: Би 90 гаран настай хоёр нүд нь сохор ээжийгээ асарч хамгаалж байдаг. Ганц ах минь нойр булчирхайн хорт хавдартай болчихоод хоногоо хүлээгээд байж байна. Ийм у чраас зорчих эрх хязгаарлах ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч М.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг үндэслэн шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч Б.Бт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нарыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.
Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг хохирогч У.Мт буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Б-ын Бийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 07 /долоо/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Бийг 06 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэргийн улмаас олж авсан орлого 200 000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 10 см өндөртэй, бурхан шашны зан үйлд хэрэглэгддэг хүрдийг хохирогч У.Мт /Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг САА-н 32-1-1 тоотод оршин суух/ олгож, камерын бичлэг бүхий хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч М.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ