Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2021/00141

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00989

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У., Х................ТБАГУТҮГ /РД:................./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............д ХХК /РД:................../-д холбогдох тусгай зөвшөөрлийн хэрэглээний төлбөр 11,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т.... /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч С.Б....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У..... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х..... ТБАГУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т..... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х........... Төрийн байгууллага, албан газар, улсын төсвийн үйлдвэрийн газар болон С..... ХХК-иуд нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 020/DTV дугаар Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ, 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 249/Б/СаТҮ45 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 тоот тушаалаар цуцалсан. Иймд 2012 оноос 2018 оны хоорондох гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 11,680,000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байх тул төлбөрийг гаргуулж өгнө үү. 2012 оны гэрээний үүргийн биелэлтийг яагаад нэхэмжлээгүйг би мэдэхгүй гэв.

Хариуцагч С..... ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б..  нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие С.Б..... нь 2016 оны 9 дүгээр сард тус ХХК-г удирдан Хэнтий аймаг Чингис хотод кабелийн ТВ-ийн үйл ажиллагаа явуулсан. 2017 оны 5 дугаар сар гэхэд үйл ажиллагаа бүрэн зогссон, байсан тус хугацаанд хэрэглэгч авч чадаагүй алдагдалтай ажилласан. Би С..... ХХК-ийг өмнө нь ямар үйл ажиллагаа явуулж байсныг сайн мэдэхгүй. 2016 оны 09 дүгээр сараас би Санбүрд ХХК-ны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Хэнтий аймагт кабелийн телевзорын үйл ажиллагаа явуулж 2016 оноос хугацаатай үйл ажиллагаа явуулан хэрэглэгч олж чадаагүй тул үйл ажиллагаа маань 2017 оны 5 сар гэхэд бүрэн зогссон. Нэхэмжлэгчийн шаардлагад тус компанийг миний бие удирдахаас өмнөх оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Үүнийг өмнөх захирлууд хариуцна гэж үзэж байна. Харин 2016-2017 оны төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. 2018 онд манай компани үйл ажиллагаа явуулаагүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.... хороо ТБАГУТҮГ нь хариуцагч С...... ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн хэрэглээний төлбөр 11,680,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С...... ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Хэнтий аймаг Чингис хотын кабелийн ТВ-ийн үйл ажиллагаа 2017 оны 5 дугаар сар гэхэд бүрэн зогсож, хэрэглэгчгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас тус компаний 2016-2017 оны төлбөрийг зөвшөөрч байна, харин миний бие уг компанийг удирдахаас өмнөх оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг зөвшөөрөхгүй, үүнийг өмнөх захирлууд хариуцна гэж мэтгэлцлээ.

Х...... ТБАГУТҮГ нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр С... ХХК-тай 020/DTV дугаар Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ, 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 249/Б/СаТҮ45 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулж, үйлчилгээг авч байсан, улмаар уг гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 тоот тушаалаар цуцалсан болох нь хэрэгт авагдсан Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 020 DTV 12 тоот радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны үнэлгээний маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд сунгалт хийсэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С........ ХХК-ний олон сувгийн телевизийн Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тусгай зөвшөөрлийн Б ангилалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тусгай зөвшөөрлийн нэмэлт гэрээний 249 дугаартай хуулбар, Тусгай зөвшөөрлийн 249 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С...... ХХК-ний Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагч С..... захирал С.Б...ний хүлээн зөвшөөрсөн хугацаа болох 2016 оноос эхлэн үйлчилгээний төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин хариуцагч нь 2017 оны 6 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа зогссон гэж тайлбарлах боловч энэ хугацаанд С.... ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ дуусгавар болоогүй, хэрэглээний төлбөрийн талаар нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон баримтгүй тул гэрээнд заасан төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хэрэглээний төлбөрийг 2012 оноос эхлэн нэхэмжилсэн боловч хэрэгт энэхүү шаардлагатай холбоотой талуудын хооронд байгуулагдсан 2012-2014 оны гэрээ болон бусад баримтууд авагдаагүй байна.

Мөн хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2012-2015 оны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д зааснаар шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж болох ба хэрэгт энэ талаарх баримтаа авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...яагаад 2012 оноос хойших төлбөрийг тухай үед нь нэхэмжлээгүй болохыг би мэдэхгүй байна гэж тайлбарлалаа.

Иймд хариуцагч С...   ХХК-иас тусгай зөвшөөрлийн хэрэглээний төлбөр 2016 оны 3,120,000 төгрөг, 2017 оны 1,920,000 төгрөг, 2018 оны 1,920,000 төгрөг, нийт 6,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х........ ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,720,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 201,830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С......... ХХК-иас 6,960,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,310 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасныг баримтлан хариуцагч С...... ХХК-иас тусгай зөвшөөрлийн хэрэглээний төлбөр 6,960,000 /зургаан сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х...... ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,720,000 /дөрвөн сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С...... ХХК-иас 126,310 /нэг зуун хорин зургаа гурван зуун арав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.МАРИНА