Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 45

 

                                                         

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Б.*******, Б.*******, П.*******, Г.******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Матад суманд 1994 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Зүүн бүсийн бөөний баазад ажилтай, ам бүл 6, эцэг эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 9 дүгээр гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч *******  овогт  *******  *******,  Дорнод  аймгийн   Матад

суманд 1996 оны 03 сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 085 дугаар ангид ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 9 дүгээр гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Халхгол суманд 1996 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өрлөгийн *-р курст сурдаг, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн СМУ-ийн 13 дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 09 сарын 16-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зүүн бүсийн бөөний баазад ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 7Б дугаар гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******, П.*******, Г.******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Восток” нэртэй рестораны урд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Ц., Д., Б. нарыг зодож Ц., Д. нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******, П.*******, Г.******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Восток” нэртэй рестораны урд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Ц., Д., Б. нарыг зодож Ц., Д. нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******, Б.*******, Г.******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Восток” нэртэй рестораны урд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Ц., Д., Б. нарыг зодож Ц., Д. нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******, Б.*******, П.******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Восток” нэртэй рестораны урд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Ц., Д., Б. нарыг зодож Ц., Д. нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 сарын 03-ны орой ажлаа тараад бид нар “City night” бааранд орсон. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад баруун тийш алхаад “Парис” баарны үүднээс нөгөө хэдээсээ салаад хойшоо 24-р байрны чигт алхаж байхад ******* “хөөе манайхаан нааш ир” гэж бахирахаар нь “Восток” баарны урд талд очсон. Тэгэхэд *******, ******* хоёр нэг өндөр залуутай маргалдаад зогсож байсан, тэдний хажууд намхан бүдүүн /арай настай/ ах, , нар зогсож байсан. сүүлд ирсэн юм байна лээ. ******* тэр өндөр залууд хандаж “чи намайг мэдэх үү, СМУ-ийн ******* байна” гэхэд нөгөө өндөр залуу нь *******ыг “чи жоохон хүүхэд байна” гэж хэлж байсан. Тэгэхэд ******* тэр өндөр залуугийн нүүр рүү 2 удаа цохиход ******* мөн адил тэр өндөр залууг цохиж байсан. Тэр үед намхан /арай настай/ ах над руу дайрахаар нь би “Восток”-ийн үүдэнд тэр ахыг 2-3 удаа цохиод бид нар холдоод явах гэж байхад “Восток”-ийн хашааны баруун талын хаалганы хажууд *******тай муудалцаж  байсан залуу газар сууж байхад ******* тэр залуугийн нүүр рүү өшиглөсөн, тэгэхэд тэр залуу арагшаа ойчоод тэр чигээрээ үлдсэн...” гэжээ. /хх 99/

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын

шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг гаргахгүй, нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 01 сарын 03-ны орой ажлаа тараад , *******, Г.*******, ******* нарын хамтаар “City night” баар руу орж нэг хүний 2 шил пиво, 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Баарнаас гараад баруун тийш алхаад “Парис” баарны тэндээс явцгаах гэж байсан бөгөөд би *******ын хамтаар “Восток” рестораны урдуур зүүн тийшээ бие засах гээд явж байхад бид хоёрын өөдөөс 3 хүн ирж байсан. Тэр гурван хүний нэг залуу нь намайг мөрлөөд гарахаар нь “замаа хар л даа” гэж хэлээд би зүүн тийш яваад бие засч байх хооронд ******* нөгөө хэд рүүгээ “хүрээд ир” гээд орилж байсан. Тэгээд би бие засчихаад “Восток”-ийн хашааны зүүн урд талаар хашаан дотор орж ирэхэд ******* өндөр залуутай, цүнх барьсан хөгшин ахтай, ******* намхан залуутай нь хэрэлдэж байхаар нь би *******ын хажууд очсон. Тэгээд бид нар зодолдсон бөгөөд би тэр өндөр залууг *******той нийлж зодсон. Би тэр залуугийн нүүр рүү 2 удаа цохисон ба ******* тэр залууг газар унагаагаад өшиглөсөн. Тэгээд харахад ******* “Восток”-ийн үүдэнд хөгшин ахтай байж байхаар нь би очоод 2-3 удаа толгойн ар хэсэг рүү нь цохиод бас өшиглөсөн.Тэгэхэд , , ******* нар “одоо явья, боль” гэхээр нь больцгоогоод бид нар “Восток”-ийн хашаанаас гарах гэж байхад тэр гурван залуугийн анх мөрлөсөн залуу нь баруун талын хаалганы хажууд газар сууж байсан. Тэгэхэд ******* нүүр рүү нь нэг удаа өшиглөхөд тэр залуу хойшоо унаж байх шиг байсан...” гэжээ. /хх 96-97/

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг гаргахгүй, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 03-ны орой ажлаа тараад , *******, *******, ******* нарын хамтаар “City night” баар руу орж нэг хүний 2 шил пиво, 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд баарнаас 23 цагийн үед гараад бөөнөөрөө баруун тийш алхан “Парис” баарны тэнд очсон. Бид хэдийг яриад байж байхад *******, ******* хоёр түрүүлээд хойшоо явсан бөгөөд бид хэд “Парис” баарны тэнд зогсож байхад ******* “Восток” баарны тэндээс “манайхаан хүрээд ир, ******* бид хоёр хүнтэй муудаад байна” гэж бахирахаар нь би түрүүлж очиход ******* гэх залуутай маргалдаад байж байсан. Би гэх өндөр залуугийн хажууд очоод юм ярьж байхад ******* цаад талаас ирээд миний хажууд зогсож байсан. Тэгэхэд гэх залуу нь “та нар жаахан хүүхэд юм байна” гээд далайхаар нь би хавирч унагаагаад 1-2 удаа өшиглөсөн, би хэн байсныг мэдээгүй. Дараа нь найзуудаасаа асуудахд ******* “би өшиглөсөн” гэж хэлсэн...” гэжээ. /хх 94/

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг гаргахгүй гэв.

Шүүгдэгч П.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 01 сарын 03-ны 21 цагийн орчимд би *******, *******, *******, нарын хамтаар “City night” баар руу очсон. Тэгээд бид нар хоёр, хоёр пиво, 1 шил архи хувааж уугаад, бүжиглэж байхад , нар ирсэн. Бид нар 23 цагийн үед баарнаас гараад баруун тийшээ алхаад “Парис” баарны тэндээс ******* бид 2 бие засаад ирье гээд “Восток”-ийн хашаан дотор зүүн тийш явж байхад бид хоёрын өөдөөс 3 хүн ирж байсан.

Тэр гурван хүн *******г мөрлөхөд ******* “замаа хар л даа” гэж хэлсэн. Тэгэхэд өндөр залуу “чи муу юу гэнээ” гэхэд ******* зүүн тийшээ бие засахаар явсан. Тэр гурван залуугийн намхан залуу нь “чи юу гэнэ ээ” гээд ирэхээр нь би манайхаан гээд орилоход *******, ******* болох манайхан гүйгээд ирсэн. Тэгээд ******* өндөр залуугийн өөдөөс хараад хэрэлдэж байхад ******* бие засч ирээд хажууд нь очсон, тэр үед нөгөө намхан залуу нь над руу ирээд надтай маргалдаад бид хоёр зүүн талд нь зодолдсон. Би тэр залууг 1-2 удаа нүүрэн тус газарт нь цохьсон, тэгэхэд бид хоёрын баруун талд *******, ******* нар өндөр залууг газар унагаагаад өшиглөж зодож байсан. Тэгэхэд ирээд намхан залуу бид хоёрыг салгахаар нь би хойшоо харахад *******, ******* нар савхин куртиктэй хөгшин ахыг “Восток”-ийн үүдэнд цохиж байхаар нь би “боль” гээд бахирсан. Тэгээд бид нар больцгоогоод явах гэж байхад “Восток”-ийн хашааны баруун хаалганы тэнд надтай зодолдсон өндөр залуу газар суучихсан, нүүрээ бариад байж байхаар нь би нүүр рүү нь нэг удаа хүчтэй өшиглөхөд тэр залуу хойш унасан...” гэжээ. /хх 92/,

 

Хохирогч Ц. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...Такси барих гээд баруун тийш яваад “Восток” рестораны урд талд хашаан дотор нь явж байхад өөдөөс 2 залуу ирж байсан бөгөөд арай урд талд нь явж байсан залуу нь намайг мөрлөөд гарсан. Тэгэхээр нь би эргэж харчихаад баруун тийшээ явах гэхэд намайг мөрлөсөн залуу “замаа харж яваач” гээд элдвээр хэлэхээр нь би өөдөөс нь “чи ч гэсэн өөрөө аятайхан яваач” гэж хэлэхэд тэр хоёр залуугийн нэг залуу нь над руу үглэж ирээд миний нүүр рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би тэр залууг заамдахад хамт явж байсан залуу нь “Парис” баарны тийш чиглэлтэй орилоход 3-4 залуучууд баруун талаас гүйж ирсэн. Тэр үед манай ажлын хоёр залуу ч гэсэн хажууд ирсэн байсан бөгөөд би тэдгээр залуучуудыг гүйгээд ирэхээр нь “муудалцах зүйл болоогүй, учраа ольё” гэж хэлэхэд надтай заамдалцсан залуу миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохьсон. Тэгээд би газар унахад миний дээрээс нөгөө залуучууд өшиглөж зодсон. Гэхдээ намайг хэдүүлээ нийлж зодсон, хэн нь хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Би доошоо хараад толгойгоо хамгаалаад байж байсан. Тэдгээр залуучууд надад учирсан хохирлыг нөхөн төлсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 30-35/

 

Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...”Восток” рестораны урд талд бид хоёр бага зэрэг түрүүлээд ард явж байсан. Тэгтэл бид гурвын өөдөөс ирж байсан хоёр хүүхдийн өндөр хүүхэд нь тай шүргэлцээд өнгөрсөн бөгөөд тэр хүүхдэд “замаа хараад яваач” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би руу очоод “боль” гээд хэлээд байж байтал тэр хоёрын нэг хүүхэд нь “манайхаан хурдан хүрээд ирээ, бид хоёрыг зодох гээд байна” гэж орилоход баруун талаас хэдэн хүүхэд гүйж ирсэн. Би болон нөгөө хүүхдийг “боль” гэж хэлэх гээд байж байтал миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохихоор нь би эргэж харахад 4-5 хүүхдүүд ирчихсэн бужигналдаж байсан. Нэг хүүхэд нь намайг хөлөөрөө жийхэд би хойшоогоо “Восток” баарны урд хэсэг рүү ухарсан, тэгээд тэр хэдийг “боль” гээд салгахаар зууралдаж байхад намайг дахин 3-4 хүүхэд “Восток”-ийн үүдэнд зодсон...Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 36-38/

 

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:”...Тэр хоёр хүүхдийн нэг нь ыг мөрлөөд “замаа харж яв л даа” гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс нь “чи ч гэсэн замаа хараад яваач” гэж хэлж байсан. Тэгэхэд хамт явж байсан хүүхэд нь “манайхаан энд муудалцаад байна” гэж орилоход 2 залуу баруун талаас ирээд “хөөе, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би очоод “та хоёр 10 жилийн хүүхэд юм биш үү, юун хүнтэй муудалцах вэ, одоо хариач” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуугийн нэг нь “чи намайг мэдэхгүй байна уу” гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас нь дахин 2-3 залуу ирсэн бөгөөд тэр залуучуудын нэг нь миний зүүн талын хацар руу цохьсон. Тэгээд би газар унахад миний хэдэн талаас өшиглөж зодсон...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 39-40/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 15 тоот дүгнэлтэд: “1. Ц.ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, 3 шүдний эмтрэл, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 56/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд: “1. Д.ын биед зүүн нүдний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 58/

 

Гэрч М. /хх 41-42/, Г. /хх 43-44/, Б. /хх 45-46/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 16 /хх 58/, 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 32 /хх 60/ тоот дүгнэлтүүд /хх 60/, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх 125/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн  компьютер томографи /хх 126/, Пи Ди Аи Си эмнэлгийн магадлагаа /хх 127/, Хохирлын баримтууд /хх 129-131/,  Хохирол бүрэн барагдуулсан талаар Цагдаагийн газарт гаргасан хохирогч нарын хүсэлт /хх 132-136/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 28/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 29/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 110-112, 114/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118, 120, 122,124/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрч нарын мэдүүлэг /хх 47-54, задгай 25 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.*******, Б.*******, П.*******, Г.******* нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2017 оны 01 сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Восток” рестораны урд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хохирогч Ц., Д., Б. нарыг зодож, Ц., Д. нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, Б.*******, П.*******, Г.******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 72-107/, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан хохирогч Ц., Д., Б. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 30-40/, Гэрч М. /хх 41-42/, Г. /хх 43-44/, Б. /хх 45-46/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 17-ний өдрийн 15 /хх 56/, 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 16 /хх 58/, 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 32 /хх 60/ тоот шинжээчийн дүгнэлтүүд, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх 125/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн  компьютерт томографи /хх 126/, Пи Ди Аи Си эмнэлгийн магадлагаа /хх 127/, Хохирлын баримтууд /хх 129-131/,  Хохирол бүрэн барагдуулсан талаар Цагдаагийн газарт гаргасан хохирогч нарын хүсэлт /хх 132-136/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 28/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 29/ зэрэг хангалттай нотлох баримтуутаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх, шүүгдэгч Б.*******, Б.*******, П.*******, Г.******* нарт холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч Ц.ын биед учирсан “тархи доргилт, хамрын ясны хугарал, 3 шүдний эмтрэл, нүүрэнд зөөлөн эдийн няцрал”, хохирогч Д.ын биед учирсан “зүүн нүдний цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.*******, Б.*******, П.*******, Г.******* нарын бүлэглэж зодож цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Түүнчлэн хохирогч Ц., Л. нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 15, 01 сарын 06-ны өдрийн 16 тоот дүгнэлтүүд нь нь өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.*******, Б.*******, П.*******, Г.******* нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогч нар нь шүүгдэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” талаарх хүсэлтийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа гаргасныг дурдвал зохино.

            Шүүгдэгч нар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118, 120, 122,124/, Хохирол бүрэн барагдуулсан талаар Цагдаагийн газарт гаргасан хохирогч нарын хүсэлт /хх 132-136/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрч нарын мэдүүлэг /хх 47-54, задгай 25 хуудас/, Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 72-107/, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн телекамерийн бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааг тус тус өөрт нь буцаавал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* *******, ******* *******, ******* *******, ******* нарыг тус бүр 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт ялтан нар нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө бимүүмжлэгдээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн телекамерийн бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан нарт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан нарт мэдэгдсүгэй.

7. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан П.*******ын , ялтан Г.*******ын , ялтан Б.*******ын , Б.*******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь тус тус буцаан олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар

шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ