| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000000017 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр баг 57-2 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, ******* овогт ******* ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч ******* эзэмшлийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч ******* “...Би Тарагт сумаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклтойгоо хувийн ажлаар ирээд 2 хоносон. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим өөрийн хамаатны ах болох ******* 9 дүгээр багт ярьж байгаад таарахад “чи энд мотоциклоо үлдээчих, хамт яваад очиж үхрийг нь хийчхээд ирье, энэ хашаанд миний танил дүү байдаг юм” гэхээр нь би мотоциклынхоо рулийг түгжиж үлдээгээд ахын машинд суугаад хамаатны эгч болох очиж үхрийг нь хийлцчихээд 17 цагийн орчим ирэхэд миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд би мотоциклоо хайгаад ололгүй, хөдөө Тарагт сум руу гэр рүүгээ буцсан. Тэгээд сая ******* суманд ирээд цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна. Би мотоциклоо 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын Хүнс бараан захаас 2.700.000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Миний мотоцикл Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн, урд обуд хэгээдэстэй, цэнхэр суудлын бүрээстэй, баруун гар талдаа өрөөсөн бөөрөнхий тольтой, рулэн хэсэгт цэнхэр өнгийн хадганд арвай будаа боож уясан, гэрэл дохио бүрэн хэвийн ажиллагаатай, өөртөө ирснээрээ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй мотоцикл байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч “...Би 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр, өдрийг нь сайн санахгүй байна. Мөн өөрийн бүртгэлийн дэвтэртээ он, сарыг нь тавиагүй байна, Хайрхан дулаан сумын //, утас:89431194 гэх хүнээс улбар шар өнгийн хуучин “Мустанг-5” маркийн, улбар шар мотоцикл 70.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн мотоцикл одоо манай хоёрдогч түүхий эдийн “Өлзий” төвийн агуулахад байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Б.гийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 25, 26-ны үед улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклыг 70.000 төгрөгөөр зарсан. Би тухайн мотоциклыг 2023 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрийн орчим ******* сумын 3 дугаар баг Гандангийн хажууд алхаж явахад урьд өмнө хамт “Хас заан” харуул хамгаалалтын албанд хамт ажилладаг байсан ******* нь шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклтой ирээд “Энэ мотоциклийг зарна. Чи авах уу? Надад мөнгөний хэрэг болоод байна, чи авчих” гээд бид хоёр харилцан тохиролцоод би 110,000 төгрөгөөр худалдан авсан. Хятад улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн, өргөн банктай, Мустанг-5 маркийн, зөв талын бөөрний таг байхгүй, банк нь буруу талдаа цөмөрхийтэй, гар болон хөл тормос ажиллахгүй мотоцикл байсан. Би асуухад миний өөрийн мотоцикл байгаа юмаа. Надад мөнгөний хэрэг гараад би өөрийн гар утсаа дэлгүүрт тавьчихсан. Утсаа авах гэсэн юм. Утсаа авчихвал хөдөө явах гэж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогч таньж олуулсан “Миний хулгайд алдсан мотоцикл 3 дугаарт байна. Би Ерөнхий байдал болон урд дугуй, суудлын бүрээс зэрэг шинж тэмдгээр нь таньж байна.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 хуудас/,
Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/03 дугаартай “...зах зээлийн үнэ 1,800,000 төгрөг...” гэсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36-38 хуудас/ гэсэн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ******* Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулахгүй” гэсэн хүсэлтээр /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр өгсөн “******* миний бие 2024.01.24-ний өдөр Б.д 110000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн *******, Хүлээн авсан Б.” гэсэн хүсэлтээр /хх-ийн 32 хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч Б. нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч Б. нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР