| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох 2426000300040 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............... чадвартай, Мөнгөн товчит овогт ******* *******, регистрийн дугаар: /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 31- 07 тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн төрсөн охин болох 7 сартай *******г орон дээр Монгол гэрийн унь модноос бүсээр уяж ганцааранг нь үлдээсэн болгоомжгүй үйлдлийн улмаас талийгаач ******* орноос унаж, дүүжлэгдэн механик амьсгал бүтэлт, дүүжлэлтийн улмаас хүзүүний судас, мэдрэлийн багц дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас барж, талийгаачийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13-р хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “амь хохирогч *******гийн өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл” мөн өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Миний зүгээс тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Б.Батчимэгийн “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 31-07 тоотод гэртээ 2 хүүхдийн хамт байж байтал 11 цаг өнгөрч байхад гаднаас М.******* орж ирээд хүүхдээ унтуулчихлаа шүү, хараад байж байгаарай би зах ороод хүүхдийн бэлэг аваад 6 дугаар цэцэрлэг орж хүүхдийн бэлэг өгчхөөд ирье гээд машинтайгаа явсан. 11 цаг өнгөрч байхад М.*******ын гэрт орж хүүхдийг нь харахад баруун талын орон дээр дээш харж унтаж байсан. Мөн шар өнгийн бүсээр мөр, сугийг нь давуулаад уяж, нөгөө үзүүрийг нь унинаас уяад орхисон байсан. Гэр нь жоохон сэрүүн орсон байхаар нь өлзий зуухны галыг нь нээгээд жоохон сууж байгаад гарсан. Гэртээ ороод 2 хүүхдийн хувцас сольж байхад М.******* гаднаас машинтайгаа ороод ирсэн. М.******* орилохоор нь гэрээсээ гараад хартал хүүхдээ тэвэрсэн гэрт орж ирсэн. Яасан юм бэ? ******* аа гэж асуухад хүүхэд орноосоо дүүжлэгдсэн байна гэсэн. Тэгэхээр нь би 7032103 руу залгаад хүүхэд уяандаа дүүжлэгдсэн байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч Б.Норовсүрэнгийн “...Тухайн өдөр ажлаасаа гараад нөхөр Баясгалангийн хамт цайны цагаар гэр лүүгээ явж байтал нөхрийн утас нь дуугараад нөхөр надад хэлэх дээ Адъяанамжилын бага хүүхдийн бие нь эвгүйрхээд байна гэнэ хурдан хүрээд ир гэж байна гэхээр нь бид 2 Адъяанамжилийн гэр рүү явсан. Тэгээд бид 2 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 37-01 тоотод Адъяанамжилийн баруун талын гэр болох Батчимэгийнд ортол М.******* зүүн талын орон дээр талийгаачийг тэврээд уйлаад сууж байхаар нь яасан юу болсон гэж асуугаад хүүхдийн хөлийг нь барихад хөл нь хүйтэн, царай нь хөхөрсөн байсан. Түргэн дуудсан юм уу? гэж асуухад араас түргэний эмч орж ирээд талийгаачийг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай “1. Талийгаач ******* нь механик амьсгал бүтэлт, дүүжлэлтийн улмаас хүзүүний судас, мэдрэлийн багц дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ. 2. Нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно. 3. Талийгаач *******гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн суганы доод хэсгээс цээжний баруун хажуу, эгэмний дээд хэсэг хүзүү хүртэл дүүжлэлтийн дарагдлын ором, нуруу, хөлд тууралтын сорви гэмтүүд тогтоогдлоо. Зүүн суганы доод хэсгээс цээжний баруун хажуу, эгэмний дээд хэсэг хүзүү хүртэл дүүжлэлтийн дарагдлын ором нь хагас уян зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна нуруу, хөлд тууралтын сорви нь өвчний дараах сорвижилт байх боломжтой. Зүүн суганы доод хэсгээс цээжний баруун хажуу, эгэмний дээд хэсэг хүзүү хүртэл дүүжлэлтийн дарагдлын ором гэмтлүүд нас барахаас өмнө үүсгэгдсэн шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-59-р хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнлхам, нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******ад тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Мөнгөн товчит овогтой ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******ад тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.*******ад авсан тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнлхам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метрийн урттай шар өнгийн бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч М.*******ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнлхам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метрийн урттай шар өнгийн бүс 1 ширхгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР