| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2426000660046 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй алтны уурхайд баяжуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн 24 дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн сумын 6 дугаар багийн “Хайрханы ам” гэх газарт улсын чанартай А0302 дугаартай Улаанбаатар-******* чиглэлийн авто замд улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед ******* аймгийн ******* сумын нутагт байх алтны уурхайгаас гэх хүний машинд суугаад ******* аймаг руу явахаар хөдөлсөн. Жолоочоос гадна 3 эрэгтэй хүн байсан. Урд өдөр нь шөнийн ээлжинд гарсан байсан учраас машинд суугаад унтаж явсан. Сэрэх үед эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн осол болох үед яг юу болсныг би мэдээгүй. Би осол гарах үед жолоочийн арын суудал дээр сууж явсан. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. ******* аймгаас гарах үед машиныг жолоодож явсан. Унтаж сэрэх үед *******ай солигдож байсан. Тухайн осол болох үед жолоодож явсан. Миний баруун эгэмний яс хугарсан, баруун эрүүний яс цууралттай, 2 уушгинд устай байна гэж эмнэлэгт үзүүлэхэд тэгж байсан. Одоо хавирга, далны яс өвдөлттэй, зовуурьтай байгаа. Тухайн үед унтаж явсан болохоор хэр хурдтай явсныг нь мэдээгүй. Хамт явж байсан хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл гараагүй байсан. Миний хувьд одоогоор гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Би 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Миний бие эдгээд зүгээр болтол ажлаа хийж чадахгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),
Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* аймгийн ******* сумын Хүүшийн амны уурхайгаас , , , нарын хамт гэх хүний улсын дугаартай “Приус-30” маркийн автомашинаар бид нар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад ******* аймаг орохоор хөдөлсөн. Тэндээс хөдлөх үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. аймгийн сумын наана байдаг цагаан хаалга хүртэл жолоодсон. Тэндээс өөрөө машинаа жолоодсон Тэгээд явж байгаад би хэсэг унтчихсан байсан. Тэгээд явж байтал гэнэт түс тас гээд тачигнаад хүмүүс орилолдоод явчихсан. Би тэр үед сэрэхэд машин хэд хэдэн удаа өнхрөөд 4 дугуй дээрээ буусан. Би машины хаалга онгойлгож гараад тухайн машин дотор байсан хүмүүсийг гаргасан. Юунаас болов гэж асуухад гэрэлд цохиулаад ийм зүйл болчихлоо гэсэн. Замаар явж байсан машин ирж зогсож байгаад явсан. Тэр машины хүмүүс цагдаад дуудлага өгсөн байх. Би сайн мэдэхгүй байна. Удалгүй сумын цагдаа, эмнэлэг ирж , бид гурвыг сумын эмнэлэг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 хуудас),
Гэрч Д.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* аймгийн ******* сумын Хүүшийн амны уурхайгаас , , , нарын хамт гэх хүний 14-20 улсын дугаартай “Приус-30” маркийн авто машинаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цагийн үед ******* аймаг орохоор хөдөлсөн. Тэндээс хөдлөх үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд аймгийн сумын наана байдаг цагаан хаалга хүртэл жолоодсон. Тэндээс өөрөө машинаа жолоодсон. Тэгээд явж байгаад хэсэг зүүрмэглэсэн байсан чинь машины гэрэл мэлс гээд явчихсан. Нэг мэдсэн чинь машин уначихсан байсан. Би хамгаалах бүс зүүчихсэн байсан болохоор бүсэндээ татагдаад сандал дээрээ сууж байсан. Тухайн үед машин зүгээр зогсож байсан. Машины хөгжим яваад байсан. Би яагаад замаас гарчихсан юм бол гэж бодсон чинь арын суудал дээр сууж явсан ёолоод байхаар нь машинаас гараад ирсэн чинь дугуйн дээрээ зогсож байсан. Тэр хэд машин уначихлаа гэж ярьж байсан. Би тухайн үед юунаас болов гэж асуухад гэрэлд цохиулаад ийм зүйл боллоо гэж байсан. Замаар явж байсан машинууд ирж зогсоод цагдаад дуудлага өгсөн байх. Би сайн мэдэхгүй байна. Удалгүй сумын цагдаа, эмнэлэг ирж , бид гурвыг сумын эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* аймгийн ******* сумын Хүүшийн амны уурхайгаас , , , Д. нарын хамт гэх хүний улсын дугаартай “Приус-30” маркийн авто машинаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цагийн үед хөдөлсөн. Тэндээс хөдлөх үед би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд аймгийн сумын наана байдаг цагаан хаалга хүртэл жолоодсон. Тэгээд гэх хүн өөрөө машинаа жолоодсон. Тэгээд явж байгаад сумын урд байдаг шатахуун түгээх газар өнгөрөөд нэг даваа давж уруудаад явж байтал урдаас нэг том машин ирж байсан. Манай машины жолооч гэрлээ шилжүүлээд урдаас ирж байсан том машин гэрлээ шилжүүлээгүй. Тэрнээс болоод гэрэлд цохиулж замын хажуу руу дараад буцаж зам руугаа орох гээд дарсан чинь гэнэт машин уначихсан. Тэгээд хэд хэдэн удаа өнхөрсөн. Замаар явж байсан машинууд ирж зогсоод цагдаад дуудлага өгсөн байх. Би сайн мэдэхгүй байна. Удалгүй сумын цагдаа, эмнэлэг ирж , , нарыг авч явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “ улсын дугаартай Приус 3, маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ согтуурал шалгагч багажаар 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 03 цаг 50 минутад шалгахад 1,45% гарсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5 хуудас),
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын 6 дугаар багийн нутаг Хайрханы ам газар байх бөгөөд аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 65 км, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км зайд байв. Улсын чанартай А0302 автозамын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урд талд зүүн хойд зүгт харсан байдалтай улсын дугаартай Приус 30 маркийн автомашин осолдсон байдалтай байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал” (хх-ийн 9-14 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “ улсын дугаартай “Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч *******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 17 хуудас),
аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №130 дугаартай “...1. биед баруун, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, баруун, зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт, баруун эгэм ясны бяцарсан, зүүн дал ясны их бие, баруун 2, 5, 6, 9, 10-р хавирга, 7, 8-р хавирганы хоёрлосон, өвчүү ясны бүдэрхийн зөрүүтэй, цээжний ТhЗ, Тh4 нугалмуудын баруун, бүсэлхийн L18 L2-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээж, баруун хөх, мөрөнд гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 60-63 хуудас),
Техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай “Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг.
2. 1920 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: 1. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүйн улмаас зам тээврийн осол гарсан байна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 36 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******* овгийн ******* ыг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь хохирогч Н.д хохиролд 8,293,579 төгрөг өгсөн болох нь хохирогч “Миний бие *******ын хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Нэгдсэн эмнэлгийн зардалд 3,039,731 төгрөг, надад 2 сарын цалин 2,000,000 төгрөг, хоол 725,000 төгрөг, буудал 820,000 төгрөг, бензин 1,708,848 төгрөг, нийт зардал 8,293,579 төгрөг болсон Гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр (хх-ийн 112 хуудас) тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Хохирогч Н.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин ажилгүй байх хугацааны цалингаа гаргуулмаар байна” гэсэн тул түүнийг ажилгүй байсан хугацааны цалингаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нь хохирогч Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн 3,175,050 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэгт “ЭМД Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, , , ******* сум, Зардлын түүх “2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 16 удаа RS1, S22.3, S42.00, 506.00, K29 гастрит ба дуо, S42.1, M54.1, Z48.0 гэсэн оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмийн сангаас 211734, 220475 гэсэн оношоор хөнгөлөлттэй эм авсан талаар баримт авагдсан байх бөгөөд тус баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн RS1, S22.3, S42.00, 506.00, K29 гастрит ба дуо, S42.1, M54.1, Z48.0 гэсэн онош нь ямар өвчний онош болох, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эдгээр эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг тодруулаагүй байна.
Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,175,050 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Улаанбаатар хот дүүргийн 24 дүгээр хороо тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хагийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,175,050 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч нь цаашид ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.д 8,293,579 төгрөг төлсөн, хохирогчийн ажилгүй басан 2,3 дугаар сарын цалинг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ