| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04166/И |
| Дугаар | 101/ШШ2021/00632 |
| Огноо | 2021-03-01 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/00632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, 22а байрны 192 тоотод оршин суух Д.******* /рд:УУ62030806/,
Баянзүрх дүүргийн *******, *******, *******, тоотод орших 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны , нарт ногдох хэсгийн өвлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, уг орон сууцны Д.*******т ногдох хэсгийг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөс Д.*******ийг хасаж бүртгэхийг бүртгэх байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч , , хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Нэхэмжлэгч: Д.С
Хариуцагч: Д.Ө
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч эцэг болох нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, эх нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр нас барсан ба 10 хүүхэд төрүүлснээс одоо 8 хүүхэд амь сэрүүн ажиллаж амьдарч яваа юм. , нар нь нас барах хүртлээ, бага хүү эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-хороо, 226 байр, тоотод орших 48м2, 4 өрөө орон сууцанд амьдарсан. Тус орон сууцны хамтран өмчлөгчөөр , , , , Д., , Д.******* нарын 7 иргэн бүртгэгдсэн. Улмаар талийгаач г нас барахад хамт амьдарч байсан отгон хүү Д. нь иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өв хүлээн авахаас татгалзаагүй бусад өвлөгч нар нь хуульд заасан хугацааны дотор өв хүлээн авахаа бичгээр илэрхийлээгүй тул Баянзүрх дүүргийн нотариатч д хандаж өв хүлээн авч, өвлөх эрхийн гэрчилгээг отгон хүү Д.ид олгож өгөхийг хүссэн ч орон сууцны хамтран өмчлөгч Д.******* нь ирээгүй учир өвлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй 7 жил болсон. Улмаар шүүхэд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын эх нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр нас барсан тул учир Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10 заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өвийн асуудлыг хэл төвөггүйгээр шийдвэрлэх гэсэн боловч хариуцагч Д.******* нотариат дээр дуудсан ч удаа дараа ирээгүйгээс үүдэн өвлөх эрх нээгдэхгүй байна.
Д.******* нь 2008 онд Шашны гаж урсгалыг дагаж эхэлсэн ба 2012 оноос ааш зан нь эрс хувирч аав ээж ах дүү нараа үзэн ядах, энэ дэлхий дээр төрөл төрөгсөд гэх зүйл байдаггүй гэх номлолд гүнд итгэж гэр бүлийн гишүүдийг хайрлах, хүндлэх сэтгэлгүй болсон байдаг. Д.******* нь 2017 оны 11 сард өөрийн өмчлөлийн байраа зарж орох оронгүй болсон тул эх Л.Жавзаа төрсөн охиноо өрөвдөөд нэг өрөөндөө хүүгийнх нь хамт амьдруулах болсон юм.
Үүнээс хойш орон сууцны хамтран өмчлөгч гэдгээр далайлгаж энэ миний байр та одоо эднээс зайл гэх зэргээр хамт амьдарсан байсан эх, төрсөн ах дүү нараа удаа дараа доромжилж, харааж зүхэх, биеэ эрүүл мэндэд халдах зэрэг сэтгэл зүйн болон бие махбодийн дарамт байнга үзүүлэх үйлдэх нь даамжирсан тул энэ талаар цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилж буй Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-хороо, 226 байр, тоотод орших 48м2 орон сууцны өмчлөлийн асуудлыг маргаангүйгээр нэг талд нь гаргаж нэхэмжлэгч нар өөрсдөдөө үлдээх хүсэлтэй байгаа ба орон сууцнаас гишүүн бүрт ногдох хэсгийг тодорхойлж Л.*******т ногдох хувийг өгөх шаардлага үүсээд 7 жил болж байна. Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-хороо, 226 байр, тоотод орших 48м2, 4 өрөө орон сууцнаас , нарын ногдох хэсгийн өвлөгч нэхэмжлэгч нар мөн болохыг тогтоолгож улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах шаардлагыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-хороо, 226 байр, тоотод орших 48м2, 4 өрөө орон сууцны , ЛЖавзмаа нарт ногдох хэсгийн өвлөгчөөр Д.*******, Д. Алтантуяа, Д.Отгонтуяа, , , , Д нарыг тогтоож өгнө үү. Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-хороо, 226 байр, тоотод орших 48м2, 4 өрөө орон сууцнаас Д.*******т ногдох хэсгийг шүүхийн журмаар тогтоож, орон сууцны өмчлөгчөөс Д.*******ийг хасаж бүртгэхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******, Д.Алтантуяа, Д.Отгонтуяа, Д., , Д.Дариймаа, нарын Д.******* надад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-р хороо, 226 байрны тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны , нарт ногдох хэсгийн өмчлөгчөөр Д.*******, Д.Алтантуяа, Д.Отгонтуяа, Д., , Д.Дариймаа, нарыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-р хороо, 226 байрны тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас Д.*******т ногдох хэсгийг шүүхийн журмаар тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөс Д.*******ийг хасч бүртгэхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэсэгт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-р хороо, 226 байрны тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Боловсролын яамнаас 1990-ээд онд манай аав болох Даваад өгсөн байдаг. Харин өмч хувьчлалаар буюу 1997 онд тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч өмчлөгчөөр , , Д., , Д.Дариймаа, болон Д.******* миний бие бүртгэгдсэн. Миний аав нь 2013 онд нас барсан бөгөөд тус орон сууцны д ногдох хэсгийг Д.ийг өвөлж авахад татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан боловч 2014 оноос эхлэн гэр бүлийн гишүүдийн зүгээс намайг гадуурхах, элдвээр доромжлох, далайлган сүрдүүлэх зэрэг зохисгүй байдал гаргах болсон.
Мөн ээж г амьд сэрүүн байхад нь Д.******* өөрийн охин С.Дэлгэрмаагийн хамт дээрх орон сууцанд хамт амьдарч байсан бөгөөд миний тухай худал үг зохион ярьж сэтгэл санааг нь тогтворгүй болгосоор байсан. Энэ нөхцөл байдал эгч Д.Алтантуяа, Д.Отгонтуяа, дүү Д. нартай холбоотой бөгөөд эдгээр хүмүүс нь миний үүсгэн байгуулсан ХХК-д ажилладаг байсан бөгөөд надтай хамтран бизнес хийдэг байсан боловч 2014 оноос эхлэн бизнесийн үйл ажиллагаанд намайг оролцуулахгүй, бизнесийн ашиг өгөхгүй, надад мэдэгдэлгүйгээр миний компанийг татан буулгасан үеэс эхлэлтэй юм. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдсан байдаг бөгөөд тус хурлаас 46 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарган ХХК-ийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул компанийг татан буулгахаар шийдвэрлэсэн, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын татан буулгах шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийг татан буулгаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассан байдаг. Уг ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/MA2018/00038 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/XT2018/00702 тоот тогтоолоор ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 46 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн нь хууль бус, хууль зөрчсөн гэдгийн шүүхээс тогтоосон. Уг Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш гэр бүлийн гишүүдийн хоорондох маргаан даамжирсан бөгөөд дүү Д.Жамяандорж 2017 оны 6 сарын 25-нд намайг зодсон бөгөөд энэ үйлдлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс шалгаж байгаад хохирол нөхөн төлөгдсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Мөн эгч Д.Отгонтуяа намайг зодож гэмтээн Баянзүрх дүүргийн Эрүүгийн Хэргийн шүүхээс торгуулийн ял хүлээсэн байдаг.
Төрсөн эгч Д.Алтантуяа, Д.Отгонтуяа, дүү Д. нар нь миний бизнесийн үйл ажиллагааг хууль бусаар булааснаас миний санхүүгийн байдал ихээхэн дордсон бөгөөд, тус компанитай холбоотой маргаан буюу хувьцаа эзэмшигч хоорондын маргаан одоо ч үргэлжилж байгаа болно. Д.******* миний зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан шиг увиагүй ааш, зан авир гаргасан удаа байхгүй, намайг доромжлох, дорд үзэх бүрд нь хүлцэнгүй байсаар ирсэн бөгөөд харин гэр бүлийн гишүүдийн зүгээс намайг элдвээр доромжлох, хараан зүхэх, миний одоо байгаа байдлыг улам дордуулах зэрэг байдал гарсаар байгаа юм. Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-р хороо, 226 байрны тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд бусад хамтран өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн, эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй бөгөөд уг байранд миний бие 18 настай хүүгийн хамт, уг байрны өмчлөгчөөр бүртгэлгүй Д.*******, түүний охин С.Дэлгэрмаа нарын хамт амьдардаг болно.
Иймд миний бие бусад хамтран өмчлөгчдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, өмчлөх эрхэд нь саад учруулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нар, хариуцагч Д.*******т холбогдуулан Баянзүрх дүүргийн *******, *******, *******, тоотод орших 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны , нарт ногдох хэсгийн өвлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, уг орон сууцны Д.*******т ногдох хэсгийг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөс Д.*******ийг хасаж бүртгэхийг бүртгэх байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар шүүх хуралдаанд маргаж буй Баянзүрх дүүргийн *******, *******, *******, тоотод орших 4 өрөө орон сууцны талийгаач д ногдох хэсгийн өвлөгчөөр нэхэмжлэгч Д.Жамяандоржийг, талийгаач д ногдох хэсгийн өвлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоолгож, уг орон зах зээлийн үнэлгээг үндэслэн хариуцагч Д.*******т ногдох хэсэг 17,416,185 төгрөг болохыг тогтоолгон түүнд шүүхийн шийдвэрээр олгох, орон сууцны өмчлөгчөөс Д.*******ийг хасуулж, Д.*******ийг хамтран өмчлөгчөөс хассан бүртгэлийг бүртгэхийг бүртгэх байгууллагад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн *******, *******, *******, тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 48 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны талийгаач , нарт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Д.ийг, талийгаач д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Д.*******, Д.Алтантуяа, Д.Отгонтуяа, , , Д.Дариймаа нарыг тус тус тогтоож, нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн *******, *******, *******, тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 48 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Д.*******ийг хасуулж, түүнд ногдох хэсгийг шүүхийн журмаар тогтоолгон 17,416,185 төгрөг олгуулах, Д.*******ийг хамтран өмчлөгчөөс хассан бүртгэлийг бүртгэхийг бүртгэх байгууллагад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.*******өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ