Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-н **********-д холбогдох 2426000000006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ************* оршин суух хаягтай, урд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн сум дундын 2-р шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ********** овогт **********-н ********* , регистрийн дугаар: /********* /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн ********* сумын 6-р багийн 17 дугаар гудамжны 2 тоотод иргэн *********-н гэрт хохирогч *********-г хутгаар зүсэж биед нь зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу. Өмнө нь мэдүүлгээ өгсөн” гэв.

Хохирогч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********-н гэрт очоод архи пиво хувааж уусан. Танихгүй залуу гэрээс гарч яваад “Нутгийн буян” нэртэй архи аваад буцаад ороод ирсэн. Намайг хувааж ууя гэхээр нь би уухгүй гэтэл “Нутгийн буян” уухгүй голлоо гээд Бямбаа дайраад байсан. Тэгээд ноцолдож байтал танихгүй залуу нь миний мөр лүү өшиглөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй *********  гал тогооны тавилга руу очоод хутга авч гүйж ирээд миний зүрхний доод хэсэг рүү тулгахаар нь би зайлаад зүүн гараараа хутгыг нь атгаж авах үед миний зүүн гарын дунд, ядам, чигчий хуруунуудыг эсгэсэн. Тэгэхээр нь би гэрийн шалан доогуур хутгыг нь нуусан. *********-д 10 минут орчим болоод цус тогтохгүй болохоор нь эмнэлэг рүү ********* гийн хамт алхсан. Эмнэлэг явж байхдаа *********  намайг “идэш хийж байхдаа хуруугаа авчихсан гээд хэлчих. Би чамд 300,000 төгрөг өгье” гээд байсан. Би эмнэлэг дээр ирээд үнэнээ хэлсэн чинь *********  зугтаасан. Би зүүн гарынхаа дунд, ядам, чигчий хуруунууддаа тус бүр 1 оёдол тавиулаад дуусаж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед ******** , *********  бас нэг танихгүй залуу байсан. Архи голлоо, цагдаа дуудлаа гээд байсан. Зүүн гарын дунд, ядам, чигчий хуруундаа оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Өмнө нь намайг зодож цохисон асуудал байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ө.********* , *****-***** бид гурав манайд очсон. Архиа задлаад хувааж уугаад сууж байтал *********** орж ирсэн. Бид дөрөв архиа уугаад сууж байтал *********** “би шоронд орж байсан” гэж хэлсэн чинь *********  уурлаад чиний шоронд явж байсан гэж юу байдаг юм гээд манай гэрийн зүүн талд заамдалцаад газар хамт унахаар нь би хэрэлдэх гэж байгаа бол хол очиж хэрэлд гэж салгаад буцаж суугаад үлдсэн архи уусан. Би тасраад унтсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Манай гэрт байдаг хутга байсан. *********  ***********-г хутгалсан гэдгийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ***********-тай таараад мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Иргэн Д.*********** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээний 90000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд амбулаторийн хяналтын үзлэгт 30000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэг 15000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02- ны өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 15000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 15000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 15000 төгрөг нийт 180000 мянган төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаартай:... “Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутганы ажлын хэсгээс 2 ширхэг гарын хээний мөр илэрснийг 1, 2 гэж дугаарлан гарын мөр бэхжүүлэх хуудсанд бэхжүүлж авав. Уг гарын мөрүүдийн 2 гэж дугаарласан гарын хээний мөр тоон болон чанарын хувьд хангалттай тул адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин хээний 1 гэж дугаарласан гарын хээний мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын хээний мөрийг Папилон системд 2023-025-ӨВХ гэсэн дугаараар кодлон оруулж мөр-мөр, мөр-дардас гэсэн төрлөөр хайлт хийж үзэхэд MN0049100082638, MN004910000557, MN004910007088, MN005810001060 дугааруудаар 4 удаа бүртгэгдсэн Өлзийжаргал овогтой ********* гийн баруун гарын долоовор хурууны хээтэй ерөнхий шинж тэмдэг болох дугуй хээ болон хувийн онцлог шинж тэмдэг болох эхлэл, төгсгөл, нийлэлт зэрэг шинжүүдээр тохирч байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 хуудас/,

 Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***** дугаартай:... *********-н биед зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай:... Хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ********* сумын 6-р багийн 17-р гудамжны 2 тоот байрлах гэр байв. Гэрийн баруун талд байрлах орны хажууд хүрэн өнгийн хивс байх ба хивсэн дээр гутал хувцас эмх замбараагүй, хувцасны эргэн тойронд хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Гараа зүсүүлсэн гэх хутгыг баруун талд байрлах орны дээд хэсгийн шалны завсарт байгаа гэж заасан газар нь бор өнгийн иштэй хутга байх ба уг хутга нь 26.5 см урттай, бариул хэсэг нь 11.5 см, ирний өргөн 3 см, ажлын хэсэг нь 15 см хутганы бариул хэсэгт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ирний үзүүр хэсэгт шороогоор бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7641 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-35 хуудас/,

Шүүгдэгч Ө.********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

Шүүгдэгч Ө.********* гийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-58 хуудас/,

Хохирогч *********-н “Ө.********* гээс хохиролд 180,000 төгрөг авсан.  Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,

Шүүгдэгч Ө.********* гээс иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 180,000 төгрөгийг төлсөн тухай Хаанбанкны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 48-49 хуудас/,

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2426000000006 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 50-51-р хуудас/ зэрэг болно.

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн ********* сумын 6-р багт байх иргэн *********-н гэрт хохирогч *********-г хутгалж зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч *********-н мэдүүлэг, гэрч *********-н мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***********-н мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Г.Ц-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.О-н 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***** дугаартай дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаартай яаралтай тусламжийн хуудас, яллагдагч Ө.********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, 180,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн. Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 180,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж байна. Иймд шүүгдэгч Ө.********* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ********** “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би буруутай. Хүний биед гэмтэл учруулсандаа гүнээ их харамсаж байна. Би гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ө.**********-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн ********* сумын 6-р багийн 17 дугаар гудамжны 2 тоотод байх иргэн *********-н гэрт хохирогч *********-г хутгаар зүсэж биед нь зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

Шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн ********* сумын 6-р багийн 17 дугаар гудамжны 2 тоотод байх иргэн *********-н гэрт хохирогч *********-г хутгаар зүсэж биед нь зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.********* гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч  *********-н “Танихгүй залуу гэрээс гарч яваад “Нутгийн буян” нэртэй архи аваад буцаад ороод ирсэн. Намайг хувааж ууя гэхээр нь би уухгүй гэтэл “Нутгийн буян” уухгүй голлоо гээд *********  дайраад байсан. Тэгээд ноцолдож байтал танихгүй залуу нь миний мөр лүү өшиглөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй *********  гал тогооны тавилга руу очоод хутга авч гүйж ирээд миний зүрхний доод хэсэг рүү тулгахаар нь би зайлаад зүүн гараараа хутгыг нь атгаж авах үед миний зүүн гарын дунд, ядам, чигчий хуруунуудыг эсгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, гэрч *********-н “Ө.********* , *********** бид гурав архи задлаад хувааж уугаад сууж байтал *********** орж ирсэн. Бид дөрөв архиа уугаад сууж байтал *********** “би шоронд орж байсан” гэж хэлсэн чинь *********  уурлаад чиний шоронд явж байсан гэж юу байдаг юм гээд манай гэрийн зүүн талд заамдалцаад газар хамт унахаар нь би хэрэлдэх гэж байгаа бол хол очиж хэрэлд гэж салгаад буцаж суугаад үлдсэн архи уусан. *********  ***********-г хутгалсан гэдгийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ***********-тай таараад мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/, иргэний нэхэмжлэгч ***********-н “Иргэн Д.*********** нь нийт 180000 мянган төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***** дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7641 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-35 хуудас/, хохирогч *********-н “Ө.********* гээс хохиролд 180,000 төгрөг авсан.  Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 180,000 төгрөгийг төлсөн тухай Хаанбанкны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт, шүүгдэгч Ө.********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай  шинжээчийн дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Ө.********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *********-н “хохиролд 180,000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Ө.********* гийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн ********* сумын 6-р багийн 17 дугаар гудамжны 2 тоотод байх иргэн *********-н гэрт хохирогч *********-г хутгаар зүсэж биед нь зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********-н ********* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.********* гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *********-н биед зүүн гарын дунд, долоовор, чигчий хуруунд шарх бүхий хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 180,000 төгрөгийн хохирол учирсан.

Шүүгдэгч ********** нь хохирогч ***********-д 180,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 180,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хаанбанкны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт, хохирогч *********-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Ө.********* гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Д.*********** нь Ө.********* гээс хохиролд 180,000 төгрөг авсан.  Өөр гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ө.********* г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:....  Шүүхээс шүүгдэгч Ө.********* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, түүний хувийн байдал хохирогчид 180,000 төгрөгийн хохирол төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 180,000 төгрөгийг төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Та бүгдээс оногдуулсан торгуулийг үг дуугүй тэр дор нь биелүүлнэ. Та бүхний итгэлийг алдахгүй  гэсэн.

Шүүгдэгч Ө.**********-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Шүүгдэгч Ө.********* гийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овогт **********-н ********* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.********* г өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д 180,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 180,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь  гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ********** овогт **********-н ********* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********-н ********* г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д 180,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 180,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь  гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ          Х.ОТГОНЖАРГАЛ