Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

          Улсын яллагч А.Алтангэрэл,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* ******* овгийн ******* ******* холбогдох 23260004100047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                   

          Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, “” ХХК-ийн ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “ наран” уурхайд авто ажилтай, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн 3 дугаар гудамжны 35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овгийн ******* .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт “Тоёота приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ хохирогч “Бүтэн үг ярьж чадахгүй байна” гэж шүд рүү нь гараараа 1 удаа цохисоны улмаас эрүүл мэндэд нь “доод уруулын язарсан шарх, доод үүдэн баруун 1, 2-р шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

          Хохирогч ийн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 3 дахь өдөр ******* аймгийн сумын “ наран” гэх уурхайн ажлаасаа буугаад ******* аймаг руу , , , , жолооч нарын хамт 09 цагийн үед гарсан. Гарахдаа сумаас 1 шил 0.75 литрийн хэмжээтэй архи авсан. Дараа нь сумаас 2 шил архи авсан. Замдаа архи уугаад явсан. Жолооч аас бусад хүмүүс нь уугаад явсан. аймаг дээр ирээд бүгд хоолонд ороод бас хэдэн архи авсан. аймгаас ******* аймаг руу явах замдаа өнгөрөөгүй байх үед ******* нь жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байгаад эргэж хараад ам руу гараараа 1 удаа цохисон. Түүнээс болж миний 2 шүд хөдөлсөн. аас өөр хүн намайг зодоогүй. ахаа үг бүтэн ярьж чадахгүй байна гэж хэлээд л намайг цохичихсон. Яг ямар шалтгаанаар намайг зодож байгааг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),

             Хохирогч ийн дахин өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө сумын “ наран” гэх газраас 09 цагийн үед гараад аймагт 18 цагийн үед ирж хоол идчихээд ******* аймаг руу хөдөлсөн. Тэгээд ******* аймгийн сум өнгөрөөд сум арай ороогүй байхад намайг миний шүд рүү нэг цохисон. Харанхуй болсон байсан газрыг нь сайн анзаараагүй. Нэг үгээ бүтэн хэлэхгүй, тал хэлээд байна гэж хэлээд цохисон. ...2023 оны 08 дугаар сард ажлаасаа буугаад замд ******* аймгийн сум орох гээд явж байхад зүүн нүд рүү 1 удаа цохиод нүд хөхөрч хавдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Одоо үлдсэн шарх сорви байхгүй. Өмнө зодсон асуудал дээр шинжээч томилж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.  ...Би шүдний төлбөрт дансаар 2,000,000 төгрөг авсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн  54-55 хуудас),

             Гэрч “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн суманд байдаг наран уурхайгаас ажлаасаа буугаад 10 цагийн үед таксины жолооч , , ганбат, , нарын хамт ******* аймаг руу хөдөлсөн. ...Тэгээд аймаг дээр ирээд хоол идчихээд хөдөлсөн. Би гаас хөдлөөд унтчихсан. Нэг сэртэл машин дотор *******, Н. хоёр хоорондоо барилцаж авсан,  ямар ч байсан нь ийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж байхыг би харсан. Тэгээд жолооч энэ хоёр барилцаад авлаа гэж хэлээд замаас гараад зогссон. Машинаас буух гэж байгаад Н. газар 2-3 удаа өнхрөөд уначихсан. Согтуу байсан болохоор уначих шиг болсон. Тэгээд унаад босож ирэхдээ ам нь цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),

         Гэрч “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн суманд байдаг наран уурхайгаас ажлаасаа буугаад 10 цагийн үед таксины жолооч , , , , нарын хамт ******* аймаг руу хөдөлсөн. гаас ******* аймаг руу явж байх үед арай өнгөрөөгүй байх үед  *******, Н. хоёр хоорондоо маргалдаад байсан. нь ийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж байгаа харагдсан. Жолооч зогсоод буухдаа газарт уначихсан. Босоод ирсэн чинь хамар нь цус болчихсон байсан. Цохиж цус болсон уу, эсхүл унаж гэмтэж цус болсон эсэхийг мэдэхгүй байна. *******, Н. хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг, (хх-ийн 20-21 хуудас),

          Гэрч Г.ын “..., хоёр маргалдаад, урд суугаад явж байсан чинь ын араас зулгаагаад хэрүүл нэхээд татаад байсан чинь эргэж хараад уруул хэсэгт нь цохиод авсан. Тэгсэн ийн уруул хэсэг нь язарсан байсан. миний уруулаас цус гарчихлаа гэхээр нь би зогсоод нүүр гарыг нь угаалгаад шууд хөдлөөд явсан. ... аймгаас гараад бараг 90 гаран километр сум өнгөрөөд явж байсан. Тухайн явж байсан автомашин нь миний эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64-66 хуудас),

          ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 495 дугаартай “...ийн биед доод уруулын язарсан шарх, доод үүдэн баруун 1, 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

         

          2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

         

          3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

         

          4. Дээрх доод үүдэн баруун 1, 2-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.

 

          5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 

        6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 27-29 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

          Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******* ******* овгийн ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

          Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүгдэгч ******* нь хохирогч 2,000,000 төгрөг төлсөн болох нь хохирогч ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Миний бие овогтой хохирлын мөнгө болох 2,000,000 төгрөг миний эзэмшлийн дансанд 12 сарын 04-нд хийсэн болно. хохирол бүрэн барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүхэд ирүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр,

           Эрүүл мэндийн даатгалын санд 209,320 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шилжүүлгийн мэдээллээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч ******* ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

         Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч ******* ******* овгийн ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн ******* ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******ад нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 2,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалы нсанд 209,320 төгрөг тус тус  төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ