| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: Ц.Б , Г.Ө , Д.Э , тэдгээрийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******-н ******* , ******* овгийн *******-н ******** , ******** овгийн ********-н ******** нарт холбогдох 2426000110062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ********** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ********* аймгийн ***** сумын 2 дугаар багийн 35-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******-н ******** /РД:**************/,
Монгол Улсын иргэн, ************ оны 03 дугаар сарын 17-ний өдөр ********** аймгийн ********** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, *********** аймгийн ************ 4 дүгээр багийн *********** гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ********-н ******* /РД:*************/,
Монгол Улсын иргэн, ********* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ********* аймгийн ********** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ************ аймгийн *********** 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,
-Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ************* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ************ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
-Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 онь 34 дүгээр сарын 27-ний өдрийн ************ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******** овогт ********-н ******** /РД:************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э , Г.Ө , Ц.Б нар нь бүлэглэн төмөр жоотуу, металл хайгч ашиглан Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 5,0 грамм алтыг олборлосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Энэ хэргийн талаар экологийн асуудал хариуцсан байцаагч Батнарангаас тодруулж мэдээлэлтэй болсон. Өөр мэдэж байгаа юм байхгүй. Нэлээн эртнээс 2000 оны үеэс эхлэн ард иргэд тус сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас гар аргаар алт олборлож эхэлсэн. 2017 оны үеэс нөхөрлөлөөр нөхөн сэргээлт хийлгэж байсан. Уг гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учраагүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би олон нийтийн цагдаа **********-н хамт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд *********** сумын 2 дугаар багт гар аргаар алт олборлож болох газруудаар хяналт шалгалт хийхэд Баянтээг 2 дугаар багийн Шаазгай толгой гэх газар хууль бусаар металл хайгчаар алт олборлож байсан 3 иргэнийг илрүүлж, цагдаагийн дэслэгч *************-д шилжүүлсэн. Тухайн 3 иргэн нь 3 металл хайгч, 3 ширхэг төмөр жоотуу ашиглан газрын өнгөн хэсгээс алт олборлож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би цагдаагийн дэд ахлагч **********-н хамт *********** сумын 2 дугаар багт гар аргаар алт олборлож болох газруудаар хяналт, шалгалт хийхэд Баянтээг 2 дугаар багийн Шаазгай толгой гэх газар хууль бусаар металл хайгчаар алт олборлож байсан 3 иргэнийг илрүүлэн сумын төв рүү авч ирсэн. Тухайн 3 иргэн нь 3 металл хайгч, 3 ширхэг төмөр жоотуу ашиглан газрын хэсгээс алт олборлож, металл хайгчаар хайгаад явж байхад нь очиж барьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоолд үндэслэн тус аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газарт очиж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд нимгэн цас түрж, шороо чулуу хөдөлгөснөөс өөр ямар нэгэн эвдэгдсэн талбай гэх ул мөр байхгүй байсан. Үйлдэл нь металл хайгчаар газрын өнгөн хэсгээс шороо, чулуу ярж металл хайсан байдалтай байсан. Тухайн газар нь хөрс, ургамалгүй, голын сайр маягийн хайрга чулуу ихтэй газар байсан бөгөөд газрын хэвлийд халдсан гэх ул мөр байхгүй байсан. Тиймээс хөрс ургамал болон газрын хэвлийд учирсан хохирлыг тооцох боломжгүй байсан учир ийм дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол. мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12-р хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/,
Үнэт, металл сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Б.Алтанчимэгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн:... 11004970 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 5.0 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна гэсэн дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/,
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай ХХК”-ны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/137 дугаартай:... Хэргийн газрын үзлэгээр авагдсан N45° 48’ 04.95”, Е101° 23’ 08.33” солбицол бүхий газар нь Гацуурт ХХК-ийн эзэмшлийн Таацын гол гэх нэртэй МУ-009203 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүрэн давхцалтай байна. Тухайн эвдэгдсэн талбайн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоох боломжгүй байна. Тухайн талбайд нөхөн сэргээлтийн ажил хийх зардал тооцох боломжгүй байна. Тухайн газар нь урьд өмнө эрүүл байсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,
Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/15 дугаартай:... 2001 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус-11 XW11 загварын суудлын автомашин 6,000,000 төгрөг, 5,0 грамм байгалийн алт 750,000 төгрөг, Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхэг 5,000,000 төгрөг, Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 2 ширхэг, тус бүрийн үнэ төгрөг, нийт 3,000,000 төгрөг, төмөр жоотуу 3 ширхэг тус бүрийн үнэ 10,000 төгрөг нийт 30,000 төгрөг, нийт хөрөнгийн үнэ 14,780,000 /арван дөрвөн сая долоон зуун наян мянга/-н төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-60-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 175 дугаартай:... “Ц.Б , Г.Ө Д.Э нарын нэр дээр мэдээллийн санд хуулийн этгээд бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-ийн 165-р хуудас/,
Шүүгдэгч Д.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд буюу иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн ********* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ий өдрийн ******* тоот тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хаанбанкны 000000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 108-114-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд буюу иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Хаанбанкны 1111111111 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянхонгор аймгийн ********** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ********** тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 115-121-р хуудас/,
Шүүгдэгч Г.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд буюу иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн ************ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ** тоот тодорхойлолт, Хаанбанкны 9999999999 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 122-158-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н “Уг гэмт хэргийн улмаас экологид хохирол учраагүй тул гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар,
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналууд /хх-ийн 70-72-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24260001110062 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 75-76-77, 85-86, 95-96-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:... Шүүгдэгч Д.Э , Г.Ө , Ц.Б нар нь бүлэглэн төмөр жоотуу, металл хайгч ашиглан Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 5,0 грамм алтыг олборлосон гэмт хэргийг үйлдсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэм хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н мэдүүлэг, гэрч **********-н мэдүүлэг, гэрч **********-н мэдүүлэг, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үнэт металл сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Б.Алтанчимэгийн дүгнэлт, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/137 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/15 дугаартай үнэлгээний тайлан, шинжээч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай Ц.Б , Г.Ө , Д.Э нарын нэр дээр мэдээллийн санд хуулийн этгээд бүртгэлгүй гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлох, боловсруулалт, ашиглалт явуулсан гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрж, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмал хайх, эрж, ашиглах үйл ажиллагаа явуулсныг ойлгоно. Шүүгдэгч Г.Ө , Ц.Б , Д.Э нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 7.3-т заасныг тус тус зөрчиж, гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж төмөр жоотуу, металл хайгч зэргийг ашиглаж Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 5,0 грамм алтыг олборлосон гэж үзэх үндэслэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуульд заавал газрын хэвлийд халдсан биш ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт гэж заасан. Тийм учраас шүүгдэгч нарыг ашигт малтмал олборлолт явуулалгүйгээр эрэл хайгуул явуулсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нар нь жоотуу, металл хайгч зэргийг ашиглаж байгаа нь өөрөө гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтдээ:... Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.Ө , Ц.Б , Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Учир нь уг хуулийн заалт маань ямар нэгэн тусгай зөвшөөрөл, бичиггүй бол олсон олоогүй, газрын хэвлийд халдсан, халдаагүй зэргээс үл хамаарч гэм буруутайд үзнэ гэсэн хуулийн заалт байгаа учраас улсын яллагчийн дүгнэлтийг хууль бус гэж үгүйсгэх зүйл байхгүй болно. Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газарт аль эрт 2000 оноос өдий хүртэл 20 гаран жил байнга алтны эрэл хайгуул болсон газар. Эндээс ямар нэгэн хэмжээгээр эд зүйл оллоо гэж амьтан хүний яриагаар дамжиж тэрийг л хайвал болох юм байна гэсэн сэдлээр хайсан. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Б нь “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн.
Шүүгдэгч Г.Ө нь “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн.
Шүүгдэгч Д.Э нь “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э , Г.Ө , Ц.Б нар нь бүлэглэн төмөр жоотуу 3 ширхэг, Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 2 ширхэг, Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхгийг ашиглан Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 5,0 грамм алт олборлосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Э , Г.Ө , Ц.Б нар нь бүлэглэн 3 ширхэг төмөр жоотуу 3 ширхэг, Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 2 ширхэг, Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхгийг ашиглан Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 5,0 грамм алт олборлосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н нэлээн эртнээс 2000 оны үеэс эхлэн ард иргэд тус сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас гар аргаар алт олборлож эхэлсэн. Уг гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учраагүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2017 оны үеэс нөхөрлөлөөр нөхөн сэргээлт хийлгэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч **********-н би олон нийтийн цагдаа **********-н хамт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд *********** сумын 2 дугаар багт гар аргаар алт олборлож болох газруудаар хяналт шалгалт хийхэд Баянтээг 2 дугаар багийн Шаазгай толгой гэх газар хууль бусаар металл хайгчаар алт олборлож байсан 3 иргэнийг илрүүлж, цагдаагийн дэслэгч *************-д шилжүүлсэн. Тухайн 3 иргэн нь 3 металл хайгч, 3 жоотуу ашиглан газрын өнгөн хэсгээс алт олборлож байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, гэрч **********-н би цагдаагийн дэд ахлагч **********-н хамт *********** сумын 2 дугаар багт гар аргаар алт олборлож болох газруудаар хяналт, шалгалт хийхэд Баянтээг 2 дугаар багийн Шаазгай толгой гэх газар хууль бусаар металл хайгчаар алт олборлож байсан 3 иргэнийг илрүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, шинжээч А.Цэнд-Аюушийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоолд үндэслэн тус аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газарт очиж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд нимгэн цас түрж, шороо чулуу хөдөлгөснөөс өөр ямар нэгэн эвдэгдсэн тайлбай гэх ул мөр байхгүй байсан. Үйлдэл нь металл хайгчаар газрын өнгөн хэсгээс шороо, чулуу ярж металл хайсан байдалтай байсан. Тухайн газар нь хөрс, ургамалгүй, голын сайр маягийн хайрга чулуу ихтэй газар байсан бөгөөд газрын хэвлийд халдсан гэх ул мөр байхгүй байсан. Тиймээс хөрс ургамал болон газрын хэвлийд учирсан хохирлыг тооцох боломжгүй байсан учир ийм дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12-р хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/, Үнэт, металл сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Б.Алтанчимэгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай ХХК”-ны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/15 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-60-р хуудас/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 175 дугаартай албан бичиг /хх-ийн 165-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н “Уг гэмт хэргийн улмаас экологид хохирол учраагүй тул гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Э , Г.Ө , Ц.Б нар нь бүлэглэн төмөр жоотуу 3 ширхэг, Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 2 ширхэг, Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхгийг ашиглан Өвөрхангай аймгийн *********** сумын 2 дугаар багийн нутаг “Шаазгай толгой” гэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 5,0 грамм алт олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ******* овогт *******-н ******** , ******* овогт *******-н ******* , ******** овогт ********-н ******** нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч *********** сумын Засаг даргын тамгын газарт болон байгаль орчинд хохирол, хор уршиг учраагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* нь гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч .******** , Г.Ө , Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************-н зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт гаргасан. Мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгаль, экологид хохирол учраагүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Ө , Ц.Б , Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 5,0 грамм алтыг Монгол Банкны эрднэсийн санд хүргүүлэх, Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхэг, Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 2 ширхэг, төмөр жоотуу 3 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгч нар нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс миний үйлчлүүлэгч Г.Ө , Ц.Б , Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө торгох, хорих ял зэрэг сонгох санкцтай байгаа. Шүүгдэгч нар нь урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, өөрсдийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөргүй гэдгийг дүгнэж хэлсэн. Ийм учраас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзаж үзэх зүйлүүд байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Шүүгдэгч нар нь бүгд 2-оос дээш хүүхэдтэй, тодорхой ажилгүй. 5, 10 мал эргүүлж амьдралаа болгодог улс байгаа юм. Эдгээр хүмүүст ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь өөрөө 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг байгаа. Улсын яллагчийн зүгээс эдгээр хүмүүсийн хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргаж байгаа нь Үндсэн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж талархаж байна. Гэхдээ эдгээр хүмүүс нь орлого байхгүй учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалт байгаа. Торгох ялыг эд нар цаг хугацаанд нь төлж чадахгүй бол тэр дор нь хорих ялаар сольдог хуулийн зохицуулалт байгаа учраас торгох ялыг төлөх боломжгүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн байгаль орчин учруулсан хор хохирол байхгүй, нөхөн төлөх төлбөр байхгүй учраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг төрийг хохиролгүй болгох, тодорхой хүмүүсийг хохиролгүй болгоход зориулдаг учиртай. Ийм зүйлүүд байхгүй учраас эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Б нь нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч Г.Ө нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялыг минь хөнгөрүүлж биеэр эдлэхгүй ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч Д.Э нь нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ “Гэм буруугаа хүлээж байна. Тэнсэж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-н ******** , ******* овогт *******-н ******* , ******** овогт ********-н ******** нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5,0 грамм байгалийн алтыг Монгол банкинд, шүүгдэгч Г.Ө-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 1 ширхэг, Д.Э гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 1 ширхэг, шүүгдэгч Ц.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхгийг улсын төсөвт тус тус шилжүүлж, төмөр жоотуу 3 ширхгийг устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-н ******** , ******* овогт *******-н ******* , ******** овогт ********-н ******** нарыг бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-н ******** , ******* овогт *******-н ******* , ******** овогт ********-н ******** нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5,0 грамм байгалийн алтыг Монгол банкинд, шүүгдэгч Г.Ө-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 1 ширхэг, Д.Э-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Minelab GP14 1000 загварын хуучин металл хайгч 1 ширхэг, шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Minelab GP14 7000 загварын хуучин металл хайгч 1 ширхгийг улсын төсөвт тус тус шилжүүлж, төмөр жоотуу 3 ширхгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б , Г.Ө , Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ