Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Батцагаан,

Шүүгдэгч: ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* овгийн *********-н *********-д холбогдох 2426000840071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                            

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын 8 дугаар багийн ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********-н ********** /РД: ***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2023 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн ***** сумын 8-р багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр 363797 төгрөгийн үнэлгээ бүхий 0.22 шоометр нойтон шинэс модоор бэлтгэсэн унины бэлдэц модыг худалдан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2023 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн ***** сумын 8-р багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр 363797 төгрөгийн үнэлгээ бүхий 0.22 шоометр нойтон шинэс модоор бэлтгэсэн унины бэлдэц модыг   худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ***** сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр 4 жил ажиллаж байна Монгол гэрийн модыг нойтон модоор хийж хатаадгийг мэднэ Тухайн цуулбар мод Бат-Өлзий суманд ургадаг. Харин манай ***** суманд маш ховор байдаг. Гэр хийдэг цуулбар мод нь ургаа нойтон мод байдаг болохоор зөвшөөрөл өгдөггүй Өвөрхангай аймгийн ***** сумын хэмжээнд 7 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1 дугаартай Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн нэгжийн дарга ажилтай ************-н гаргасан санал дүгнэлттэй нэг байна. Дүгнэлтээр гарсан модны экологи эдийн засгийн үнэлгээний 363797 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ***** сумын байгаль хамгаалагч ажилтай. 12 дахь жилдээ ажиллаж байна. Уламжлалт аргаар монгол гэрийн унь хийж байгаа бол ургаа залуу модоор хийдэг. Ургаа залуу цуулбар модоор хийдэг болохоор эрхийн бичиг олгодоггүй. Мод бэлтгэх эрхийн бичгийг унанги, хаягдал, хуурай модонд олгогддог. Өвөрхангай аймгийн ***** суманд цуулбар унь хийх мод ховор байдаг. Одоогийн харагдах байдлаар хуурай юм байна. Уг нь нойтон мод хөрөөний ором дээр шүүс давирхай нь шүүрээд бурзайгаад хатсан байсан. Хуурай байсан бол тийм шинж тэмдэг илрэхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өвөрхангай аймгийн ***** сумын 8-р багийн 10-11 тоотод байх манай хашаанд байх мод нь 2023 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэр бүлийн хүн болох ********* нь орой 19 цагийн үед хүнээс авах гээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь байшингийн баруун талд мод хураасан байсан. Өөр зүйл мэдэхгүй. Тухайн модын хаанаас хэнээс авсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ***** сумын байгаль хамгаалагч ажилтай. 23 дахь жилдээ ажиллаж байна. Ургаа модонд гоожин өгдөггүй. Монгол гэрийн модыг хуурай болон нойтон модоор хийдэг. Манай суманд цуулбар мод бараг байхгүй. Монгол гэрийн цуулбар мод /унь/-г Нарс, Шинэс, Хар мод зэрэг залуу ургаа босоо нойтон модоор хийдэг. Энэ төрлийн ургаа залуу модонд зөвшөөрөл өгдөггүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа **** дугаар багийн хорооллын 10-р гудамжны 11 тоот хашааны урдуур гараад явж байтал улаан тоосгон байшингийн ертөнцийн зүгээр баруун талд босоо байдалтай хураасан хатааж байгаа гэмээр моднууд байхаар нь шалгатал монгол гэрийн модны унь хийх бэлдэц моднуудыг цуулж хатаасан байдалтай байсан. Тэгээд тухайн гэрийн эзэн болох ********* гэх хүнээ модны гоожин байгаа эсэхийг асуухад байхгүй. Энэ модыг худалдан авсан гэж надад хэлсэн. Хэн гэдэг хүнээс худалдаж авсан гэхэд танихгүй гэж хэлсэн. ********** нь гэрийн мод тавилга хийж зардаг хүн байгаа юм. Тухайн ********** гэх хүний байшингийн баруун талд босоо байдалтай хооронд нь зайтай түшүүлэн тавьж тусгайлан цуулж бэлтгэсэн моднуудыг хатааж байгаа юм уу гэмээр байдалтай байсан. Тухайн моднууд хуурай байсан бол тэгж хатаах шаардлага байхгүй. Монгол гэрийн цуулбар унийг залуу ургаа модыг ихэвчлэн 240 см урттай тайраад цуулж хатаагаад гэрийн унь голдуу хийдэг. Залуу ургаа модыг тайрч бэлдээд хатаагаад гэрийн унь хийвэл хугардаггүй. Одоогийн гэрийн унь хийж байгаа хүмүүс нь дандаа зүсмэл модоор хийдэг. Залуу ургаа модонд гоожин өгдөггүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Шинжээч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн бэлтгэсэн цуулбар модыг ууланд ургаж байгаа босоо нойтон модыг сонгон огтолж цуулбарлах аргаар бэлтгэдэг. Цуулбар модыг хуурай, хаягдал, унанги модоор хийх боломжгүй. Ургаа босоо нойтон модонд эрхийн бичиг манай аймагт олгодоггүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 37-38 хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай:... ***** сумын Онги хорооллын 10-р гудамжны 11 тоотод босоо байрлалтай түшүүлэн тавьсан цуулж бэлтгэсэн олон тооны цуулбар унины бэлдэц байх бөгөөд ямар нэгэн зөвшөөрлийн бичиг баримт байхгүй байсан тул үзлэг хийж, мод бүрээр нь тоолж нийт 59 ширхэг унь хийдэг модны бэлдэц байгааг тоолж үзлэг хийв гэсэн тэмдэглэл, гэрэл зүргийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйлийг хураан авсан тухай:... 59 ширхэг цуулбар бүхий бэлдэц модыг хураан авч ***** сум дахь цагдаагийн тасгийн кабон байранд хураав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 хуудас/,

Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1 дугаартай:... Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн унины бэлдэц модыг босоо нойтон мод огтолж цуулбарлах аргаар бэлтгэсэн байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн унины бэлдэц мод нь “Шинэс” /Larix sibirica/ төрлийн мод байна. Тухайн унь нь цуулбарлаж бэлтгэсэн мод байна. Тус гэрийн унийг унанги болон хаягдал модоор хийх боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр хэмжилт хийхэд унины бэлдэц модны зузаан өргөний хэмжээ дунджаар 4 см, уртын хэмжээ 2 метр 33 см, нийт 59 ширхэг мод байна. Шинжилгээнд ирүүлсэн цуулбар унь модны нийт эзлэхүүн 0.22 шоо метр. Ой ангийн ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн хэрэглээний модыг бэлтгэсэн модыг тэмдэглэдэг тэмдэг байхгүй байна. Ойгоос зохих журмаар бэлтгэсэн хэрэглээний модыг ой ангийн ажилтнууд тусгай тэмдэглэгээ хийж хүлээж авдаг. Дээрх модонд тэмдэг байхгүй байсан. Шинжилгээнд ирүүлсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ “0.22 шоометр X 570216 төгрөг X 2.9=363797 төгрөг. /Байгал, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/167 дугаар тушаалаар ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох нэгдүгээр мужлалын бүсэд 1 шоометр нойтон шинэс модны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 570216 төгрөгөөр, нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний зүсмэл материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 2.9-р тооцдог/ гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 хуудас/,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 61 хуудас/,

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2426000840071 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 63-64 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ********* нь Эрсдэлийг хамгаалан сангийн байгаль хамгаалах санд 1091211 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүдэгч Д.************-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овгийн *********-н ************-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ************-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрсдэлийг хамгаалан сангийн байгаль хамгаалах санд 1091211 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шинэс модоор бэлтгэсэн 4 см өргөн, 2 метр 33 см урттай унины бэлдэц 59 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ********* овгийн *********-н ************-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овгийн *********-н ************-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрсдэлийг хамгаалан сангийн байгаль хамгаалах санд 1091211 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шинэс модоор бэлтгэсэн 4 см өргөн, 2 метр 33 см урттай унины бэлдэц 59 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ           Х.ОТГОНЖАРГАЛ