Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овгийн **********-н **********-д холбогдох 2426001110079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* оны 07 дугаар сарын 19-ны өдөр, Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн, ********** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 5, Өвөрхангай аймгийн ************ сумын 1 дүгээр багийн “**********” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********-н ********** /РД: **********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын арын явган хүний гарцан дээр **** ****** улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан хохирогч ********-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын арын явган хүний гарцан дээр **** ****** улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан хохирогч ********-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 8-9-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18-р хуудас/,

Хохирогч ********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр би Өвөрхангай аймгийн ********* сумын 4 дүгээр багт хүү *****************-н гэрээс 10 дугаар баг руу 19 цагийн орчимд гарсан. 10 дугаар багийн “Шунхлай” шатахуун түгээх станцын явган хүний гарцаар гарч байхад цагаан өнгийн машин ирж мөргөсөн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Гэнэт сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Эмчилгээний зардал 15000000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч *************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд *********** гэх айлд золгочихоод Өвөрхангай аймгийн талбайн хажуу талын байрнаас гараад нөхөр ********* , хүүхэд ******** , ********* , дүү ********** нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дугаар баг руу айлд очих гээд явж байсан. ********** жолоо барьж байсан. ************-н хажууд би сууж байсан. Ард манай 2 хүүхэд нөхрийн хамт сууж байсан. Тэгээд бид нар “Сансар” худалдааны төвийн урдуур гараад ард сууж байсан хүүхдүүдтэйгээ юм яриад хойшоо харж байхад гэнэт юм мөргөсөн. Машины урд талын шил хагарсан. Тэгээд машинаас буугаад хартал хүн мөргөсөн байсан. Манай хүүхэд эмнэлэг рүү дуудлага өгсөн. ************-н эзэмшлийн цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Ж.********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой *********** гэх айлд золгочихоод Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг Ягаан толгой руу айлд золгох гээд явж байсан. Эхнэр ********* , жолооч дүү ***********, төрсөн охин ******** , *********  нарын хамт явж байсан. Тэгээд бид нар “Сансар” худалдааны төвийн урдуур гараад явж байхад “Шунхлай” шатахуун түгээх станцын ард талын явган хүний зам дээр явж байсан хүнийг мөргөсөн. Машинаас буугаад хүүхэд эмнэлэг рүү дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой *********** ахынд золгочихоод Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг руу айлд очих гээд явж байсан. Ээж ********* , ах ***********, төрсөн дүү ********* , аав *********  нарын хамт явж байсан. Бид нар Сансар худалдааны төвийн урдуур гараад явж байтал ах тоормозлоод нөгөө хүн газарт унасан. Би утсаа оролдоод явж байсан. Бид нар машинаас буугаад би эмнэлэг рүү дуудлага өгсөн. ********** ахын өөрийнх нь эзэмшлийн цагаан өнгийн Приус 30 загварын тээврийн хэрэгслээр зорчиж явсан. Тухайн тээврийн хэрэгслийг ********** ах өөрөө жолоодож явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой *********** ахынд золгочихоод ягаан толгой руу айлд очих гээд явж байсан. Тухайн үед би *********** ахынхаас гараад утсаа оролдоод явсан. Тэгээд гэнэт агаа тоормозлохоор нь урагшаа харсан чинь машины урд талын шил нь хагарсан байсан. Аав, ээж, агаа, аниа нар машинаас гарсан. Би араас нь гарсан чинь агаа ********** машинаар мөргөсөн хүнийг тэврээд өндийлгөөд байж байсан. Тэгээд аниа эмнэлэг рүү дуудлага өгсөн. ********** ах жолоо барьж байсан. Жолоочийн эсрэг талд ээж *********  сууж байсан. Ард талын голын суудал дээр эгч ********  сууж байсан. Эгчийн баруун талд би, зүүн талд аав *********  нар сууж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн эмч Б.Одгэрэлийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаартай:... ********-н биед баруун шилбэ яс, баруун 6-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун зулай, дагз хэсгийн хуйхан дор, зүүн мөр, баруун тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 148-152-р хуудас/,

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай:... **** ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ********** нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд:

1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

3. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 157-158-р хуудас/,

Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 02/22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-67-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 155 дугаартай албан бичгээр ирүүлсэн ********-н цахим өвчний түүх /хх-ийн 73-145-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Иргэн ******* овогтой **********-н 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээний 3470500 мянган төгрөгийн зардал гарсан тул уг мөнгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-р хуудас/,

Шүүгдэгч Н.************-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 182-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 183-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 184-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 185-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 187-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180-р хуудас/,

Шүүгдэгч Н.***********аас иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3470500 төгрөгийг төлсөн тухай Хаанбанкны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх-ийн 190-р хуудас/,

Шүүгдэгч Н.***********аас хохирогч **********-д 7485000 төгрөгийг төлсөн тухай Хаанбанкны 2024 оны 03 дугаар сарын 03, 13-ны өдрүүдийн шилжүүлгийн баримт /хх-ийн 188-189-р хуудас/,

Хохирогч ********-н шүүхэд ирүүлсэн:... Миний бие Н.***********аас нийт 15000000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс эмчилгээний зардалд 7500000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 3500000 төгрөгийг төлүүлсэн. Одоо үлдсэн 4000000 төгрөгөө нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэсэн хүсэлт,

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 169-р хуудас/,

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2426001110079 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 170-171-р хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

 Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ********-н биед баруун шилбэ яс, баруун 6-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун зулай, дагз хэсгийн хуйхан дор, зүүн мөр, баруун тохойд цус хуралт гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3470500 төгрөгийн хохирол учирсан.

Шүүгдэгч ********** нь хохирогч **********-д 7485000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3470500 төгрөгийг төлсөн. Хохирогч **********-д 4044500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

               Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********-н ***********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.************-н өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 7485000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3470500 төгрөгийг төлсөн, хохирогч **********-д 4044500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №************ дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.**********-д буцаан олгож, шүүгдэгч Н.************-н №********дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ********** овгийн **********-н ***********ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********-н ***********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 7485000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3470500 төгрөгийг төлсөн, хохирогч **********-д 4044500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №************ дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.**********-д буцаан олгож, шүүгдэгч Н.************-н №********дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.  

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ