Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Алтангэрэл ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Батцагаан,

Шүүгдэгч: *********** , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овогт ***********-н  ***********-д  холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ***********-д хөдөлмөр хамгааллын ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын 5 дугаар баг ********-н **-**  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** овогт ***********-н  ********** /РД:************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********  нь “******* " ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 22 дугаар гудамжинд бохир усны шугам угсралтын ажил гүйцэтгэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  3 метрийн гүнд бохир усны шугамын засварын ажил хийж байх үед шороо нурж хохирогч ************ шороонд дарагдаж түүний эрүүл мэндэд ууц ясны зүүн дэлбэн, баруун, зүүн умдаг ясны дээд, доод салаа, бүсэлхийн L5-р нугалмын сэртэнгийн хугарал, L3/L4, L4/L5, L5/S1-р зүүн булчинд цус хуралт, зүүн бугалга, тохой, ууцанд сорви бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***********  нь *******  ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 22 дугаар гудамжинд бохир усны шугам угсралтын ажил гүйцэтгэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  3 метрийн гүнд бохир усны шугамын засварын ажил хийж байх үед шороо нурж хохирогч ************ шороонд дарагдаж түүний эрүүл мэндэд ууц ясны зүүн дэлбэн, баруун, зүүн умдаг ясны дээд, доод салаа, бүсэлхийн L5-р нугалмын сэртэнгийн хугарал, L3/L4, L4/L5, L5/S1-р зүүн булчинд цус хуралт, зүүн бугалга, тохой, ууцанд сорви бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн “2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар баг 22 дугаар гудамжинд 3 метр гүнд хоолойны шороог *******-н хамт тэгшилж байхад гэнэт дээрээс шороо нурсан. Аарцагны баруун, зүүн яс хугарч бяцарсан. Нурууны 4 үены 2 нь бяцарч, 1 үений далбаа хугарсан. Зүүн хөлний шагай хэсгээс дээш шилбэ хэсэг хаяа мэдээгүй болчихдог. Өөр зовиургүй. Тухайн өдөр аюулгүй ажиллагааны заавар өгөөгүй. Би гарын үсэг зураагүй. Тухайн үед *******, ********, *******, бас нэг эрэгтэй хүн байсан. Уг нурсан шороог хамгаалж хаалт хийгээгүй байсан. Би гомдолгүй. Эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин, уг хэргээс гарсан хохирлыг барагдуулмаар байна. Тухайн өглөө нэг хүн архи авчирсан байсан болохоор тэрнээс бага зэрэг балгачихаад орсон. Өмнөх өдөр нь тухайн газрын шороо бага зэрэг нурж байсан. Бид нар гайгүй байх гээд тоолгүй орхичихсон. Би өөрийн ************* тоо дансаараа 10 гаран хоногийн цалин авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 198-199 хуудас/,

Гэрч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ****** дугаар хороонд шугам тавих ажлаар ухсан нүхэнд *********-н хамтаар газар тэгшилж байсан. Тэгтэл хананы шороо хажуугаас нураад бид 2-ыг дарсан. Тэгээд манай ажлын хүмүүс намайг гаргасан. **********-н цээж хэсгийг гаргахад Онцгой байдлын хүмүүс ирээд гаргасан.  ********* нь шугам хөвөх, шороо буулгах, тэгшлэх  ажил хийдэг байсан. 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилласан. Тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Би уншихгүй гарын үсэг зурчихдаг юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 22 дугаар гудамжинд бохир усны шугамын угсралтын ажил хийгдэж байсан. Би тухайн үед төв рүү орсон байсан. 12 цаг 20 минутын орчимд манай Хөдөлмөр аюулгүй байдлын инженер залгаад “шугамын урд талын шороо нураад 2 хүн дарагдчихлаа” гэсэн. Намайг очиход **********-г өвдөг хүртэл нь шорооноос гаргасан байсан. Манай ажилчид ************-г хайгаад шороо ухаж аврах ажиллагаа хийж байсан. Би ирэхдээ өөрийнхөө инженер ************ руу залгаад юу болсон талаар хэлэхэд ********** онцгой байдал, эмнэлэг дуудсан байсан. Бид нар ухаж байгаад **********-н толгой, цээж хэсгийг ухаж гаргасны дараа онцгой байдлын хүмүүс ирээд бүрэн гаргасан. Онцгойн дараа эмнэлэг ирсэн. Онцгойн хүмүүс “дахиж шороо нурах юм шиг байна” гээд татаж гаргасан. Тэгээд эмнэлэг авч явсан. Тухайн зүйл болсноос хойш хүнээ бүтэн гаргахад цаг гаран болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********-н 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дуудлагын 48000 төгрөг, хэвтэн эмчлүүлсний 150000, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Гэмтэл согог судлалын төвд эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлсэн 3000000 төгрөг, нийт 3198000 төгрөгийг гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Иргэний хариуцагч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт бохир усны шугам ухсаны дараа шугам угсралтын ажил гүйцэтгэж байсан ************, ********* нар шуудууны нурсан шороонд дарагдсан. Би тухайн үед байгаагүй. Хөдөлмөр хамгааллын инженер ********* байсан. Шорооны нурсан шалтгаан нь уг шугамаас 1,5 метр зайд хуучин угсрагдсан интернэт кабелийн сул шороо их бороо орсны улмаас норж сул зай руу буюу ухсан нүх рүү түрж нуралт үүсгэсэн байсан. *******  ХХК-ийн захирал ********** хохирол төлбөрийн талаар мэдэж байгаа. Би 1986 онд Политехникийн дээд сургуулийг сан техникийн инженерээр төгссөн. Хархорин сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1986-1987 онд, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны барилга захиалагчийн товчоонд инженерээр 1987-1990 он, Өвөрхангай аймгийн ардын дефутатын хурлын гүйцэтгэх захиргааны барилга захиалагчийн товчоонд ахлах инженерээр 1990-1997 он, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт инженерээр 1997-2000 он, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, Онги ус суваг ОНӨААТҮГ-т ерөнхий инженер 2000-2021 оны хооронд 2021 оноос хойш өндөр настан болсон. **************** ХХК-ийн захирлаар ажилдаг. *******  ХХК-д Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дүгээр багт шинээр баригдсан цэвэр бохир усны шугамын ажилд гэрээт инженерээр ажилсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаартай:... ************-н биед умдагны ясны зүүн дэлбэн, баруун, зүүн умдаг ясны дээд, доод салаа, бүсэлхийн L5-р нугалмын сэртэнгийн хугарал, L3/L4, L4/L5, L5/S1-р зүүн булчинд цус хуралт, зүүн бугалга, тохой, ууцанд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47 хуудас/,

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Батчулууны 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн:... Хэрэгт авагдсан материалтай танилцахад осолд өртсөн хүн нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолд өртөж гэмтсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасан заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, дахь заалтыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/ заалтын дагуу "******* " ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан шинээр ажилд орж байгаа иргэний сургалт зохион байгуулж сургалтад ажилтнуудыг хамруулаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. 1 хэсэг. Ерөнхий шаардлага" /БНбД 12-03-04/-ын хавсралт Ж /Хоёр метрээс илүү гүнтэй ухсан газарт газар шорооны болон хөрсний бэхэлгээ хийх/ заалтыг "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Барилгын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм" /БНбД 12-04-16/-ын 5.10 /Шавар, шавранцар зэрэг холбоос сайтай хөрсөнд шуудууг тасралтгүй ажиллагаатай экскаватороор ханыг бэхэлгээгүйгээр зөвхөн 3 метрээс хэтрэхгүй гүн ухаж болно. Харин ийм шуудуунд хүмүүс орж ажиллах бол шуудууны эгц хананд түр бэхэлгээ заавал хийнэ/ заалтыг 5.12 /Нүхний гүн 1.3 метрээс их байвал заавал үзлэг хийсний дараа хүмүүсийг оруулах эсэхийг шийдэх хэрэгтэй/ заалтыг, Хэрэгт авагдсан материалаас харахад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан чиг үүргийн хүрээнд урьдчилсан үзлэг хийгээгүй, ухмал шуудууны эргийн налууг зохих ёсоор гаргаагүй, уг хөрсний чийгшлийн байдал хур бороо, газрын доргилттой уялдаж эрэг нурах нөхцөл бүрэлдэж, нуралт ба гулсалт эхэлсэн, эсвэл хагарал цууралт үүссэн эсэхийг сайтар үзэж шалгаагүй, эгц босоо шуудуу ухаж дүрэм журмын хүрээнд хаалт хашилт хийгээгүй нь аюулгүй ажиллагааг хангаагүй гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76 хуудас/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаагийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/05 дугаартай:... Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм. /MNS54969:2000/-ийн 4 дэх хэсэг 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэж заасан байна. Хавтаст хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн саарал өнгийн “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр”-ээс үзэхэд осол гарсан өдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр ************ гарын үсэг зурсан тухай тэмдэглэл байна. Иймд ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгөгдсөн гэж үзэж байна.

Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД12-106-05/-ийн 1.4-т /газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна/ гэснийг,

Монгол Улсын Барилгын дүрэм. “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж” /БД12-106-14/-ийн С18-Д “Газар шорооны ажил гүйцэтгэх” “Байгууллагын үүрэг”-ийн 5-д /Хөрсний нуралт, гулсалт болон бусад зүйлээс учирч болзошгүй хаалт хамгаалалт, бэхэлгээг тооцооны үндсэн дээр хийсэн байна/ гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй байна. Хавтаст хэргийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”-д уг ухсан нүхний урт нь 37 метр, гүн нь 3,37 /засвартай/ метр, өргөн нь 2,10 метр байв. Уг орчим нь шороо ихтэй, дарахад чийгтэй сул шороо их байв гэсэн байна. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-3-04/-ийн 5.2/-Д “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ерөнхий удирдлага нь байгууллагын дарга эсхүл байгууллагаас томилсон албан тушаалтанд оногдоно” гэж заасан гэсэн дүгнэлт /хх-ийн 165-166 хуудас/,

2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-6-р хуудас/,

Шүүгдэгч *********** гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ****** дугаар багийн засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот тодорхойлолт /хх-ийн 109 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 110 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 111 хуудас/, Монголын цахим институтын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №20221378 дугаар сертификат /хх-ийн 112-113 хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 114-115 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 хуудас/,

Хохирогч ************-н шүүхэд ирүүлсэн:... ************ миний бие хохирол төлбөрт 20000000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

Иргэний нэхэмжлэгч ************-н шүүхэд ирүүлсэн:... ************-н эмчилгээний зардал 3198000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул  цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт,

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 117 хуудас/,

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 36-38 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

 Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ***********  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ***********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ************-н эрүүл мэндэд ууц ясны зүүн дэлбэн, баруун, зүүн умдаг ясны дээд, доод салаа, бүсэлхийн L5-р нугалмын сэртэнгийн хугарал, L3/L4, L4/L5, L5/S1-р зүүн булчинд цус хуралт, зүүн бугалга, тохой, ууцанд сорви гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3198000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Иргэний хариуцагч “************” ХХК нь хохирогч *********-д 20000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3198000 төгрөгийг төлсөн. Хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *********** , иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ************ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********-н  ***********-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *********** гийн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *********** д мэдэгдэж,

Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч ************ ХХК нь хохирогч **********-д 20000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3198000 төгрөгийг төлсөн, хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч *********** , иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ************ нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ***********-н  *********-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********-н  ********-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *********** д мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч ************ ХХК нь хохирогч *********д 20000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3198000 төгрөгийг төлсөн, хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч *********** , иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ************ нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ          Х.ОТГОНЖАРГАЛ