Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

2017         04           14                                     91

 

 

                               

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайхан, Д.Туяацэцэг,

иргэний хариуцагч Ц.Мөнхбат,

шүүгдэгч М.Бадамдорж, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхцэцэгийн Бадамдоржид холбогдох 201724000036 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян Бридж ХХК-нд туслах ажилтай, ам бүл 4, эмээ, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 7 дугаар гудамж 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих, хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 235.ө дугаартай шүүгчийн захирамжаар 2015 онд Улсын Их хурлаас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, Боржигон овогт Мөнхцэцэгийн Бадамдорж /РД: УБ92091811/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Бадамдорж нь 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Home Plaza төвийн автомашины зогсоолд Toyota Cresta маркийн 58-37 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөнөөс зогсоолд байрлуулсан Д.Мэндсайханы эзэмшлийн Range Rover маркийн 56-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1.816.000 төгрөгийн, нийт 2.001.000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган мөн дүрмийн 2.5.а, в-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтааж яваад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахуйн үйлчилгээний уулзварт 02 цаг 50 минутын орчим мөн дүрмийн 5.7-д заасан заалтыг зөрчсөнөөс Б.Есүхэйгийн жолоодон явсан Toyota prius маркийн 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1.381.000 төгрөгийн, нийт 1.697.200 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган мөн дүрмийн 2.5.а, в-д заасан заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтааасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, текникийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Бадамдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Минт баарнаас гарч ирээд жолоочийн хүрдний ард сууж байтал гэнэт машин хойшоо ухраад санамсаргүй байдлаар ар талд байсан автомашиныг мөргөхөд нь би сандарсандаа зугтаад явсан. Тэндээсээ яваад хорооллын уулзвар дээр Приус маркийн автомашиныг мөргөсөн ба бас зугтаагаад Бичил хороолллын байрнуудын дунд машинаа орхисон гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Range Rover маркийн автомашины эвдрэл гэмтлийг манай захирал өөрийнхөө мөнгөөр засуулсан юм. Үнэлгээгээр тогтоогдсон 2.001.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Toyota Prius маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр худалдаж авсан ба сард 300.000 гаруй төгрөг төлдөг. Машин хэдийгээр миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Б.Есүхэй уг автомашиныг жолооддог юм. Би машины эвдрэл гэмтлийг хэдэн төгрөгөөр зассаныг мэдэхгүй байна. Манай нөхөр Б.Есүхэй нь өөрийнхөө мөнгөөр засуулсан гэж надад хэлсэн. Тиймээс үнэлгээгээр тогтоогдсон 1.697.200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг эмнэлэгт хэвтэж байхад Бадамдорж над руу утасдаад та машинаа өгөөч, дүү нь ажил хөөцөлдөх гэсэн юм гэхэд нь машин жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байгаа юу гэхэд Манай найз Ганбат автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй гэхээр нь машиныхаа түлхүүрийг өгсөн. Уг нь Ганбат мэргэшсэн жолооч байж тухайн үед яагаад машин жолоодоогүйг ойлгохгүй байна. Би саяхан хавдрын хагалгаанд орсон. Бадамдоржтой хамт хохирлыг хамтран төлнө гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч М.Бадамдорж мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой нагац ах Мөнхбатын эзэмшлийн 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашиныг жолоодон хотын хөдөлгөөнд оролцож найз Ганбаттай 5-н шарын автобусны хойд талд уулзсан юм. Ганбат бид хоёр Цамбагарав худалдааны төвийн урд талын Queen нэртэй бааранд ороод Ганбат 2 шил Сэнгүр пиво уусан. Харин би пиво уугаагүй. Баарнаасаа гараад Хан-Уул дүүргийн Home plaza төвийн Минт бааранд шөнийн 23.00 цагт ороод 0,5 граммтай 2, 2 шил Хайникен нэртэй пиво, архины коктейлоос 2-3 аягыг авч уугаад бүжиглэж байгаад шөнө дунд өнгөрч байхад уг баарнаас гарсан. Яг хэдэн цагийн үед гарсныг санахгүй байна. Баарны үүдний зогсоолд байрлуулсан 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашинаа би өөрөө жолоодоод ухарч хөдөлснөө санаж байна. Нэг сэрсэн чинь хороололд Модны хоёрын замаар дээшээ өгсөж байсан ба ахуйн үйлчилгээний ордны зүүн урд талын уулзварын чигээрээ явах ногоон гэрэл асчихсан байсан. Би зүүн гар тийш эргэх чиглэлтэй гуравдугаар эгнээгээр чигээрээ хойшоо чиглэлтэй явж байгаад түс тас хийх чимээ гараад нэг автомашинтай мөргөлдчих шиг болсон. Тэр дороо зогсоод буух гэснээ болиод шууд чигээрээ буюу Эх нялхасын эмнэлгийн баруун талаар дээшээ өгсөөд баруун тийш эргээд Бичил хорооллын зүүн талаар дээшээ өгсөж, Бичил хорооллын байрнуудын дундуур ороод 30-р байрны урд талын хашааны үүдэнд машинаа орхичихоод гэр рүүгээ харьсан. Тухайн осол болох үед хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хуурай байсан. Миний жолоодон явсан автомашин өвлийн дугуйтай байсан. Би уг нь чигээрээ орох шиг л болсон. Яагаад очоод мөргөлдсөнөө санахгүй байна. Би бол дуудлагын жолооч дуудаагүй, Ганбат дуудсан байж магадгүй. Ганбат баарнаас гарч ирээд автомашины баруун хойд талын суудалд суусан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 56-68 УНЗ улсын дугаартай Range Rover маркийн автомашины эзэмшигч нь юм. С.Хүрэлшагай нь 56-68 УНЗ улсын дугаартай Range Rover маркийн автомашиныг жолоодох бүрэн эрхтэй ба жолоочийн хариуцлагын даатгалд ч нэр нь байгаа. Осол болдог орой С.Хүрэлшагай бид хоёр 22.00 цаг өнгөрч байхад Минт баарны гадна талд нь очиж зогсоход С.Хүрэлшагай би удаж магадгүй гэхээр нь би харьлаа, чи өөрөө автомашинаа жолоодоод явчих гэж хэлээд машиныхаа түлхүүрийг үлдээгээд би такси бариад гэр рүүгээ явсан.  Маргааш өглөө нь болсон асуудлын талаар мэдсэн. Үнэлгээгээр автомашинд 2.001.000 төгрөгийн хохирол учирсан ба энэ хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирлоо барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 03 дугаар сард Тоёота Приус маркийн 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрийнхөө машиныг Нано Капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд тавьж 1 жилийн хугацаатай 3,0 сая төгрөгийн зээл авсан. Одоо бол Нано Капитал ББСБ-ын эзэмшилд байгаа. Манай нөхөр Б.Есүхэй нь машины хажуу талаас машин мөргөчихөөд яваад өгсөн гэж хэлсэн болохоор би ослын талаар мэдсэн. Миний машины зүүн гар талын хойд гуперээс урд гупер хүртэл зурчихсан байсан тул машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхэд 1.697.200 төгрөг гарсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Иргэний хариуцагч Ц.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашин нь миний эзэмшлийнх бөгөөд уг автомашиныг 2016 оны 11 дүгээр сард худалдаж авсан. Осол болдог өдөр Бадамдорж над руу залгаад ахаа машин чинь хэрэгтэй байна гэхээр нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлэхээр нь тэгвэл аваад явж болно гэж хэлсэн. Миний автомашины урд гупер, хоёр их гэрэл, хоёр дохио, копут, радиатор зэрэг нь эвдэрсэн байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгээгүй. Миний автомашин дөрвөн улирлын буюу өвөл, зуны аль алинд нь хэрэглэж болдог дугуй байсан. Ямар хээтэйг нь бол санахгүй байна. Дүүгийнхээ бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Бадамдоржоос нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Гэрч Б.Есүхэй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Эхнэр Д.Туяацэцэг бид хоёр 20-03 УНМ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг Нано Капитал ББСБ-аас лизингээр худалдаж авсан. Би энэ автомашинтайгаа 2016 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02:50 цагийн үед Эх нялхасын баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор уулзвар руу нэвтэрч ороод урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас буюу урдаас хойшоо чиглэлтэй саарал өнгийн Toyota Cresta маркийн автомашин хурдтай ирээд миний жолоодон явсан автомашины зүүн урд крило, зүүн урд хаалга хэсэг рүү мөргөөд, зогсолгүй шууд түрээд, зүүн хойд хаалга, зүүн хойд крило хэсгийг зураад тэр чигээрээ зүүн тийш эргээд 1000-н барааны дэлгүүрийн урд хэсгээр баруун тийш чиглэлтэй зугтаагаад явсан. Би осол болсон газраас хөдлөлгүй зогсож байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд машинаасаа буугаад иртэл мөргөсөн машины улсын дугаар нь миний машины хойд талд зам дээр 58-37 УБХ улсын дугаар газарт унасан байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч ирж үзлэг хийсэн. Тухайн үед хөдөлгөөн сийрэг, зам хуурай, гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол болсон уулзварын гэрлэн дохио нь баруун тийш эргэхдээ нэмэлт гэрлээр ордог. Би болохоор чигээрээ явна гэсэн гэрлэн дохиогоор уулзвар руу орсон. Харин 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашин нь гэрлэн дохио зөрчиж орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

Гэрч С.Хүрэлшагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02:20 цагийн үед Хан-Уул дүүргийн Home plaza худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах Минт баарнаас ажлаа хийчихээд гараад иртэл миний жолоодон явсан 56-68 УНЗ улсын дугаартай автомашины баруун хойд талын гупер хэсгийг машин мөргөсөн бололтой гуперын баруун хойд талын их гэрэл хагарч, багажны хэсэг дотогшоо хонхойж орсон эвдрэл гэмтэл учирсан байсан. Тэр хавиар явж байсан хүмүүсээс асуухад Шагай, Сайнаа гэсэн нэртэй дуудлагын жолооч хийдэг хоёр залуу 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашин ухарч байгаад мөргөчихөөд зогсолгүй зугтаад явсан гэж хэлсний дагуу би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөн сийрэг, зогсоолууд нь хоосон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

Гэрч О.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад автобусанд суугаад явж байтал миний 89781518 дугаарын утас руу найз Ганбат яриад хаана явна, яаралтай уулзах хэрэг байна гэхээр нь би 5-н шарын автобусны буудал дээр буугаад Ганбаттай уулзсан ба Ганбат нь Бадамдорж гэдэг найзтайгаа хамт ирээд Бадамдорж нь урд шөнө согтуу машинтай явж байгаад хоёр машин мөргөчихсөн. Чи Бадамдоржийн өмнөөс жолооны эрхээ хасуулчих, бусдыг нь бид хоёр хариуцна гэхээр нь би автомашин жолооддоггүй юм чинь эрхээ хасуулахад яахав дээ гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд маргааш нь би Бадамдоржийн хамт замын цагдаа дээр ирээд би автомашин жолоодож явсан гэж хэлсэн болохоос яг үнэндээ би осол болох үед нь байгаагүй. Надад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн асуудал байхгүй. Болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлж байна. Би Ганбатын ах Ганаагаас нь 50.000 төгрөг зээлчихсэн байсан ба тэр мөнгийг авахгүй гэж хэлсэн. Түүнээс өөрөө мөнгө өгнө гэж яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

Гэрч Ц.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой найз Бадамдорж надтай уулзахад 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашинтай ирсэн юм. Бид хоёр эхлээд 1-р хорооллын Цамбагаравын Queen бааранд орж 2, 2 шил Сэнгүр пиво уучихаад Хан-Уул дүүргийн Home plaza төвийн Минт бааранд ороод пиво авч ууснаа санаж байна. Харин тэрнээс хойш хэдэн шил пиво ууснаа санахгүй байна. Нэг сэрсэн чинь баарны гадаа зогсож байсан ба гэр рүүгээ яаж харих уу гэж ярилцаж байгаад дуудлагын жолооч дуудъя гээд би өөрийн утаснаас дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч иртэл машиндаа суугаад хүлээж байя гээд Бадамдорж жолооны хүрдний ар талд, би зүүн урд талын суудалд дээр суусан ба Бадамдорж гэнэт ухраад ардаа байсан автомашиныг мөргөчих шиг болсон. Би Бадамдоржийг чи автомашин мөргөчихлөө гэхэд харин тэглээ, яах уу, явчих уу гэхээр нь би юм хэлээгүй. Тэгсэн Бадамдорж шууд хөдлөөд явсан. Тэгээд нэг сэрсэн чинь хороололд Модны хоёрын замаар дээшээ өгсөж байсан ба ахуйн үйлчилгээний ордны уулзварт иртэл урдуур нэг автомашин ирж байгаа харагдсан. Яг хаанаас орж ирснийг нь мэдэхгүй байна. Ослын дараа би арай гайгүй болсон ба Бадамдоржийг Бичил хороололд явж байхад нь байрны голын зам руу оруулаад машиныг нь орхиулаад гэр гэр рүүгээ харьцгаасан. Осол болсны маргааш Бадамдорж ирээд миний өмнөөс жолооны эрхээ хасуулаад өгчих хүн байна уу гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд Өчигдрийн ослын талаар цагдаа дээр өргөдөл өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь Оюуны Гантулга руу утасдаад уулзмаар байна гээд орой 20.00 цагийн үед 5-н шарын автобусны буудлын хажуугийн цайны газарт уулзаад О.Гантулгад яг болсон асуудлыг ярилгүй, замын цагдаагийн газарт очоод эрхээ хасуулаад өгчих, чиний Ганзоригоос авсан 50.000 төгрөгийг би өөрөөсөө зохицуулье, торгуулийг нь ч бид нар хариуцъя гэхэд О.Гантулга зөвшөөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

 

Текникийн шинжээчийн №77 дугаартай дүгнэлтэнд:

1. 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашины жолооч М.Бадамдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй мөн дүрмийн 5.7. нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 56-68 УНЗ улсын дугаартай Range Rover маркийн автомашины жолооч  С.Хүрэлшагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. 20-03 УНМ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины жолооч Б.Есүхэй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 55-р хуудас/,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 85-95-р хуудас/,

Бэст Эстимэйнт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-45-р хуудас/,

Мастер Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-52-р хуудас/,

Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11-р хуудас/,

Шүүгдэгч М.Бадамдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч М.Бадамдорж нь 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Home Plaza төвийн гадна талын автомашины зогсоолд Toyota Cresta маркийн 58-37 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөнөөс зогсоолд байрлуулсан Д.Мэндсайханы эзэмшлийн Range Rover маркийн 56-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 2.001.000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган мөн дүрмийн 2.5.а, в-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахуйн үйлчилгээний уулзварт 02 цаг 50 минутын орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 5.7-д заасан заалтыг зөрчиж Б.Есүхэйгийн жолоодон явсан Toyota prius маркийн 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 1.697.200 төгрөгийн хохирол учруулан, зам тээврийн осол гаргаж мөн дүрмийн 2.5.а, в-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайханы ...Осол болдог орой С.Хүрэлшагай бид хоёр 22.00 цаг өнгөрч байхад Минт баарны гадна талд нь очиж зогсоход С.Хүрэлшагай би удаж магадгүй гэхээр нь би харьлаа, чи өөрөө автомашинаа жолоодоод явчих гэж хэлээд машиныхаа түлхүүрийг үлдээгээд би такси бариад гэр рүүгээ явсан.  Маргааш өглөө нь болсон асуудлын талаар мэдсэн. Үнэлгээгээр автомашинд 2.001.000 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэгийн ...Манай нөхөр Б.Есүхэй нь машины хажуу талаас машин мөргөчихөөд яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би ослын талаар мэдсэн. Миний машины зүүн гар талын хойд гуперээс урд гупер хүртэл зурчихсан байсан тул машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхэд гарсан 1.697.200 төгрөгийг нэхэмжилж байна  гэв.

 

Иргэний хариуцагч Ц.Мөнхбатын ...Осол болдог өдөр Бадамдорж над руу залгаад ахаа машин чинь хэрэгтэй байна гэхээр нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлэхээр нь тэгвэл аваад явж болно гэж хэлсэн. Миний автомашины урд гупер, хоёр их гэрэл, хоёр дохио, копут, радиатор зэрэг нь эвдэрсэн байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгээгүй. Миний автомашин дөрвөн улирлын буюу өвөл, зуны аль алинд нь хэрэглэж болдог дугуй байсан. Дүүгийнхээ бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Бадамдоржоос нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Гэрч Б.Есүхэйгийн ...Би 2016 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02:50 цагийн үед Эх нялхасын баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор уулзвар руу нэвтэрч ороод урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас буюу урдаас хойшоо чиглэлтэй саарал өнгийн Toyota Cresta маркийн автомашин хурдтай ирээд миний жолоодон явсан автомашины зүүн урд крило, зүүн урд хаалга хэсэг рүү мөргөөд, зогсолгүй шууд түрээд, зүүн хойд хаалга, зүүн хойд крило хэсгийг зураад тэр чигээрээ зүүн тийш эргээд 1000-н барааны дэлгүүрийн урд хэсгээр баруун тийш чиглэлтэй зугтаагаад явсан. Би осол болсон газраас хөдлөлгүй зогсож байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд машинаасаа буугаад иртэл мөргөсөн машины улсын дугаар нь миний машины хойд талд зам дээр 58-37 УБХ улсын дугаар газарт унасан байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч ирж үзлэг хийсэн. Тухайн үед хөдөлгөөн сийрэг, зам хуурай, гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол болсон уулзварын гэрлэн дохио нь баруун тийш эргэхдээ нэмэлт гэрлээр ордог. Би болохоор чигээрээ явна гэсэн гэрлэн дохиогоор уулзвар руу орсон. Харин 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашин нь гэрлэн дохио зөрчиж орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

Гэрч С.Хүрэлшагайгийн ...Би 2016 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02:20 цагийн үед Минт баарнаас ажлаа хийчихээд гараад иртэл миний жолоодон явсан 56-68 УНЗ улсын дугаартай автомашины баруун хойд талын гупер хэсгийг машин мөргөсөн бололтой гуперын баруун хойд талын их гэрэл хагарч, багажны хэсэг дотогшоо хонхойж орсон эвдрэл гэмтэл учирсан байсан. Тэр хавиар явж байсан хүмүүсээс асуухад Шагай, Сайнаа гэсэн нэртэй дуудлагын жолооч хийдэг хоёр залуу улсын дугаартай 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашин ухарч байгаад мөргөчихөөд зогсолгүй зугтаад явсан гэж хэлсний дагуу би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөн сийрэг, зогсоолууд нь хоосон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

Гэрч Ц.Ганбатын ...2016 оны 12 дугаар сарын 18-ны орой найз Бадамдорж надтай уулзахдаа 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашинтай ирсэн юм. Бид хоёр эхлээд 1-р хорооллын Цамбагаравын Queen бааранд орж 2, 2 шил Сэнгүр пиво уучихаад Хан-Уул дүүргийн Home plaza төвийн Минт бааранд ороод пиво авч ууснаа санаж байна. Харин тэрнээс хойш хэдэн шил пиво ууснаа санахгүй байна. Нэг сэрсэн чинь баарны гадаа зогсож байсан ба гэр рүүгээ яаж харих уу гэж ярилцаж байгаад дуудлагын жолооч дуудъя гээд би өөрийн утаснаас дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч иртэл машиндаа суугаад хүлээж байя гээд Бадамдорж жолооны хүрдний ар талд, би зүүн урд талын суудалд дээр суусан ба Бадамдорж гэнэт ухраад ардаа байсан автомашиныг мөргөчих шиг болсон. Би Бадамдоржийг чи автомашин мөргөчихлөө гэхэд харин тэглээ, яах уу, явчих уу гэхээр нь би юм хэлээгүй. Тэгсэн Бадамдорж шууд хөдлөөд явсан. Тэгээд нэг сэрсэн чинь хороололд Модны хоёрын замаар дээшээ өгсөж байсан ба ахуйн үйлчилгээний ордны уулзварт иртэл урдуур нэг автомашин ирж байгаа харагдсан. Яг хаанаас орж ирснийг нь мэдэхгүй байна. Ослын дараа би арай гайгүй болсон ба Бадамдоржийг Бичил хороололд явж байхад нь байрны голын зам руу оруулаад машиныг нь орхиулаад гэр гэр рүүгээ харьцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

 

Текникийн шинжээчийн №77 дугаартай дүгнэлтэнд:

1. 58-37 УБХ улсын дугаартай Тoyota Cresta маркийн автомашины жолооч М.Бадамдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй мөн дүрмийн 5.7. нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 56-68 УНЗ улсын дугаартай Range Rover маркийн автомашины жолооч  С.Хүрэлшагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. 20-03 УНМ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины жолооч Б.Есүхэй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/,

Бэст Эстимэйнт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-45-р хуудас/,

Мастер Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-52-р хуудас/,

Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Баянгол дүүргийн 15-р хороо Ахуйн үйлчилгээний уулзварт хэргийн газраас 27х18 см хэмжээтэй 58-37 УБХ автомашины улсын дугаар 1 ширхэгийг  Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба сэдэлтийн хувьд шүүгдэгч ... сандарсандаа зугтаасан ... гэж мэдүүлсэн хэдий ч энэ байдал нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, обьектив тал нь хэргийн газрыг орхин зугтаасан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд энэ байдал нь иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэг, Д.Мэндсайхан, гэрч С.Хүрэлшагай, Ц.Ганбат нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Бадамдоржийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хариуцагч Ц.Мөнхбат нь 58-37 УБХ улсын дугаартай Тоуоta Cresta маркийн автомашинаа шүүгдэгч М.Бадамдоржийн хүсэлтээр түүнд шилжүүлэн өгсөн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан хэдий ч шүүгдэгч М.Бадамдоржийн шууд буруутай үйлдлээрээ иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайханд 2.001.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэгт 1.697.200 төгрөгийн хохирол учруулсан тул шүүгдэгч М.Бадамдоржийг иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Бадамдорж, иргэний хариуцагч Ц.Мөнхбат нараас нийт 3.698.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайханд 2.001.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэгт 1.697.200 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Бадамдорж нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар хорих, хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 235 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 онд Улсын Их хурлаас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан  байна.

 

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцно гэж заасан ба шүүгдэгч М.Бадамдорж нь дээрх хугацаа дуусаагүй байхад шинээр гэмт хэрэг үйлдсэн тул ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Бадамдорж нь согтуурсан байхдаа, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэн нөхцөл байдалд хамаарч байна.

 

Эрүүгийн 201724000044 дугаартай хэргийг эрүүгийн 201724000036 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Бадамдорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27х18 см хэмжээтэй 1 ширхэг 58-37 УБХ улсын дугаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмаар шийдвэрлэхийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291.1, 295, 296, 297, 298, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон     

                                                                                     ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Мөнхцэцэгийн Бадамдоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Мөнхцэцэгийн Бадамдоржийг 4 сарын /дөрвөн сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч М.Бадамдоржид оногдуулсан 4 сарын /дөрвөн сар/ баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Бадамдоржид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27х18 см хэмжээтэй 1 ширхэг 58-37 УБХ улсын дугаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмаар шийдвэрлэхийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсүгэй.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Ц.Мөнхбат, шүүгдэгч М.Бадамдорж нараас нийт 3.698.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайханд 2.001.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэгт 1.697.200 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бадамдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР