Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

******* аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2326002260035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн *******  сумын “******* палас” зочид буудалд ажилладаг, ам бүл 3, ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн 18 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сард ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* 7 сартай  жирэмсэн байхад үснээс нь чирж, гэдэс, давсаг хэсэг  рүү нь  өшиглөж зодсон,

 

2022 оны 12 дугаар сарын 23-ны орой ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн толгой болон хамар хэсэгт нь гараараа цохиж зодсон,

 

  2023 оны 02 дугаар сарын сүүлчээр  ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* “чи дандаа харддаг” гэх шалтгаанаар зүүн гарын алга хэсэгт модон сандлаар цохиж, зүүн гарын алганд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

  2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” эмнэлгийн гадаа улсын дугаартай “ ” маркийн машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн баруун чихнээс татсаны улмаас чихний арыг нь ханзалж, баруун чихний дэлбэнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “ ” маркийн машинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн баруун шанаа хэсэгт архины шилээр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь миний хамтран амьдрагч байсан юм. Одоо холбоогүй байгаа. *******тай үерхээд 6 жил болж байна. Хамтран амьдраад 1 жил болсон. Дундаасаа 8 сартай нэг охинтой. 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай хүүхдийн ам гэмтчихээд төв эмнэлэгт очиж үзүүлэхэд ам нь гэмтсэн байна гээд эм бичиж өгсөн. Тэгээд хүүхдэдээ эм авах мөнгөгүй байсан учир намайг ээжээсээ мөнгө ав гээд байсан. Намайг ээж мөнгө асуухад ээж мөнгө байхгүй гэсэн чинь “чи ээжээсээ мөнгө авдаггүй” гээд намайг загнаад уурлаад, элдвээр хэлээд баахан хашхирч байгаад хувцсаа аваад явсан. Тухайн үед ******* сумын 2 дугаар баг 32-19 тоотод манай ээжийн гэрт хамтран амьдрагч , дүү , охин бид нар амьдарч байсан юм. Тухайн өдрийн үдээс хойш гараад явсан.  ...Оройн 23 цаг боллоо, ирдэггүй. Хүүхэд халуураад байхаар нь гар утас руу нь залгахад утсаа аваагүй, мессеж бичээд хариу бичээгүй.  ...Үе үе найзуудтайгаа 2 дугаар багт байрлах Өндөрлөг дээр архи уудаг болохоор тэнд байж магадгүй гээд очиход Өндөрлөг дээр машиндаа нэг хүүхэнтэй пиво уугаад сууж байсан. Тэр хүүхнийг Оюунтуяа гэдэг. Арвай паласад цуг ажилладаг юм. Тэгээд би очоод Оюунтуяа гэх хүүхнийг нь машинаас буулгаад машинд ороод суухад “...би чамаас салчихсан ш дээ, чи яах гэж ирсэн юм бэ, битгий амьдралд гай болоод бай” гээд элдвээр хэлээд машинаа асаагаад Өндөрлөгийн доошоо буусан. Тэгээд Өндөрлөгийн доор байх улаан дэлгүүрийн хажууд очиж зогсоод хэрүүл хийгээд байсан. Оюунтуяа гэх хүүхэн Өндөрлөг дээр үлдсэн. Тэгээд хэрүүл хийж байгаад архины шилээр баруун талын шанаа руу 1 удаа цохисон. Архины шилээр цохисноос миний баруун талын шанаа хавдсан байсан. Биед өөр гэмтэл учраагүй. пиво уусан байсан. Машин дотор бид хоёр хоёулаа байсан.  ...Зүүн гарын алганд үүсгэсэн гэмтлийг 2023 оны 02 дугаар сарын сүүлээр хамтран амьдрагч сандлаар цохисноос үүсгэсэн юм. Өдрийг нь санахгүй байна. Цагаан сарын дараа байсан юм. ******* сумын 2 дугаар баг 32-19 тоотод манай ээжийн гэрт болсон асуудал. Энэ үед манай хамтран амьдрагч гадуур хүүхэнтэй зууралдаад, явалдаад байсан байхаар нь  хэлсэн чинь “...чи намайг дандаа хардаж байдаг, чи намайг хий хардлаа” гээд том өрөөнд байсан жижиг модон сандлыг аваад өөдөөс далайсан. Тэгэхээр нь би гараараа хаатал зүүн гарын алга руу цохиод гарын алга язарсан. Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрсөн байсан. Тэр өдрийн шөнө намайг гэрээс хөөгөөд гаргасан. Гадаа хөөж гаргачихаад гэрийн хаалга цоожилчихоод намайг оруулахгүй байсан. Намайг оруулахгүй байхаар нь би “...аавд чинь очиж хэллээ” гэхэд намайг оруулсан. Тухайн өдөр ахиж намайг зодоогүй. Манай эгчийн хүүхэд болох , , манай охин бид нараас өөр хүн байгаагүй. ...Мөн хамтран амьдрагч 2023 оны 05 дугаар сарын 10-ны үеэр чихнээс татаад гэмтэл үүсгэсэн. Тухайн асуудал ******* сумын 5 дугаар багийн “” эмнэлгийн гадаа машин дотор болсон юм. Манай охины мөнгө болох 100,000 төгрөгийг нөхөр авдаг байсан юм. Тухайн өдөр миний нэр дээр мөнгийг нь Хаан банкаар шилжүүлж өгчихөөд машинд суухдаа уурлаад “...чи надаас салах гэж байгаа юм уу” гээд баруун чихнээс таттал чихний ар ханзарсан. Тухайн үед машин дотроо бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Энэ талаар тухайн өдөр нь ын дүү руу чатаар явуулсан. ...Мөн 2022 оны 09 дүгээр сард  намайг 7 сартай жирэмсэн байхад толгойтой үснээс чирч гэрээс гаргаж ирээд гэдэс, давсаг руу өшиглөсөн. Тухайн үед ын цохилтоос хоёр гуя, хөлийн шилбэ хөхөрсөн байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Энэ талаар манай дүү мэднэ. 2022 оны 09 дүгээр сард нь намайг зодохдоо манай дүүгийн Note-4 маркийн гар утсыг шидээд эвдэлсэн. Тухайн үед гар утасгүй болоод манай дүү ийн гар утсыг барьдаг байсан юм. Уг утсыг дүү ийн ээж 2022 онд авч өгсөн юм. Хэдэн сард авч өгснийг нь мэдэхгүй байна. ...2022 оны 12 дугаар сард мөн гэрт байхад /2-32-19/ толгой руу гараараа цохиод, хамар луу гараараа цохисон. ын цохилтоос миний хамар хавдсан байсан. Эмнэлэгт тухайн үед үзүүлээгүй, цагдаад дуудлага өгөөгүй. Энэ талаар манай дүү мэднэ. Миний гар утсыг 2022 оны 12 дугаар сард намайг зодохдоо эвдэлсэн. Iphone 6 маркийн гар утсыг 2020 онд 320,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Миний гар утсыг шидээд эвдэлсэн. ...Гар утаснуудаа нэхэмжилнэ. Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ. Зодуулах бүрдээ эм авч байсан. Ойролцоогоор 45,000 төгрөгийн зардал гарсан. Би өөрийнхөө гар утсыг 320,000 төгрөгөөр үнэлнэ. Дүүгийнхээ утсыг үнэлж мэдэхгүй байна.”  гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-28 хуудас),

 

           Хохирогч Д.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2022 оны 09 дүгээр сард тухайн өдрийн шөнө унтаж байхад гэх хүн манай нөхөр лүү мессеж бичээд залгаад хүрээд ир гээд байхаар нь чи явах гэлээ гэсэн чинь явах гээд уурлаад гутлаараа миний хэвлий хэсэг рүү өшиглөөд үсэдсэн. Тухайн үед бид 2 байсан. Өөр хүн байгаагүй. Өмнөх мэдүүлэг  дээрээ гэх хүүхдийн нэрийг оруулсан байсан. Тухайн мэдүүлэг өгөх үед он сараа андуураад хэлсэн байна лээ. Тухайн үед би ын утсыг нь шалгахад надад уурлаад манай дүү А.ийн утсыг аваад газар луу шидсэн. Мөн миний толгой руу гараараа цохиж хэл амаар доромжилсон. ...2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө амарч байхад танихгүй хүнээс “танай нөхөр өөр хүнтэй яваад байна” гэж чат ирэхээр нь би руу чат бичээд “чи өөр хүнтэй явалдаад байгаа юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Маргааш өглөө нь дахиж нөгөө хүнээс “танай нөхөр өөр хүнтэй явалдаад байна. Залуу хүмүүс амьдралаа бүтэн авч үлд” гээд чат ирэхээр нь ыг ажил дээр нь байхад хэлэхэд гэртээ ирээд намайг зодоод толгой руу гараараа цохисон. Намайг ална гээд хутга бариад байхаар нь утсаа аваад дүүд чинь хэлье гэсэн чинь миний утсыг аваад газар луу 2 удаа шидээд утас асахгүй болгосон. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Миний хажууд манай эгчийн хүүхэд байсан. ...2023 оны 02 дугаар сард ******* сумын 02 дугаар багт өөр хүнтэй явалдаад байхаар нь ыг өөр хүнтэй явалдлаа гэж хэлэхэд би тийм харилцаа байхгүй гээд байхаар нь маргалдсан чинь сандлаар над руу цохихоор нь би гараараа хаасан чинь зүүн гарын алга зүсэгдсэн, өвсөн дэрээр толгой руу цохисон. Манай дүү байсан. ...Тухайн өдөр 04 дүгээр сар биш 05 дугаар сарын 10-ны өдөр 5 дугаар багт байрлах “” эмнэлгийн үүдэнд зогсоол дээр бид 2 салах гээд би хүүхдийнхээ мөнгийг өөрийн нэр дээрээ болгох гэтэл надаас саллаа гээд машиндаа суулгаад миний баруун чихнээс гараараа татаад ханзалсан. Тухайн үед бид 2 байсан. ...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай хүүхдийн ам нь гэмтсэн. руу залгахад утсаа авахгүй байхаар нь би такси дуудаад таксины хүнтэй ын гэрт очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд ... өндөрлөг дээр очиход нэг хүүхэнтэй машиндаа пиво уугаад сууж байсан. ... “би чамаас салсан, чи юу хийгээд ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 өндөрлөгөөс буугаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод намайг баруун талын шанаа руу архины шилээр нэг цохиод намайг хэл амаар доромжилсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн46-47 хуудас),

 

            Насанд хүрээгүй гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би , ******* гэх хүмүүсийг танина. бол миний төрсөн ээжийн төрсөн дүү юм. ******* нь эгчийн нөхөр. ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг 32-19 тоотод гэх эгчийндээ 2021 оноос 2023 оны 09 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан. 2022 онд ******* гэх хүн манай эгчтэй уулздаг болсон. Тэгээд эгчийг жирэмсэн болсноос хойш 3 удаа зодсон. Миний санаж байгаагаар 2022 оны 12 сарын 02-ны өдөр зодож байсан. Тэгээд нэг шөнө ах согтуу орж ирээд аниаг төрсөн байхад шөнө гэрээс хөөсөн. Тэр үед манай эгчийн хамарнаас цус гарсан байсан. Өглөө гэрийн гадаа цасан дээр цус болсон байсан. Тэгээд зуны амралтаар манай аниаг зодож байсан. Тухайн үед хүүхдийн тоглоом дээр манай аниаг зодоод хүүхдийн тоглоом руу түлхэж унагааж байсан. Бас шинэ жилийн дараа зодож байсан. 2022 оны 09 дүгээр сард ******* нь миний гар утсыг эвдсэн нь үнэн. Тэр үед ******* гэх хүн манай аниа ******* зодож байхдаа миний гар утсаар аниаг цохих гэж байгаад шидээд эвдэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн  66 хуудас),

 

           Насанд хүрээгүй гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2022 оны 09 дүгээр сард манай аниа жирэмсэн гэдэс рүү нь гараараа цохиж зоддог байсан. Ер нь ах манай аниаг олон удаа зодож байсан.  Жирэмсэн үед нь гэдэс рүү нь олон цохидог байсан. ...Манай аниа ******* зодуулаад уйлаад байдаг байсан. Миний санаж байгаагаар 2022 оны 10 дугаар сарын эхэн үед ах манай аниаг зодох гэтэл аниа зугтаад байсан. Тэгээд ах ширээн дээр байсан аниагийн утсыг аваад газар шидээд гар утсыг нь эвдэлсэн. Тухайн үед ах аниаг газар түлхэж унагаагаад алгадаад үсдээд зодсон. Тэгээд манай аниа утасгүй болоод миний гар утсанд сим картаа хийж миний гар утсыг бид хоёр түр зуур дундаа хэрэглэсэн. Манай аниаг зодсоны дараа нүд, хамар, гуя хэсэг нь хөхөрсөн байсан. Ер нь л байнга зоддог болохоор хөхөрсөн яваад байдаг. ...2022 оны 12 дугаар сард гэрт дүү бид хоёрыг унтаж байхад ах  аниа 2 хэрэлдээд байсан. Тэгээд өглөө харахад аниагийн хамарнаас цус гарсан, бас баруун нүд нь хөхөрсөн байсан. Тухайн үед гэрт ах, аниа, би тэгээд дүү байсан. ...”Note 4” гар утас нь минийх байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн  98-99 хуудас),

 

           Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Он сарыг нь сайн санахгүй байна. Энэ талаар утсаар ярьж хэлж байсан. Надад ямар нэгэн зураг ирээгүй. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай ээж нас барсан юм. Ажил явдал дээр ирээгүй. Үүнээс болоод би *******ийн мессеж, утасны дугаарыг нь блок хийсэн. Одоо тай харилцахгүй байгаа. , ******* нар хоорондоо маргалддаг байсныг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 112 хуудас),

 

            Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 17-ны шөнө ажил тараад 00-01 цагийн орчимд намайг ******* гэрт хүргэж өгөх замаараа Өндөрлөг рүү гарч машинд нь жаахан юм ярьж суусан. Тухайн үед бид хоёроос өөр хүн машинд байгаагүй. Сүүлд эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд *******ыг аваад явсан. *******ын машинд архи харагдаагүй. Надад архи өгөөгүй. Нэг 0,5 литрийн лаазтай Cass нэртэй пиво уунгаа юм яриад 20-30 минут орчим сууж байтал нэг эмэгтэй ганцаараа явган машины араар тойроод жолоочийн хажуу талын буюу миний сууж байсан хаалгыг татаад намайг буу гэж хэлсэн. Тэгээд өөрөө зөрөөд машинд орж суугаад хаалгаа хаачихсан. Машин дотор хоорондоо хэрэлдээд байх шиг чимээ гараад байсан. Тэгээд машин удаагүй хөдлөөд намайг орхиод явсан. Эхнэр нь юм байна гэж бодсон. Би өмнө нь харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 116 хуудас),

 

          ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 319 дугаартай “...1. *******ийн биед зүүн гарын алга, баруун чихний дэлбэнд сорви тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

           3. Дээрх гэмтлүүдийн  үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

 

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             

            5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 14-15 хуудас),

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9/30 дугаартай “...iphone-6 маркийн хуучин гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 150,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 55-59 хуудас),

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/27 дугаартай “...Samsung note-4” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 150,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 105-108 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хэрэгт шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38, 40, 133-134, 136, хуудас) зэрэг авагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, хохирогч Б.Анхтуяа нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч нар болох нь хохирогч Б.Анхтуяа, насанд хүрээгүй гэрч Э., шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, охин ын Гуамаралын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр,

 

Хохирогч Б.Анхтуяа нь  2022 оны 09 дүгээр сард жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар, ******* аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №Тө-1401 дугаартай төрөлтийн түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сард ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* жирэмсэн байхад  үснээс нь чирж, гэдэс, давсаг хэсэг  рүү нь  өшиглөж зодсон,

 

  2022 оны 12 дугаар сарын 23-ны орой ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн толгой болон хамар хэсэгт нь гараараа цохиж зодсон,

 

  2023 оны 02 дугаар сарын сүүлчээр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн 32 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ “чи дандаа хардаж байдаг” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн зүүн гарын алга хэсэгт модон сандлаар цохиж, зүүн гарын алганд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

   2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчимд  ******* аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” эмнэлгийн гадаа улсын дугаартай “ ” маркийн машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч д уурлан түүний баруун талын чихнээс татаж чихний арыг нь ханзалж,  баруун чихний дэлбэнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

  2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “ ” маркийн машин дотор  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн баруун шанаа  хэсэгт архины шилээр цохиж зодсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч *******ийн “...2022 оны 09 дүгээр сард тухайн өдрийн шөнө унтаж байхад гэх хүн манай нөхөр лүү мессеж бичээд залгаад хүрээд ир гээд байхаар нь чи явах гэлээ гэсэн чинь явах гээд уурлаад гутлаараа миний хэвлий хэсэг рүү өшиглөөд үсэдсэн. Тухайн үед ын цохилтоос хоёр гуя, хөлийн шилбэ хөхөрсөн байсан. Би ын утсыг нь шалгахад надад уурлаад манай дүү А.ийн “Note-4” маркийн гар утсыг аваад газар луу шидсэн.

 

          ...2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө амарч байхад танихгүй хүнээс “танай нөхөр өөр хүнтэй яваад байна” гэж чат ирэхээр нь би руу чат бичээд “чи өөр хүнтэй явалдаад байгаа юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Маргааш өглөө нь дахиж нөгөө хүнээс “танай нөхөр өөр хүнтэй явалдаад байна. Залуу хүмүүс амьдралаа бүтэн авч үлд” гээд чат ирэхээр нь ыг ажил дээр байхад нь хэлэхэд гэртээ ирээд намайг зодоод толгой руу гараараа цохисон. Намайг ална гээд хутга бариад байхаар нь утсаа аваад дүүд чинь хэлье гэсэн чинь миний “Iphone 6” маркийн гар утсыг аваад газар луу 2 удаа шидээд утас асахгүй болгосон. Миний баруун нүд, хамар хөхөрч хавдсан.

 

          ...2023 оны 02 дугаар сард ыг өөр хүнтэй явалдлаа гэж хэлэхэд би тийм харилцаа байхгүй гээд байхаар нь маргалдсан чинь сандлаар над руу цохихоор нь би гараараа хаасан чинь зүүн гарын алга зүсэгдсэн, өвсөн дэрээр толгой руу цохисон.

 

         ...2023 оны 05 дугаар сарын 10-ны орчим ******* сумын 5 дугаар багт байрлах “” эмнэлгийн үүдэнд зогсоол дээр бид 2 салах гээд би хүүхдийнхээ мөнгийг өөрийн нэр дээрээ болгох гэтэл надаас саллаа гээд машиндаа суулгаад миний баруун чихнээс гараараа татаад ханзалсан. Энэ талаар тухайн өдөр нь ын дүү руу чатаар явуулсан.

 

         ...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай хүүхдийн ам нь гэмтсэн байхаар нь руу залгахад утсаа авахгүй байхаар нь би такси дуудаад таксины хүнтэй ын гэрт очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд Өндөрлөг дээр очиход нэг хүүхэнтэй машиндаа пиво уугаад сууж байсан. Тэр хүүхнийг Оюунтуяа гэдэг. Арвай паласад цуг ажилладаг юм. би “чамаас салчихсан ш дээ, чи яах гэж ирсэн юм бэ, битгий амьдралд гай болоод бай” гэж элдвээр хэлээд машинаа асаагаад Өндөрлөгийн доошоо буугаад улаан дэлгүүрийн хажууд очиж зогсоод хэрүүл хийгээд байсан. хэрүүл хийж байгаад архины шилээр баруун талын шанаа руу 1 удаа цохисон.  Архины шилээр цохисноос миний баруун талын шанаа хавдсан байсан. пиво уусан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-28, 46-47 хуудас),

 

          

            Насанд хүрээгүй гэрч А.ийн “...Би ******* гэх хүмүүсийг танина. бол миний төрсөн ээжийн төрсөн дүү юм. ******* нь эгчийн нөхөр. ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг 32-19 тоотод эгчийнд би 2021 оноос 2023 оны 09 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан. 2022 онд ******* гэх хүн манай эгчтэй уулздаг болсон. Тэгээд эгчийг жирэмсэн болсноос хойш 3 удаа зодсон. Миний санаж байгаагаар 2022 оны 12 сарын 02-ны өдөр зодож байсан. Тэгээд ах согтуу орж ирээд манай аниаг төрсөн байхад шөнө гэрээс хөөсөн. Тэр үед манай эгчийн хамарнаас цус гарсан байсан. Өглөө гэрийн гадаа цасан дээр цус болсон байсан. Тэгээд зуны амралтаар манай аниаг хүүхдийн тоглоом дээр зодоод хүүхдийн тоглоом руу түлхэж унагааж байсан. ...2022 оны 09 дүгээр сард ******* нь миний гар утсыг эвдсэн нь үнэн. Тэр үед ******* гэх хүний манай аниа болох ******* зодож байхдаа миний гар утсаар аниаг цохих гэж байгаад шидээд  эвдэлсэн.  ...Миний санаж байгаагаар 2022 оны 10 дугаар сарын эхэн үед ах манай аниаг зодох гэтэл аниа зугтаад байсан. Тэгээд ах ширээн дээр байсан аниагийн утсыг аваад газар шидээд гар утсыг нь эвдэлсэн. Тухайн үед ах аниаг газар түлхэж унагаагаад алгадаад үсдээд зодсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн  66, 98-99 хуудас),

 

           Гэрч С.ы  “...Он сарыг нь сайн санахгүй байна. Анхтуяа надад баруун чихнээс татаж ханзалсан талаар утсаар ярьж хэлж байсан. Надад ямар нэгэн зураг ирээгүй. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай ээж нас барсан юм. Ажил явдал дээр ирээгүй. Үүнээс болоод би *******ийн мессеж, утасны дугаарыг нь блок хийсэн. Одоо тай харилцахгүй байгаа. , ******* нар хоорондоо маргалддаг байсныг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 112 хуудас),

 

            Гэрч   “...2023 оны 06 дугаар сарын 17-ны шөнө ажил тараад 00-01 цагийн орчимд намайг ******* гэрт хүргэж өгөх замаараа Өндөрлөг рүү гарч машинд нь жаахан юм ярьж суусан. Тухайн үед бид хоёроос өөр хүн машинд байгаагүй. Сүүлд эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд *******ыг аваад явсан. *******ын машинд архи харагдаагүй. Нэг 0.5 литрийн лаазтай Cass нэртэй пиво уунгаа юм яриад 20-30 минут орчим сууж байтал нэг эмэгтэй ганцаараа явган машины араар тойроод жолоочийн хажуу талын буюу миний сууж байсан хаалгыг татаад намайг буу гэж хэлсэн. Тэгээд өөрөө зөрөөд машинд орж суугаад хаалгаа хаачихсан. Машин дотор хоорондоо хэрэлдээд байх шиг чимээ гараад байсан. Тэгээд машин удаагүй хөдлөөд намайг орхиод явсан. Эхнэр нь юм байна гэж бодсон. Би өмнө нь харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 116 хуудас),

 

           ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 319 дугаартай “...1. *******ийн биед зүүн гарын алга, баруун чихний дэлбэнд сорви тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

           3. Дээрх гэмтлүүдийн  үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

 

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             

            5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 14-15 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч ******* нь  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Анхтуяа, насанд хүрээгүй гэрч А. нарын мэдүүлэг, ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *******ын гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.      

 

          Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн  талаар  “Шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

             ******* аймгийн Прокуророос шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,  4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

          Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол”,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “ бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан.

 

         Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Анхтуяа, насанд хүрээгүй гэрч А. нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сард хохирогч Б.Анхтуяагийн эзэмшлийн  “Iphone 6” маркийн гар утсыг эвдэлж 150,000 төгрөгийн,  2022 оны 09 дүгээр сард насанд хүрээгүй гэрч А.ийн эзэмшлийн  “Note-4” маркийн гар утсыг эвдэлж 150,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгааг дурдаж байна.

 

          2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч 150,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Б.Анхтуяагийн дансны хуулга болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт (хх-ийн 67 хуудас) зэргээр нотлогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нь “Б.Анхтуяа нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт тусламж үйлчилгээ аваагүй байх тул нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч *******ыг  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан учраас түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна.”  гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

           Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн 18 дугаар гудамжны 5 тоотод оршин суудаг болох нь ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа *******  аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад  мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 150,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

             1. ******* аймгийн Прокуророос шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгосугай.

          2. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг найман сарын хугацаагаар өөрийн оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Анхтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ