Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.М

Нэхэмжлэгч: Б.Д 

Хариуцагч:  БЗДЗДТГ

Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан Хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийнн даатгалд нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, *******, *******, нэхэмжлэгч Б.*******, *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2018оны 5 сараас БЗД-ийн 4-р хорооны 11-р хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлсэн. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 11-р хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт cap бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй.

Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд Хэсгийн ахлагч нь 7 хоногт нийтдээ 40-н цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч С.******* хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Оюун нь 2016 оны 03 сарын 08 ны өдрөөс хойш БЗД- ийн 24-р хорооны 07-хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлсэн. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 07 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт cap бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд Хэсгийн ахлагч нь 7 хоногт нийтдээ 40-н цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Н.Оюун хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Гантуяа нь 2013 оны 1 сараас БЗД-ийн 17-р хорооны 9-р хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлсэн. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 12 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт cap бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд Хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40-н цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Э.Гантуяаг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2020 оны 01 сараас БЗД-ийн 28-р хорооны 5-р хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлсэн. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 12 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт cap бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд Хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40-н цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.******* хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ариунгэрэл нь 2019 оны 10 сараас БЗД-ийн 28-р хорооны 3-р хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлсэн. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 12 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт "Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт cap бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Б/03 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй.Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд Хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40-н цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ. БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ариунгэрэлийг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.*******, *******, ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* 2018 оны 5 дугаар сараас 4 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар, нэхэмжлэгч Н.Оюун 2016 оны 3 дугаар сараас 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар, Э.Гантуяа нь 2013 оны 01 дүгээр сараас 13 дугаар хорооны хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тогтоол, түүний хавсралтаар хэсгийн ахлагч нарын ажиллах журмыг баталсан бөгөөд түүний 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь Монгол улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг, дэвсгэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 2.1-т Дүүргийн 1 хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хороонд 250-300 өрх тутамд 1 хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус заасан нь байнгын ажлын байр гэх тодорхойлолтод нийцсэн. Өөрөөр хэлбэл, 250-300 өрх тутамд 1 хэсгийн ахлагч гэж заасан байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн 2 талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үүргийг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан, ажил олгогчийн захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж хөлс авч ажилладаг. Хөлсөөр ажиллах гэрээний ажил үүргийн тоо, чанар, хугацаа тодорхой байдаг. Аливаа нэг хөдөлмөрийн журамд тогтоосон журам гэж байх ёсгүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулдаггүйгээр хөлсөөр ажиллах гэрээ нь хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тогтоолын 2-т сар бүрийн урамшууллыг хөдөлмөрийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлснээр тогтоосон. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн Б/03 тушаалд Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд энэ нь аймгийн, нийслэлийн засаг дарга тухайн шатны засаг даргатай зөвшилцөн ажилтнуудыг томилж, чөлөөлөхөөр заасан. Хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газарт багтдаг ажилтнууд. Хэсгийн ахлагчийн цалинг засаг даргын тамгын газраас гаргадаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.*******, ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэдгийг 01 дүгээр сарын 05-ны өдөр болгож, мөн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулаад бусад шаардлагууд хэвээр байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар, 1 сарын 530,000 төгрөгөөр тооцож, нэг хүний 2,650,000 төгрөгийг тус тус гаргуулна. Уг мөнгөн дүн нь нэхэмжлэгч бүрд адил. Үндэслэл нь, Б.******* нь 2020 оны 01 дүгээр сараас 21 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж, Б.Ариунгэрэл нь 2019 оны 10 дугаар сараас 28 дугаар хорооны хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан. Хариуцагч тал нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн Б/03 дугаартай тушаалд маргаж байна. Тушаалын 1-т Хавсралтад дурдагдсан хэсгийн ахлагч нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлсүгэй гэж заасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэх заалттай нийцэж байгаа. Тиймээс хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байнгын ажлын байранд тус хуулийн 23.2.1-т заасныг зөрчиж хугацаатай гэрээ байгуулсан. Тиймээс хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бусад үндэслэл ижил тул давтаж ярих шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүгд ижил тул нэг тайлбар гаргая. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор хэсгийн ахлагчийн ажиллах журмыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дахь хэсэгт хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгохоор тогтоосон. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар нь дээрх тогтоол, түүний хавсралтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрхийн айлын тоонд тулгуурлан хэсгийн ахлагчийн ажиллах журмын 2.1-т заасны дагуу хөлсөөр ажиллуулах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар 3 тал харилцан тохиролцож хүсэл зоригийн үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Дээрх хөлсөөр ажиллуулах гэрээ нь хугацаатай бөгөөд хэсгийн ахлагчийн ажиллах журмын 2.3-т зааснаар 1 жилийн хугацаатай байгуулж, 6.6-д зааснаар жил бүрийн 12 дугаар сард хөлсөөр ажиллуулах гэрээг дүүргийн засаг даргын тамгын газар дүгнэж байсан. Хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нар нь гэрээтэй холбоотой ямар нэг санал гаргаж байгаагүй. Өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан. Төр, төрийн байгууллага, түүний ажлын алба, албан тушаалтанд хууль тогтоомж, журам, дээд шатны байгууллагын шийдвэр, захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхээр хязгаарласан байдаг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тогтоолд хэсгийн ахлагчийн ажиллах журмаар олгосон хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаал гаргаж хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь ямар нэг хууль дүрэм зөрчөөгүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Үндэслэх хэсэгт дараах тайлбар гаргаж байна. Хэсгийн ахлагч нарт Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас ямар нэг байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар хэсгийн ахлагч нартай байгуулсан гэрээнд заагаагүй. Ажиллах горим тогтоогоогүй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл олгоогүй. Ажил олгогч гэж үзэж буй Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, хороон засаг дарга нар нь хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг тогтоодоггүй. Урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоосон байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь сард хэдэн хоног, хэдэн цаг ажиллах талаар заагаагүй. Хэсгийн ахлагч нар өгөгдсөн ажлыг өөрийн боломжид тулгуурлан хийсэн. Иргэний хуулийн 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ямар ч ажил, үйлчилгээ байж болохоор байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан тодорхойлолтод нийцэхгүй. Байнгын ажлын байр биш тул хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Төр, төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны жагсаалтыг дүүргийн засаг дарга баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байрны орон тоонд багтдаггүй, хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаардаг. Өрхийн тоо цөөрсөн тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай юм. Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А/82, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/236 тоот засаг даргын тамгын газрын ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай захирамжаар тус тус засаг даргын тамгын газрын ажлын байрны жагсаалт, бүтцийг баталсан. Дээрх захирамжуудад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтны төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад хэсгийн ахлагчийн албан тушаал байхгүй. Хөлсөөр ажиллуулах гэрээний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-т Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тоот тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой. Гэтэл хэсгийн ахлагч нарын цалин хөлсийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор тогтоосон байгаа нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаа хөдөлмөрийн харилцаатай төстэй боловч зарим нэг ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан шаардлагыг бүгдийг хангасан байхыг шаарддаг. Аль нэг шаардлага нь хангагдаагүй бол хөдөлмөрийн гэрээнд тооцогддоггүй. 21.1.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг гэж заасан. Хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******, Б.*******, Н.Оюун, Э.Гантуяа, Б.Ариунгэрэл нар, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч С.*******ыг 4-р хорооны 11-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Б.*******г 28-р хорооны 5-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Н.Оюуныг 24-р хорооны 7-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Э.Гантуяаг 17-р хорооны 9-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Б.Ариунгэрэлийг 28-р хорооны 3-р хэсгийн ахлагчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд нэхэмжлэгч тус бүрт ногдох цалинд 2,650,000 төгрөг, нийт 13,250,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч тус бүрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан тухай тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/10, 15-ны өдрийн Б/18 тоот тушаалуудаар нэхэмжлэгч С.*******ыг 4-р хорооны 11-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Б.*******г 28-р хорооны 5-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Н.Оюуныг 24-р хорооны 7-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Э.Гантуяаг 17-р хорооны 9-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Б.Ариунгэрэлийг 28-р хорооны 3-р хэсгийн ахлагчийн ажилд тус тус томилж, хэсгийн ахлагч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг хороодын засаг дарга нарт даалгажээ. Нэхэмжлэгч нартай харьяалсан хороодын засаг нар 2020 оны 01 дүгээр сарын 01-02-ны өдрийн огноогоор тодорхойлон 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцон нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ. Хариуцагчийн 2020 оны Б/10 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч *******тай нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан талаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч *******д түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ байхгүй, хариуцагч талд 2020 оны гэрээ олдоогүй тухай тайлбарлаж 2019 оны гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /хх-ийн 119-136, 161-166,167-170/

Нэхэмжлэгч нар хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 4, 17, 24, 28-р хороодын зохих хэсгийн ахлагчаар ажиллаж байсныг хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай Б/03 тоот тушаал, түүний хавсралтаар, хэсгийн ахлагч нарын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 138-142/

Нэхэмжлэгч тал талуудын хооронд хөлсөөр ажиллах бус хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч нар ажлаас хууль бусаар халагдсан тухай тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Журам батлах тухай 30/24 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталж, журмыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөхөөр, хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг тогтоож, зардлыг төсөвт тусгахаар заажээ. Тус журмын дагуу нэхэмжлэгч нарыг хэсгийн ахлагчаар, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулах тухай хариуцагчийн шийдвэрийг үндэслэн тус дүүргийн хороодын засаг дарга нар нэхэмжлэгч нартай гэрээ байгуулан гэрээний 1.1-д заасан чиг үүргийг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-113-118 тал/

Нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах байнгын ажлын байранд хариуцагч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хууль бус гэж нэхэмжлэгч тал үндэслэл, тайлбарыг шүүхэд гаргасан. Хариуцагчийн 2020 оны Б/10, Б/18 тоот тушаалууд, хөлсөөр ажиллах гэрээнээс харахад хариуцагч, нэхэмжлэгч нарыг хэсгийн ахлагчаар ажиллуулахаар шийдвэр гаргасан, гэрээ байгуулахдаа тухайн ажлын байрны хувьд дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтаар баталсан орон тоонд ажиллуулахаар тохиролцоогүй, гүйцэтгэх ажлын чиг үүрэг нь тодорхой мэргэжил, ажлын туршлага, ажлын байрны онцлогт тохирсон зэрэг шалгуур тавиагүй нь хариуцагчийн хувьд эдгээр шаардлагыг гэрээний гол нөхцөл гэж үзээгүй байна. Харин гэрээний 1.1-д тодорхойлсноор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж харилцаа холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч нарыг хариуцагчаас өгсөн ерөнхий чиг үүргийн хүрээнд тодорхой үүрэг, даалгаврыг биелүүлэн ажиллуулах, энэ хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаар ханган нэг жилийн хугацаанд ажиллуулахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Хариуцагч ийнхүү тодорхой ажил, үүргийг гүйцэтгүүлсний төлөө зохих хөлсийг нэхэмжлэгч нарт төлөхөөр гэрээнд тусгажээ.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхдээ тодорхой шаардлага хангагдсан ажлын байранд, тогтсон цаг хугацаанд ажил олгогчийн удирдлага дор ажлыг гүйцэтгэх, өдөр тутам гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, ажлын үр дүнг хариуцагчид тогтмол тайлагнах болон ажил, амралтын цаг зэргийг нарийвчлан заасан зэрэг гэрээний гол нөхцөл болгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн харилцааны суурь агуулга, ажлын байранд тавигдах үндсэн шаардлагын дагуу хариуцагч ажиллуулсан, нэхэмжлэгч нар ажиллаж байсан гэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж ойлгогдож байна.

Талууд гэрээний 1.1-д тодорхойлсон зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж ийнхүү ажилласны үр дүнд Баянзүрх дүүргийн иргэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хэсгийн ахлагч нар иргэдийг төрөөс үзүүлж буй үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нь мэдээллээр хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн байх нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний гол үр дүн гэж үзэхээр байна. Харин дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс эрхээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч нарыг үр дүнгүй ажилласан, үр дүнд хүрээгүй гэх шалтгаан болохгүй, нэхэмжлэгч нар гэрээний дагуу хариуцагчаас даалгасан ажил, гүйцэтгэвэл зохих үүргээ бодитой гүйцэтгэсэн байх нь талуудын хооронд байгуулсан гэрээний үр дүн юм. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2, 361 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь ажиллуулагчийн даалгасан бүх төрлийн ажил, үүргийг биечлэн, бодитой гүйцэтгэснээр үүргээ гүйцэтгэсэнд тооцож, үр дүнг нь тодорхойлдог. Иймд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны онцлог бүхий зохион байгуулалтын нэгдмэл үйл ажиллагаатай адилтгах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай 2019 оны А/82, 2020 оны А/236 тоот Засаг даргын захирамжид хэсгийн ахлагчийн ажлын байрны орон тоо батлагдаагүй байна. Нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч төлснийг зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй ба Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж заасан үүргийн дагуу төлсөн гэж үзнэ. /хх-ийн 143-148 тал/

Иймд дээр дурдсан үйл баримтаас үндэслэн зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон үндэслэлээр хариуцагч, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж хуульчилсантай нийцэж, хариуцагчийн хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******, Б.*******, Н.Оюун, Э.Гантуяа, Б.Ариунгэрэл нар Баянзүрх дүүргийн 4, 17, 24, 28 дугаар хороодын зохих хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

Нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгч гэрээг сунгах саналыг албан ёсоор илэрхийлсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, түүнчлэн хариуцагч гэрээний хугацаа дууссанаас 5 хоногийн дараа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг хариуцагч, нэхэмжлэгчтэй цаашид гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан гэж үзнэ. Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэснээр хариуцагч гэрээг сунгаагүйг буруутгах хууль зүйн боломжгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2, 7.3-т заасан гэрээ дуусгавар болгохыг мэдэгдэх зохицуулалт нь эрх зүйн маргаанд гол ач холбогдолтой бус, нэхэмжлэгч нарыг өөр ажлын байр олох, гэрээг дуусгавар болгоход бэлтгэхтэй холбоотой боломжит хугацаа олгоход чиглэсэн гэж ойлгогдохоор байна.

Нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацааны хөлсийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрөөр тооцон нэхэмжлэгч тус бүрт 2,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хөдөлмөрийн харилцааны гомдлоор авч хэлэлцэх маргааны агуулгаар тодорхойлсныг үндэслэл болгон шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх үүрэг үүсч байна. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасан хэмжээгээр нэхэмжлэгч нарын цалин хөлс шаардсан 2,650,000 төгрөгт тохирох 57,350 төгрөг, тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах шаардлагад тохирох 70,200 төгрөг, нийт 127,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч тус бүрээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч С.*******ыг 4-р хорооны 11-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Б.*******г 28-р хорооны 5-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Н.Оюуныг 24-р хорооны 7-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Э.Гантуяаг 17-р хорооны 9-р хэсгийн ахлагчийн, нэхэмжлэгч Б.Ариунгэрэлийг 28-р хорооны 3-р хэсгийн ахлагчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд нэхэмжлэгч тус бүрт ногдох цалинд 2,650,000 төгрөг, нийт 13,250,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч тус бүрийн нийгмийн болон эрүүл мэндийнн даатгалд нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч С.*******, Б.*******, Н.Оюун, Э.Гантуяа, Б.Ариунгэрэл нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******, Б.*******, Н.Оюун, Э.Гантуяа, Б.Ариунгэрэл нараас тус бүр 127,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ