Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Хохирогч **********,

Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн ********** **********эд холбогдох 2426000180020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********** суманд ****** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, регистрийн дугаар **********, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн ********** сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, ********** овгийн ********** **********.

          

Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх хохирогч **********ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 870,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Тухайн эд зүйлүүдийг хорлох гэж авсан. Бөгжнүүдийг нь тасдсан. Хохирлоо төлнө.” гэв.

 

          Хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэр ухдаг өдөр охин ажилтай, би 2 хүүхдээ аваад ажил руугаа явсан байсан. Тэгээд өглөө нь охин залгаад та цонхоо онгорхой орхиод явсан байна гэж ярьсан. Тэгэхээр нь би юу гэж онгорхой орхидог юм бэ гэхэд тэгвэл хулгай орчихсон байна гээд орилоод байхаар нь би ажлаасаа ирээд цагдаа дуудсан. Тухайн үед 2 мөнгөн аяга, ээмэг, зүүлтүүд алдсан. Би 1 жил гаруй Хятад улсад ажиллаж байгаад ирсэн учраас яг юу байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэнд охины авсан эд зүйлс бас байсан. Яг үндсэндээ 7,000,000-8,000,000 төгрөгийн ээмэг зүүлтүүд байсан. Шүрэн ээмэг зүүлт нь орчин үеийн дуураймал нь байсан учраас хямдхан байгаа. Би цагдаагаас шигтгээг нь аваад тастаад тастаад хаячихсан эд зүйл хүлээж авсан. Ихэнх зүйлс нь байхгүй байсан. Надад хямдхан мөнгөний өөдөс зэрэг нь ирсэн. 2 мөнгөн аяганы 1 аяга нь ёроол нь ойччихсон ирсэн. Миний хувьд үнэлгээгээр гаргасан 870,000 төгрөг нь ирдэг бол тэрийг л авчихмаар байна. Өөр гомдол байхгүй. Тэр эд зүйлс нэгэнт л эвдэгдээд бүх зүйл ийм болсон хойно одоо хэн хэндээ л хэцүү байгаа. Тийм болохоор гомдолтой гэж хэлэхгүй, харин 870,000 төгрөгөө л авчихъя гэж бодож байна. Энэ мөнгө ирчихвэл нэг ч гэсэн өр дарчихвал дээр байна. Би хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг мөрдөж байсан цагдаагаас нь би эвдэрхий зүйлсээ хүлээгээд авчихлаа, надад энэ 870,000 төгрөг нь олдох уу? гэхэд олдох байх гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зурсан. Шигтгээнүүд нь сув сул ямар ч бүтэн бөгж байхгүй байсан. Би бүгдийг нь хаячихсан. Би цагдаа дээрээс авахгүй хаячих гэсэн чинь ав гээд байсан. Би шашин шүтдэг учраас лам гэртээ оруулж болохгүй гэж хэлэхээр нь хаячихсан.” гэв.

 

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутаас 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэл би ажилтай яваад гэртээ иртэл манай байшингийн зүүн талын вакум цонхны жижиг порчиг онгорхой, гал тогооны тавилга онгорхой, хойд өрөөний хувцасны шүүгээ онгорхой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэтэл гал тогооны модон тавилгын дээд хэсэгт шилэн хаалганд байсан 2018 онд тус бүрийг нь 150,000 төгрөгөөр авч байсан 2 ширхэг жижиг гарын 5 инчийн цулгуй, гадна ёроолдоо хээтэй мөнгөн аяга, унтлагын өрөөний цагаан хувцасны шүүгээний дээд нүдэнд байсан ягаан өнгийн ээмэг бөгжний дөрвөлжин сав алдагдсан байсан. Тухайн саванд байсан 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк шүрэн зүүлт, ээмэг, 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан пандоро ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, тус бүрийг нь 2022 онд 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк монетон ээмэг 7 хос бөгж 14, Есөн-Эрдэнэтэй санжганадаг мөнгөн ээмэг 1 хос зэрэг алдагдсан байсан. Ээмэг бөгжний содон шинжийг олон зүйл болохоор сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),

 

          Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би ********** гэдэг хүнийг танина. Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод ********** гэх айлд хулгай орсон хэргийн араас явж байгаад ********** гэдэг хүнтэй 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш таньдаг болсон. ********** нь ********** гэх айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг **********ийн гэрийн гадаа байх модон амбаарт цагаан цүнхэнд хийчихсэн байсан. Би тухайн үед эд зүйлүүдийг нь хурааж аваад ажил дээр авч ирж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэг **********д хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш ********** мөрдөгч өөрөө явж байгаад ягаан өнгийн ээмэг бөгж хийдэг дөрвөлжин савтай эд зүйлүүдийг эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 хуудас),

 

          Шүүгдэгч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн **** дугаар гудамжны ***** тоотод гэртээ ганцаараа байж байгаад гэрээсээ шөнө 21 цагийн үед гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багт байх гэрийн хаягийг нь би сайн мэдэхгүй байна. 3,4 жилийн өмнө тэр айлд байшинд нь засвар хийж байсан болохоор мэддэг юм. Тэр айлд очсон чинь хашааны хаалга нь онгорхой байсан хашаа руу нь орсон чинь байшин нь цоожтой байсан болохоор нь хаалга үүдийг нь цохисон чинь хүн дугарахгүй байхаар нь байшингийн цонхон дээр нь очоод цонхоор нь харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд цонхыг нь түлхсэн чинь вакум цонх нь онгойчихсон. Тэгээд би цонхоор нь орсон чинь гэрт нь хүн байхгүй, гэрэлгүй байсан болохоор тамхины асаагуурын гэрэл тусгаад явж байсан чинь тогооны саван дотор 2 ширхэг мөнгөн аяга байсан тэрийг аваад, унтлагын өрөө рүү орсон чинь шүүгээн дээр эмэгтэй хүний ээмэг, бөгж хийдэг сав байсан. Тэрийг нь аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд гэртээ хариад нөгөө айлаас авсан 2 мөнгөн аяга, ээмэг, бөгж хийдэг сав зэргийг гэрийн хашаанд байх эд зүйл хадгалдаг амбаарт хийчихээд гэртээ ороод унтсан. ...Миний тэр айлаас хулгай хийж авсан гэх 2 мөнгөн аяганууд цай уудаг аяга шиг хэмжээтэй аяга байсан. Ээмэг бөгж хийдэг ягаан өнгийн саванд эмэгтэй хүний ээмэг бөгж зэрэг эд зүйл байсан тэдгээр зүйлүүдийг нарийн гаргаж үзээгүй. Одоо тухайн эд зүйлүүд эзэндээ байгаа байх. Намайг цагдаад баригдах үед цагдаа хурааж авсан. Тухайн эд зүйлүүдийг би 2 мөнгөн аягийг өөрөө хэрэглэх гэж авсан. Ээмэг, бөгж хийдэг саванд ямар эд зүйл байсныг нь мэдээгүй авсан байсан. Тухайн эд зүйлүүдийг хорлох гэж авсан юм. Би 2017 оны 06 дугаар сард ********** гэх айлын байшинд обой наасан, үүдний тамбар хэсэгт замаск хийсэн. Засвар хийж байгаад танилцсан юм. Тэгээд тэрнээс хойш тэр айлаар орж гардаг байсан. Би хотод 4 сар ажил хийж байгаад ирсэн. Ирээд **********ийн ажил дээр нь буюу аймгийн эмнэлгийн төрөх тасгийн сувилагч ажил хийдэг учраас ажил дээр нь очоод уулзсан чинь намайг хэл амаар доромжлоод хөөж туугаад байсан. Тэгээд би явсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Би тухайн эд зүйлүүдийг хулгай хийх үедээ ганцаараа байсан. Би тухайн өдөр ********** гэх хүнтэй уулзаж, нуруугаа бариулах гэж очсон. Тэр хүн хувиараа бариа засал хийдэг хүн байгаа юм. Намайг очих үед гэртээ байхгүй байсан. Би хаашаа явсан байсныг нь мэдэхгүй. Надад санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-50 хуудас),

 

          2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 хуудас),

         

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/36 дугаартай “...Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч цолтой **********гийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу дээрх хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 870,000 /найман зуун далан мянга/н төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-35 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Эд зүйлд үзлэг хийж, ёроол хэсэгтээ хээтэй цулгуй мөнгөн аяга 2 ширхэг, урт мөнгөн ээмэг 2 ширхэг, цагирган кольцотой мөнгөн гинж 1 ширхэг зэргийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийж, бор цэнхэр өнгийн, утсан цацагтай санжигнадаг ээмэг 1 хос, шаргал өнгийн дундаа ногоон шигтгээтэй ээмэг 1 хос, цэнхэр өнгийн шигтгээтэй шаргал өнгийн 3 хос, ногоон өнгийн шигтгээтэй, гадна талаараа цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн бөөрөнхий эд зүйл 1 хос, цэнхэр, ногоон өнгийн шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос, саарал өнгийн талстан хэлхээтэй бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн том шигтгээтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, бор өнгийн 2 ширхэг бөөрөнхий чулуу мэт эд зүйл, хүрэн өнгийн 5 ширхэг талстан шигтгээтэй, санжигнадаг шаргал өнгийн ээмэг 1 хос, ногоон, улаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, шаргал өнгийн том шигтгээтэй, шаргал өнгийн ээмэг 1 ширхэг, 5 ширхэг дундаа цэнхэр өнгийн шигтгээтэй гаргал өнгийн ээмэг 1 хос, ягаан өнгийн шигтгээтэй гадна талаараа арзгар хүрээтэй, цагаан өнгийн мушигаа бөгж 1 ширхэг, тал нь нарийн, тал нь бүдүүн 2 ширхэг эрчлээтэй цагаан өнгийн гинж 1 ширхэг, шар шувууны дүрстэй шаргал өнгийн хавчаар 1 ширхэг, цэнхэр туяатай шигтгээтэй бор шаргал өнгийн ард хэсэг нь хагарсан мэт оромтой эд зүйл 1 ширхэг, ногоон өнгийн том шигтгээтэй шаргал өнгийн эд зүйл 1 ширхэг, шаргал өнгийн шинж 1 ширхэг, улаан өнгийн жижиг гинж 1 ширхэг, улаан өнгийн бөөрөнхий эд зүйл 2 ширхэг, ногоон өнгийн чулуу мэт зүйлэн хэлхээ 1 ширхэг, МУБИС гэсэн бичигтэй ромбо 1 ширхэг, гадаргуун дээрээ цэцэг нь хээтэй бөөрөнхий унжлагатай шаргал өнгийн ээмэг 1 хос, бөөрөнхий цэгтэй, шаргал өнгийн бөгж 1 ширхэг, 8 ширхэг өнгийн шигтгээтэй нэмэх тэмдэг тойрсон хэлбэртэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, ногоон өнгийн талстан хэлбэртэй чулуу мэт зүйл 4 ширхэг, ногоон өнгийн хээтэй чулуу мэт зүйл 2 ширхэг, шаргал өнгийн гадаргуун дээрээ бичигтэй дээрээ нүхэн сэнжтэй эд зүйл 3 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг 1 ширхэг, ягаан өнгийн дотроо 3 тасалгаатай дээд хэсэгтэй тольтой хайрцаг 1 ширхэг зэргийг зэргийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогч **********ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-25 хуудас),

         

          Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 29 хуудас) зэрэг болно.

 

           Хэрэгт шүүгдэгч **********ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-55 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч **********эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх хохирогч **********ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 870,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Шүүгдэгч нь хохирогчийн гэрээс авсан эд зүйлсээ цагдаагийн байгууллагад хураалгасан. Цагдаагийн байгууллагын мөрдөгч нь хохирогчид дээрх эд зүйлсийг хүлээлгэж өгсөн байдаг. Дээрх эд зүйлсийг хөрөнгийн үнэлгээчин нь нийтдээ 870,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Хохирогч нь үнэлгээгээр гарсан 870,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй учраас нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

       

           Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх хохирогч **********ийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 5 инчийн мөнгө аяга 2 ширхэг, бор цэнхэр өнгийн, утсан цацагтай санжигнадаг ээмэг 1 хос, шаргал өнгийн дундаа ногоон шигтгээтэй ээмэг 1 хос, цэнхэр, ногоон өнгийн шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос, хүрэн өнгийн 5 ширхэг талстан шигтгээтэй, санжигнадаг шаргал өнгийн ээмэг 1 хос, шаргал өнгийн том шигтгээтэй, шаргал өнгийн ээмэг 1 ширхэг, 5 ширхэг дундаа цэнхэр өнгийн шигтгээтэй гаргал өнгийн ээмэг 1 хос,   гадаргуун дээрээ цэцэг нь хээтэй бөөрөнхий унжлагатай шаргал өнгийн ээмэг 1 хос, цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг 1 ширхэг, ногоон өнгийн том шигтгээтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, ягаан өнгийн шигтгээтэй гадна талаараа арзгар хүрээтэй, цагаан өнгийн мушигаа бөгж 1 ширхэг, бөөрөнхий цэгтэй, шаргал өнгийн бөгж 1 ширхэг, 8 ширхэг өнгийн шигтгээтэй нэмэх тэмдэг тойрсон хэлбэртэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг, саарал өнгийн талстан хэлхээтэй бугуйвч 1 ширхэг, ногоон, улаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, тал нь нарийн, тал нь бүдүүн 2 ширхэг эрчлээтэй цагаан өнгийн гинж 1 ширхэг, шаргал өнгийн гинж 1 ширхэг, улаан өнгийн жижиг гинж 1 ширхэг, МУБИС гэсэн бичигтэй ромбо 1 ширхэг, шар шувууны дүрстэй шаргал өнгийн хавчаар 1 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй шаргал өнгийн 3 хос ээмэг бөгж, гинж, ягаан өнгийн дотроо 3 тасалгаатай дээд хэсэгтэй тольтой хайрцаг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж,

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “  “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хуульчилсан.

            

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж хууль тогтоогч тайлбарласан.

 

          Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх байшин нь хүн байнга амьдрах зориулалттай байшин  болох нь хохирогч **********ийн мэдүүлэг, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

          Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хохирогч **********ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч **********ийн  “...Тухайн үед 2 мөнгөн аяга, ээмэг, зүүлтүүд алдсан. Би 1 жил гаруй Хятад улсад ажиллаж байгаад ирсэн учраас яг юу байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэнд охины авсан эд зүйлс бас байсан. Яг үндсэндээ 7,000,000-8,000,000 төгрөгийн ээмэг зүүлтүүд байсан. Шүрэн ээмэг зүүлт нь орчин үеийн дуураймал нь байсан учраас хямдхан байгаа. Би цагдаагаас шигтгээг нь аваад тасдаад тасдаад хаячихсан эд зүйл хүлээж авсан. Ихэнх зүйлс нь байхгүй байсан. Надад хямдхан мөнгөний өөдөс зэрэг нь ирсэн. 2 мөнгөн аяганы 1 аяга нь ёроол нь ойччихсон ирсэн. Миний хувьд үнэлгээгээр гаргасан 870,000 төгрөг нь ирдэг бол тэрийг л авчихмаар байна. Өөр гомдол байхгүй. Тэр эд зүйлс нэгэнт л эвдэгдээд бүх зүйл ийм болсон хойно одоо хэн хэндээ л хэцүү байгаа. Тийм болохоор гомдолтой гэж хэлэхгүй, харин 870,000 төгрөгөө л авчихъя гэж бодож байна. Энэ мөнгө ирчихвэл нэг ч гэсэн өр дарчихвал дээр байна. Би хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг мөрдөж байсан цагдаагаас нь би эвдэрхий зүйлсээ хүлээгээд авчихлаа, надад энэ 870,000 төгрөг нь олдох уу? гэхэд олдох байх гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зурсан. Шигтгээнүүд нь сув сул ямар ч бүтэн бөгж байхгүй байсан. Би бүгдийг нь хаячихсан. Би цагдаа дээрээс авахгүй хаячих гэсэн чинь ав гээд байсан. Би шашин шүтдэг учраас лам гэртээ оруулж болохгүй гэж хэлэхээр нь хаячихсан.” гэсэн мэдүүлэг,

 

             Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

             Хохирогч **********ийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутаас 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэл би ажилтай яваад гэртээ иртэл манай байшингийн зүүн талын вакум цонхны жижиг порчиг онгорхой, гал тогооны тавилга онгорхой, хойд өрөөний хувцасны шүүгээ онгорхой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэтэл гал тогооны модон тавилгын дээд хэсэгт шилэн хаалганд байсан 2018 онд тус бүрийг нь 150,000 төгрөгөөр авч байсан 2 ширхэг жижиг гарын 5 инчийн цулгуй, гадна ёроолдоо хээтэгй мөнгөн аяга, унтлагын өрөөний цагаан хувцасны шүүгээний дээд нүдэнд байсан ягаан өнгийн ээмэг бөгжний дөрвөлжин сав алдагдсан байсан. Тухайн саванд байсан 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк шүрэн зүүлт, ээмэг, 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан пандоро ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, тус бүрийг нь 2022 онд 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк монетон ээмэг 7 хос бөгж 14, Есөн-Эрдэнэтэй санжганадаг мөнгөн ээмэг 1 хос зэрэг алдагдсан байсан. Ээмэг бөгжний содон шинжийг олон зүйл болохоор сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),

 

          Гэрч **********ийн “...Би ********** гэдэг хүнийг танина. Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод ********** гэх айлд хулгай орсон хэргийн араас явж байгаад ********** гэдэг хүнтэй 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш таньдаг болсон. ********** нь ********** гэх айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг **********ийн гэрийн гадаа байх модон амбаарт цагаан цүнхэнд хийчихсэн байсан. Би тухайн үед эд зүйлүүдийг нь хурааж аваад ажил дээр авч ирж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэг **********д хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш ********** мөрдөгч өөрөө явж байгаад ягаан өнгийн ээмэг бөгж хийдэг дөрвөлжин савтай эд зүйлүүдийг эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 хуудас),

         

          Шүүгдэгч **********ийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 3 тоотод гэртээ ганцаараа байж байгаад гэрээсээ шөнө 21 цагийн үед гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багт байх гэрийн хаягийг нь би сайн мэдэхгүй байна. 3,4 жилийн өмнө тэр айлд байшинд нь засвар хийж байсан болохоор мэддэг юм. Тэр айлд очсон чинь хашааны хаалга нь онгорхой байсан хашаа руу нь орсон чинь байшин нь цоожтой байсан болохоор нь хаалга үүдийг нь цохисон чинь хүн дуугарахгүй байхаар нь байшингийн цонх дээр нь очоод цонхоор нь харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд цонхыг нь түлхсэн чинь вакум цонх нь онгойчихсон. Тэгээд би цонхоор нь орсон чинь гэрт нь хүн байхгүй, гэрэлгүй байсан болохоор тамхины асаагуурын гэрэл тусгаад явж байсан чинь тогооны саван дотор 2 ширхэг мөнгөн аяга байсан тэрийг аваад, унтлагын өрөө рүү орсон чинь шүүгээн дээр эмэгтэй хүний ээмэг, бөгж хийдэг сав байсан. Тэрийг нь аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд гэртээ хариад нөгөө айлаас авсан 2 мөнгөн аяга, эмээг, бөгж хийдэг сав зэргийг гэрийн хашаанд байх эд зүйл хадгалдаг амбаарт хийчхээд гэртээ ороод унтсан. ...Миний тэр айлаас хулгай хийж авсан гэх 2 мөнгөн аяганууд цай уудаг аяга шиг хэмжээтэй аяга байсан. Ээмэг бөгж хийдэг ягаан өнгийн саванд эмэгтэй хүний ээмэг бөгж зэрэг эд зүйл байсан тэдгээр зүйлүүдийг нарийн гаргаж үзээгүй. Одоо тухайн эд зүйлүүд эзэндээ байгаа байх. Намайг цагдаад баригдах үед цагдаа хурааж авсан. Тухайн эд зүйлүүдийг би 2 мөнгөн аягийг өөрөө хэрэглэх гэж авсан. Ээмэг, бөгж хийдэг саванд ямар эд зүйл байсныг нь мэдээгүй авсан байсан. ...Би тухайн эд зүйлүүдийг хулгай хийх үедээ ганцаараа байсан. Би тухайн өдөр ********** гэх хүнтэй уулзаж, нуруугаа бариулах гэж очсон. Тэр хүн хавиараа бариа засал хийдэг хүн байгаа юм. Намайг очих үед гэртээ байхгүй байсан. Би хаашаа явсан байсныг нь мэдэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-50 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 хуудас),

         

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/36 дугаартай “Дээрх хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 870,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-35 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **********ээс  “ёроол хэсэгтээ хээтэй цулгуй мөнгөн аяга 2 ширхэг, урт мөнгөн ээмэг 2 ширхэг, цагирган кольцотой мөнгөн гинж 1 ширхэг” зэргийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн **********ээс эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогч **********ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-27 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Дээрх мэдүүлгийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ********** нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэллээ.

 

           Шүүгдэгч **********ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч **********эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

 

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

 

            Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

            Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

            Хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “Би цагдаагаас шигтгээг нь аваад тасдаад тасдаад хаячихсан эд зүйл хүлээж авсан. Ихэнх зүйлс нь байхгүй байсан. Надад хямдхан мөнгөний өөдөс зэрэг нь ирсэн. 2 мөнгөн аяганы 1 аяга нь ёроол нь ойччихсон ирсэн. Миний хувьд үнэлгээгээр гаргасан 870,000 төгрөг нь ирдэг бол тэрийг л авчихмаар байна. Тэр эд зүйлс нэгэнт л эвдэгдээд бүх зүйл ийм болсон хойно одоо хэн хэндээ л хэцүү байгаа. Тийм болохоор гомдолтой гэж хэлэхгүй, харин 870,000 төгрөгөө л авчихъя гэж бодож байна. Би хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна. Шигтгээнүүд нь сув сул, ямар ч бүтэн бөгж байхгүй байсан. Би бүгдийг нь хаячихсан. Би цагдаа дээрээс “авахгүй, хаячих” гэсэн чинь “ав” гээд байсан. Би шашин шүтдэг учраас лам гэртээ оруулж болохгүй гэж хэлэхээр нь хаячихсан. 870,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн.

 

         Шүүгдэгч **********ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч **********эд 870,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/36 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлж авсан эд зүйлээ эвдэлсэн талаар мэдүүлсэн.

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **********ээс 870,000 төгрөгийг гаргуулж хохирогч **********эд олгох нь зүйтэй байна.

 

           3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч **********эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 208 хоногийг 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шүүгдэгч нь хохирогчийн гэрээс авсан эд зүйлсээ цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

             Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** **********ийг хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг найман сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********эд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гучин тав хоногийн ялыг биечлэн эдэлж,  хоёр зуун найм хоногийн ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрийн ялын тооцоогоор тогтоогдож байна. 

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

 

             Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

 

           Иймд шүүгдэгч **********эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун найм хоног буюу зургаан сар хорин найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож зургаан  сар хорин найм хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг хоёр жил найман сар хорин найм  хоногийн  хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********эд оногдуулсан хоёр жил найман сар хорин найм  хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

           Шүүгдэгч **********эд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувиийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч ********** овгийн ********** **********ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** **********ийг хоёр жил хоёр сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун найм хоног буюу зургаан сар хорин найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож, зургаан сар хорин найм хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг хоёр жил найман сар хорин найм хоногийн  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********эд оногдуулсан хоёр жил найман сар хорин найм хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **********ээс 870,000 төгрөгийг гаргуулж хохирогч **********эд олгосугай.

 

6. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ