Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01821

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6, 8, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ихэрээн овогт Түвшинжаргалын Э*******-О******* /РД:*******/, Б******* овогт С*******ийн Х******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.      Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Х.Ө*******, Х.Э, Х.Мө нарыг эх Т.Э*******-О*******ы асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Х.Ө*******, 20 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Э, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Х.Мө нарт эцэг С.Х*******аас сар бүр нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоон тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгч Т.Э*******-О*******д олгосугай.

3.      Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Б дүүргийн дүгээр хороо, Дэнж- тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Э-, нэгж талбарын 1 дугаартай, 548 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газар, уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Т.Э*******-О*******ы эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч С.Х*******т даалгаж, уг газар дээр баригдсан дуусаагүй хувийн сууц, Тоёота приүс-20 маркийн суудлын автомашиныг хариуцагч С.Х*******ын өмчлөлд үлдээсүгэй.

4.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Э*******-О*******, хариуцагч С.Х*******ын хуульд заасан эрхүүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,100 төгрөгөөс 165,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 159,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Х*******аас 165,150 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Т.Э*******-О*******д тус тус олгосугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ