Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2426000770067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******* оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, регистрийн дугаар *******, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах, эгч, дүү нарынхаа хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн 7 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* Пүрэвбат.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь  2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ахмадын өргөөний хувцас солих өрөөнд хохирогч *******  мартаж үлдээсэн “Samsung A53” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                  

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар

 

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ахмадын өргөөний хувцас солих өрөөнд хохирогч *******  мартаж үлдээсэн “Samsung A53” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

 Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд сумаас аймгийн төвд ирсэн. Тэгээд Ахмадын өргөөнд ахмадын шинэ жилийн үйл ажиллагаанд орчихоод 21 цагийн орчимд тухайн шинэ жил дууссан. Тэгээд хувцас сольдог өрөөнд хувцсаа сольж байгаад өөрийн эзэмшлийн “Samsung A53” маркийн утсаа сандал дээр тавьчихаад буцаж ирээд гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд би тухайн үед гар утас руугаа нэлээд хэдэн удаа залгасан боловч дуудаад хариу өгөхгүй байсан. Би сумын унаанд суугаад сум руу буцсан. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед миний ойр орчимд настай хүмүүс байсан. Бүгдийг нь танихгүй юм байна лээ. Олон сумаас настангууд ирсэн байсан. Миний утас хөх өнгийн кейстэй, улаан шаргал өнгийн бариултай, ард талдаа 3 ширхэг камертай утас байсан. Одоо харвал танина.  Миний гар утас 2 сим ордог, imei 1: ,  imei 2: 359658820693952 дугаартай. Мобикомын гэсэн дугаартай байсан. Алдснаас хойш тухайн дугаараа сэргээсэн. Би гар утсаа 2023 оны 1 дүгээр сард Мобикомоос лизингээр 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гомдолтой байна. Гар утсаа олж авч хохиролгүй болмоор байна. Алдсан утсаа хүлээж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа хүлээж авлаа. Би шүүх хуралд суухгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгоно.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10, 12 хуудас),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Өвөрхангай аймгийн гар утас худалдаа гэх facebook зарын групп дээр ******* гэх хүнээс “Samsung A53” маркийн гар утас зарна, солино гэх зар байршуулсан байсны дагуу чатаар холбогдож тус гар утсыг ******* гэх хүнтэй “Samsung S10” маркийн гар утсаар сольж авсан. Тэр хүнийг сайн танихгүй. Би тэр хүнийг харвал танина. Усан цэнхэр өнгийн imei кодтой гар утас байсан. Тухайн утсанд миний эзэмшлийн 95965974 дугаарыг ашиглаж байсан. Би “Samsung S10” маркийн гар утсаа авчихвал гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз Алтангэрэлийнд байж байгаад шөнө 23 цаг өнгөрч байх үед гэр лүүгээ явж байтал Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн нутагт байх Ахмадын өргөөний урд талын засмал зам дээр нэг гар утас байсан. Би тухайн гар утсыг аваад гэр лүүгээ явсан. Миний олсон гар утас усан цэнхэр өнгийн  “Samsung A53” маркийн гар утас байсан. Би тухайн үед ганцаараа явсан. Би тухайн гар утсыг олоод цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй. Тухайн гар утсыг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цагдаад хураалгасан. Эзэнд нь буцааж өгсөн гэж байсан. Тухайн утас намайг олох үед асаалттай байсан. Цэнэг нь дуусах гэж байсан болохоор удалгүй унтарсан. Тухайн гар утсыг авах надад ямар нэгэн зорилго байгаагүй. Явж байтал нэг гар утас байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн зорилго байхгүйгээр авсан. Олсноосоо хойш өөрөө ашиглаж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 хуудас),

                                                                                   

“Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өрийн 4/1342 дугаартай албан бичиг (хх-ийн 27 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Самсунг А52 гар утас 500,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан  (хх-ийн 21-24 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын10-ны өдрийн Х.Одсүрэнгээс “усан цэнхэр өнгөтэй, ар хэсэгт босоо байрлалтай 3 ширхэг камерын дурантай,  Samsung гэсэн бичиглэлтэй, SM-a536E/DS made in Vietnam Imei: 357518/81/069395/2 гэсэн бичиглэлтэй гар утсыг  үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хохирогч О.Батсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 31-35 хуудас),  

 

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын10-ны өдрийн хохирогч таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 36-38 хуудас),  

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******* овгийн ******* Пүрэвбатыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Хохирогч О.Батсүрэн нь гар утсаа буцааж авсан болох нь мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гар утсыг  үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  хохирогч О.Батсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 31-35 хуудас) болон түүний “Пүрэвбатаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд хор уршиг учраагүй тул хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч ******* овгийн ******* Пүрэвбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Пүрэвбатыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Пүрэвбатыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч *******ад  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Батсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.       

         

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ