Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

  2024      04         08                                          2024/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч О.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн 2425000******* дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр  сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт; 

О.А,

шүүгдэгч О.А нь; үргэлжилсэн үйлдлээр, цахим орчинд,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Sunny Fashion” /Санни пэшион/ худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “куртик” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.О-ын утас руу 8530**** дугаараас “Өвлийн эрэгтэй богино куртик зөвхөн энэ 7 хоногт хямралтай үнэ 80.000 төгрөг, Хаан банкны 543910**** данс руу мөнгөө хийгээрэй, утга дээр дугаараа үлдээнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Д-ийн Хаан банкны дансаар 80.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “хулдаасан дэвсгэр” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ж.Г-ийн утас руу “захиалгаа баталгаажуулж Хаан банкны *  данс руу төлбөрөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-ийн Хаан банкны *  дансаар 24.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Up line” худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “тэмээний ноосон хөнжил” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч С.А-ын утас руу өөрийн *  дугаарын утаснаас “хоёр хүний 200*300 хэмжээтэй тэмээний ноосон хөнжил бэлэн ирлээ, бэлгэнд өгөхөд тохиромжтой, баглаа сав боодол маш гоё. Хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө. Хаан банкны *  данс руу мөнгөө хийгээрэй, гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа үлдээнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 39.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “12 төрлийн өнгөөр асдаг лааны сет” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.А-ын утас руу “Хаан банкны *  тоот данс руу төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулна уу” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 29.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт  “Seamless body shaper” /Сиамлис боди шипэр/ худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Н.Б-ийн утас руу “Хаан банкны *  данс руу 29.000 төгрөг шилжүүлж захиалгаа баталгаажуулна уу” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 29.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “туулайтай чихрийн таваг” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Н.З-ын утас руу өөрийн *  дугаар утаснаас “Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 25.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “MT Electronics” /МТ электроникс/ сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “сэндвичийн автомат машин” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч У.О-ийн утас руу өөрийн * дугаарын утаснаас “Хаан банкны *  тоот данс руу төлбөрөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 140.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Дөл” худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “гурван хос өмд, цамц, палаж” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч С.С-ны утас руу “112.800 төгрөгийг шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 112.800 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “автомашины нано өнгөлөгч” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ц.Г-ийн утас руу “Хаан банкны *  тоот данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 19.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Чамин хувцас бэлэн бараа” худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “пиджак, өмд, майкны гурван хос” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Э.А-н утас руу өөрийн*дугаарын утаснаас “Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө хийж захиалгаа баталгаажуулаарай” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 40.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 06-ны “Agi beauty” /Ажи бюүти/ цахим худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “хөмсөгний гелэн будаг, крем, праймер” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч С.А-н утас руу “Хаан банкны *  данс руу төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулна уу” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 45.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “автомашины цонхны бүтээлэг” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч М.Х-ийн утас руу “Хаан банкны *  данс руу төлбөрөө шилжүүлээрэй” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 19.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Цахим худалдаа” сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “нөүтбүүкний цүнх” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.Ц-гийн утас руу “Хаан банкны *  тоот данс руу төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулаарай” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 25.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Дөл” худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “эмэгтэй хүний цамц” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ц.Б-гийн утас руу “Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 38.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт  “гэдэсний даруулгатай дотортой өмд” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ц.Э-ийн утас руу “Хаан банкны *  данс руу төлбөрөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 29.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд тавигдсан зарын дагуу “дасгалын төхөөрөмж” худалдан авахаар сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа үлдээсэн хохирогч Ж.Б-ын утас руу “Хаан банкны *  дансанд 49.900 төгрөгийг шилжүүлээд захиалгаа баталгаажуулаарай” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 49.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “NT Shop” /НТ шоп/ сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “хоёр давхар жигнүүр” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Э.Х-гийн утас руу “Хаан банкны *  тоот данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон  Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 95.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Пермер март” цахим хаягт тавигдсан зарын дагуу “хүүхдийн хүн аалзтай тоглоом” худалдан авахаар сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.Б-гийн утас руу “Хаан банкны *  данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 18.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Nitrol Mall” /Нитрол молл/ худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “угаалгын машины хөл” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч П.Б-ийн утас руу “Хаан банкны *  тоот данс руу мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулна уу” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 80.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Hurgelt.mn” /Хүргэлт.мн/ цахим хуудсанд тавигдсан зарын сэтгэгдэл хэсэгт “машины салон, салхины шил хамгаалагч бүтээлэг” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч С.Э-ийн утас руу “Хаан банкны *  данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 24.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Чамин хувцас бэлэн бараа” худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “өвлийн биеийн тамирын хослол” худалдан авахаар  утасны дугаараа үлдээсэн хохирогч Д.Б-ийн утас руу “энэ данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 67.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Му Brand” цахим худалдааны сайтын  зарын сэтгэгдэл хэсэгт “хоёр хүний хөнжил” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Ж.Д-ийн утас руу “Хаан банкны *  тоот данс руу төлбөрөө шилжүүлж гүйлгээгээ баталгаажуулна уу” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 68.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Найман шимт үе мөчний тос” фэйсбүүк хаягаас тавигдсан зарын сэтгэгдэл хэсэгт “үе мөчний тос” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.Т-ын утас руу *  дугаарын утаснаас “Хаан банкны *  данс руу төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулна уу” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 23.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Цаг хугацаа эрүүл мэнд” фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “даруулгатай хувцас” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Х.Б-ийн утас руу өөрийн *  дугаартай утаснаас “бараа захиалсан төлбөрийг Хаан банкны *  дугаарын данс руу шилжүүлээд гүйлгээний утга хэсэгт өөрийнхөө утасны дугаараа бичээд явуулаарай” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 106.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “эмэгтэй цамц” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.Э-ын утас руу “бараа захиалсан төлбөрийг Хаан банкны *  дансанд шилжүүлээрэй” гэж зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 29.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк “костюм пиджакны өмд, цамц, майк хямд зарна” гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа үлдээсэн хохирогч Б.А-ийн утас руу өөрийн *  дугаартай утаснаас “та өмд, цамц, майк авна гэсэн үү, хүргэлтээр гарах гэж байна, мөнгөө Хаан банкны *  дугаарын данс руу шилжүүлээд, гүйлгээний утга хэсэгт нь өөрийнхөө утасны дугаараа бичээд явуулаарай” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 79.800 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим орчинд тавигдсан зарын сэтгэгдэл хэсэгт “гурван хос эмэгтэй костюм” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Г.Э-ын утас руу “захиалсан барааны төлбөрийг *  дугаарын данс руу шилжүүлж баталгаажуулаарай” гэж залгаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 74.800 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “МТ shop” /МT шоп/ худалдааны сайтын  зарын сэтгэгдэл хэсэгт “тогоо” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Э.Ц-ны утас руу өөрийн *  дугаартай утаснаас “бараа захиалсан байна, Хаан банкны *  дугаарын дансанд мөнгөө хийгээд утга дээр нь утасны дугаараа үлдээгээрэй” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 95.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахим орчинд тавигдсан зарын сэтгэгдэл хэсэгт “тэмээний ноосон өмд” худалдан авахаар утасны дугаapаа үлдээсэн хохирогч Б.Б-ийн утас руу өөрийн *  дугаартай утаснаас “та тэмээний ноосон өмд авна гэсэн үү, Хаан банкны *  дугаарын данс руу 80.000 төгрөгөө хийж баталгаажуулаарай” гэж залгаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 80.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк зарын сэтгэгдэл хэсэгт “цахилгаан тень” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч П.А-ын утас руу өөрийн *  дугаартай утаснаас “тень захиалсан захиалгын төлбөрийг Хаан банкны *  тоот данс руу шилжүүлээрэй” гэсэн зурвас бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 75.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Sonor” /Сонор/ худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “автомашины халаагч тень” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Л.Өлзий-Оршихын утас руу “автомашины тень захиалсан уу, Хаан банкны *  дугаарын данс руу 69.900 төгрөг яаралтай шилжүүлээрэй” гэж залгаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 69.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Му Brand” /Мая брэнд/ цахим худалдааны сайтын зарын сэтгэгдэл хэсэгт “хөнжил” худалдан авахаар утасны дугаараа үлдээсэн хохирогч Х.Ш-ийн утас руу өөрийн*дугаараас “Хөнжил цөөн тоогоор ирсэн, хямдарсан үнэ 68.000 төгрөг, Хаан банкны *  тоот данс, утга дээр дугаараа үлдээнэ үү” гэсэн зурвас бичиж, хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Д-гийн Хаан банкны *  дансаар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 68.000 төгрөг шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Д.А дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна,

хохирогч Б.О-ын “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр*дугаараас “өвлийн эрэгтэй богино куртик зөвхөн энэ 7 хоногт хямралтай үнэ 80.000 төгрөг, Хаан банкны *  утга дээр дугаараа үлдээнэ үү” гэсэн мессеж ирсэн,  ...Хаан банкны *  данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

хохирогч Ж.Гийн “...фэйсбүүк ухаж байгаад, “хөл арчдаг хулдаас борлуулна, хүргэлттэй” гэсэн зарын доор өөрийн утасны дугаараа үлдээгээд “авна” гэж сэтгэгдэл бичсэн, миний утсанд 86942041 дугаарын утаснаас “*  тоот Хаан банкны дансанд 24.900 төгрөгийг шилжүүлээд захиалгаа баталгаажуулаарай” гэсэн мессеж ирсэн байхаар нь өөрийн Хаан банкны данснаас шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 143 дахь тал/,

хохирогч С.А-ын “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк үзэж байхад Up line” онлайн худалдааны сайтад “тэмээний ноосон хөнжил 39.900 төгрөг, хүргэлт үнэгүй” гэх дүрс бичлэг оруулсан байсан, би сэтгэгдэл хэсэгт өөрийн утасны дугаарын утсаа үлдээсэн, ...*  дугаараас...Хаан банкны *  дугаар луу мөнгөө хийгээрэй, гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа үлдээнэ үү” гэсэн мессеж ирсний дагуу өөрийн Хаан банкны данснаасаа 39.900 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

хохирогч Б.А-ын “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк хаягаас “арван хоёр төрлийн өнгөөр асдаг лааны сет цөөн тоогоор бэлэн ирлээ, онцгой хямдралтай худалдаа 12 сарыг дуустал үнэ 29.900 төгрөг, Хаан банкны *  утга дээр дугаараа үлдээнэ үү” гэсэн зурвас миний дугаар луу *  дугаарын утаснаас мессеж хэлбэрээр ирсэн, би төрсөн эх Б-ийн данснаас Хаан банкны *  дугаарын данс руу 29.900 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

хохирогч Н.Б-ийн “..2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк ортол “...“Seamless body shaper” хямдарсан үнэ 29.000 төгрөг” гэсэн зар байхыг хараад сэтгэгдэл хэсэгт өөрийнхөө утсыг бичиж үлдээсэн, өдөр нь над руу зурвас ирсэн ба уншаад үзтэл “Хаан банкны *  тоот данс руу 29.000 төгрөгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулаарай, гүйлгээний утга дээр утасны дугаараа бичээрэй” гэсэн байсан. Тэгэхээр нь нөхөр О руу залгаж “*  тоот данс руу 29.000 төгрөг шилжүүлээрэй, утга дээр нь миний утасны дугаарыг бичээрэй” гэж хэлсэн, миний захиалсан бараа ирээгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал/,

хохирогч Н.З-ын “...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр А.Э “туулайтай чихрийн таваг” захиалсан юм байна билээ, миний утас руу *  дугаарын утаснаас...Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө хийгээд гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа бичээд явуулаарай” гэсэн зурвас ирсэн, би өөрийн Хаан банкны данснаас 25.000 төгрөг шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

хохирогч У.О-ийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “MT Electronics” хаягаас “52.000 төгрөгөөр борлуулагдаж байсан сэндвичийн машиныг цөөн тоогоор бэлэглэх гэж байна, утас *” гэх пост оруулсан байсны дагуу өөрийн утасны дугаарыг үлдээсэн,*дугаараас залгаад “та сэндвичийн автомат машин захиалсан байна, мөнгөө шилжүүлбэл баталгаажна” гээд Хаан банкны *  дугаарын данс өгсөн. Уг данс руу 148.000 төгрөг шилжүүлсэн, одоог хүртэл захиалсан бараа маань ирээгүй.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

хохирогч С.С-ны “...гурван хос өмд, цамц, палаж худалдан борлуулна, хүргэлттэй” гэсэн зарыг хараад тухайн постын доор өөрийн утасны дугаарыг үлдээгээд “авна” гэж сэтгэгдэл бичсэн, ...*  дансанд 112.800 төгрөгийг шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

хохирогч Ц.Г-ийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “автомашины нано өнгөлөгч зарна” гэж зар байршуулсан байсан тухайн постны сэтгэгдэл хэсэгт нь утасны дугаараа үлдээхэд удалгүй*дугаараас “та бараа захиалсан байна, Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө хийснээр таны барааг унаанд тавьж өгнө” гэж мессеж ирсэн, би өөрийн Хаан банкны данснаасаа Хаан банкны *  дугаарын данстай Д эзэмшигчтэй хүн рүү 19.900 төгрөг шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

хохирогч Э.А-н “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Чамин хувцас бэлэн бараа” фэйсбүүк хаягаас “баяр ёслол, оффис, уулзалт төрсөн өдөр ямар ч үед өмсөхөд дэгжин харагдуулах пиджак, өмд, майкны гурван хос 198.000 төгрөгөөс хямдраад 74.800 төгрөг боллоо” гэх зар байршуулшсны дагуу сэтгэгдэл хэсэгт нь  утасны дугаараа үлдээсэн, тэгтэл*дугаараас “Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө хийгээд гүйлгээний утга хэсэгт өөрийн дугаараа үлдээгээд “гурван хос” гэж бичээд шилжүүлээрэй” гэж хэлсэн, ...* дугаарын утас руу залгаад “би сая мөнгөө хийсэн, танайх 100 хувь мөнгөө төл гэж байна шүү дээ” гэж хэлэхэд “манайх ерөөсөө урьдчилгаа мөнгө авдаггүй, хүргэж өгч байж мөнгөө авдаг” гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

хохирогч С.А-ийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк “Agi beauty” хаягаас лайв хийж байсан, би “хөмсөгний гелэн будаг, крем, праймер” зэргийг худалдан авахаар сэтгэгдэл хэсэгт нь утасны дугаараа үлдээсэн, ... * дугаараас “Хаан банкны *  данс руу мөнгөө хийгээрэй, гүйлгээний утга дээр утасныхаа дугаарыг үлдээгээрэй” гэж хэлсэн. Би уг данс руу Хаан банкны данснаасаа 45.000 төгрөг шилжүүлсэн, бараа маань ирэхгүй байсан учраас * дугаар луу залгахад намайг блоклсон байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

хохирогч М.Х-ийн “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк үзэж байхад нэг хаягаас “машины цонхны бүтээлэг зарна” гэсэн зар оруулсан байсан, сэтгэгдэл хэсэгт нь гар утасныхаа дугаарыг бичээд үлдээчихсэн юм. ...Хаан банкны *  дугаарын данс руу өөрийн Хаан банкны данснаас 19.000 төгрөг шилжүүлсэн, хүргэлт ирэхгүй болохоор нь нөгөө дугаар луу залгатал намайг блоклсон байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

хохирогч Б.Ц-гийн “...2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Цахим худалдаа” сайтаас нөүтбүүкний цүнх худалдан авахаар зарын сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа үлдээсэн, ... * дугаараас...Хаан банк *  дугаарын данс руу 25.000 төгрөг гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа үлдээнэ үү” гэх мессеж ирсэн, тэгээд би уг данс руу мөнгөө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

хохирогч Ц.Б-гийн “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Дөл” худалдааны сайтаас “эмэгтэй хүний цамц” худалдан авахаар зарын сэтгэгдэл хэсэгт утасны дугаар үлдээсэн...удалгүй миний дугаар луу 88-тай юнителийн дугаараас “энэ данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гээд Хаан банкны *  дугаарын дансыг бичээд явуулсан байсан. ...38.000 төгрөг шилжүүлээд утга дээр нь өөрийнхөө гар утасны дугаарыг  бичсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

хохирогч Ц.Э-ийн “...гэдэсний даруулгатай, дотортой өмд худалдан борлуулна, хүргэлттэй” гэсэн зарыг фэйсбүүк ухаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байхдаа хараад сэтгэгдэл хэсэгт нь өөрийн утасны дугаарыг үлдээгээд “авна” гэж бичсэн. ...миний утсанд *  дугаарын утаснаас “*  тоот Хаан банкны дансанд 29.900 төгрөгийг шилжүүлээд захиалгаа баталгаажуулаарай” гэсэн мессеж ирсэн байхаар нь өөрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн. ...юнителийн дугаараас мессеж ирсэн байсан, итгээд л мөнгө шилжүүлчихсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

хохирогч Ж.Б-ын “...Фэйсбүүк дээр “дасгалын төхөөрөмж худалдан борлуулна, хүргэлттэй” гэсэн зарыг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хараад тухайн зарын доор өөрийн утасны дугаарыг үлдээгээд “авна” гэж бичсэн, ... юнителийн дугаараас *  тоот Хаан банкны дансанд 49.000 төгрөгийг шилжүүлээд захиалгаа баталгаажуулаарай” гэсэн мессеж ирсний дагуу уг данс руу 49.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/,

хохирогч Э.Х-гийн “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “NT Shop” фэйсбүүк хаягаас “хоёр давхар жигнүүр 95.000 төгрөг” гэх зар байршуулсан байсны дагуу сэтгэгдэл хэсэгт нь өөрийн утасны дугаарыг үлдээсэн, ...* дугаарын утаснаас залгаад “13 цагаас өмнө Хаан банкны *  тоот данс руу мөнгөө хийгээрэй” гээд уг данс руу 95.000 төгрөг шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

хохирогч Б.Б-ийн “...“Пермер март” хаягаас “хүүхдийн хүн аалзтай тоглоом худалдан борлуулна хүргэлттэй” гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт өөрийн утасны дугаарыг үлдээгээд “авна” гэж бичсэн. Тэгтэл миний утсанд *  дугаарын утаснаас “*  Хаан банкны дансанд 18.000 төгрөг шилжүүлээд захиалгаа баталгаажуулаарай” гэсэн мессеж ирсэн байхаар нь өөрийн найз залуу Б.И-ийн Хаан банкны - тоот данснаас шилжүүлсэн. Одоо болтол бараагаа авч чадаагүй.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

хохирогч П.Б-ийн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Nitrol Mall” гэх цахим хаягаас “угаалгын машины хөл зарна” гэх зар байршуулсны дагуу сэтгэгдэл хэсэгт нь өөрийн утсаа үлдээсэн, удалгүй *дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад “угаалгын машины хөл дуусах гээд байна, та мөнгөө хийж баталгаажуул” гэж хэлсэн...“үнэ 80.000 төгрөг” гэх мессеж ирсний дагуу Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 149-150 дэх тал/,

хохирогч С.Э-ийн “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Hurgelt.mn” фэйсбүүк хаягийн“машины салон, салхины шил хамгаалагч бүтээлэг зарна” гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа үлдээсэн. ...Хаан банкны *  тоот данс руу 24.900 төгрөгийг шилжүүлсэн, маргааш нь * дугаар луу залгахад намайг блоклсон байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

хохирогч Д.Б-ийн “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Чамин хувцас бэлэн бараа” фэйсбүүк хаягаас “өвлийн хүйтэнд өмсөхөд дулаахан, дотортой, биеийн тамирын хослол 150.000 төгрөгөөс хямдраад 67.900 төгрөг боллоо” гэх зар байршуулсны дагуу сэтгэгдэл хэсэгт нь өөрийн утасны дугаараа үлдээхэд *  дугаарын утаснаас “Хаан банкны *  дугаарын данс руу мөнгөө шилжүүлээрэй, гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа үлдээнэ үү” гэсэн зурвас ирсэн. Би уг дансны дугаарт өөрийн Monpay-н данснаасаа 67.900 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 205-206 дахь тал/,

хохирогч Ж.Д-ийн “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Му Brand” сайтад “дэр болдог маш гоё хөнжил цөөн тоогоор ирлээ, зөвхөн энэ 7 хоногт супер хямдрал, ...захиалах бол дугаараа үлдээнэ үү” гэж зар байршуулсны дагуу сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа бичээд үлдээсэн. ...*  дугаарын утаснаас...“Хаан банк *  утга дээр дугаараа үлдээнэ үү, хоёр хүнийх 68.000, нэг хүнийх 45.000” гэж мессеж ирсэн, би Хаан банкны *  дугаарын данс руу 68.000 төгрөг шилжүүлсэн гэтэл захиалсан бараа маань ирэхгүй байсан учраас *  дугаарын утас руу залгахад намайг блоклсон байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал/,

хохирогч Б.Т-ын “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Найман шимт үе мөчний тос” гэсэн фэйсбүүк хаягааc “үe мөчний тос зарна” гэх зар оруулсан дагуу сэтгэгдэл хэсэгт нь “авъя” гээд утасны дугаараа бичээд үлдээчихсэн. ...*  гэсэн дугаараас мессежээр *  дугаартай Хаан банкны данс явуулсан, би тэр данс руу өөрийн Хаан банкны данснаас хүргэлтийн мөнгөтэй нь 23.000 төгрөг шилжүүлсэн, тэгсэн өөр хүн сэтгэгдэл хэсэгт бичсэн дугаар луу мессеж бичээд залилсан байсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

хохирогч Х.Б-ийн “...фэйсбүүкээр лайв үзээд сэтгэгдэл хэсэгт дугаараа бичээд үлдээчихсэн чинь над руу *  дугаараас *  гэсэн дансыг явуулсан байхаар нь “захиалгаа авч байна” гэж ойлгоод утасныхаа дугаарыг бичээд шилжүүлэг хийсэн.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

хохирогч Б.Э-ын “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр онлайн шопоор “эмэгтэй цамц” худалдаж авахаар “авъя” гэж сэтгэгдэл үлдээсэн. Тэгтэл *гэсэн дугаараас мессежээр тухайн барааны танилцуулга ороод ирсэн, мөн данс нь байсан, тэгэхээр нь би өөрийн сонирхож байсан “хар өнгийн цамц авъя” гээд нөхрийнхөө 5944028449 Хаан банкны данснаас 29.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэрэг 74-75 дахь тал/,

хохирогч Б.А-ийн “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ямар фэйсбүүк байсныг нь санахгүй байна, “костюм пиджакны өмд, цамц, майк” худалдан авахаар тухайн зарын сэтгэгдэл хэсэгт утасны дугаараа бичээд үлдээсэн. *  дугаарын утаснаас залгаад “та өмд, цамц, майк авна гэсэн үү, хүргэлтээр гарах гэж байна мөнгөө Хаан банкны *  дугаарын данс руу шилжүүлээд гүйлгээний утга хэсэгт нь өөрийнхөө утасны дугаараа бичээд явуулаарай” гэсэн мессеж ирсэн, тэгээд би уг данс руу 79.800 төгрөг шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

хохирогч Г.Э-ын “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр санагдаж байна, фэйсбүүк дээрээс юм харж байгаад сайтын нэрийг нь санахгүй байна, өөртөө бараа захиалахаар болж сэтгэгдэл хэсэгт өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн. Миний утсанд “бараа захиалсан байна, захиалгаа баталгаажуулаарай, төлбөрийг Хаан банкны *  тоот данс руу шилжүүлээрэй” гэсэн мэдээлэл ирэхээр нь 74.800 төгрөгийг шилжүүлж, утга дээр нь өөрийнхөө дугаарыг бичсэн. ...захиалсан бараагаа авч чадаагүй” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,

хохирогч Э.Ц-ны “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “МТ shop” гэх фэйсбүүк хаягаас “тогоо зарна 95.000 төгрөг” гэж зар байршуулсан байсан, би сэтгэгдэл хэсэгт өөрийн утасны дугаарыг үлдээсэн, тэгтэл *  дугаарын утаснаас “бараа захиалсан байна, Хаан банкны *  дугаарын дансанд мөнгөө хийгээд гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаараа үлдээгээрэй” гэж мессеж ирсэн. Би Хаан банкны данснаасаа 95.000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл захиалсан бараа маань ирээгүй.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

хохирогч Б.Б-ийн “...фэйсбүүк хаягийг нь санахгүй байна, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “тэмээний ноосон өмд зарна” гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт өөрийн утасны дугаараа үлдээхэд *  утасны дугаараас залгаад “та тэмээний ноосон өмд авна гэсэн үү, Хаан банкны *  дугаарын данс руу 80.000 төгрөгөө хийчих” гэж хэлсэн, би уг данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл өмд ирэхгүй байна. ...намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

хохирогч П.А-ын “...фэйсбүүк хаягийг нь санахгүй байна, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “цахилгаан тень зарна” гэсэн зарын доор өөрийн утасны дугаараа үлдээхэд *  дугаарын утаснаас залгаад “та тень захиалсан байна, мөнгөө хийгээрэй гүйлгээний утга хэсэгт өөрийнхөө утасны дугаараа үлдээчих” гээд Хаан банкны *  данс өгсөн, би уг данс руу өөрийн Хаан банкны данснаасаа 75.000 төгрөг шилжүүлсэн, захиалсан бараа ирээгүй.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 206-207 дахь тал/,

хохирогч Л.Ө-ын “...2023  оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Sonor online shop” гэсэн хаягт “автомашины халаагч ялтсан халаагууртай, үлээдэг, эргэдэг халаагч тень онцгой хямдрал 69.900 төгрөг, хүргэлт үнэгүй, утас -” гэсэн зар байсан, зарын доор “авъя” гэсэн сэтгэгдэл оруулахад...юнителийн дугаараас хүн залгаж “машины халаагч тень захиалсан юм уу, та мөнгөө шилжүүлэхэд манайх 16 цагийн автобусанд тавиад өгье” гэж хэлсэн, утасны дугаар нь *байсан, тэгээд уг тенийг авахаар болоод дүү Л.О-той холбогдож “ах нь Улаанбаатар хотоос машины халаагч тень авахаар боллоо,чи *  дугаарын данс руу 69.900 төгрөг яаралтай шилжүүлчих” гэж хэлсэн, миний бараа ирэхгүй болохоор нь * дугаар луу залгаж асуух гэсэн боловч утас нь ерөөсөө ярьж болохгүй байсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 233-234 дахь тал/,

хохирогч Х.Ш-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Му Brand” гэх фэйсбүүк хуудас руу орсон, сонирхож байгаа барааны сэтгэгдэл хэсэгт өөрийн утасны дугаарыг үлдээсэн. Тэгсэн чинь*гэх дугаараас мессеж бичсэн, миний сонирхож байсан “хөнжил цөөн ирсэн, 68.000 төгрөг” гэж хэлээд Хаан банкны *  дугаартай данс өгсөн, тухайн хүн “утга хэсэг дээр нь утасны дугаараа үлдээгээрэй” гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны данснаас 68.000 төгрөгийг уг дансанд хийсэн,тэрнээс хойш гар утсаа аваагүй.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Б.Д-гийн ”...Миний *  тоот дансыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тухайн үед үерхэж байсан найз залуу О.А ашиглаж байсан. Тухайн үед “онлайн шоп ажиллуулна, энэ дансыг чинь холбох шаардлагатай байна, БНХАУ-с юм захиална” гэж хэлж байсан, яг ямар зорилгоор ашигласан талаар мэдэхгүй, тухайн үед миний дансаар орж ирсэн орлого буцаад О.А-ийн * тоот данс руу гарч байсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 13-14 дахь тал/,

О.А-ийн яллагдагчаар өгсөн “...Фэйсбүүк ухаж байтал зарын сайтын болон шууд лайвын сэтгэгдэл хэсгүүдэд хүмүүс өөрсдийн утасны дугаараа бичээд “бараа захиалъя” гэсэн байсан. Тэгэхээр нь би “амархан мөнгө олж болох юм байна, оролдоод үзье” гэж бодоод найз охин Д-дөө “чи хэд хоног Хаан банкны дансаа ашиглуулаач, хэрэгтэй байна” гэж гуйгаад нэвтрэх нэр болон нууц үгийг авсан. Ингээд би хамгийн эхлээд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр санагдаж байна, фэйсбүүкийн зарын сайт дээрээс нэг утасны дугаар хараад өөрийнхөө *дугаарын утаснаас “барааны захиалга авч байна, гүйлгээгээ хийгээд утга  дээр нь утасны дугаараа бичээрэй” гэж зурвас илгээгээд Д-ийн дансыг явуултал шууд мөнгө ороод ирсэн, энэ цагаас эхлээд би болох юм байна гэж бодоод Д-д огт хэлэлгүй, фэйсбүүк зарын сайтууд дээрээс утасны дугаар харж байгаад зурвас илгээж хүмүүсийг хуурч мөнгө олж эхэлсэн, маш амархан мөнгө олоод байсан учраас үргэлжлүүлсэн. ...Миний энэ үйлдлүүдэд Д ямар ч хамаагүй, Д-д “чиний дансыг ашиглаад хүмүүсийг хуурч байгаа” гэж хэлсэн бол Д зөвшөөрөхгүй байх байсан. Би хүмүүс рүү өөрийн *, *, *  дугааруудаас зурвас бичдэг байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 4/1296 дугаартай “...*, *  дугаарууд О.А нэр дээр бүртгэлтэй.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,

“Юнител” ХХК-ийн 2024 оны 12-01/2080 дугаартай “...*дугаар дээр  О.А  бүртгэлтэй байна.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,

          Б.Д-гийн Хаан банкны *  дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 71-77, 83-86 дахь тал/,

О.А-ийн Хаан банкны *, * дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 87-114,115-117 дахь тал/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч нар болох Б.О-д 80.000 төгрөг, Ж.Г-т 24.900 төгрөг, С.А-д 39.000 төгрөг, Б.А-д 29.900 төгрөг, Н.Б-д 29.000 төгрөг, Н.З-т 25.000 төгрөг, У.О-т 140.000 төгрөг, С.С-д 112.800 төгрөг, Ц.Г-т 19.900 төгрөг, Э.А-д 40.000 төгрөг, С.А-д 45.000 төгрөг, М.Х-д 19.000 төгрөг, Б.Ц-д 25.000 төгрөг, Ц.Б-д 38.000 төгрөг, Ц.Э-т 29.900 төгрөг, Ж.Б-д 49.900 төгрөг, Э.Х-д 95.000 төгрөг, Б.Б-д 18.000 төгрөг, Д.Б-д 80.000 төгрөг, С.Э-д 24.900 төгрөг, Д.Б-д 67.900 төгрөг, Ж.Д-д 68.000 төгрөг, Б.Т-д 23.000 төгрөг, Х.Б-д 106.000 төгрөг, Б.Э-д 29.000 төгрөг, Б.А-д 79.800 төгрөг, Г.Э-д 74.800 төгрөг, Э.Ц-д 95.000 төгрөг, Б.Б-д 80.000 төгрөг, П.А-т 75.000 төгрөг, Л.Ө-д 69.900 төгрөг, Х.Ш-т 68.000 төгрөг, нийт 1.802.500 төгрөгийн хохирлыг бүрэн шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,

торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч нь ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч О.А-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

                                                                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э