Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2021/00153

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан баг ******** тоотод оршин суух, ******** овгийн ********гийн ******** /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, ********-ын ******** тоотод оршин суух, ******** овогтой ********гийн ******** /РД:********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******** /онлианаар/, хариуцагч ********, гэрч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...******** нь надаас мөнгөний хэрэг гараад байна түр хэргэлчихээд удаалгүй буцаагаад өгье 6 000 000 төгрөг зээлээч гэж гуйсных нь дагуу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. ******** нь надаас зээлж авсан /ндсэн мөнгө болох 6,000,000 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 3,300,000 -өгрөгийг миний Хаан банкны ******** тоот дансад буцаан шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэгдэл 2,700,000 төгрөгийг өгөлгүй өдийг хүрлээ. Миний бие ********аас үлдэгдэл 2,700,000 төгрөгөө өгөхийг удаа дараа шаардахад .лдэгдэл мөнгөө өгнө гэдэг боловч өгөлгүй явсаар өнөөдрийн хүрээд байна. ******** миний бие нь ********д холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Өвөрхангай аймаг дахь сум дунлын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, тус шүүх нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөх хүлээн авсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/Ш32020/02207 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжпэлээ гаргаж болохыг дурдаж шийвдэрлэсэн. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 142/ШШ2020/01295 дугаартай шүүхийн шийдвэрээр ********ыг эрэн сурвалжилсан бөгөөд Орхон аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39/05-807 тоот албан бичиг. Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр сарын Засаг даргын 2021 оны 01дүгээр сарын 29-ны 16 тоот албан бичиг ********ы гараар бичсэн тайлбар зэргээр ******** нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт 4-р багийн ******** тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Иймд ********аас 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

Хариуцагч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Миний бие ******** нь ********гоос 2017 оны 08 дугаар саын 17-ны өдөр 6 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Миний бие Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар Бичил уул уурхайд үйл ажиллагаа явуулдаг байхдаа зээлж авсан. Би зээлж авсан мөнгөө бүрэн буцааж төлсөн нь үнэн болно. Үүнд дурдахад 2017 оны 09 дүгээр сарын 10өдөр хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гээд 300 000 төгрөгийг өгсөн. мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ********гийн данс болох ******** тоот дансанд 3 000 000 төгрөгийг хийсэн болно. Ингээд 2 700 000 төгрөг үлдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ********гийн нөхөр болох ********д ажлаасаа буухад нь бэлэн мөнгө 2 000 000 төгрөг, 7 200 000 төгрөгийн алт нийт 9 200 000 төгрөгийг өгч явуулахдаа 2 700 000 ********д өгөөрэй гэж явуулсан. Иймд ********той ямар ч тооцоо байхгүй дууссан болно. Тэгээд 2 хоногийн дараа ********той утсаар ярихад ах чинь олз омог ихтэй яваад ирсэн хэд хоногоос хот орж алтаа тушаана бэлэн 2 000 000 төгрөгтэй ирсэн гэж баярлаж талархсанаа илэрхийлж ярьсан. Тэгээд хэд хоногийн дараа миний ээж болох Р.Чимгээтэй утсаар ярихдаа алтаа тушаасан 8 сая төгрөг боллоо гэж хэлсэн байсан. 2017 онд ******** ******** нар нь оёдлын цех байгуулах зорилгоор зээл авсан байсан. Тэрнээс нь би 6 000 000 төгрөгийг зээлж аваад эргүүлээд төлсөн болно. Надаас буцааж авсан мөнгөөрөө охин ********гийн сургалтын төлбөр хийсэн. Мөн оёдлын цехдээ материал авсан гэж ярьж байсан. Миний бие ********д ямар ч тооцоо өглөг байхгүй нь үнэн болно. ... гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           

Нэхэмжлэгч ******** болон хариуцагч ******** нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөг зээлүүлсэн болох нь талуудын тайлбар, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх банкны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хариуцагч ******** нь зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийг хүлээн авч 3 300.000 төгрөгийг төлж 2 700.000 төгрөг үлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

             Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч ******** болон хариуцагч ******** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна.

       

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

            Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр удахгүй өгнө гэж зээлийн гэрээг амаар байгуулж буцааж төлөх хугацааг тохиролцоогүй байдаг. Мөн энэ талаарх баримтаа нэхэмжлэгч ирүүлээгүй байна.

  

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:

           75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********аас зээлийг төлүүлэх талаар шаардсаны үндсэн дээр хариуцагч ******** нь 3 300.000 төгрөгийг шилжүүлж байна үлдэх 2700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШЗ2020/02207 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух нутаг дэвгэрийн шүүхэд эрхтэйг дурдсан шүүгчийн захирамж гарсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. Иймд тэрээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

 

Иймээс нэхэмжлэгч ********гоос үндсэн зээл 6 000 000 төгрөгөөс төлөхөөс хариуцагч ******** нь 3 300 000 төгрөг төлж, үлдэх 2 700 000 төгрөгийг барагдуулаагүй нь нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн хүсэлтээр гэрч ********г оролцуулах хүсэлт гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч ********д 2019 онд зээлсэн мөнгөө ах ********аар дамжуулан төлж дуусан гэдэг мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******** тэр талаар нэхэмжлэгч ********той хамт амьдарч байх хугацаанд хариуцагч нь үлдэх 2700.000 төгрөгийг надад төлсөн. Би эхнэр ********д өгч байсан гэдэг боловч нэхэмжлэгч ******** нь манай гэр бүлийн хүн ******** хариуцагч ********тай 2 жил хамт ажиллаад өгсөн ажлын хөлсөө 2019 онд авч байсан. Тэр мөнгийг зээлээс үлдсэн мөнгө гэж надад өгөөгүй. Хариуцагчид өгсөн мөнгө бол би Сум хөгжүүлэх сангаас өөрийн оёдлын цехээ ажиллуулах зориулалттай авсан зээлийн мөнгө байсан. Тэр зээлийг би төлж барагдуулсан тул нөхөр ******** буюу одоо шүүх хуралдаанд оролцож байгаа гэрчид хамаагүй юм гэж байгаа нь хариуцагч ******** нь нэхэмжлэгчид зээлийн үлдэх төлбөрөө төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 150 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********гийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 700 000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийг хариуцагч ********аас гаргуулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ДАГИЙМАА