Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 49

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ....  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах ... дэлгүүрийн гадаа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а, 2.5.в, 2.7.а, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчин иргэн О.Бгийн эзэмшлийн ... улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Б мэдүүлэгтээ давхиж ирээд мөргөсөн байдлаар мэдүүлгээ өгсөн юм байна. Дэлгүүрийн гадаа зогсож байсан машины урдуур Б ирж зогссон юм. Би хөдлөхдөө голоор нь багтчих юм шиг харагдаад дугуйгаа дарсанаа мэдэлгүй жаахан шүргэчихсэн юм. Яагаад учраа ололгүй хэргийн газрыг орхиж зугатаасан гэхээр хэргийн газрыг орхиж явж болохгүй гэснийг мэдэхгүй учраас орхиод явчихсан. Би машин аваад удаагүй байгаа юм. Хохирогч Б нь гарч ирээд хашхираад байхаар нь сандраад ичиж зовоод, бас машин дотроо нэг биш 2-3 согтуу хүнтэй байсан, олны нүдэн дээр байсан болохоор ичээд хөдлөөд явчихсан юм. Би бодохдоо маргааш нь учраа олж болох байх гэж бодсон юм. Тэгсэн болдоггүй юм байна. Бусад ярьсан зүйл үнэн зөв, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн гэв.

Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хувьдаа ... улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн суудлын автомашинтай юм... 2017 оны 1 сарын 27-ны өдөр би машинаа унаж гэрээсээ гараад .. зочид буудалд хоносон найзууд дээрээ очоод нэг шил архи хувааж уугаад 13 цаг өнгөрөөгөөд би машинаа жолоодоод миний хажууд найз Цсууж, ард Ө, Т хоёр суугаад явсан юм. Ингээд 60 гэрийн тэнд Тгийн эгчийн дэлгүүрийн гадаа очоод Т эгчтэйгээ уулзана гээд дэлгүүр рүү орсон. Т гарч ирээд машинд сууж би машинаа асаагаад хөдлөхдөө дэлгүүрийн үүдэнд зогсож байсан микро автобусны хаалгыг шүргэчихсэн юм. Гэтэл жолооч бололтой нэг ах ирэхээр нь би согтуу байсан учраас цагдаа ирэх байх гэж бодоод шууд арагшаа ухраад давхиад явчихсан, тэр ах тэндээ үлдсэн... Мөргөсөн машины жолооч бололтой ах хашхичаад байхаар нь өмнөөс нь салаавч өгчихөөд машинаа ухраагаад явсан. Тэр ах орилж чарлаад байхаар нь тэр цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд яваад өгсөн... Би согтуу машин жолоодож яваад машин мөргөсөн нь миний буруу, жолооч нь хашхичаад байхаар нь би дургүй хүрээд хөдлөөд явчихсан юм... /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хувьдаа ... улсын дугаартай ногоон өнгийн Стана маркийн хүн тээврийн бага оврын автобустай юм... 2017 оны 01 сарын 27-ны өдөр дэлгуүрээс тамхи, боорцог авахаар 60 гэрийн тэнд ... дэлгүүрийн өмнө очиж машинтайгаа зогсож байтал нэг цагаан өнгийн Аксент маркийн ... улсын дугаартай суудлын автомашин хүрч ирээд миний машины баруун тал буюу заал уруу орох гарах хаалгыг шүргэчихсэн юм. Тэгээд би буугаад очиход нөгөө эмэгтэй машинаа хойшоо ухраагаад зогсохоор нь би учраа ольё гэхэд цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд хойшоо давхиад явчихсан. Би тэр эмэгтэйг огт танихгүй, машин дотор нь баахан согтуу хүмүүс байгаа харагдсан. Машиныг жолоодож явсан эмэгтэй өөрөө ч нилээн согтуу байсан. ... Миний машины хаалгыг шүргээд зурчихсан. Хохирол нь үнэлгээгээр 170.000 төгрөг болсон. ... Миний хохирол болох 170.000 төгрөгийг өгчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 14-15 дугаар хуудас /,

Гэрч Ж.Өы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 01 сарын 26-ны өдөр манай найзын төрсөн өдөр болж .. зочид буудалд хоносон юм... 2017 оны 01 сарын 27-ны өглөө ... Эийн эгчийн дэлгүүр рүү явж тэнд очоод Э орж хоёр шил архи аваад гарч ирээд машиндаа суугаад хөдлөхдөө дэлгүүрийн өмнө байсан микро автобусны хаалгыг нь Б машинынхаа урд талаараа шүргэчихсэн юм. Тэгэхэд Б цонхоороо жолоочтой нь хэрэлдчихээд хөдөлж яваад айлд очиж бид нарыг үлдээгээд Б машинтайгаа яваад өгсөн.... Машин мөргөхдөө Б архи уусан байсан. Бид нар нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ....2017 оны 01 сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад миний хуурай ах О.Б өөрийн Стана машинтайгаа ирээд хоёулаа хамт эмнэлэг орж манай эхнэрийг эргээд ирье гэхээр нь би зөвшөөрөөд ахын машинд суугаад ... хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоод ах намайг дэлгүүр ороод тамхи боов аваад гараад ир гэхээр нь дэлгүүрт ороод тамхи боов аваад гараад ирэхэд нэг цагаан өнгийн аксент машин унасан эмэгтэй хүрч ирээд Б ахын машины арын заалны хаалгыг шүргэчихсэн юм. Тэгээд ах машинаасаа бууж эмэгтэй дээр яваад очиход нөгөө эмэгтэй машинаасаа буугаагүй ба цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд арагшаа ухраад давхиад явчихсан. Тэр эмэгтэй согтуу байсан ба машин дотор нь нилээн хэдэн согтуу хүн сууж байгаа харагдсан. ... Тойроод явах зөндөө зай талбай байхад тэр эмэгтэй хүрч ирээд шүргэчихсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Бгийн машинд манай нөхөр Э, найз Ө бид нар сууж Б машинаа жолоодоод 4 дүгээр багт манай нөхрийн эгчийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод хөдлөхдөө Б машинаараа дэлгүүрийн гадаа зогсож байсан микро автобусны хаалгыг шүргэчихсэн юм... Машиныг Б өөрөө жолоодож явсан... Б согтуу байсан болохоор цагдаа ирнэ гээд байхаар нь хөдлөөд явчихсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ч.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...27-ны өглөө Б машинтайгаа буудалд ирээд нэг шил архи хувааж уугаад найзуудаасаа явах нь яваад үлдсэн нь 12 цагийн үед Бгийн машинд суугаад манай эгчийн дэлгүүр рүү явсан. ... Эгчийн дэлгүүрийн гадаа Б нэг машины хаалгыг машинаараа шүргэчих шиг л болсон. Жолооч нь уурлаж байгаа бололтой байсан. Би ч нилээн согтуу байсан болохоор машин тэрэгнээс буугаагүй цагдаа сэргийлэх дуудна гээд байхаар нь Б хөдлөөд явчихсан юм. ... Б бага зэрэг архи уусан байсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: ...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Хюньдай Аксент маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а Жолоочид ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна... гэснээр /хх-ийн 45 дугаар хуудас/,

           Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/,

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай автомашины техникийн үнэлгээ /хх-ийн 35-36 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-73/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах ... дэлгүүрийн гадаа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а, 2.5.в, 2.7.а, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчин иргэн О.Бгийн эзэмшлийн ... улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хувьдаа ... улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн суудлын автомашинтай юм. ... би машинаа асаагаад хөдлөхдөө дэлгүүрийн үүдэнд зогсож байсан микро автобусны хаалгыг шүргэчихсэн юм. Гэтэл жолооч бололтой нэг ах ирэхээр нь би согтуу байсан учраас цагдаа ирэх байх гэж бодоод шууд арагшаа ухраад давхиад явчихсан, тэр ах тэндээ үлдсэн... Мөргөсөн машины жолооч бололтой ах хашхичаад байхаар нь өмнөөс нь салаавч өгчихөөд машинаа ухраагаад явсан. Тэр ах орилж чарлаад байхаар нь тэр цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд яваад өгсөн... Би согтуу машин жолоодож яваад машин мөргөсөн нь миний буруу, жолооч нь хашхичаад байхаар нь би дургүй хүрээд хөдлөөд явчихсан юм... гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч О.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хувьдаа ... улсын дугаартай ногоон өнгийн Стана маркийн хүн тээврийн бага оврын автобустай юм. ... 2017 оны 01 сарын 27-ны өдөр дэлгуүрээс тамхи, боорцог авахаар 60 гэрийн тэнд ... дэлгүүрийн өмнө очиж машинтайгаа зогсож байтал нэг цагаан өнгийн Аксент маркийн ... улсын дугаартай суудлын автомашин хүрч ирээд миний машины баруун тал буюу заал уруу орох гарах хаалгыг шүргэчихсэн юм. Тэгээд би буугаад очиход нөгөө эмэгтэй машинаа хойшоо ухраагаад зогсохоор нь би учраа ольё гэхэд цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд хойшоо давхиад явчихсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Өы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 01 сарын 27-ны өглөө ... Эийн эгчийн дэлгүүр рүү явж тэнд очоод Э орж хоёр шил архи аваад гарч ирээд машиндаа суугаад хөдлөхдөө дэлгүүрийн өмнө байсан микро автобусны хаалгыг нь Б машинынхаа урд талаараа шүргэчихсэн юм. Тэгэхэд Б цонхоороо жолоочтой нь хэрэлдчихээд хөдөлж яваад айлд очиж бид нарыг үлдээгээд Б машинтайгаа яваад өгсөн.... Машин мөргөхдөө Б архи уусан байсан.... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ....2017 оны 01 сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад миний хуурай ах О.Б өөрийн Стана машинтайгаа ирээд хоёулаа хамт эмнэлэг орж манай эхнэрийг эргээд ирье гэхээр нь би зөвшөөрөөд ахын машинд суугаад ... хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоод ах намайг дэлгүүр ороод тамхи боов аваад гараад ир гэхээр нь дэлгүүрт ороод тамхи боов аваад гараад ирэхэд нэг цагаан өнгийн аксент машин унасан эмэгтэй хүрч ирээд Б ахын машины арын заалны хаалгыг шүргэчихсэн юм. Тэгээд ах машинаасаа бууж эмэгтэй дээр яваад очиход нөгөө эмэгтэй машинаасаа буугаагүй ба цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд арагшаа ухраад давхиад явчихсан. Тэр эмэгтэй согтуу байсан ба машин дотор нь нилээн хэдэн согтуу хүн сууж байгаа харагдсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Бгийн машинд манай нөхөр Э, найз Ө бид нар сууж Б машинаа жолоодоод 4 дүгээр багт манай нөхрийн эгчийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод хөдлөхдөө Б машинаараа дэлгүүрийн гадаа зогсож байсан микро автобусны хаалгыг шүргэчихсэн юм... Машиныг Б өөрөө жолоодож явсан... Б согтуу байсан болохоор цагдаа ирнэ гээд байхаар нь хөдлөөд явчихсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...27-ны өглөө Б машинтайгаа буудалд ирээд нэг шил архи хувааж уугаад найзуудаасаа явах нь яваад үлдсэн нь 12 цагийн үед Бгийн машинд суугаад манай эгчийн дэлгүүр рүү явсан. ... Эгчийн дэлгүүрийн гадаа Б нэг машины хаалгыг машинаараа шүргэчих шиг л болсон. Жолооч нь уурлаж байгаа бололтой байсан. Би ч нилээн согтуу байсан болохоор машин тэрэгнээс буугаагүй цагдаа сэргийлэх дуудна гээд байхаар нь Б хөдлөөд явчихсан юм. ... Б бага зэрэг архи уусан байсан. ... гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: ...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Хюньдай Аксент маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а Жолоочид ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна... гэсэн дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иргэний нэхэмжлэгч О.Б нь шүүхийн шатанд “ О.Б миний бие нь иргэн Ц.Бгаас авто машины осол болох 174 000 төгрөгийг авсан тул санал, гомдол байхгүй” гэсэн хүсэлт болон шүүгдэгч Ц.Б нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Ц.Бг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 1 / нэг / жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Бд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА