| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2021/00188/И |
| Дугаар | 103/ШШ2021/00224 |
| Огноо | 2021-07-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2021/00224
| 2021 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 1*******/ШШ2021/0022******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1977 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. ************** настай, эмэгтэй, ******* аймаг ******* сум 1 дүгээр баг, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Баруунхуацай овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн. *******1 настай, эрэгтэй, ял шийтгүүлэхээс өмнө ******* аймаг ******* сум 1 дүгээр баг, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин сууж байсан, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа, дүүрэг дэх нээлттэй, хаалттай, *******27 дугаар ангид ял эдэлж байгаа, Бодонгуут овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П. /онлайнаар/, хариуцагч Б. /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б.тай 2000 онд гэр бүл болсон. Гэрлэлтээ 2008 онд батлуулсан. Гэр бүл болоод 20******* оны 7 дугаар сарын 15-нд охин Д., 2006 онд 11 дүгээр сарын 13-нд хүү Д.-, 2011 онд 3 дугаар сарын 1*******-нд охин Б. нарыг тус тус төрүүлсэн. Нөхөр Б. архи их уудаг, байнга агсан тавьдаг байсан ч тэсэж тэвчиж үр хүүхдээ бодон амьдрахын төлөө зүтгэж ирсэн. Б. нь ажил төрөл хийж тус дэм болох үедээ болж байсан. 2013 онд миний бага насны охин буюу өөрийнхөө дагавар охин хүчирхийлсэн хэргээр шийтгүүлж 16 жилийн хорих ял авч одоо ялаа эдэлж байгаа. Миний амьдрал ядууг Б. сайн мэднэ. Би эрхэлсэн ажилгүй, бойн дээр гэдэс арилгаж, энд тэнд ажил хийлгэх хүн таарвал ажил хийж өдөрт 10.000-20.000 төгрөг олдог. Ингэж олсон мөнгө болон хүүхдүүдэд төрөөс өгч байгаа мөнгөөр амьдралаа залгуулж байна. Халамжийн газраас өрх толгойлсон 3-******* түүнээс дээш хүүхэдтэй эхэд улиралд 1 удаа 2*******0.000 төгрөгний тэтгэмж өгдөг. Гэрлэлтийн баталгаатай учир халамжийн энэ тэтгэмжид хамрагдаж чаддаггүй. Б.ыг нэг удаа очиж эргэхэд санаа зоволтгүй, хүүхдүүддээ мөнгө явуулна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө явуулаагүй. Одоо хүүхдүүд маань томорч би хувцас болон хоол унд, сургуулийн хэрэглээг нь хангаж дийлэхгүй боллоо. Охин Д. 2021.07.15-нд 18 нас хүрэх учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Хүү Д.-, охин Б. нарыг ын асрамжинд өгөхгүй. Архи их уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, одоо шоронд ял эдэлж байгаа хүнд юу гэж хүүхдүүдээ өгөх вэ дээ. Энэ хүнээс эртхэн салахгүй яав гэж би бодож явдаг. Иймд Б.аас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдийн асран хамгаалалтыг над дээр тогтоож , мөн хуулийн дагуу Д.-, охин Б. нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Олон жил ял эдлэх ба энэ хугацаанд хүүхдүүдийн минь эрх ашиг дэндүү хохирч байгаа тул гэрлэлтийг шууд цуцалж дээр дурьдсан асуудлуудыг шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
овогтой миний бие нь овогтой тай 2008 онд гэр бүл болсон нь үнэн болно. Гэрлэлтийн баталгаагаа салгахыг зөвшөөрч байна. Би дагавар охиноо хүчиндсэн хэргээр 16 жилийн хорих ял авч уг ялаа эдэлж байгаа. Энэ хугацаанд их зүйлийг ойлгож ухаарлаа. Иймд хүү Д.-, охин Б. нарыг өөрийн асрамжинд авахыг хүсэж байна. Удахгүй магадланд орж суллагдана гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Баруунхуйцай овогт ******* нь хариуцагч Бодонгуут овогт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Нэхэмжлэгч П., хариуцагч Б. нар нь 2000 оноос хамтран амьдарч 2008 оны 05 дугаар сарын 1*******-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, хамт амьдарч байх хугацаандаа 20******* оны 7 дугаар сарын 15-нд охин Д., 2006 оны 11 дүгээр сарын 13-нд хүү Д.-, 2011 оны 3 дугаар сарын 1*******-нд охин Б. нарыг тус тус төрүүлсэн болох нь ******* аймгийн сумын №10 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн №01*******, № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Д.ийн иргэний үнэмлэхний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогджээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамт амьдарч байх хугацаандаа байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан, улмаар 2013 онд өөрийн бага насны дагавар охин хүчирхийлж 16 жилийн хорих ялаар шийтгүүлж одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа дүүрэг дэх нээлттэй, хаалттай *******27 дугаар ангид ял эдэлж байгаа, охин Д., Б., хүү Д.- нар нь өнөөдрийг хүртэл ээж П.******* асрамжид эрүүл саруул бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Ягаан цээнэ Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн тодорхойлолтууд, ******* аймгийн ******* сумын шүүхийн 2013.11.1*******-ний өдрийн 122 тоот шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ, ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ, Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Хариуцагч нь гэр бүлийн бусад гишүүддээ сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн, түүний энэ үйлдэл насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хүмүүжилд болон нэхэмжлэгч П.******* сэтгэл зүйд насан туршид арилахааргүй хохирол учруулсан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дэх хэсэгт заасан гэрлэлтийг шууд цуцлах хангалттай үндэслэл тогтоогдож байгаа, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай гэр бүлийн харилцааг үргэлжлүүлж цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлд 1*******.5 дахь хэсэгт гэрлэгчид асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд тохиролцоогүй тохиолдолд асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхээр уг хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт хуульчилсан байна.
Хариуцагчийн зүгээс Б., хүү Д.- нарыг өөрийн асрамжинд авах хүсэлтийг гаргасан хэдий ч тэрээр өөрийн дагавар охиноо хүчиндэх гэмт хэрэг үйлдсэний улмаас удаан хугацаагаар хорих ял эдэлж байх тул түүний асрамжинд хүүхдүүдийг үлдээх боломжгүй, нөгөөтэйгөөр хүүхдүүд ээжтэйгээ амьдрах хүсэлтэй байгаа талаар шүүхэд тайлбараа өгсөн, өнөөдрийг хүртэл ээжтэйгээ эрүүл саруул амьдарч сурч боловсорч байгаа байдлыг харгалзан хүүхдүүдийг эх П.******* асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, хэн нэгнээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн хувьд хуульд заасан эдгээр үүргээ биелүүлээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн хорих ял эдэлж байгаа нөхцөл байдал нь түүнийг хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар н гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, 3 тухай ийн шаардлагад төлөх улсын тэмт 299.825 төлөхөөс шүүгчийн захирамжаар 뺺 .
Иймд 57 57.1, 7 7.1.1, 7.1.2 гэрлэлт цуцлах, асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 1*******0.*******00 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 98.6*******2 төгрөг нийт 239.0*******2 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар Б.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дэх хэсэгт зааснаар Баруунхуацай овогт ******* , Бодонгууд овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт зааснаар 20******* оны 7 дугаар сарын 15-нд төрсөн охин Д., 2006 онд 11 дүгээр сарын 13-нд төрсөн хүү Д.-, 2011 онд 3 дугаар сарын 1*******-нд төрсөн охин Б. нарыг эх Баруунхуацай овогт ******* ******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 онд 3 дугаар сарын 1*******-нд төрсөн охин Б.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2006 онд 11 дугаар сарын 13-нд төрсөн хүү Д.- 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.д анхааруулсугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
7. Нэхэмжлэгч нь 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 299.825 төгрөг төлөхөөс 2021.05.2*******-ний өдрийн 599 тоот шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
8 . 57 57.1, 7 7.1.1, 7.1.2 улсын ид 299.825 ийг сугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА