Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/339

 

 

 

 

 

     2024          04          30                                     2024/ШЦТ/340

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн ан*** шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

***ийн бичгийн дарга: В.Нансалмаа,

Улсын яллагч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: ***, ***, *** ***ыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, *** ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405002910100 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

    

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн 24.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн сайжруулсан арьсан түрүүвч, 10.000 төгрөгийн үнэ бүхий тогоочийн мэргэжлийн үнэмлэх, 10.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны голд виза карт, 5.000 төгрөгийн үнэ бүхий Худалдаа хөгжлийн банкны виза карт, 260.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А9 про загварын гар утас, 940.000 төгрөгийн үнэ бүхий Редми нөүт 13 загварын гар утас, 48.300 төгрөгийн үнэ бүхий иргэний цахим үнэмлэх, 1.276.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Ви” брэндийн монетон хослол буюу гинж, хоёр ээмэг, бөгж тус бүр нэг ширхэг, 536.500 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж нэг ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Редми нөүт 13 загварын гар утсыг ашиглан хохирогчийн эзэмшлийн Төрийн банкны *** тоот данс дахь 2.250.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт 7.359.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч ***ын эд зүйлийг хулгайлан авсныг мэдсээр байж 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Тэргэл төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг *** барьцаалан зээлдүүлэх газарт 3.7 грамм жинтэй монетон бөгжийг 340.000 төгрөгөөр, мөн өдөр 2.6 грамм жинтэй монетон гинжийг 230.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон хос ээмгийг 270.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон бөгжийг 280.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьсан, мөн ***ыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн эзэмшлийн Редми нөүт 13 загварын гар утсыг ашиглан түүний Хаан банкны аппликейшинд нэвтэрч *** тоот дансанд нэвтэрсэн гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн Төрийн банкны 1040007083 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн 1.276.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Ви” брэндийн монетон хослол буюу гинж, хос ээмэг, бөгж тус бүр нэг ширхэг, 536.500 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж нэг ширхэг зэргийг *** нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон монетон эдлэлүүд гэдгийг мэдсээр байж 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Тэргэл төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг *** барьцаалан зээлдүүлэх газарт 3.7 грамм жинтэй монетон бөгжийг 340.000 төгрөгөөр, мөн өдөр 2.6 грамм жинтэй монетон гинжийг 230.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон хос ээмгийг 270.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон бөгжийг 280.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьж эзэмшсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал эхнэр ***тай мөнгөний асуудлаас болж муудалцсан чинь манай эхнэр, хүүхэд ***ыг аваад өөрийнхөө эгч болох Алтантуяа руу 17 цагийн үед явсан. Би гэртээ ганцаараа үлдээд 500 граммын архи, 2 лааз пиво ганцаараа уусан. Тэгээд байж байгаад өөрийн фэйсбүүк хаяг болох Арслан Барс гэх фэйсбүүк хаягаас санхүү авна гэх групп дээр махлаг биетэй охин байна, дуудлагаар очно *** залгаарай гэсэн утгатай зар байхаар нь тухайн дугаар руу өөрийн *** дугаарын утаснаас 01 цаг 47 минутад залгахад “уулзах боломж байна уу” гэсэн чинь 20 гаран насны хоолойтой эмэгтэй хүн уулзъя хорооллын “Өргөө” кино театрын автобусны буудал дээр ирээд залгачих 200.000 төгрөг болно, гэр ойрхон, би гараад очъё гэж хэлэхээр нь 02 цагийн үед гэрээсээ гараад 02 цаг 30 минутын орчимд “Өргөө” кино театрын автобусны буудал дээр буугаад Өргөө дээр ирлээ гэж хэлсэн чинь одоо очлоо гээд 10 минутын дараа махлаг 165 см орчим өндөртэй, 22 орчим настай, том хацартай, үсээ хоёр талдаа боочихсон, ягаан, цагаан өнгийн эрээн хиймэл шубатай эмэгтэй, нөгөөх нь 30 орчим насны нам***, туранхай, шар царайтай, шар өнгийн тайрмал үстэй, урт эрүүтэй эмэгтэй хүмүүс гарч ирээд 22 орчим насны эмэгтэй хүн нь манай энэ эгч рүү 200.000 төгрөг түрүүлээд хийчих “тэгээд хоёулаа хамт явъя” гэхээр нь би таньж мэдэхгүй хүнд мөнгө өгөхгүй, чи өөрөө буудлаа мэднэ гэсэн юм чинь тэнд очоод мөнгөө ав гэж хэлээд хорооллын эцэст байдаг “***” гэх нэртэй буудал руу 03 цагийн үед орохоор нь би муухай заваан буудал руу орж яадаг юм, арай өөр буудал байхгүй юу гэж хэлтэл тэр эмэгтэй харанхуй шөнө өөр буудал олдохгүй, одоо энэ буудал руу орохоос өөр арга байхгүй гэхээр нь тэр буудалд хоногоор өрөө аваад өрөөгөө харчхаад буцаж гараад жи эс 25 дэлгүүр орж 4 лаазтай пиво, 2 сөжү аваад буцаж буудал руугаа ороод би тэр охинд 100.000 төгрөг өгье, чамтай унтахгүй, чи надтай ***ь болоод ууж идээд суучих гэсэн чинь “за тэгье 100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь *** данс руу 100.000 төгрөг шилжүүлээд утга хэсэгт 1-н тоо хийсэн. Тэр охин надад өөрийгөө Зулаа гэж танилцуулаад нөхрөөсөө салсан, жаа*** хүүхэдтэй гээд өөрийнхөө талаар юм ярьж байсан. Тэгээд нэг сэрэх үед тэр эмэгтэй хүн байхгүй, эд зүйлээ үзтэл миний Самсунг А9 про, Редми нөүт 13 про загварын гар утаснууд байхгүй, түрүүвч байхгүй, түрүүвч доторх монетон  ээмэг 1 хос, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг байхгүй байхаар нь буудлын үйлчлэгч эмэгтэйгээс цуг байсан эмэгтэй хүн яасан талаар асуухад 06 цагийн үед гараад явсан гэхээр нь цагдаа дуудаж мэдэгдсэн. Тэгтэл миний *** дугаартай хаан банкны данснаас 4.250.000 төгрөгөөр зарлага гарч хоёр хүний данс руу орсон байсан. Энэ 4.250.000 төгрөг миний ажил хийгээд олсон үлдэгдэл мөнгө байсан. ...миний хар өнгийн түрүүвч дотор жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, Хаан, Худалдаа хөгжлийн банкны 2 ширхэг карт, монетон эмээг 1 хос, монетон гинж кулонтой 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг байсан. Монетон эдлэлүүдийн граммыг нь мэдэхгүй байна. ...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Мөнгөн завьяа” гэх дэлгүүрээс монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж кулонтой нь хамт 2.100.000 төгрөгөөр худалдан авч эхнэртээ бэлэглэж байсан дандаа “Эл ви” брендийн эдлэлүүд юм. Нэг монетон бөгж нь байгалийн алтыг хайлуулж Солонгос алтан бөгжтэй хольж 2020 онд хийлгэж байсан хагас ал*** хээтэй. ...2021 онд Самсунг А9 про загварын гар утсыг 350.000 төгрөгөөр авч байсан. ...Редми нөүт 13 про загварын гар утсыг 2023 оны 11 сард 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...хамт орсон эмэгтэйг цохиж, зодсон зүйл байхгүй. Пиво, сөжү ууж сууж байгаад согтоод тасарсан байсан. ...Манай эхнэр 2023 оны 6 дугаар сард эхнэр ***тай мөнгөний асуудлаас болж муудалцаад байж байтал *** өгсөн юмнуудаа ав гээд монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж кулонтой өгөхөөр нь аваад түрүүвч дотор хадгалаад явж байсан. Зарим үед би ломбардад тавьдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-н 25-30/,

Яллагдагчаар ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надаас Бямбажаргал нь банкны карт гуйгаад байхаар нь би Бямбажаргалд 7 хоног өөрийн Төрийн банкны картыг ашиглуулсан. Тэгээд ийм зүйл болсон. Бямбажаргал нь өөрөө хоол унд, хувцас авч өгөөд байсан. Би зарим мөнгийг нь буцааж төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,

Яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан бөгөөд би хохирогчтой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Тэгээд ийм гэмт хэрэг үйлдэх болсон. Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 73-74/,

Яллагдагчаар ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Бямбажаргал над руу залгаад намайг нэг буудлаас аваадах гэж хэлсэн. Би очоод авахад Бямбажаргал нь баа*** утас мөнгөтэй явж байсан, мөнгөний талаар Бямбажаргал, Болорцэцэг *** нь надад эхэндээ хэлээгүй сүүлд хэлсэн. Тэгээд би тухайн мөнгөнөөс үрэх болсон, бөгжийг нь надад Бямбажаргал бэлэг гэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 86-87/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол /хх-н 8-9/, *** ломбардын зээлийн гэрээ /хх-н 10-11/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 17-19/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 38-45/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 99, 102-105, 133-135, 173-177/, шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 100, 109-113, 136-172, 180-193/, шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 101, 106-108, 128-132, 194-198/, эд зүйл хүлээн авсан хохирогчийн тайлбар /хх-н 121/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ***галттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн 24.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн сайжруулсан арьсан түрүүвч, 10.000 төгрөгийн үнэ бүхий тогоочийн мэргэжлийн үнэмлэх, 10.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны голд виза карт, 5.000 төгрөгийн үнэ бүхий Худалдаа хөгжлийн банкны виза карт, 260.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А9 про загварын гар утас, 940.000 төгрөгийн үнэ бүхий Редми нөүт 13 загварын гар утас, 48.300 төгрөгийн үнэ бүхий иргэний цахим үнэмлэх, 1.276.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Ви” брэндийн монетон хослол буюу гинж, хоёр ээмэг, бөгж тус бүр нэг ширхэг, 536.500 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж нэг ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Редми нөүт 13 загварын гар утсыг ашиглан хохирогчийн эзэмшлийн Төрийн банкны *** тоот данс дахь 2.250.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт 7.359.800 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, *** ломбардын зээлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн 1.276.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Ви” брэндийн монетон хослол буюу гинж, хос ээмэг, бөгж тус бүр нэг ширхэг, 536.500 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж нэг ширхэг зэргийг *** нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон монетон эдлэлүүд гэдгийг мэдсээр байж 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Тэргэл төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг *** барьцаалан зээлдүүлэх газарт 3.7 грамм жинтэй монетон бөгжийг 340.000 төгрөгөөр, мөн өдөр 2.6 грамм жинтэй монетон гинжийг 230.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон хос ээмгийг 270.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон бөгжийг 280.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьсан, мөн ***ыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн эзэмшлийн Редми нөүт 13 загварын гар утсыг ашиглан түүний Хаан банкны аппликейшинд нэвтэрч *** тоот дансанд нэвтэрсэн гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн Төрийн банкны 1040007083 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн 1.276.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Ви” брэндийн монетон хослол буюу гинж, хос ээмэг, бөгж тус бүр нэг ширхэг, 536.500 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж нэг ширхэг зэргийг *** нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон монетон эдлэлүүд гэдгийг мэдсээр байж 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Тэргэл төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг *** барьцаалан зээлдүүлэх газарт 3.7 грамм жинтэй монетон бөгжийг 340.000 төгрөгөөр, мөн өдөр 2.6 грамм жинтэй монетон гинжийг 230.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон хос ээмгийг 270.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.1 грамм жинтэй монетон бөгжийг 280.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьж авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, *** барьцаалан зээлдүүлэх газрын зэлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг эзэмшсэн, шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг ашигласан гэж тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан ...ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ***, *** *** нь шүүгдэгч ***ын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгүүдийг авсан, эзэмшсэн, ашигласан нь нотлогдон тогтоогдсон.

Иймд прокуророос шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг эзэмшсэн, шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг ашигласан гэснийг шүүгдэгч ***, *** *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан”  гэмт хэргийн шинжийг нэмэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх хуулийн зүйл заалтад заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч ***ын үйлдэлд нэмсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ***галттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, унтсан үед нь түүний эд зүйлийг хулгайлан нийт 7.359.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ***, *** *** нь шүүгдэгч ***ын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

Шүүгдэгч ***, *** ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргүүдийн бүх шинжийг ***гасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчид нийт 7.246.450 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2.721.450 төгрөгийн эд зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн авсан үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч ***аас хувь тэнцүүлэн шүүгдэгч ***аас 1.525.000 төгрөг, шүүгдэгч ***, *** ***аас тус бүр 1.500.000 төгрөг тус тус хохирогч хохирогч Г.Алзахгүйбатад нийт 4.525.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд бид *** үлдсэн хохирлыг тэнцүү хуваан төлөхөөр тохиролцсон талаар мэдүүлсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, шүүгдэгч ***, *** ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 жил хорих ял оногдуулж, хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, ***, *** ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тэдгээрийн түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, ***, *** ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч ***, *** ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

Иймд шүүгдэгч ***т ял оногдуулахдаа дээрх эрүүгийн хариуцлагын зорилт хохирогчийн хохирлыг төлж барагдуулах боломжоор ***гах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авахаас татгалзсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногт тооцож, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 7 сар 22 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Прокурорын зөвшөөрлөөр Банкны дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  шүүгдэгч ***ын Хаан банк дахь *** тоот данс, шүүгдэгч ***ийн Төрийн банк дахь *** тоот дансанд байгаа мөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулах, хохиролд тооцсоны дараа битүүмжлэлийг цуцлахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч ***, *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** ***ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногт тооцож, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 7 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***, *** ***т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ***, *** *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1.525.000 төгрөг, шүүгдэгч ***ээс 1.500.000 төгрөг, ***аас 1.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч ***ад олгосугай.

10. Прокурорын зөвшөөрлөөр Банкны дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  шүүгдэгч ***ын Хаан банк дахь *** тоот данс, шүүгдэгч ***ийн Төрийн банк дахь *** тоот дансанд байгаа мөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулах, хохиролд тооцсоны дараа битүүмжлэлийг цуцлахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР