| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганзориг
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000086 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******ын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,
овогт ын ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед *******нд үйл ажиллагаа явуулдаг “” төвийн урд зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Лексус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч С.******* “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Дахин ийм хэрэг гаргахгүй” гэв.
Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан тооцуулах санал гаргасан.
Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүгдэгч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед *******нд үйл ажиллагаа явуулдаг “” төвийн урд зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгал дахь спиртийн агууламж 2.38 промиль хэмжээтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэн Лексус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Тоёота приус маркийн улсын дугаартай зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх хуудас/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 03-04 дэх хуудас/,
-зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 05 дахь хуудас/,
-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтас хэргийн 06 дахь хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл /2.38%/ /хавтас хэргийн 07 дахь хуудас/,
-жолоочийн лавлагаа /хүчинтэй/ /хавтас хэргийн 09 дэх хуудас/,
- иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 09-ний 17 цагийн үед Багахангай дүүрэг “” төвийн үүдэнд улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан чинь улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл араас ирээд мөргөсөн. Миний тээврийн хэрэгсэлд 246,000 төгрөгийг хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16 дахь хуудас/,
-гэрч Б.гийн өгсөн: “...Манай ажлын Б.ийн машинтай нэг цагаан өнгийн машин мөргөлдсөн зогсож байсан. Цагаан өнгийн жийп машины жолооч залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 19 дэх хуудас /,
-гэрч Ц.ын өгсөн:“...2024 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг араас нь нэг цагаан өнгийн Лексус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 22 дахь хуудас /,
-гэрч Б.ын өгсөн: “...Манай нөхөр өөрийнхөө машиныг жолоодон явсан. Лексус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхрийн эзэмшлийнх мөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 25 дахь хуудас /,
-“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №18208 дугаартай: “....үнэлгээгээр тогтоогдсон дүн 246,000...” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтас хэргийн 34-35 дахь хуудас/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №24/66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 38-39 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Харин улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудаас хяналтын камерын бичлэг /эд мөрийн баримтаар ирүүлсэн Си ди/, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 11-12 дахь хуудас/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна.” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед *******нд үйл ажиллагаа явуулдаг “” төвийн урд замд дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Лексус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр тогтоогдсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн болно.
Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.ийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 246,000 төгрөг тогтоогдсон хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь цаашид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН