| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2024/0009/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000089 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, овогт н ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0236635 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед ны нутаг дэвсгэрт согтуурсан байхдаа “*******” ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай Хюндай Сонато-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч А.******* “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохиролцсон ялаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүгдэгч А.******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0236635 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим ны нутаг дэвсгэрт амьсгал дахь спиртийн агууламж 2.72 промиль хэмжээтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “*******” ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай Хюндай Сонато-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх хуудас/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 03-04 дэх хуудас/,
-илтгэх хуудас /хавтас хэргийн 03 дахь хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /2.72%/ /хавтас хэргийн 04-05 дахь хуудас/,
-гэрч Г.гийн өгсөн: “...А.******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн орчим согтуу байхдаа Хюндай соната-7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 09 дэх хуудас /,
-гэрч Ш.ийн өгсөн:“...Г., А.******* нартай хамт дэлгүүр ороод 0.75 литрийн хэмжээтэй архи авч уусан. А.******* нь Хюндай соната-7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан байсан. Архи уусан үедээ жолоо битгий бариарай гэж хэлсэн чинь би өөрийгөө мэдэж байна гээд үгэнд ороогүй ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 12 дахь хуудас /,
-гэрч Ц.ы өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод байхад 19 цагийн орчим манай ажилтан архи уусан үедээ жолоо барьсан гэх асуудал хэлсэн. Хюндай соната-7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “*******” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 15 дахь хуудас /,
-Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтас хэргийн 26 дахь хуудас/,
-2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0236635 дугаартай шийтгэлийн хуудас /хавтас хэргийн 74 дэх хуудас/,
- иргэний нэхэмжлэгч Б.ын өгсөн: “...Хюндай соната-7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “*******” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Уг тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 90 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0236635 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим ны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “*******” ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай Хюндай Сонато-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр тогтоогдсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн болно.
Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгуулийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН