Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 

2024       5           01                                          2024/ШЦТ/191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Г.Г, Б.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Г, Б.С нарт холбогдох эрүүгийн 2325004******* дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Г.Г,

Б.С,

шүүгдэгч Г.Г нь;

2023 оны 7 дугаар сард Булган аймаг Орхон сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Б.С-д өгсөн,

үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай, цэвэр жин 0.2067гр сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг **-** тоот гэртээ хадгалсан,

Б.С-ай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-02-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хур” зочид буудлаар үйлчлүүлэхдээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай, цэвэр жин 0.2067гр “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биед хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.С нь;

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Г-оос олж авсан,

үргэлжилсэн үйлдлээр, Г.Г-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-02-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хур” зочид буудлаар үйлчлүүлэхдээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай, цэвэр жин 0.2067гр “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүний биед хадгалсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

шүүгдэгч Б.С “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

   гэрч Ц.Н-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой “Хур” буудлын хоёрдугаар давхарт өрөө авч найзын хамт архидаж хоносон, маргааш өглөө нь 2023 оны 11 дүгээр сарын 02-нд манай өрөөнд намхан залуу “ахаа ганц тамхи байвал өгөөч” гэхээр нь “байна” гээд өгсөн. ...би өндөр, нам хоёр залуугийн хамт өрөөндөө архи, пиво уугаад байж байтал намхан залуу нь “ахаа би танд гоё юм үзүүлэх үү” гэхээр нь “за” гэсэн чинь жижиг тамхины хайрцаг цамцны халааснаасаа гаргаж хальт харуулчихаад халаасандаа хийчихсэн, тэгснээ намхан залуу “ахаа та өвс гэж мэдэх үү, сорж үзэх үү” гэхээр нь би тоглоод “мэднэ” гээд нөгөө намхан залууг юу гэж хэлэхийг нь сонстол “ахаа танд бэлэн мөнгө байна уу, мөнгөнд ороож татдаг юм” гэж хэлэхээр нь “за, за ах нь мөнгөнд гараад ирье” гэж хэлсэн, “цуг гаръя” гэхээр нь “за” гээд гурвуулаа манай буудлын өрөөнөөс гараад шатаар доошоо буугаад буудлын үүдэн дээр бид нартай нэг залуу зөрсөн чинь намхан залуу нь тэр зөрсөн залуугаас мөнгө асуугаад 100 төгрөг аваад манай буудлын өрөө рүү орсон, би буудлын гадна байж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч Б.Н-ын “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг “Хур” зочид буудлын ресейпшнээр гарч байхад дээрх хоёр залуу 206 тоот өрөөнд хонохоор орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Б.С-ийн яллагдагчаар өгсөн “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 2023 оны 10 дугаар сарын 25-нд Орхон аймаг Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт нэг хашааны буланд Г.Г-той уулзаад өвс авч ганцаараа хэрэглэсэн, Г.Г бид хоёр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хур” буудал орж пиво ууж байхдаа өвс татсан, маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 02-ны өглөө танихгүй ахын 204 тоот өрөөнд хамт пиво ууж байгаад дахиад өвсөө татаж байхад цагдаа нар ирсэн, өвсөө Г.Г-ийн өмдний карманд хадгалсан. Би Г.Г-оос 2023 оны 10 дугаар сарын 25-нд анх өвс авч татаж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,                  

Г.Г-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед найз С-тай уулзахаас өмнө ажлаасаа гарч яваад хэрэглэсэн. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр Булган аймаг Орхон суманд байрлах өвөө Б-гийн гэрийн хажууханд голын эргээс нэг атга хэмжээтэй ургамал түүгээд гэртээ авч ирээд марлиар тоосонцорыг нь гаргаж аваад өчигдөр хэрэглэж үзсэн, буудалд байсан ургамал нь миний түүж авсан ургамлын үлдэгдэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60  дахь тал/,

“...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би анх 2023 оны 7 дугаар сард Булган аймаг Орхон суманд ахындаа мал маллаж байгаад замын хажууд утсаар харж байсан өвстэй адилхан ургамал байхаар нь гурван ширхэгийг гялгар уутанд боож авсан, ахындаа очоод нунтаглаж бэлдээд өмднийхөө карманд хадгалсан. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багт Б.С-тай уулзаад бэлтгэсэн өвснийхөө талыг өгч, үлдсэнийг кармандаа хийж хадгалсан. Б.С бид хоёр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хур” буудал орж пиво ууж байхдаа үлдэгдэл өвсөө татсан, маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 02-ны өглөө танихгүй ахын 204 тоот өрөөнд хамт пиво ууж байгаад дахиад өвсөө татах гэж байтал цагдаа нар ирсэн. Би бэлтгэсэн өвсөө буудлаар үйлчлүүлж байсан өрөө буюу өмсөж байсан өмдний жижиг кармандаа хадгалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Р.Н-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5948 дугаартай; “...1.2.3.4.Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.С 2023.11.02” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Р.Н-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5949 дугаартай; “...1.2.3.4.Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Г 11.02” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Г.З-ын 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 5945 дугаартай; “...1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяггүй, өнгөгүй гялгар ууттай бичгийн цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг дээжээс дельта 9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг болно. 3.Шинжилгээнд ирүүлсэн бичгийн цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0.2067гр, буцах үеийн цэвэр жин нь 0.1914гр байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 51-52, 53 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Г-ын “...“Хур” буудалд хар тамхины ургамал хадгалсан хүн байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум “Хур” зочид буудалд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8, 9-12 дахь тал/,

Б.С мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Г.Г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Г.Г-ийн ургамал түүсэн гэх Булган аймаг Орхон сумын нутагт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22, 23 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум “Хур” зочид буудлын 204 тоот өрөөний урд талын орны баруун доод булангийн ойролцоо цагаан өнгийн цаастай асгарсан 1.8гр нунтаг зүйл, мөнгөлөг цаас, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хоёр ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 149 дэх тал/,

шүүгдэгч Б.С-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84  дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/,

шүүгдэгч Г.Г-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 125 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 128 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч нараас, мөн Г.Г, Б.С нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

   шүүгдэгч Г.Г нь 2023 оны 7 дугаар сард,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Б.С-д өгсөн,

үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай, цэвэр жин 0.2067гр сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг **-** тоот гэртээ хадгалсан,

Б.С-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-02-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хур” зочид буудлаар үйлчлүүлэхдээ өөрийн биед хадгалсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Г.Г-оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

          үргэлжилсэн үйлдлээр, Г.Г-той үйлдлээрээ санаатай нэгдэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/-ын агууламжтай, цэвэр жин 0.2067гр “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 11 дүгээр сарын 01-02-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хур” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа түүний биед хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Ц.Н-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой “Хур” буудлын хоёрдугаар давхарт өрөө авч найзын хамт архидаж хоносон, маргааш өглөө нь 2023 оны 11 дүгээр сарын 02-нд...өндөр, нам хоёр залуугийн хамт өрөөндөө архи, пиво уугаад байж байтал...намхан залуу “ахаа та өвс гэж мэдэх үү, сорж үзэх үү” гэхээр нь би тоглоод “мэднэ” гээд нөгөө намхан залууг юу гэж хэлэхийг нь сонстол “ахаа танд бэлэн мөнгө байна уу, мөнгөнд ороож татдаг юм” гэж хэлэхээр нь “за, за ах нь мөнгөнд гараад ирье” гэж хэлсэн, ...намхан залуу нь тэр зөрсөн залуугаас мөнгө асуугаад 100 төгрөг аваад манай буудлын өрөө рүү орсон, би буудлын гадна байж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэх,

гэрч Б.Н-ын “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг “Хур” зочид буудлын ресейпшнээр гарч байхад дээрх хоёр залуу 206 тоот өрөөнд хонохоор орсон.” гэх,

Б.С-ийн өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 25-нд Орхон аймаг Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт нэг хашааны буланд Г.Г-той уулзаад өвс авч ганцаараа хэрэглэсэн, Г.Г бид хоёр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хур” буудал орж пиво ууж байхдаа өвс татсан, маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 02-ны өглөө танихгүй ахын 204 тоот өрөөнд хамт пиво ууж байгаад дахиад өвсөө татаж байхад цагдаа нар ирсэн, өвсөө Г.Г-ийн өмдний карманд хадгалсан.” гэх,

Г.Г-ийн өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед найз С-тай уулзахаас өмнө ажлаасаа гарч яваад хэрэглэсэн. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр Булган аймаг Орхон суманд ахындаа мал маллаж байгаад замын хажууд утсаар харж байсан өвстэй адилхан ургамал байхаар нь гурван ширхэгийг гялгар уутанд боож авсан, ахындаа очоод нунтаглаж бэлдээд өмднийхөө карманд хадгалсан. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багт Б.С-тай уулзаад бэлтгэсэн өвснийхөө талыг өгч, үлдсэнийг кармандаа хийж хадгалсан. Б.С бид хоёр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хур” буудал орж пиво ууж байхдаа үлдэгдэл өвсөө татсан, маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 02-ны өглөө танихгүй ахын 204 тоот өрөөнд хамт пиво ууж байгаад дахиад өвсөө татах гэж байтал цагдаа нар ирсэн. Би бэлтгэсэн өвсөө буудлаар үйлчлүүлж байсан өрөө буюу өмсөж байсан өмдний жижиг кармандаа хадгалсан.” гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Р.Н-ийн,

2023 оны 5948 дугаартай, “...“Б.С 2023.11.02” гэж хаягласан шээснээс илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад хамаарна.” гэсэн,

2023 оны 5949 дугаартай, “...“Г.Г 11.02” гэж хаягласан шээснээс илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад хамаарна.” гэсэн,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Г.З-ын 2024 оны 5945 дугаартай, “...бор шаргал өнгийн нунтаг дээжээс дельта 9 тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг болно. 3.Шинжилгээнд ирүүлсэн бичгийн цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0.2067гр, буцах үеийн цэвэр жин нь 0.1914гр байна.” гэсэн дүгнэлтүүд,

“Хур” буудалд хар тамхины ургамал хадгалсан хүн байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16.21 цагт хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум “Хур” зочид буудалд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Б.С, Г.Г нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Г.Г-ийн ургамал түүсэн гэх Булган аймаг Орхон сумын нутагт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймаг Баян-Өндөр сум “Хур” зочид буудлын 204 тоот өрөөний урд талын орны баруун доод булангийн ойролцоо цагаан өнгийн цаастай асгарсан 1.8гр нунтаг зүйл, мөнгөлөг цаас, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хоёр ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.С, Г.Г нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрдөг бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан  үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

“хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг, 

“хууль бусаар хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг,

“бусдад өгсөн” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хэрэглүүлснийг ойлгох бөгөөд “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бүрдэл хангагдана.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэргийн үйл баримтын талаар цуглуулсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.С, Г.Г нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон,

тэднийхориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан.” идэвхтэй үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

дээрх үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

          Иймд шүүх шүүгдэгч Г.Г-ийг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн.”,

          шүүгдэгч Б.С-г “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан.” гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцов.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,

          3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж,

мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж  тус тус тодорхой заасан бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт үйлдэлдээ санаатай нэгдсэнийг нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын дагуу субъект тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг оногдуулах ёстой.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

          шүүх     шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.С-г Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...шүүгдэгч Г.Г-т 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.С-д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч нар “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав. 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, хууль бусаар ашиглахыг хориглосон тухайн бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялаар,

шүүгдэгч Б.С-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгодог, шүүгдэгч нарын хувьд хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа боловч үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Бусад асуудал;

   Гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, харин тэдний үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, шинжилгээнд явуулахад цэвэр жин нь 0.2067гр байсан, шинжилгээнээс буцаж ирэхэд цэвэр жин нь 0.1914гр болсон бор шаргал өнгийн нунтаг зүйл, мөнгөлөг цаас, зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,

   хоёр ширхэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгаж,

шүүгдэгч Г.Г, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б.С-г Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялаар,

Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, шинжилгээнд явуулахад цэвэр жин нь 0.2067гр байсан, шинжилгээнээс буцаж ирэхэд цэвэр жин нь 0.1914гр болсон бор шаргал өнгийн нунтаг зүйл, мөнгөлөг цаас, зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,

          хоёр ширхэг   100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад тус тус даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г, Б.С нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ