| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонтуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 2431........ дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн ....суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Улаанбаатар хот ....... тоотод оршин суух бүртгэлтэй аймгийн ........ тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Сэлзнгэ аймгийн Шаамар сум ..... багт байрлах . түр оршин суух хаягтай,......
-Урьд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 686 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
-2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 764 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан .... овогт Д.... Г..... /РД:....../
Хэргийн товч агуулга:
Яллагдагч Д.Г.... нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Шаамар сум ........нд 15 настай ........Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн саналтай санал нийлж байна. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд тодорхой саналуудыг тавьж байсан. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч бэлгийн замын халдварт өвчинтэй гэж харсан. Одоогоор хохирогч хүүхэд бэлгийн замын халдварт өвчингүй гэж гарсан ч нууц үедээ явж байгаад шинжилгээгээр гараагүй байвал яах вэ хэрвээ тийм тохиолдолд зүйл анги өөрчлөгдөх вий гээд шалгуулсан. Тэгээд шинжээчийг дахиж асуусан. Шинжээч хэлсэн байна лээ заавал бэлгийн харилцаанд орсон хүн болгон энэ өвчнийг аваад байх шаардлага байхгүй, биеийн эсэргүүцлээс шалтгаалж авахгүй байх боломжтой. Цуснаас нь арилдаггүй байгаад байдаг хэдий ч халдварлах чанараа алддаг гэж байсан. Улсын яллагчийн ялын санал дээр нэмээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Бага насны хүүхэд 3 удаагийн мэдүүлэг өгсөн байсан. Анхны мэдүүлэг дээрээ ээжтэйгээ мэдүүлэг өгөөд ээжээсээ айж сандраад ээж нь загнаад, дарамтлаад худал мэдүүлэг өгсөн гэдэг үүднээс хууль ёсны төлөөлөгч томилуулж өгөөч гэсэн албан бичгийн хүрээнд хууль ёсны төлөөлөгч томилуулж ажилласан. Сүүлийн 2 удаагийн мэдүүлэг өгч байх явцад бол энэ ахтай танилцаад маш их халамжтай, туслах уу гээд яваад байдаг байсан энэ байдалд нь татагдсан гэж ярьж байсан. Готов ч гэсэн надад хэлсэн би өмнө нь амьдрал зохиогоод алдсан дахиж тэгмээргүй байна, хайртайгаа илэрхийлээд, амьдарна сууна гэж хэлж байсан гэж мэдүүлж байсан. Гэрт нь ирсэн, ээж аавтай нь очиж уулзсан гэдэг зүйл ярьсан. Зан үйлээ засах албадлагын арга хэмжээ нэмж авч өгнө үү. Сургууль руу мөн бидний зүгээс мэдэгдэл явуулсан. Энэ сургууль дээр яагаад насанд хүрсэн хүмүүсийг насанд хүрээгүй хүмүүстэй нэг давхарт байлгаж байгаа юм. Энэ бол дараа дараагийн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлж байна. Хэрвээ насны хязгааргүй элсэлт авдаг бол насанд хүрэгчдийг нэг давхарт байлгаад насанд хүрээгүй хүмүүсийг нэг давхарт байлгах дээр анхаарах хэрэгтэй гэдэг талаар мэдэгдэл бичүүлсэн. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөллийн тухай хуульд үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийг хүндэтгэн үзэх үүрэгтэй гэж заасан учраас хохирогч хүүхэд гомдол саналгүй, энэ хүнтэй амьдрах хүсэлтэй гэж байгаа учраас ялын тал дээр нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Яллагдагч Д.Г нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн ....-нд 15 настай Н.г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /03-11 дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-15 дугаар хуудас/, шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, Хэрэг учрал болсон гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хууран авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/, Хохирогч Н. төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Н. мэдүүлэг /38-48 дүгээр хуудас/, гэрч М.Ч мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.Б мэдүүлэг /58-59 дүгээр хуудас/, гэрч Д.Ун мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/, гэрч С.Э мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, гэрч Б.А мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/, гэрч Н.Н мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, бэлгийн замын халдварт өвчин илэрсэн тухай шинжилгээний хариу /хх-ийн 84 дүгээр хуудас/, хохирогч Н.н биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-90 дүгээр хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хх-ийн 102, 105 дугаар хуудас/, хохирогч Н.н сэтгэл зүйн сорил хийсэн тухай баримтууд /хх-ийн 115-118 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар насанд хүрээгүй хохирогч Н.тэй харилцахыг тэнссэн хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын төвийн данс 100130017401 тоот дансанд төлөхийг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .... овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар насанд хүрээгүй хохирогч Н.тэй харилцахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч Д.Г-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын төвд олгосугай.
7. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ