Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Д, Ю.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ........... хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Ю.Б, Д.Т, Д.А, Д.А нарт холбогдох хэсэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ю.Б 12,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэгч Б.Д нь үлдэх 8,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн 554,600 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д бүрэн төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д холбогдох орон сууцны хөлсөнд 2,475,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ю.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70,200 төгрөг, хариуцагчийн 273,098 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 151,824 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь хэсэгт заасныг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь хэсэгт заасан асуудлаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь хэсэгт зааснаас бусад асуудлаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД