| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
шүүгдэгч Б.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2431.... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2.... оны 02 дугаар сарын 27-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... аймгийн ... сумын ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... ургийн овогт Б.Ж., Регистрийн дугаар: ......,
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Яллагдагч Б.Ж. нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... сумын ....баг “....” гэх газарт өөрт олгогдоогүй эрхээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн сангаас 6 ширхэг 7,96 м.куб хуурай нарс мод, 1 ширхэг 1,3 м.куб нойтон нарс мод нийт 7 ширхэг 12,9 м.куб хуурай болон нойтон нарс мод бэлтгэж улсын дугааргүй цэнхэр өнгийн Беларусь МТЗ-80 Л загварын трактороор тээвэрлэж, Монгол улсын ойн санд 1,313,804 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Б.Ж.н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Найзтайгаа түлээний модонд Сэлэнгэ аймгийн ... сумын “...” гэх газар руу явсан. 7 ширхэг хуурай 1 нойтон мод унасан байсан, сумын төв рүү авч явж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.М. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Г. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* суманд мод, модон материал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ны захирлаар ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагийн орчим Ж. миний .... дугаарын утас руу ... дугаарын утсаар залгаж ахаа дүү нь модонд явж байгаад баригдчихлаа туслаач ээ гэхээр нь би манай компани бичиг баримтын дотор байсан 3 ширхэг мод бэлтгэх эрхийн бичиг, 1 ширхэг мод тээвэрлэх хяналтын хуудсыг А гэдэг хүнд өгч Жс рүү явуулсан. А-д миний өгч явуулсан 3 ширхэг мод бэлтгэх эрхийн бичиг Л, М, Б гэх 3 нь хүний мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Тухайн 3 нь иргэний мод бэлтгэх талбай тусгаарлалт нь манай “....” ХХК-ны ойн санд хийгдсэн. Манай компаниар модоо бэлтгүүлэх хүсэлт гаргаад надад өгсөн байсан мод бэлтгэх эрхийн бичгүүд. Тухайн иргэдтэй мод бэлтгэх талаар ямар нэгэн гэрээ хийж модын бэлтгээгүй байгаа. Мод тээвэрлэх хяналтын хуудсыг би 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цаг өнгөрч байхад би бичиж өгсөн. Ж. мод бэлтгэх эрхийн бичиггүй, мод трактороор чирч яваад цагдаад баригдчихлаа ахаа гээд гуйгаад байхаар туслах зорилгоор өгсөн. Надад өөр ямар нэгэн бодол санаа байгаагүй. Б.Ж ахаа туслаарай гээд гуйгаад байхаар нь өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Б.Ж өгсөн. Хэд хоног яваад боломжийн байвал худалдаад авъя гэсэн. Ямар нэгэн мөнгө авч наймаа хийсэн зүйл байхгүй. Тухайн трактор ямар нэгэн бичиг баримт, улсын дугааргүй. Манай компани нэр дээр байдаггүй миний хувийн эзэмшлийн трактор. 2023 оны 10 дугаар сарын эхээр А гэх хүнээс 14.000.000 /арван дөрвөн сая төгрөг/өөр худалдаж авсан. Худалдан авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй. Би Б.Ж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цэнхэр өнгийн улсын дугааргүй МТЗ-80 загварын трактороо хэд хоног угаж яваад үз, боломжийн байвал худалдаад аваарай гээд өгсөн. Ямар нэгэн мөнгө авч наймаа хийсэн зүйл байхгүй. Ямар нэгэн гэрчилгээ улсын дугаар байхгүй, миний өөрийн эзэмшлийн трактор байгаа. Гэм буруутайн тогтоогдож надад хохирол учирвал учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 42, 59-60, 62-р хуудас/
Гэрч Б.Б 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай найз Ж намайг хамт түлээний модонд яваад ирье гээд цуг ******* сумын “...” гэх газар руу явсан. .... гэх газар очоод 7 ширхэг нарс мод бэлтгэсэн. Тухайн 7 ширхэг нарс модны 1 ширхэг нарс мод байгаль дээр унасан байдалтай байсан. Нөгөө 6 ширхэг нарс мод нь байгальд босоо байдалтай байсан. Моднуудыг манай найз Ж хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд би тухайн бэлтгэсэн моднуудыг уулнаас Трактороор чирч цагаалахад нь тусалсан. Бид хоёр модоо Трактороор чирээд сумын төв руү оруулж ирж байгаад цагдаагийн машин хараад Ж бид хоёр Тракторын гэрлээ унтраагаад замаас гарч цасан дундуур уулын бэл рүү явсан. Араас экологийн цагдаа машинтай ирж зогсоосон. Цагдаа Ж бид хоёроос мод бэлтгэх эрхийн бичиг, хяналтын хуудас байна уу? гэж асуусан. Тухайн үед бид хоёрт цагдаад үзүүлэх ямар нэгэн бичиг баримт байгаагүй.Надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Манай найз Жмод бэлтгэх эрхийн бичиг байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Би Жэнэ талаар асуугаагүй. Сумын төвд орж ирээд цагдаа шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Манай найз Ж түлээний модонд яваад ирье гээд гэрийнхэн түлээний модонд явсан. Манай найз /Ж Трактор /тээврийн хэрэгсэл/. ямар нэгэн дугаар номергүй. Би 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн үед ЖТрактор жолоодож явсан. Цагдаа хараад яагаад гэрлээ унтрааж замаас гарах болсон талаар би сайн мэдэхгүй байна. Нуугдах л гэж замаас гарч явсан байх. Би Ж ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байгаа үгүй талаар огт асуугаагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-56-р хуудас/
Гэрч Ц.А 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Б.Ж гэх хүнийг танина. Нэг суманд өссөн болохоор нэгнээ таньж мэднэ. “...” ХХК-ны захирал Б.Г над руу 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчим миний гар утас руу залгаад манай гэр очоод мод бэлтгэх эрхийн бичиг, мод тээвэрлэх хяналтын хуудас аваад Баянцагааны гарам руу аваачаад Б.Ж өгчих гэхээр нь би Га гэрт очиж мод бэлтгэх эрхийн бичиг, мод тээвэрлэх хяналтын хуудас аваачиж өгсөн. Мэдэхгүй. Намайг хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгсөн. Б.Ж жолоодож явсан цэнхэр өнгийн Улсын дугааргүй, МТЗ-80 маркийн тракторыг “....” ХХК-ны Гансүх надаас 2023 оны 10 дугаар сард худалдаж авсан. Г, Ж нарыг хоорондоо ямар наймаа хийснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р хуудас/,
Гэрч Э.Б 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн ******* сумын Ойн ангийн инженер албан тушаалтай. Энэ албан тушаал дээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр томилогдон ажиллаж байна. Тиймээ би тухайн үзлэгт оролцсон. Б.Ж мод бэлтгэсэн гэх газарт заасан 7 ширхэг модны хожуул дээр “GARMIN ETREX 20” загварын “СРS” байршил тогтоогч байршуулан авсан цэгүүд нь ******* сумын .....” гэх газрын 147 дугаар хэсэглэлд байх модны хожуулууд байсан. Ойн ангийн албан хэрэгцээнд хэрэглэгддэг “ArsGis” программ дээр тухайн газарт байсан хоёр ширхэг модны хожуул дээр “GARMIN ETREX 20” загварын “СРS” байршил тогтоогч байршуулан авсан цэгүүдийг хийж шалган тухайн газрын байршил, цэгийг тогтоосон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-р хуудас/,
Гэрч Б.Б 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Сэлэнгэ аймгийн ******* сумын Ойн техникч албан тушаалтай. Энэ албан тушаал дээр 2021 оны 11 дүгээр сард томилогдон ажиллаж байна. Амьдрах чадваргүй мод гэдэг нь байгальд босоо байдалтай хатсан болон үндсэн шинж чанараараа шилмүүс нь ердийнхөөс өнгө нь өөрчлөгдсөн, титэм нь сийрэгжсэн боловч жижиг мөчрүүд үлдсэн, холтос унаагүй боловч хэсэгчилж унасан, өсөлт нь хэвийн хэмжээнээс багассан модыг цаашид амьдрах чадваргүй буюу үхжиж байгаа мод гэж үздэг. Амьдрах чадваргүй, үхжиж байгаа мод нь байгаль дээр ургаа болон унасан байдалтай байж болно. Амьдрах чадваргүй, үхжиж байгаа мод нь байгаль дээр хуурай болон нойтон байж болно. Байгаль дээр байгаа амьдрах чадваргүй, үхжиж байгаа модыг шинж байдлаар нь 6 ангилдаг. Энэ ангиллын суларсан, их суларсан, шинэхэн хатсан, хуучин хатсан, хатаж байгаа гэсэн 5-н шинж байдалтай модыг цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэхдээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор модны хуваарь авсан аж ахуй нэгж байгууллага Ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авч тухайн модыг бэлтгэж болно. Харин шилмүүс нь гялалзсан ногоон, титэм нь өтгөн, тухайн төрлийн модны нас, ургах орчны нөхцөл улирлын хувьд сүүлийн жилийн өсөлт модыг цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэж болохгүй. Ургаа амьдрах чадваргүй мод байгальд байснаар хортон шавж үүрлэж, олширсноор тухайн ой нэлэнхийдээ хөнөөлт шавжид нэрвэгдэх, ойн түймэр гарах эрсдэлтэй. Хортон шавж ихээр тархаж, ойн түймэр гарснаар тухайн ой нөхөн сэргэх боломжгүй болж, нэг төрлийн мод, ургамал голлон ургах, ан амьтан дайжиж экологийн тэнцвэрт байдал алдагддаг. Байгальд амьдрах чадваргүй болсон модыг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт болон ойгоос мод бэлтгэх журам журам, ойн цэвэрлэгээ хийх стандарт, зааврын дагуу түймэр хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэн хатсан, болон хатаж байгаа цаашид ургах чадваргүй болсон ой модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэхдээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилд бэлтгэх модны хэмжээг аж ахуйн нэгж нөхөрлөл баг тус бүрээр тогтоож өгсний дагуу сумын ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл өгч бэлтгүүлдэг. Сумын ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл өгч бэлтгүүлдэг. Сумын ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл авахгүй иргэн, аж ахуй, нэгж байгууллага, ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ. Цэвэрлэгээний огтлолт гэдэг нь байгальд амьдрах чадваргүй болсон босоо, ургаа болон хатсан байдалтай биш хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан унасан мод үзүүр ёзоор гэх мэтийг цэвэрлэж авах ажлыг хэлнэ. Иргэнд байгальд амьдрах чадваргүй болсон босоо, ургаа болон хатсан модыг цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Харин ойн мэргэжлийн байгууллагуудад байгальд амьдрах чадваргүй болсон босоо, ургаа болон хатсан модыг цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх зөвшөөрөл олгодог. Ойгоос ямар ч төрлийн модыг бэлтгэхдээ холбогдох байгууллагаас заавал зохих зөвшөөрөл авч байж бэлтгэдэг. Ойн тухай хууль болон ойн менежментийн төлөвлөгөөний дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жилд бэлтгэх модны хэмжээг аж ахуйн нөхөрлөл баг тус бүрээр тогтоож өгдөг. Үүний дагуу ойн нөөц ашигласны төлбөрийг төлж зохих эрхийн бичигт заасан газраас модны төрөл, хэмжээ, хугацаа хэтрүүлэхүйгээр бэлтгэх ёстой. Ингээгүй тохиолдолд хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ. Энэ нь тухайн ойд төлөвлөөгүй арга хэмжээ явуулж байгаа тул ойг доройтуулах, тэнцвэрт байдлыг алдагдуулах шалтгаан болдог. “ гэх мэдүүлэг, / х/х-ийн 69-70 дугаар хуудас /
Сэлэнгэ аймгийн .... умын .... дарга, шинжээч Т.М2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаартай “...******* сумын Тарвагатай 1-р багийн иргэн Б.Ж, Б.Б нарын бэлтгэсэн 12-16 метрийн урттай 6 ширхэг урттай хуурай, 1 ширхэг нойтон мод нь ойролцоогоор насны анги 7, дунджаар 140 настай нарсан гуалин байна. Тухайн 7 ширхэг нь ойн цэвэрлэгээний ажлаар болон цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэгдсэн мод байна. Модны шинж чанараас үзвэл хатсан болон хатаж байгаа хуурай, цаашид ургах чадваргүй болж, үхжиж буй мод байна. Тухайн 12-16 метрийн урттай 6 ширхэг мод нь ойн цэвэрлэгээний ажлаар болон цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэгдсэн хуурай мод, 1 нь нойтон мод байна. Ойн цэвэрлэгээний ажил болон цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэсэн хэрэглээний мод байна. Түлээний мод гэж MNS 5413:2011 стандартаар батлагдсан өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай мод, модлогийг хэлнэ. Хэрэглээний мод гэж MNS 6142-2010 байгаа янзаар нь хэрэглэх ю муу эсвэл механик аргаар дахин боловсруулахад зориулсан бөөрөнхий модон материал хэлнэ. Хэрэглээний болон түлээний мод нь унасан, ургаа аль ч хэлбэрээр байж болно. Ойн тухайн хуулийн дагуу хуваарилсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02-р сарын 13-ны 116-р тогтоолоор 1,2-р багт буюу иргэдийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн зориулалтаар нарс бэлтгэх хуваарь олгоогүй болно. Тус бэлтгэсэн мод нь ******* нэртэй газар нь Сэлэнгэ аймгийн ... сумын 3-р мужийн ашиглалтын бүсийн ойд хамаардаг ба тухайн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөөний дагуу жилд бэлтгэх модны хэмжээг тогтоон төлөвлөж иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мод бэлтгэх хуваарь авсан тохиолдолд холбогдох ууль журмын хүрээнд зөвшөөрөл олгогддог. Сумын хэмжээнд ойн нөөцийн тооллого, ой зохион байгуулалт ажил 2017 онд .... ХХК-ны гүйцэтгэлээр хийгдэн батлагдсаны дагуу суурь мэдээ, судалгаа болгон ашиглаж байна. Тухайн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөөний дагуу жилд бэлтгэх модны хэмжээг тогтоон төлөвлөж иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мод бэлтгэх хуваарь авсан тохиолдолд дээж талбай болон нийт талбайн тооллогыг хийж гүйцэтгэн мод бэлтгэлийн талбайн тусгаарлалтыг хийдэг. Мод бэлтгэсэн гэх ... нэртэй газар нь Сэлэнгэ аймгийн ... сумын 3-р мужийн ашиглалтын бүсийн ойд хамаардаг. ******* сумын .... багийн иргэн Б.Ж, Б.Б нарын бэлтгэсэн 12-16 метрийн урттай 6 ширхэг хуурай нарс мод нь 7.96 м3, 1 ширхэг нойтон нарс мод нь 1.3 м3 нийт 9.26 м3 болж байна. 1.3 м3* нийт / итгэлцүүр /= 1.8 м3 (нийт нойтон модны эзлэхүүн)
7.96 м3* нийт / итгэлцүүр / = 1.8 м3 (нийт хуурай модны эзлэхүүн)
Үүнийг: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03-р сарын 16-ны А/176-р тушаалын 1 дүгээр хавсралтын үндэслэн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд: нойтон- 1.8м3 * 234.634=422.341
Хуурай- 11.1 м3 * 80.312=891.463
Нийт 12.9 м3 мод нь 1.313.804 төгрөг болж байна..” гэх дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Шинжээч Т.М 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Амьдрах чадваргүй мод гэдэг нь байгальд босоо байдалтай хатсан болон үндсэн шинж чанараараа шилмүүс нь ердийнхөөс өнгө нь өөрчлөгдсөн, титэм нь сийрэгжсэн болов ч жижиг мөчрүүд үлдсэн, холтос унаагүй боловч хэсэгчилж унасан, өсөлт нь хэвийн хэмжээнээс 50 ба түүнээс дээш хувиар багссан модыг цаашид амьдрах чадваргүй буюу үхжиж байгаа мод гэж үздэг. Амьдрах чадваргүй, үхжиж байгаа мод нь байгаль дээр ургаа болон унасан байдалтай байж болно.
Амьдрах чадваргүй, үхжиж байгаа мод нь байгаль дээр хуурай болон нойтон байж болно. Байгаль дээр байгаа амьдрах чадваргүй, үхжиж байгаа модыг шинж байдлаар нь 6 ангилдаг. Энэ ангиллын суларсан, их суларсан, шинэхэн хатсан, хуучин хатсан, хатаж байгаа гэсэн 5 нь шинж байдалтай модыг цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэхдээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор модны хуваар авсан аж ахуй нэгж байгууллага Ойн ангиас мод бэлтгэх эрхийн тухайн модыг бэлтгэж болно. Харин шилмүүс нь гялалзсан ногоон, титэм нь өтгөн, тухайн төрлийн модны нас, ургах орчны нөхцөл улирлын хувьд сүүлийн жилийн өсөлт хэвийн модыг цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэж болохгүй.
Ургаа амьдрах чадваргүй мод байгальд байснаар хортон шавж үүрлэж, олширсноор тухайн ой нэлэнхийдээ хөнөөлт шавжид нэрвэгдэх, ойн түймэр гарах эрсдэлтэй. Хортон шавж ихээр тархаж, ойн түймэр гарснаар тухайн ой нөхөн сэргэх боломжгүй болж, нэг төрлийн мод, ургамал голлон ургах, ан амьтан дайжиж экологийн тэнцвэрт байдал алдагддаг.
Байгальд амьдрах чадваргүй болсон модыг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт болон ойгоос мод бэлтгэх журам, ойн цэвэрлэгээ хийх, стандарт, зааврын дагуу түймэр хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэн хатсан, болон хатаж байгаа, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэхдээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилд бэлтгэх модны хэмжээг аж ахуйн нэгж, нөхөрлөл, баг тус бүрээр тогтоож өгсний дагуу сумын Ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл авч мод бэлтгэдэг. Байгальд амьдрах чадваргүй болсон модыг цэвэрлэгээний огтлолтоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллагуудад мод бэлтгэх зөвшөөрөл өгч бэлтгүүлдэг. Сумын Ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл авахгүй ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.
Цэвэрлэгээний огтлолт гэдэг нь байгальд амьдрах чадваргүй болсон босоо, ургаа болон хатсан модыг огтлох замаар бэлтгэхийг хэлнэ. Харин цэвэрлэгээний ажил гэдэг нь байгальд босоо, ургаа болон хатсан байдалтай биш хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан унасан мод, модны үзүүр ёзоор гэх мэтийг цэвэрлэж авах ажлыг хэлнэ.
Ойгоос ямар ч төрлийн модыг бэлтгэхдээ холбогдох байгууллагаас заавал зохих зөвшөөрөл авч байж бэлтгэдэг. Ойн тухай хууль болон ойн менежментийн төлөвлөгөөний дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жилд бэлтгэх модны хэмжээг аж ахуйн нэгж, нөхөрлөл, баг тус бүрээр тогтоож өгдөг. Үүний дагуу ойн нөөц ашигласны төлбөрийг төлж зохих эрхийн бичигт заасан газраас модны төрөл, хэмжээ, хугацаа хэтрүүлэхгүйгээр бэлтгэх ёстой. Ингээгүй тохиолдолд хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ. Энэ нь тухайн ойд төлөвлөөгүй арга хэмжээ явуулж байгаа гул ойг доройтуулах, тэнцвэрт байдлыг алдагдуулах шалтгаан болдог.” гэх мэдүүлэг, /хх-ийн 81-82-р хуудас/
-Шинжээч Т.М дахин 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
-“...” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт Хүснэгт 1
| № | 1 өрөл | Хэмжиу нэпк | Тоо хэмжээ | Нэгжийн унэ, 'гөгрөг | Нийт X * ч төг | Тяйпбяп шинж чанар |
| 1 | БЕЛАРУСЬ МТЗ-80 маркийн трактор | ш | 1 | 2,750,000 | 2,750,000 | Зах зээлийн ханшаар тогтоов |
| 2 | Металл гинж /4,8 метрийн урттай'' | ш | 1 | 120,000 | 120,000 | Зах зээлийн ханшаар тогтоов |
|
3 | Металл гинж /3,6 метрийн урттай/ | ш | 1 | 90,000 | 90,000 | Зах зээлийн ханшаар тогтоов ТОГТОСБ |
| 4 | ҮО-98 бичиглэлтэй цахилгаан хөрөө | ш | 1 | 65,000
| 65,000 | Зах зээлийн ханшаар тогтоов |
|
| Нийт үнэ, төгрөг |
|
3.025.000 | |||
Мөрдөгчийн тогтоолд дурддагдсан дээрх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 3.025.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай улсын байцаагчийн акт: “...”Байгаль орчинд учруулсан хохирлын тухай” ... сумын 1 дүгээр багийн нутаГ " “...” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, дээрх хохиролд экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон ******* сумын ой ангийн гаргасан 2023.01.10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн тооцоход 1.313.804*3=3.941.412 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/
- Сэлэнгэ аймгийн ******* сумын ойн ангийн дарга Т.М гаргуулж авсан нотлох баримтууд /хх-ийн 95-100 дугаар хуудас/,
- Сэлэнгэ аймгийн ******* сумын Ойн ангийн техникч Б.Б “.....” гэх газрын талбайн тойм зураг /хх-ийн 102 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан идэвхтэй үйлдэл байх ба тухайн гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдэг нь иргэн ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот хооронд тээвэрлэх бол харьяалах ойн анги, эрх бүхий албан тушаалтнаас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ж нь 6 ширхэг 7,96 м.куб хуурай нарс мод, 1 ширхэг 1,3 м.куб нойтон нарс мод нийт 7 ширхэг 12,9 м.куб хуурай болон нойтон нарс модыг өөр аймаг, сум, хот хооронд тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтэд “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Иймд Б.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Баянцагаан 2 дугаар баг “...” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй гэдгээ мэдсээр байж мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас ойн санд 1,313,804 /нэг сая гурван зуун арван гурав найман зуун дөрөв/ төгрөгийн хохирлыг гурав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.914.804 /гурван есөн зуун арван дөрөв найман зуун дөрөв/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 118-119 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Иймд шүүгдэгч Б.Ж. хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Ж нь нийт 7 ширхэг 12,9 м.куб хуурай болон нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэхдээ улсын дугааргүй цэнхэр өнгийн Беларусь МТЗ-80 Л загварын трактор, 4.8 метрийн метал гинж, 3.6 метрийн урттай метал гинж, цахилгаан хөрөө зэргийг ашигласан болох нь тогтоогдсон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д зааснаар Беларусь МТЗ-80 Л загварын трактор нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан Беларусь МТЗ-80 Л загварын тракторыг хураан авч улсын орлогод оруулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 7 ширхэг 12,9 м.куб хуурай болон нойтон нарс модыг хураан авч тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг төмөр гинж, YD-98 цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ... овогт Б.Ж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Б.Ж хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д зааснаар Беларусь МТЗ-80 Л загварын трактор нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан Беларусь МТЗ-80 Л загварын трактор, Сэлэнгэ аймгийн ******* сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 7 ширхэг 12,9 м.куб хуурай болон нойтон нарс модыг хураан авч тус тус улсын орлогод оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Ж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг төмөр гинж, YD-98 цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Ж нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ