| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.*******дэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ургийн овгийн Н.О холбогдох эрүүгийн 2331.... дугаартай, 175.....Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 19.. оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ..... дүүрэг ... дүгээр хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ... ургийн овгийн Н.О, РД: ...
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Н.О нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хюндай робекс 3000 ЛС-7 загварын экскаватор ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сум .....гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 117 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1.245,905 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.О нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хюндай робекс 3000 ЛС-7 загварын экскаватор ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сум ... гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 117 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1.245,905 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 820,358 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх “*******” гэх газар луу явахад хяналтын пост байхгүй. Мөн Сэлэнгэ аймаг тэр тусмаа Ерөө сумын манай Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалийн дагалдах баялгаа дагаад иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох газар ухах асуудал тасрахгүй байна. Гэхдээ бид дараа оноос хяналтын пост гаргах талаар шийдэлд хүргэх болно. Мөн цагдаагийн байгууллага, байгаль орчны албан хаагчдыг хяналт шалгалтаар ажиллахад шаардагдах асуудлуудыг шийдвэрлэж ажиллана.Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна...“ гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45-р хуудас/,
Гэрч Ч.Б 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай танил хуурай ах болох О нь над руу энэ 2023 оны 10 дугаар сараас хойш л залгаад байсан хөдөө явж ажиллах гэж байгаа юмаа чи боломжтой бол цугтаа ажиллаад өгөөч ах нь цалин хөлсийг нь өгнө гэсэн тухайн үед би хаашаа явах билээ ахаа гэтэл Сэлэнгийн Бугант руу явна даа гэсэн уурхайд ажиллана гэсэн тэгээд би зөвшөөрсөн. О ах ямар ч байсан ах ярина тэр болтол хүлээгээд байж бай л гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө гэртээ байж байтал ахын дүү маргааш өглөө Улаанбаатар хот руу хүрээд ирэх үү ах нөгөө яриад байсан ажилдаа явахаар боллоо цалин хөлсийг чинь асуудалгүй ээ хүйтэрч газар хөлдөхөөс өмнө буучихна гэхлээр нь би өдрийн автобусаар Улаанбаатар хот руу тэр өдрийнхөө орой нь ирсэн тэгээд намайг шууд О ах тосож авсан бас нэг нутгийнх нь эхнэр нөхөр ах эгч байсан Д, Ц нар байсан тэгээд Сэлэнгийн Бугант руу шууд гарч шөнийн 03 цагийн орчимд байх ирсэн ирээд О ахын найз гээд Э гээд ахынд хонож амарцгаасан. Тэгээд өглөө нь босоод хоол цай идэж уучихаад О ахын найз Э гээд ахын модны арам том хашаанд очсон тухайн газарт уул уурхайн техникүүд байсан Doosan 5000, Doosan 4700, Hyundai 3000 маркийн экскаватор, түлшний камаз 1 ширхэг, 1 ширхэг алт угаадаг төмөр Скрубер, 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл , хятад Хово өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл зэгjүүд байсан.Тэгээд маргааш орой хөдөлнө бас ганц нэг ажилчид ирнэ гэж хэлсэн тэгээд тэр өдөр Хосоо гээд 3ил-131 тээврийн хэрэгсэлтэй залуу Зүүнхараа сумаас ирсэн хамт ажиллана гээд бас маргааш нэг залуу Дархан уул аймгаас ирнэ тэгээд болчих байхаа гэж ярилцаад тэнд байсан экскаваторуудыг асааж шалгаж үзээд байсан О ах би ч ахын техникүүд юм байна даа гэж бодсон угаасаа О ах уул уурхайгаар ажиллаж байсан болохоор. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүлд гээд залуу ирсэн өөр ажилчин ирэхгүй орой хөдөлнө хөл хөдөлгөөнгүй болохоор гэж хэлсэн О ах. Бид нар бараг шөнийн 01 цагийн орчимд байх Doosan 5000, Doosan 4700 маркийн экскаваторууд болон түлшний камаз, Хосоо гээд залуугийн 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр гэр болон хоол хүнс ачаад хөдөлцгөөсөн.Би тухайн үед түлшний камазыг жолоодсон Doosan 5000, Doosan 4700 маркийн экскаваторыг О ах, Д ах нар жолоодсон байсан С, Ц эгч нар Х машинд суугаад явсан. Тэгээд голоор 2-3 гарсан бас шавар шавхай ихтэй тийм газруудаар явж байсан экскаваторууд л маш удаан явж байсан бас явж өгөхгүй асуудал гарч байсан тэгсэн хэдий ч бид нар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 11 цагийн орчимд ******* нэртэй газарт очсон тэнд очингуутаа амьдрах гэрээ хамгийн түрүүнд барьж эхэлсэн төвхнөх гэсээр байтал бас 1 -2 хоног болсон байх тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрийн хооронд үлдсэн техник тоног төхөөрөмжийг зөөсөн О ах, Х бид гурав Бугант руу буцаж явахаар болсон алт угаах төхөөрөмж скрубер болон үлдээсэн байсан Hyndai 3000LC-7 гээд экскаватор, Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийг авчрахаар явсан тэр өдрийнхөө шөнө ирсэн зөвхөн алт угаах төхөөрөмжийн доод суурь хөлийг л авчирсан том учраас тэгээд унтаж амарсан маргааш өглөө нь босоод өдөр 12 цагийн орчимд буцаад Бугант руу явж алт угаах төхөөрөмжийн үлдэгдэл ангийг ачиж бас Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийг би жолоодож, харин Hyndai 3000LC-7 гээд экскаваторыг бас аваад өөрөөр нь явуулж бас л удаан маш олон цаг явсан О ах өөрөө жолоодож явсан 10 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд байх .... очсон бараг 12 цаг явсан байх. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс авхуулаад өнөөдрийн хүртэл хэд хоног засвар үйлчилгээ хийж алт угаах төхөөрөмжийг гагнаж буцаагаад угсрах ажил хийж бас экскаваторуудын ойр зуурын засвар үйлчилгээг хийж эхэлсэн тэгэхдээ тэгж газар ухаж алт олборлох үйл ажиллагаа хийж эхлээгүй байсан.Харин өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө алт угаах төхөөрөмжийг гагнаж суурилуулж байрлуулах ажлыг эхэлж байсан. Гэтэл О ах өөрөө нөгөө жижиг Hyndai 3000LC-7 экскаваторыг жолоодож хуучин ухагдсан байсан талбай руу явсан очиж ухаж үзээдэхье алтны судлалыг нь хараадахъя гээд явсан очоод хэсэг ухсан дуугараад л байсан 2 цаг гаран хугацаанд ажилласан байх тэгээд алхаад хүрээд ирсэн гинж нь мултарчихлаа гээд тэгээд С цуг явчихаад ирье Doosan 5000-ийг ашиглаж гинжээ хийгээдэхье гээд тэр хоёр цугтаа явсан. Удаагүй 1 цаг ч хүрээгүй нөгөө Hyndai 3000LC-7 экскаватораар ирсэн Doosan 5000- аа үлдээчихсэн юм уу гээд асуутал тэглээ асдаггүй ээ гинж хийж байгаад л унтраад ассангүй гэж хэлсэн. Тэгээд алт угаадаг скруберын хажууд тавьж ажиллах газарт нь байрлуулж үлдсэн эд зүйлийн би гагнуур хийж байсан чинь өдөр цагдаа нар бас байгаль орчны хүмүүс ирээд хууль бусаар алт олборлосон байна гээд зогсоосон. Би уурхайн нэрийг нь асуугаагүй ээ О ахыг л дагаж цалин мөнгөөр ажиллах гэж ирсэн өөр зүйл мэдэхгүй байна. Мөн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаа байхгүйг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би хууль бусаар ******* гэх газарт үйл ажиллагаа явуулж байгааг мэдээгүй болох болоод л баахан техник авчирсан гэж ойлгосон. Мөн О ах Hyundai Robex 3000LC-7 маркийн экскаватораар өнөөдөр өөрөө жолоодож газар ухсан хүн надтай цуг очсон хүмүүс бүгд засвар хийж алт угаах төхөөрөмжийг гагнахад туслаад байрлуулж байсан С, Д, Х нар. Бид нар .... гээд газарт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очсон очоод огт алт угаах төхөөрөмжийг ашиглаагүй ажиллаагүй байсан алт угаах төхөөрөмжөө бүрэн угсарч гагнуурын ажил дуусаагүй байсан бас ажиллах газарт нь байрлуулах ажлыг хийж байгаад цагдаад баригдсан. Мөн Hyundai Robex 3000LC-7 маркийн экскаватораар О ахын ухсан газарт би очоогүй гагнуур хийх ажилд туслаад байж байсан болохоор хараагүй манай ажилтан С гээд залуу л харсан цугтаа явсан болохоор. Би дээрх техник тоног төхөөрөмжүүд яг хэний эзэмшлийн гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг Бугант тосгонд О ахтай ирэхэд л найз гээд байсан Э гээд ахын модны компанийн хашаан дотор л байсан тэндээс О ах зөөх ажлыг зохион байгуулж ******* гэх газарт авчирсан болохоор О ахыг хэний техник төхөөрөмжүүд гэдгийг нь мэдэж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Гэрч У.С 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Манай танил ах Х над руу 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр залгаад ах нь Сэлэнгийн Бугантад нэг уурхайд ажиллаж байгаа юмаа засварын ажилтан хэрэгтэй байна чи туслахаар ирж ажиллахгүй юм уу хэд хоногийн ажил байна хэдхэн хоно' 2.000.000 мянган төгрөг өгнө ш дээ гэхлээр нь тэгье ээ ахаа яаж очих уу гэсэн чинь чи маргааш наанаасаа таксидаад хүрээд ир би тосоод авъя Бугантын төвөөс гэ> хэлсэн.Тэгээд маргааш нь би Дархан-Уул аймгаас таксигаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бугант тосгонд ирсэн. Тэгээд Х ах 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүлээгээд байж байсан.Тэгээд Бугант тосгонд модны арамтай гээд том хашаатай Э гээд ахынд очиход одоо энд надтай цуг байгаа Оах. Б ах, Д ах эхнэр гээд Ц эгч байж байсан надтай цуг ажиллана гээд бас нэлээд олон уул уурхайн техник байсан Доосан 5000, Доосан 4700 маркийн экскаваторууд болон Хюндай 3000 маркийн экскаватор, түлшний камаз 1 ширхэг 1 ширхэг алт угаадаг төмөр Скрубер, 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл, хятад Хово өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл байсан. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө нөгөө техник байсан газарт очсон орой явахад бэлэн очоод барих гэр болон хоол хүнсээ 3ил-131 маркийн Хосоо ахын машин дээр ачиж бэлэн болгоод өдөр хоол цай идчихээд орой явах байсан болохоор хүлээгээд байж байсан шөнийн 00 цаг өнгөрчихсөн байсан хүн амьтан байхгүй хэл амгүй хөдөлнө гээд О ах ярьж байсан тэгээд нөгөө авч явах техникүүд байсан газраас Доосан 5000 экскаваторыг О ах жолоодож, Доосан 4700 экскаваторыг Д ах, түлштэй бололтой камазыг Б ах жолоодож би Х ах болон тогооч эгч Ц эгчтэй цугтаа хөдөлцгөөсөн Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд бараг 3 хоног гаран О ах Х ахыг болон Б дагуулаад Бугантын төв рүү явж тэнд Э гээд ахын модны арамны хашаанд үлдээчихсэн байсан алт угаах төхөөрөмж скрубер болон Хюндай 3000 маркийн экскаваторуудыг авчирч ирнэ гээд Эил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан тэгээд тэр өдөртөө шөнө ирэх шиг болсон маргааш өглөө нь босоод хартал алт угаах төхөөрөмж скруберын доод суурыг аваад ирсэн байсан тэгээд буцаад орой нь явж алт угаагддаг үлдсэн эд зүйлүүдийн олж ирнэ эртхэн яваад Бугантад байж байгаад эрье оройдоо гээд нөгөө гурав буцаад явсан би Д ах болон эхнэр тогооч Ц эгчтэй үлдсэн. Харин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө О ах цаг их алдаж байна 11 сар ч гараад хүйтэрч лээ цас ороод олигтой ажил хийлгэхгүй байна гэж ярьж байснаа тэнд урьд өмнө ухагдсан байсан талбай руу Хюндай Робекс 3000ЛС-7 маркийн экскаваторыг асааж очоод газар ухаж үзээдэхье алтны судлыг нь хэр доор байна шалгаж ухаж үзээдэхье цас ороод байгаа юм чинь хүйтрэхээс өмнө ажлаа эхэлмээр байна алт угаах төхөөрөмжийг ажиллахад хурдан бэлэн болгомоор байна гагнуураа хурдан хийж дуусгая гээд байсан тэгээд өөрөө нөгөө Хюндай 3000 маркийн экскаватораар хуучин ухагдсан байсан наад талбай руу ороод 1-2 цаг гаран хугацаанд газар ухаж байгаад алхаад хүрээд ирсэн яасан ахаа гэсэн чинь экскаваторын гинж мултарчихлаа Доосан 5000-ийг авч явахаас хоёулаа цугтаа явъя гэж хэлэхээр нь би цуг очоод Хюндай 3000 маркийн экскаваторуудын гинжийг хийгээд байж байтал шууд унтраад ахиж асаагүй О ах бид хоёр нэлээд ухаж үзсэн бараг моторын цахилгаан инжегтер гээд зүйл эвдэрсэн байна сэлбэгийг нь л захиж олж ирэхгүй бол энэ одоо асахаасаа өнгөрлөө гээд О ах хэлсэн... Би сайн мэдэхгүй байна тэрийг нь ч би сонирхож асуугаагүй О гээд ах л бүх ажлыг зохион байгуулаад байсан тэгэхдээ найз *******баяр гээд том модны арамтай ахын хашаанд техник төхөөрөмжүүд бүгд байсан тэндээс энд авчирсан. Би ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй л гэж ойлгосон байгаа үгүйг нь мэдэхгүй байна... Би хууль бусаар .... гэх газарт О ахыг Хюндай Робекс 3000 ЛС-7 маркийн экскаваторыг ашиглаж хууль бусаар алт олборлож ухаж байна гэж мэдээгүй өөрөө ганцаараа асааж жолоодож яваад газар ухаад байсан алтны судалтай хэсэг хэр байна хараадахъя гээд байсан. Хэрвээ хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газар ухсаныг зохион байгуулсан гэж ярихдаа тулбал О ах өөрөө ганцаараа хариуцах ёстой гэж бодож байна. ...Намайг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очсон цагаас хойш алт угаах төхөөрөмж ажиллаагүй угсарч гагнуур хийж л байсан ажиллахад хэвийн болгох гээд Харин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө О ах өөрөө Хюндай Робекс 3000 ЛС-7 маркийн экскаватораар бол өөрөө ганцаараа явж газар ухсан нь бол үнэн 1-2 цаг орчим ажиллаж газар ухсан тэрийг тэнд байсан хүмүүс бүгд л мэдэж байгаа ш дээ. Мөн би О ахын ухсан газрыг яг ямар хэмжээний газар гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ухсан нүх нь том газар бол биш байсан... Мөн Оэ ах тэр хашаанаас зөөгөөд ... гээд өнөөдрийн байсан газарт бүх техникийг авчирч үйл ажиллагааг удирдаж байсан бас энэ газарт авчирсан би яг хэний техник тоног төхөөрөмжүүд гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-56-р хуудас/
Гэрч С.Д 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Манай нутгийн хуурай дүү болох *******-******* 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад ажил төрөл сайн уу ахаа юу хийж байгаа вэ гэхлээр нь би ах нь гэр зуур л байгаад байгаа гэсэн чинь тэгтэл дүү нь Сэлэнгэд хөдөө уурхай гаргаж байгаа юмаа та цугтаа ажиллах уу экскаватор бариад эсвэл хоёр барьсан ч болно гэж хэлсэн тэгэхээр нь би цалин хөлс хэд юм гэсэн чинь 2.500.000 гэж хэлсэн бас 1 сар л ажиллана гэж хэлсэн бас тогооч хэрэгтэй танай эхнэр тогооч билүү цугтаа явж болно ш дээ ахаа гэсэн цалингийн гайгүй өгчихнө дүү гэхлээр нь ах нь эхнэртэйгээ яриадахъя тэгээд залгая гэж хэлсэн. Тэгээд би Ц ярилцаад явахаар болж *******-******* дүүд хэлсэн тэгье ээ явахаар боллоо хэзээ явах уу гэж асуутал та маргаашаас наанаасаа гараад Улаанбаатар хот руу хүрээд ир гэхлээр за тэгье ээ гээд маргааш нь нутгаасаа өөрийнхөө эзэмшлийн приус 11 загварын тээврийн хэрэгслээр гарсан тэр өдрийнхөө орой Улаанбаатар хотод очсон... Маргааш нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүү *******-*******тэй уулзаад орой нь Улаанбаатар хотоос өөрийн эхнэр Ц болон *******-*******, бас нэг залуу болох Б хамтаар Сэлэнгийн Бугант тосгон руу гарцгаасан шөнийн 02 цаг л болж байсан байх ирээд О найзынд нь унтаж амарцгаасан... Тэгээд 10 дугаар сарын 23-ны шөнө хөдөлсөн Бугантаас *******-******* бид хоёр Доосан 5000, Доосан 4700 экскаваторуудыг жолоодож харин Хосоо гээд залуу 3ил-131 тээврийн хэрэгслийг жолоодож С манай эхнэр Ц нар цугтаа сууж явсан харин Батсайхан гээд залуу түлшний камаз жолоодоод явцгаасан зам их хүнд голоор олон гарсан ер нь л маш хэцүү явсан бараг 10 хэдэн цаг явсан байх ямар ч байсан өдрийн 1 цаг болж барихад очсон байх ... гээд бид нарын байсан газарт замдаа экскаваторууд явж өгөхгүй их л юм болж байж очсон. Тэгээд очсон даруйдаа гэрээ буулгаж 1 гэр бариад хоол цай хийж идэн унтаж амарцгаасан бүгд ядарсан байсан болохоор маргаашаас нь үргэлжлүүлэн дахин 3 гэр барьж эхэлсэн төвхнөж эхэлсэн харин О. Б. Х гээд залуучууд Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр Бугант руу явж үлдсэн Хюндай 3000 экскаватор, Хово тээврийн хэрэгсэл алт угаах төхөөрөмжийг авчрах гээд явцгаасан тэр хооронд бид нар нөгөө гэр нүү дээ бариад үлдсэн... Тэгээд алт угаах төхөөрөмжийг угсарч гагнах суурилуулах бас экскаваторууд замдаа ирж яваад эд зүйлүүд нь эвдэрсэн сэлбэгийг хот руу О захиж авчруулах гээд засвар үйлчилгээ их байсан тул өнөөдрийг хүртэл хийж байна. Харин өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө О дүү өөрөө Хюндай 3000 экскаваторыг асааж тэнд урьд өмнө ухагдсан байсан талбай руу явсан очиж хэсэг ухаж үзээдэхье хэр ухагдаж байж алтны судалдаа хүрэх нүү угаасаа маргаашаас скруберээр угаах юм чинь гээд яваад 1-2 цаг гаран хугацаанд ухаад ажиллаж байсан ганцаараа явсан Тэгээд алхаад ирсэн яасан дүү гэсэн чинь газар ухаж байсан чинь экскаваторын гинж мултарчихлаа ордоггүй ээ Сүлдээг авч явахаас бас Доосан 5000-ийг аваад яваад гинжээ хийхээс гээд явсан 1 гарааны дараа Хюндай 3000 экскаваторыг жолоодоод С тэр хоёр ирсэн алт угаах төхөөрөмж Скруберын хажууд тавьж зогссон бууж ирээд Доосан 5000 асахаа байчихлаа моторт тог ирдэггүй яадаг юм байгаа янзална даа гэж хэлсэн. Тэгээд л маргааш засварын ажил дуусаж байгаа юм чинь угаалгаа эхэлнэ гэсэн... Би ямар нэртэй уурхай гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан энэ ******* гээд газарт *******-******* дүү техникүүд авчирч бид нарыг цалинжуулан дагуулж ирсэн Мөн тийм ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаа үгүйг нь мэдэхгүй байна Би хууль бусаар ажиллаж байна гэдгийг нь мэдээгүй. Анхнаасаа л О дүү өөрөө бүх техникээ авчирсан энэ газарт бас өөрөө Хюндай робекс 3000ЛС-7 маркийн экскаватораар өнөөдөр өөрөө жолоодож газар ухсан тэнд байсан С, Д. Х Б нар харсан газар ухаж байсныг. Би болон Х , Б. С нартай нийлээд алт угаах төхөөрөмжийг ажиллахад л бэлэн болгож угсарч байсан.Тэгэхлээр О дүү л бүх хууль бусаар энэ газарт ажиллах ажлыг зохион байгуулсан хүн би цалингаар ажиллаж байгаа ажилтан... Бугант тосгоны ******* гээд газарт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирсэн цагаасаа л засвар үйлчилгээ сэлбэг гэр барих гээд ажил их байсан болохоор ямар нэгэн байдлаар алт угаах төхөөрөмж скрубер ашиглаагүй. Харин Хюндай робекс 3000ЛС-7 маркийн экскаватораар О өөрөө жолоодож яваад газар ухсан нь бол үнэн би тэгэхдээ хэр хэмжээний газар ухсаныг нь бол хараагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-61-р хуудас/,
Гэрч Д.Ц 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр bөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр болох Д 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг Уянга суманд байж байтал нөхрийн нутгийн дүү гээд нэг хүн залгасан хоорондоо яриад байсан тэр нь хүн нь О байсан тэгээд нэлээд удаан яриад байсан хөдөө ажил хийх үү гээд л байх шиг байсан манай нөхөр би эхнэрээсээ асуугаад хариу өгье л гээд байсан тэгээд нөгөө хүнтэйгээ ярьж дуусаад манай нэг хуурай нутгийн дүү Сэлэнгийн аймгийн Бугантад уурхай ажиллуулах гэж байгаа юм байна техник хэрэгсэл нь бэлэн шууд уурхай руугаа явна гэнээ намайг экскаватор барих уу гэнээ бас тогооч хэрэгтэй гэнээ 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэг ажиллах байх гэнээ цалин боломжийн юм байна. 2.500.000 гэнээ тогооч 1.000.00С-1 500.000 мянган төгрөг гэж хэлсэн тэгээд бид хоёр ярилцаж байгаад 1 сар юм чинь явчхаад ирье гэж шийдээд О лүү манай нөхөр буцаж залгаад зөвшөөрсөн тэгээд хэзээ очих уу гэтэл та хоёр 20-нд хүрээд ир гэсэн. Би нөхрийн хамтаар 10 дугаар сарын 20-ны өдөр нөхрийн приус-11 машинтай Улаанбаатар хот руу гарч тэр өдрийнхөө орой очсон тэгээд дүүгийндээ очиж хоноод маргааш явна гэж О ярьсан байсан тэгээд маргааш нь нөхөр бид хоёрыг ирж авсан ачаатай явж байсан болохоор тэгээд үдээс хойш байх ирж авсан машинтай тэгээд Сэлэнгийн Бугант руу гарахаар богж хотоос гарах замаас нэг залууг авсан тэр нь Батсайхан байсан. Тэгээд л шууд Бугант руу гарсан нэлээд удаан явсан би анх удаагаа л энэ нутагт ирж байгаа Сэлэнгэ аймагт тэгээд шөнө Бугантад ирээд О найз гээд айлд хоноцгоосон... Тэгээд бараг шөнийн 00 цаг өнгөрч байсан байх явахаар болж намайг 3ил-131 машинд суучих гэсэн Хосоо. Сүлд гээд 2 залуутай гэр ачсан машин байсан, бас манай нөхөр О, Б нар 2 экскаватор, нэг машин жолоодоож явсан тухайн үед би хаашаа яваад байгааг нь * мэдээгүй их л муухай замтай голоор хэд хэдэн удаа гарч шавартай замаар явж байж шөнөжингөө явж байж очсон нөгөө экскаваторууд нь явж өгөхгүй л байх шиг байсан их удаан явдаг юм байна лээ. Тэгээд би хаана ямар нэртэй газар ч гэж асуугаагүй хоол хийх гэр болон амьдрах гэрээ барьж эхэлсэн тэгээд амарцгаая гээд амарцгаасан тухайн өдөр 2 ширхэг л гэрийн хагас дутуу барьсан унтах гэр бас хоол хийх гал тогоог барьсан. Маргаашаас нь 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд л Бугант руу О, Х Б гээд залуучууд хэд хэдэн удаа Бугантын төв рүү явсан үлдсэн техник эд зүйлүүдээ авчирна гээд би яг үнэндээ юу ч авчирч байгааг нь мэдээгүй хэд хоног л зөөсөн бас засвар, гагнуур л хийж л харагддаг байсан цуг очсон хүмүүс манай нөхөр нийлээд би зөвхөн гал тогоондоо хоол цай хийгээд л байж байдаг байсан болохоор сайн мэдэхгүй байна. Намайг тухайн Бугант тосгоны ******* гээд газарт очсон өдрөөс хойш засвар л хийгээд байсан бас том төмөр зүйл гагнаад байсан тэр нь алт угаадаг скрубер л юм байна тэгэхдээ засвар болон үлдсэн техникээ Бугантаас авчрах бас цас ороод шуураад ер нь л ажил хийлгэхгүй байсан. Тухайн ******* гээд газарт аваачсан экскаваторуудаар газар ухаагүй засаж байгаа харагддаг харин цагдаа нарыг ирэхээс өмнөхөн өглөө О шар өнгийн экскаваторыг жолоодож унаад нэг нүх рүү орж харагдсан би нөхрөөсөө ажиллаж эхэлж байгаа муу гэж асуутал О ухаж үзээдэхье гээд явчихлаа л гэж хэлсэн би өөр юм асуугаагүй. Мөн би Он ухсан газрыг нь хараагүй ямар ч байсан газар ухах нь ухсан. Харин алт угаадаг том төмөр Скрубер гээд зүйлийг бол ашиглаагүй алт угаагүй засварлаж байсан удахгүй ажиллуулна л гээд байсан. Тухайн өдөр С, Д, Х , Б нар бол алт угаадаг зүйлийг янзалж байсан гэрээс холгүй... Би *******-******* гээд дүүгийн найз гээд байгаа Э гэх хүнийг танихгүй бас хараагүй. Тухайн Э гэх хүний модны кампанийн хашаан дотор л О экскаваторууд болон техник хэрэгслүүд л байсан гэж ойлгосон өөрөөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 71-73-р хуудас/,
Гэрч Г.Э 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ надад Сэлэнгэ аймгийн Ерөө сум ..-р баг Бугант тосгонд модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК аж ахуйн нэгж байгууллагыг би 2013 өөрөө үүсгэн байгуулж ажиллуулж байгаад Эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй эмнэлгийн байгууллагаар олон жил эмчлүүлж байгаа болохоор би дээрх өөрийн “...” ХХК-ийг 2020 онд өөрийн хамаатны дүү болох Т.Н, О нарт шилжүүлэн өгч хариуцуулан одоог болтол тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай найз Н.О нь өөрөө олон жил уул уурхайгаар үйл ажиллагаа хүмүүстэй нийлж ажиллуулж байсан хүн би сайн мэднэ. Харин өнгөрсөн 2022 оны намар 09 дүгээр сараас авхуулаад үе үе манай Бугант тосгонд ирж байсан ирэхдээ л хөдөө явна гээд хүмүүстэй ирээд л буцаад байдаг байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сард байх Бугантад манайд ирээд найз нь дараа жилээс бичил уурхайн чиглэлээр Бугантад хүмүүстэй нийлж гарах гэж байгаа юмаа гэж ярьж байсан эртхэн өөрийнхөө техникүүдээ Улаанбаатар хотоос татаж оруулж ирчихмээр байна танай арамны хашаа том юм чинь тавьчихмаар байна гээд гуйгаад байхаар нь за тэгээ би дүү нартаа хэлчихье би өөрөө өвчтэй эмнэлгээр олон жил явж байна сахарын өвчтэй болчихоод одоо манай дүү нар хариуцан ажиллаж байгаа хэлчихье наашаа Бугант руу оруулж ирсэн техникүүдээ сайхан паркалж зэрэгцүүлээд тавьчхаарай гэж хэлсэн. Тэгээд удаагүй ээ 2022 оны 12 дугаар сарын дундуур л Улаанбаатар хотоос дээрх надаас асуугаад байгаа Doosan DX4700, Doosan DX5000 маркийн экскаваторууд нарыг эхлээд авчираад буулгаж тавьчихаад явсан. Харин энэ 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр л байх Hyundai Robex 3000LХ-7 маркийн экскаватор, түлшний камаз дугаарын мэдэхгүй байна, нэг өөрөө буулгагч Хово маркийн тээврийн хэрэгсэл, бас алт угаах төхөөрөмж Скруберыг мөн адил буулгаад явсан. Тэгээд дээрх техник төхөөрөмжийг буулгаж тавьчихаад нэг хэсэгтээ ахиж ирээгүй би ч бараг яриагүй эмнэлгээр явж хагалгаанд хүртэл орсон. Тэгээд энэ 2023 оны зунаас хойш л хэд хэдэн удаа ирсэн бичил уурхайн чиглэлээр хөөцөлдөж байна бүтэхгүй байна Сэлэнгэ аймаг өөрөө дэмжсэн мөртлөө Ерөө сумын засаг захиргаа шийдэж өгөхгүй байна л гээд над руу яриад байдаг байсан. Харин сүүлд 10 дугаар сараас хойш л ойр ойрхон ирээд байсан найз Н.О тэгээд намайг Дархан Уул аймагт эмнэлэгт эмчлүүлээд байж байхад манай компанийн хашаанаас удахгүй техникүүдээ авч явах гэж байна гэж л над руу ярьсан тэгээд би 10 дугаар сарын 20-ны өдөр Бугантад гэртээ ирсэн ойр зуурын ажил амжуулчихаад буцаад Дархан Уул аймаг руу эмнэлэгт хэвтэх байсан. Тэгээд 10 дугаар сарын 21-ний орой шөнө найз Н.О 2-3 хүнтэй Бугантад ирсэн манай гэрт ирж хоноцгоосон маргаашаас Бугантын ******* гээд газар луу явахаар боллоо техникүүдээ аваад гэхлээр нь за бичиг баримт чинь бүрдчихсэн үү гэтэл тиймээ л гэж надад хэлсэн би ч ахиж асуугаагүй надад ямар хамаа байх вэ гэж бодоод унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь би цугтаа модны компанийнхаа хашаа руу очсон тэр оройдоо Дархан Уул аймаг руу эмнэлэгт үзүүлэх гэж явсан өөрөөр надад мэдэх зүйл огт алга. Миний хуучин хариуцан ажилладаг модны компанийн хашаанд л гуйж найз Н.Оэ техникүүдээ авч ирж тавьчихсан байсан хэдэн сар болсон болохоор минийх гэж ойлгосон байх нутгийн хүмүүс. Би энэ талаар үнэндээ мэдэхгүй байна. Миний модны компанийн хашаанд Н.О надаас гуйж техник тоног төхөөрөмжөө байрлуулж тавьсан нь үнэн. Тэгэхдээ би тэр Н.О манай Бугантын ******* гээд газарт алт ух гээд хэлчихсэн биш надад ямар хамаатай юм бэ. Намайг хамтран хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж бодоод миний нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж бодож оруулсанд нь гайхаж байна. Манай кампанийн хашаанд Н.О техник хэрэгсэл байсан болохоор минийх гэж ойлгосон байх гэж бодож байна. Би өөрөө нэг ширхэг уул уурхайн техник хэрэгсэлгүй.Хуулийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлож ажиллах гэж очсон Н.О л арга хэмжээгээ ав надад ямар ч хамааралгүй. Би хэлээд байна ямар ч хамааралгүй дээрх ******* гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдэхэд.Тэр хууль бусаар газар ухсан Н.О хуулийн дагуу арга хэмжээгээ л ав. Би бие муутай хүн дахиж ирж мэдүүлэг өгч чадахгүй эмнэлгээр олон жил явж байна одоо ч бие муу байна шаардлагатай бол миний эмнэлгийн байгууллагаар явж байгаа өвчний байдлыг авч болно.Мөн ямар учраас тодруулалгүй намайг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж цагдаагийн мэдээлэлд оруулсныг гайхаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Гэрч Б.Х 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэртээ бай> байтал 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай танил ах болох *******-******* нь над руу залгаад ах нь Сэлэнгийн Бугантад бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа юмаа хүйтрэхээс өмнө 1 сар ажиллах гэсэн юмаа чи боломжтой бол цугтаа ажиллаад өгөөч тэх үү гэхэд нь цалин хөлсийг нь асуутал ах нь 2.500.000 мянган төгрөгийн цалин өгье гэхэд нь би за за ганц сар бол болж байна аа ахаа гэж хэлээд зөвшөөрсөн миний мэдэхийн *******-******* ах залуугаасаа л уул уурхайгаар явсан маш их мэдлэгтэй хүн гэж сонссон би. Тэгээд бас ахиад цугтаа ажиллачих ажилтан хэрэгтэй шүү найз нөхөд байна уу техникийн мэдлэгтэй экскаватор барьчихдаг гэхээр нь би байгаа манай нэг дүү байгаа хар ажилд сайн техник ч сайн мэддэг гэж хэлсэн аваад ирээрэй цалин хөлсийг нь яг адилхан л өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн танил дүү болох Сүлд гээд залуу руу залгаад Сэлэнгийн Бугантад ийм ажил байна хийх үү гэж учрыг нь хэлтэл тэгье ээ гэхлээр нь яг тэгвэл бэлдээд Дарханаасаа таксигаар Бугантад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би өөрөө Мандал сумаас 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 3ил-131 маркийн ... СЭА тээврийн хэрэгслээр гарч өдөр ирсэн удаагүй Дарханаас Сүлд ирсэн. Тэгээд тэр шөнө хөдөлж Доосан ДХ5000 гээд экскаваторыг *******-******* ах, Дэмбэрэл гээд ах Доосан ДХ4700 экскаваторыг, Батсайхан ах түлшний камазыг, би 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүлд, Цэвэл-Отгон эгчийг суулгаад явсан. Бид нар удаан явж байж очсон голын гармаар гарч гарахгүй. байгаа тээврийн хэрэгслийг экскаватораар чирэх гээд асуудал их гарч байсан бас экскаваторууд нь зарим нэг зүйл нь болж өгөхгүй байсан бараг 25-30 километр газар явсан өдрийн 12 цаг өнгөрөөгөөд л очсон байх 10 дугаар сарын 23-ны өдөр гэсэн үг. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс засвар үйлчилгээ хийж алт угаах төхөөрөмж скруберыг буцааж угсарч гагнуур хийх гээд ажил хийж байсан бас цас орж цасан шуурга болоод хэд хоног олигтой засвар хийж чадаагүй байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө бид нар алт угаах төхөөрөмж болон экскаваторуудыг хэвийн ажиллагаанд оруулж бэлэн болгоод дуусаж байсан тухайн үед *******-******* ах Батсайхан, Дэмбэрэл, Сүлд бас намайг алт угаах скруберээ ажиллах газарт нь байрлуулчих экскаватораар чирч аваачаад би Хюндай 3000 экскаватораараа ойрхон очиж ухаж үзээдэхье хэр ухуулж байж алтны судалдаа хүрэх нүү гэж хэлчхээд нөгөө Хюндай 3000 экскаватораа асаагаад өөрөө жолоодоод явсан ер нь бол *******- ******* ах тэгээд урьд өмнө ухсан байсан нүх рүү очоод үргэлжлүүлэн ухаж байгаа харагдсан 2-3 цаг гаран ухсан байх би цаг хараагүй тэгээд алхаад ирсэн яасан ахаа гэж асуусан чинь газар ухаж байтал гинж нь мултарчихлаа хийж болдоггүй ээ Сүлдээг Доосан 5000 экскаваторын хамтаар аваад явсан гинжийг нь хийнэ гээд тэгээд удаагүй ээ 30-40 минутын дараа нөгөө газар ухаж байсан Хюндай 3000 экскаваторыг асаагаад унаад ирсэн тухайн үед би Доосан 5000 экскаватораараа ухах гээд үлдээчихсэн юм уу гээд асуутал үгүй ээ гинж хийгээд байж байтал унтраад бүр асаж өгдөггүй цахилгаан инженер нь шатчихлаа гээд байсан тэгж байгаад л янзалъя одоо гялс алт угаах скруберээ байрлуулчихъя гээд чирээд авч явах гээд байж байтал цагдаа болон байгаль орчны хүмүүс ирсэн хууль бусаар ажиллаж байна үйл ажиллагаагаа зогсоо гэсэн... Үгүй ээ бид нар Бугант тосгоны ******* гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очсон цагаасаа экскаваторуудад засвар үйлчилгээ хийсэн муу хуучин экскаваторууд байсан тухайн газарт арай гэж л ирсэн ирсэн цагаасаа л засвар хийлгэсэн. мөн амьдрах гэрээ барих үлдсэн эд зүйлээ Бугантаас авчрах гээд маш их ажилтай байсан болохоор экскаваторуудыг ашиглаж газар ухаагүй байж байгаад 11 дүгээр сарын 06-ны өдөр л засвар үйлчилгээ дуусаж *******-******* ах Хюндай 3000 маркийн экскаваторыг өөрөө жолоодож газар ухсан нь бол үнэн... Тухайн өдөр Сүлд, Дэмбэрэл, Хосоо , Батсайхан нар бол алт угаадаг зүйлийг янзалж байсан болохоор цугтаа *******-******* ахтай яваагүй өөрөө л та нар алт угаах скруберыг байрлуулаад байж бай гээд Хюндай робекс 3000ЛС-7 маркийн экскаваторыг асаагаад авч яваад газар ухаж байсан бид нар цугтаа газар ухахад нь байгаагүй. Харин сүүлд цугтаа Сүлд явсан гинж нь мултарсан болохоор туслах гээд ухсан газрыг нь Сүлд л харсан байх ямар хэмжээтэй гэдгийг нь. Би болон Дэмбэрэл, Батсайхан бид гурав ухсан газрыг нь хараагүй... Тухайн ахын найз гэх *******баяр гэх хүнийг танихгүй нэг л удаа харсан.Тэгэхдээ *******-******* ахын техникүүдийг зөөж байхдаа л харсан. *******баяр гээд ахын модны компанийн хашаанд л *******-******* ах тавьсан байсан юм шиг байсан экскаваторууд болон техник тоног төхөөрөмжүүдээ... Би дээрх Доосан 5000 экскаватор 1 ширхэг, Доосан 4700 экскаватор 1 ширхэг, Хюндай 3000 экскаватор 1 ширхэг, түлшний камаз 1 ширхэг, 1 ширхэг буу, 1 ширхэг Эил-131, ‘Хово” зэрэг техникүүд эд зүйлүүдийг *******-******* ахынх л гэж ойлгосон анхнаасаа өөрөө ах нь бичил уурхай ажиллуулах гэж байгаа техник, тоног төхөөрөмжүүд бэлэн байгаа гэж байсан өөрөөр би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 81-84-р хуудас/,
Гэрч Д.А 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нэртэй газарт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн байгаль орчны алба хаагчид болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын хамтаар төлөвлөгөөт хяналт шалгалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажилласан. Би тухайн өдөр ******* гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан газрын ухагдсан талбайн цэгийг авсан. Газрын хэвлийд халдсан байж болзошгүй нүх ухагдсан байсан ба би тухайн газрыг хэзээ ухагдсаныг мэдэх боломжгүй. Ухагдсан нүхийг бүхэлд нь цэг авсан тэрийгээ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан. Н.*******-******* өөрийнхөө ухсан газрыг зааж өгсөн. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухсан талбай руу очиход ухагдсан нүхний наад хэсэгт ухагдсан байсан талбайг үргэлжлүүлэн ухсан шинэ нүх шороо гаргасан байсан. харин тухайн шинэ ухагдсан хэсгээс цааших газар нь цасанд дарагдсан мөн хэзээ ухсаныг нь би мэдэхгүй байсан болохоор л дээрх ухагдсан байсан талбай нүхийг тэр чигт нь хэмжсэн. Би тухайн газрыг яг ийм хэмжээтэй гэж нарийн хэлж чадахгүй. Тэгэхдээ 4-5 метр орчим гүнтэй бас 10 метр орчим өргөн болон урттай газар байсан. Тухайн газар нь яалтчгүй шинэ ухсан шороо нүх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Гэрч Д.М 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.*******-******* нь миний найз юм. Нөхөрлөөд 10 жил болж байна. Би анх Н.*******-*******тэй барилгын материал Хятад улсаас зөөдөг байх үед танилцаж байсан. одоогоор ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг талаар сайн мэдэхгүй байна. уг хүний хувьд шударга, хүнд их тусархуу хүн байгаа юм. Хамт олон дундаа нэр хүндтэй эелдэг зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-10 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-25 дугаар хуудас/,
- “Хюндай робекс 3000 ЛС-7 загварын экскаваторыг битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-33 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 140-141 дугаар хуудас/,
- Г.Э эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 143 дугаар хуудас/,
- Г.Эиргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ий 146 дугаар хуудас/,
- Г.Э эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ий 147-148 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 151 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 151 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 152 дугаар хуудас/,
- Ашигт малтмалын газраас зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж үйл ажиллагаа явуулсан гэх хэргийн газрын байршил /хх-ийн 153 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 155-156 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 158 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 159 дүгээр хуудас/,
- “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-823/8289 дугаартай шинжээчийн “Хюндай робекс 3000ЛС-7 загварын экскаватор 11,000,000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 97-98-р хуудас/,
- “Нуман-Алтай” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 1/129 дугаартай экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр “иргэн Н.О нь 117 м2 бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 482,839 төгрөг, эдэлбэр газарт 93 төгрөг, усны орчинд 0 төгрөг, хөрсний бүрхэвчинд 81,580 төгрөг, ургамлын нөмрөгт 11,766 төгрөг нийт 576,278 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 820,358 төгрөг гарсан болно” гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 109-134-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Н.*******цогтын: “... Газрын хэвлийд учруулсан хохирол 482.839 төгрөгийг 2 дахин үржүүлээд 965.678 төгрөг, газарт учруулсан хохирол 93 төгрөгийг 3 дахин үржүүлээд 189 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 81.580 төгрөгийг 3 дахин үжрүүлээд 244.740 төгрөг, ургамалан нөмрөгт учруулсан хохирол 11.766 төгрөгийг 3 дахин үржүүлж 35.298 төгрөг буюу нийт хохирол 1,245,905 төгрөг болж байна...” гэх улсын байцаагчийн акт /хх-ийн 163-р хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч Н.О нь дээрх хууль, журмыг зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум 03 дугаар баг Бугант тосгон “*******” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 117 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1.245.905 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 820,358 төгрөгийн хор уршиг учруулжээ.
Тус газар нь Монгол Улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамааралтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Н.О үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг “Нуман алтай” ХХК-ийн шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | 93 төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 482,839 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | 81,580 |
| 4 | Ургамалын нөмрөг | 11,766 |
| 5 | Усан орчин | 0 төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 576,278 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 820,358 төгрөг болно. | ||
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэнд: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 4.3, 49.5.1, 5.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн тооцоход энэхүү гэмт хэргийн улмаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг, экологи эдийн засгийн үнэлгээ нийт 1,245,905 төгрөг болно” гэжээ /хх-ийн 163 дүгээр тал/.
Иймд Н.Он үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ 1,245,905 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 820,358 төгрөг, нийтдээ 2,066,263 төгрөгийн хохирол хор уршиг учирсан ба шүүгдэгч Н.О нь шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.О нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус бүр тэнссэн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Н.О гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хюндай робекс 3000ЛС-7” маркийн улсын дугааргүй, улсын бүртгэлгүй экскаваторыг өөрийн эзэмшлийнх гэж мэдүүлсэн ба өөр этгээдийн өмчлөл эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй тул хураан авч улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон бусад техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах тухай захирамж гарсан боловч давж заалдах шатны шүүхээс захирамжийг хүчингүй болгосон, тухайн техник хэрэгслийн үнэ болон, эзэмшигчийг тогтоох ажиллагаа хийгдээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нөхөн төлсөн болохыг тус тус дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... ургийн овгийн Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.О хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 5 /тав/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.О оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жил, 5 /тав/-н сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.О-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.О-н өөрийн эзэмшлийн гэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хюндай робекс 3000ЛС-7” маркийн улсын дугааргүй, улсын бүртгэлгүй экскаваторыг хураан авч улсын орлогод оруулсугай
9. Шүүгдэгч Н.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ