Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Р.Мягмардорж

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******-Оргил,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ургийн овогт Н. Э холбогдох эрүүгийн 24*******1.... дугаартай, 175..../Э индекстэй хэргийг 2024 оны 0******* дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байца*******:

Монгол Улсын иргэн, 19... оны 0******* дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 7, эхнэр хүүхдүүд, зээ нарын хамт Сэлэнгэ аймгийн.... тоотод оршин суух хаягтай, Урд

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ... ургийн овогт Н.Э. РД:...,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Э нь 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ...” нэртэй газарт 66,4 метр квадрат хэмжээтэй Ерөө голын мөсийг цөмлөн Daewoo 280 ЛС-******* загварын экскаватор, ус татах насос, гитаран буу зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 255,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э. нь 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ... нэртэй газарт 66,4 метр квадрат хэмжээтэй Ерөө голын урсацын хэсэгт мөсийг цөмлөн Daewoo 280 ЛС-******* загварын экскаватор, ус татах насос, гитаран буу зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдаж байгаль экологид 255,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Н.Э. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ... гэх газар нь орон нутаг, улсын тусгай хамгаал*******ай болон байгалийн цогцолбор газар нутагт хамаарахгүй. ... гэх газар нь Ерөө голын ай сав, өндөр уулархаг, Хэнтий нурууны залгаа нарс, шинэс хус зонхилон ургах байгалийн баялагт газар юм. Энэ газарт нутгийн иргэд гар аргаар болон техник хэрэгсэл ашиглаж ашигт м*******мал хууль бусаар олборлох явдал их гардаг. ...Ерөө голын ай савд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ашигт м*******мал олборлох, хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгогдохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ************** дугаар хуудас/,

Гэрч А.Б. 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 202******* оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн шөнө 2******* цаг орчим Бугант тосгоноос “..” гэх газар С ах, хадам Э нарын хамт ирсэн. Намайг ирэхэд Daewoo 280 ЛС-******* маркийн экскаваторыг ******* ******* гэх газар байршуулсан байсан. 202******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр экскаваторыг засаж янзлаад ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үзээд өнөөдөр буюу 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд экскаваторыг голын эрэг дээр байршуулж мөсийг нь цөмлөж зүүн талдаа тавьж, голын усны доорх шороо хайргыг гаргаж байгаад цагдаагийн ажилтан нарт баригдсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Р.С 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202******* оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр манай хадам ах Э надтай уулзаад “...ах нь ..” гэх газар экскаватор саяхан аваачиж тавьсан байгаа тэнд очоод ******* хэр гарч байгааг үзмээр байна. Ахдаа помпчингоор ажиллаад өгөх боломж байна уу гэж гуйхад нь зөвшөөрч 202******* оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр ... СБА улсын дугаартай *******ил-1*******1 маркийн машинаар түлш ачиж /хэдэн тонн ачсан болохыг мэдэхгүй/ Б *******ил-1*******1 машин жолоодож ирсэн. Маргааш нь буюу 202******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр гитаран буу, экскаватор зэрэгт засвар хийгээд өнөөдөр 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөс цөмлөөд, хайрга шороо гаргаад газар ухаж байгаад цагдаагийн ажилтан нар ирсэн. ...надад цалин мөнгө өгнө гэхээр нь ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4*******-44 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  202******* оны 07 дугаар сараас хойш Сэлэнгэ аймгийн Ерөө сумын .. дугаар баг “..” гэх газар эзэнгүй хээр, уулан дунд өөрийнхөө экскаваторыг ажиллахгүй, эвдэрсэн болохоор нь орхисон байсан. 202******* оны 12 дугаар сарын 14-ны өдөр Хюндай 2900 маркийн экскаватороо асааж ажиллуулаад буцах замдаа Н.Э, Э нар “..” гэх газар ирчихсэн техникүүдээ засварлаад байж байсан. Миний экскаватор эвдрэлтэй, шууд Бугант явж болохгүй байсан тул багаж хэрэгсэл бараадаж очоод тэд нартай хамт засвараа хийсэн. Маргааш нь буюу 202******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр экскаватороо мөн засварлаад байж байхад цагдаагийн байгууллагын ажилтан нар ирсэн. Н.Э, Эр нар техник хэрэгсэл ажиллахыг хувьд ажилласан. Би голын хайрга, шороо угаасан, угаагүй талаар мэдэхгүй. Бичлэг дээр үйл явдал тодорхой харагдаж байна. Миний экскаватор-голын эргийн наана засвартай, ямар нэгэн хөдөлгөөнгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн ойр орчим нь эвдэгдсэн талбай байхгүй байгаа. Дүрс бичлэгний баруун дээд хэсэг буюу голын дээд хэсэгт байгаа нь Н.Э ахын экскаватор, дунд хэсэгт байгаа нь Н.Э экскаватор, доод буюу бичлэгийн зүүн хэсэгт Б гэж хүний экскаватор ажиллаж байгаа нь харагдаж байна. Н.Э ах Daewoo 280 ЛС-******* маркийн экскаватор, усны татах төхөөрөмж /помп/, ******* угаах төхөөрөмж /гитаран буу/ байсан бол Н.Э ахад Хюндай-2800 ЛС-******* маркийн экскаватор, усны татах төхөөрөмж /помп/, ******* угаах төхөөрөмж /гитаран буу/ техник хэрэгслүүд байсан. Эдгээр техник хэрэгсэл, төхөөрөмжүүд нь хэнийх болохыг мэдэхгүй байна. Ш, Г, Мэ нар нь Э ахад, Б, С, Э ахад техник хэрэгслийг нь жолоодох, засварлахаар тусалж байгаа хүмүүс юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Т.Г 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөө сумын.. дугаар баг Бугант тосгоны захирагчийн албанд 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийн дагуу байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангаж, сум орон нутгийн байгаль орчинд хян******* тавьж ажилладаг. Садан төрлийн холбоо байхгүй. Тус суманд олон жил ажиллаж амьдарч байгаа учраас нутгийн иргэдийг танина. Н.Э гэж хүнийг манай сумын иргэн гэдэг утгаар танина. Н.Э нь мужаанаар суманд ажилладаг байсан. Одоогоор ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа тал\ар мэдэхгүй. Би хувьдаа хүнд даацын экскаватор, трактор, том оврын автомашин зэрэгтэй эсэхийг мэдэхгүй. Бугант тосгоны төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 40 гаруй км зайд байрлах ойн сан бүхий,  Ерөө голын урсацтай газар нутаг юм. Тусгай хамгаал*******, байгалийн цогцолбор газарт хамаарахгүй. 1980 оны үед ОХУ-ын уурхай ажиллаж байсан, газрын хэвлий бол эвдэгдсэн, олборлолт явагдсан талбай ихтэй. Би нутгийн иргэдийн яриа болон хуулийн хян*******ын байгууллагаас Н.Э нь ******* ******* гэх газар Ерөө голийг ухаж хууль бусаар ашигт м*******мал олборлох явцдаа баригдсан талаар сонссон. Ерөө гол буюу голын ай сав учраас голын эргээс 50 метр зайд ашигл*******, олборлолтын лиценз олгогддоггүй. Ийм учраас тухайн газар буюу Ерөө гол хэсэгт тусгай зөвшөөрөл олгогдсон иргэн, аж ахуй нэгж байхгүй. Байгалийн нөөц тогтоосон зүйл байхгүй. Гол дотор *******ны судал байдаг талаар нутгийн иргэдийн яриа байдаг. 202******* оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* гэх газар хян******* шалг*******аар очиход голын голдирол, мөс цөмрөөгүй байсан. Н.Э үйлдлийн улмаас гол ухагдсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

-Яллагдагч Н.Э 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. 202******* оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр Ерөө сумын Бугант тосгоны ******* ******* гэх газарт хүргэн дүү С, хүргэн Б нарын хамт экскаватор болон гитаран буу, усны насос зэргийг ачаад тухайн газарт очсон. Тэгээд шөнө болчихоор нь тэндээ орхиод маргааш нь буюу 14-нд экскаватортоо завсар хийгээд тэгээд дахин буцаж яваад 15-ны өглөө очиж техникүүдээ асаагаад голын зах дээр очоод голын мөсийг цөмлөөд байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би ******* угаах зорилгоор техник хэрэгслийг байрлуулж голын мөсийг цөмлөсөн юм. Голын мөсийг цөмлөх үед гол доторх хайрга шороо шанаганд хамт хутгагдаад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-0******* дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-12 дугаар хуудас/,

-Daewoo 280 LC-******* загварын SL280LC 111 62*******7 арлын дугаартай экскаватор, ******* угаах төхөөрөмж буюу /гитаран буу/, ус татах төхөөрөмж буюу /усны насос/ зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тухай 1 минут 25 секунтын бичлэг сиди 1 ширхэг  /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э томилсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******0 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгчээр Н.Э тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******4 дүгээр хуудас/,

-“....” ХХК-ний шинжээч Ш.М гаргасан: ...мөрдөгчийн тогтоосон цэгүүдийг Google art болон ArcGis 10.8 программ дээр байрлуулан зураглахад периметр нь 40.1 метр, талбайн хэмжээ нь 66.4 м/кв хэмжээтэй байдлаар Ерөө голын мөсийг ухсан байна. Ерөө голын урсцын хэсэгт хамаарах голын хайрга тул харьцуулсан байдлаар хөрсөн бүрхэвчинд нөлөөлсөн экологи-эдийн засгийн хохирлын тооцоо хийх боломжгүй байна. Хэргийн 66.4 м/кв хэмжээтэй газар нь Ерөө голын урсцын хэсэг тул ургамлан нөмрөгийн экологи эдийн засгийн нийт үнэлгээ тооцох боломжгүй гэж үзлээ. Техникийн нөхөн сэргээлтийг нөлөөлөлд өртсөн 66.4 м/кв хэмжээтэй Ерөө голын урсацын хэсгийн ухсан хайрга, дайргыг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 255,000 төгрөгт хийж гүйцэтгэх” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-9******* дугаар хуудас/,

-“...” ХХК-ний Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн талаарх баримт бичгийн хуулбарууд /хх-ийн 96-101 дүгээр хуудас/,

-“Эко үнэлгээ” ХХК-аар шинжилгээ хийлгэх ажлын хөлсний үнийн санал /хх-ийн 106 дугаар хуудас/

-“...” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ”... Daewoo 280 LC-******* маркийн улсын дугааргүй, шар өнгийн экскаватор-7.500.000 төгрөг, ******* угаах төхөөрөмж буюу /гитаран буу/-1.200.000 төгрөг, ус татах төхөөрөмж буюу хуучирсан помп-*******00.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 115-120 дугаар хуудас/,

-“...” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө үнэлэх талаар тусгай зөвшөөрлийн талаарх баримт бичгийн хуулбарууд /хх-ийн 121-12******* дугаар хуудас/,

 -Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Н.Э “Төрийн банк”-нд харилцах данс эзэмшдэг талаар харилцагчийн дансны хуулга /хх-ийн 1*******1-1*******4 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Н.Э “Хаан банк”-нд харилцах данс эзэмшдэг талаар харилцагчийн дансны хуулга /хх-ийн 1*******5-196 дүгээр хуудас/,

-Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 198-207 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 210 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 211 дүгээр хуудас/,

-Шүүгдэгчийн гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 212 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 21******* дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 214 дүгээр хуудас/,

-Шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 215 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хх-ийн 216 дугаар хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24.... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 220-222 дугаар хуудас/,

-Ерөө голын урсацын хэсгийн ухсан хайрга, дайргыг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн 255,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 2************** дугаар хуудас/,

-Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 50-80 УБ улсын дугаартай Daewoo 280 LC-******* загварын SL280LC 111 62*******7 арлын дугаартай улаан шаргал өнгөтэй экскаватор нь иргэн Лханаа овогтой Нямжанцан /ФБ64062451/-ийн эзэмшил гэх лавлагаа /хх-ийн 2*******7-2*******9 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ханг*******тай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ашигт м*******малын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх за*******ад “...ашигт м*******мал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь за*******ад “...ашигт м*******мал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт м*******мал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь за*******ад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт м*******мал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.******* дахь за*******ад “...Бичил уурхайгаар ашигт м*******мал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******мал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаал*******ын бүс, ойн сан бүхий газарт ашигт м*******мал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх за*******ад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаал*******ын бүс, ойн сан бүхий газарт ашигт м*******мал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Хууль бусаар ашигт м*******мал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт м*******мал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Н.Э нь дээрх хууль, журмыг зөрчиж ашигт м*******малын тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж ашигт м*******мал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “...” нэртэй газарт 66,4 метр квадрат хэмжээтэй талбайд Ерөө голын урсацын хэсэгт мөсийг цөмлөн хууль бусаар халдсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан ... ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр голын урсац хэсэг тул хэдий хэмжээний хайрга олборлосон болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн хэдий ч хууль бусаар ашигт м*******мал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь газрын хэвлийд хууль бусаар халдсанаар төгсдөг бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Шүүгдэгч болон, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр Ерөө голын урсац бүхий газарт голын мөсийг хуулж, голын хайргыг ухаж газрын хэвлийд халдсан болох нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

“...” ХХК-ний шинжээч Ш.М гаргасан: ...мөрдөгчийн тогтоосон цэгүүдийг Google art болон ArcGis 10.8 программ дээр байрлуулан зураглахад периметр нь 40.1 метр, талбайн хэмжээ нь 66.4 м/кв хэмжээтэй байдлаар Ерөө голын мөсийг ухсан байна. Ерөө голын урсцын хэсэгт хамаарах голын хайрга тул харьцуулсан байдлаар хөрсөн бүрхэвчинд нөлөөлсөн экологи-эдийн засгийн хохирлын тооцоо хийх боломжгүй байна. Хэргийн 66.4 м/кв хэмжээтэй газар нь Ерөө голын урсцын хэсэг тул ургамлан нөмрөгийн экологи эдийн засгийн нийт үнэлгээ тооцох боломжгүй гэж үзлээ. Техникийн нөхөн сэргээлтийг нөлөөлөлд өртсөн 66.4 м/кв хэмжээтэй Ерөө голын урсацын хэсгийн ухсан хайрга, дайргыг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 255,000 төгрөгт хийж гүйцэтгэх” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-88 дугаар хуудас/. Уг гэмт хэргийн улмаас 255.000 төгрөгийн хор уршиг учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь за*******ад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх за*******ад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, г******* зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч Н.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Daewoo 280 LC-******* маркийн 50-80 УБ улсын дугаартай, шар өнгийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Н.Э өмчлөлийнх болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан техникийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул уг экскаваторыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид буцаан олгож, түүний үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, 1.200,000 төгрөгийн үнэлгээ бүхийн ******* угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, *******00,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос помп 1 ширхэг хураан авч устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... ургийн овогт Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх за*******ад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх за*******ад зааснаар шүүгдэгч ... овогт Н.Э 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, 5 дахь за*******ад зааснаар шүүгдэгч Н.Э хэрэг үйлдэхдээ ашигласан 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 280 LC-*******” маркийн ... УБ улсын дугаартай, шар өнгийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Н.Э /Улаанбаатар хот ... тоотод оршин суух хаягтай .../ олгож, түүний үнэ болох 7.500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх за*******ад зааснаар ******* угаах төхөөрөмж гитаран буу 1 ширхэг, ус татах насос помп 1 ширхэг зэргийг хураан авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх за*******ад тус тус зааснаар ******* угаах төхөөрөмж гитаран буу, ус татах насос /помп/ төхөөрөмж зэргийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Э гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр 255.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ