| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2021/00368/и |
| Дугаар | 135/шш2021/00512 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 135/шш2021/00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ 135/2021/00368/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, ... овогт Х.Т- ийн íýõýìæëýëòýé
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг,... давхар, ... тоотод оршин суух, Р.О холбогдох,
“300,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Р.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Р.О-ийн хүсэлтээр түүнд 300,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тухайн үед Р.О нь зээлсэн мөнгөө өсгөж төлнө хэмээн зээл авч байсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлж барагдуулахгүй, надад санхүүгийн хувьд хохирол учруулаад байна. Учир нь би тухайн үед Р.О-т мөнгө барьцаалан авч өгсөн ба үүний хүүг Р.О нь төлнө гэж анх тохиролцсон боловч түүний өмнөөс миний бие банкинд хүү төлж хохирсон. Р.О нь банкны хүүг хугацаанд нь өгөөд явна гэж тохиролцоогүй байсан бол миний бие хадгаламжаа барьцаалж зээл авч өгөхгүй байсан.
Иймд Р.О-ээс зээлийн төлөлтөд нийт 300,000 төгрөгийг нэхэмжилж байх тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Р.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Би Х.Т-ээс 300,000 төгрөг хүүтэй бүү хэл хүүгүй ч зээл аваагүй. Яагаад ингэж мөнгө зээлсэн гэж худал ярьж гүтгэж байгаад гомдолтой байна. Х.Т нь өөрөө биткойн зоос сонирхож О.Г гэдэг хүнтэй утсаар ярьж мэдээлэл авсны дараа өөрөө сайн дураараа 300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би өөрөө, бас 2 хүн, Т гээд 4 хүний 1,350,000 Х/24-нд 5077399532 О.Ганболд гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Би 300,000 төгрөгийг авч ашиглаагүй юм чинь зөвшөөрөх боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Р.О-ийн хүсэлтээр түүнд 300,000 төгрөгийг зээлдүүлсэн, тэрээр зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй...” гэж тайлбарлаж, хариуцагч Р.О-ээс 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан Төрийн банкны гүйлгээний мэдээллийн баримтаар Тийн эзэмшлийн ... тоот данснаас О-ийн ХААН банкин дахь эзэмшлийн ... тоот данс руу 300,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна /хх-5/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.22, 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч талууд нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Хариуцагч Р.О нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Х.Т-ээс мөнгө зээлээгүй, Х.Т нь өөрөө биткойн зоос сонирхож О.Г гэдэг хүнтэй утсаар ярьж мэдээлэл авсны дараа өөрөө сайн дураараа 300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би өөрөө, бас 2 хүн, Т гээд 4 хүний 1,350,000 Х/24-нд 5077399532 О.Г гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Би 300,000 төгрөгийг авч ашиглаагүй юм чинь зөвшөөрөх боломжгүй...” гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй, түүний тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.О-ээс 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Р.О-ээс 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг, хариуцагч Р.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× З.ТУНГАЛАГМАА