Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/099

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн,

Улсын яллагч Б.Байгаль,

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овгийн ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орд” гэх нэртэй караокед иргэн ******* тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, улмаар газарт унагаасны улмаас түүний биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зүүн далны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр аймагт байдаг гэртээ байж байгаад 21 цагийн үед гэрээсээ гараад найз болох *******тэй уулзсан юм. Тэгээд бид хоёр Арван мянгатын голоор уруудаж байтал гэх найз маань машинтай ирээд бид хоёрыг аваад бид 3 “Орд” нэртэй караоке руу орсон чинь хүн ихтэй байхаар нь “Хишиг монгол” нэртэй караоке ороод тус караокед ******* бид 2 нэг нэг шил пиво уусан тэгээд буцаад тус караокеноос 22 цаг өнгөрч байхад гараад буцаад “Орд” караоке руу орсон чинь зөөгч хийж байсан эмэгтэй бид гурвыг нэг давхрын ширээнд хүмүүсийн хажууд шахаж суулгасан бид гурав сууж байсан ширээнд 2 залуу сууж байсан. Тэгээд би бие засах өрөө ороод гарж ирээд ширээнд суугаад хамт явж байсан 2 найзтайгаа юм ярьж байтал ширээнд хамт сууж байсан танихгүй залуу буюу сүүлд нэрийн сонсоход ******* гэх залуу 2 найзтайгаа юм ярихаар бол надаас зөвшөөрөл авах ёстой гэхээр нь би юу гэсэн үг юм гээд урдаас харж суусан чинь ******* гэх залуу гэнэт босож ирээд эхлээд миний духны гол хэсэгт гараа атгасан байсан нэг удаа цохисон тэгэхээр нь би яаж байгаа юм гэсэн чинь амжихгүй шүү гэж хэлээд дахин миний зүүн талын нүд рүү цохисон тэгэхээр нь би урдаас босоод ширээгээ урдаас нь түлхээд амынхаа ойролцоо нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь ******* нь намайг татаад бид 2 ширээ сандал хоёрын голоор орж унасан чинь би доор нь орсон байхад миний зүүн талын хөмсөг хэсэг рүү цохиод байсан хэдэн удаа цохисон гэдгийн мэдэхгүй байна. Тэгтэл хамт явж байсан найзууд маань бид хоёрыг салгасан тэгээд би дээшээ бие засах өрөө рүү ороод тольд харсан чинь миний зүүн талын хөмсөг хагараад цус гарч байсан тэр үед караокены ажилчид цагдаад дуудлага өгсөн байсан тэгээд бид нар цагдаагийн газар дээр ирсэн өөр зүйл болоогүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ...Би ******* гэмт хэргийн улмаас хохирсон эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 99,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймагт байх хуурай дүүгийнхээ гэрт байж байтал ******* гэх найз маань залгаад намайг ирж авсан ба тухайн *******, хоёр цуг байсан. Тэгээд бид гурав “Орд” нэртэй караоке орж суусан ба намайг байх үед бид 3 сэрүүн нэртэй 3 ширхэг 2 литрийн савлагаатай пиво аваад хувааж уусан тэгээд 23 цагийн үед надад ажил гараад би түрүүлээд яваад өгсөн. Харин *******, хоёр тус караокед пиво уугаад үлдсэн тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь намайг дуудаад цагдаа дээр дуудаж урьд шөнө ******* хүмүүстэй зодоод хийсэн гэж надад хэлсэн өөр зүйл мэдэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч З.ийн мөрдөн байцаалтад өгсөн ... .Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Гурванбулаг сумаас Баянхонгор аймагт ирсэн тэгээд найз болох *******тай холбоо бариад 20 цагийн үед “Орд” нэртэй караокены гадаа уулзаад “Орд” караоке руу орсон тухайн үед Отгонбаатар манай нутгийн залуу ирсэн. Тэгээд бид гурав тус караокед ороод 4 ширхэг 2 литрийн савлагаатай сэрүүн нэртэй пиво авч уусан юм. Тэр үед Отгонбаатар гэх найз маань ажил гарлаа гээд түрүүлээд яваад өгсөн ба ******* бид хоёрын сууж байсан ширээн дээр буюу бид нарын хажуу талын ширээнүүд дүүрсэн гээд 3 залууг хамт суулгасан. Тэгтэл манай найз ******* нь бид нартай хамт сууж байсан залуучуудын намхан залуутай маргалдаад хоорондоо барьцалдаж авсан тус намхан залуутай хамт явж байсан 2 залуу давхар *******тай маргалдах гээд байхаар нь би нэгийн салгасан тэгтэл ******* тус намхан залуугийн зүүн талын хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь тус намхан залуугийн хөмсөгнөөс цус гарч эхэлсэн тэгтэл караокены ажилтан цагдаа дуудсан байсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд бид нарыг цагдаа газар дээр авчирсан өөр зүйл болоогүй. Тэр үед ******* намхан залуу хоёроос өөр хүмүүс зодоон хийгээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр ажиллаж байсан ба орой 20 цагийн үед тухайн зодооны эхлүүлсэн ******* гэгч 2 залуутай орж ирээд манай караокены 1 давхрын баруун урд талын ширээнд суугаад 2 литрийн савлагаатай сэрүүн нэртэй 4 ширхэг том пиво захиалж аваад сууж байсан юм удалгүй ******* гэгчийн ширээ рүү харсан чинь хоёулаа сууж байсан. Тэгээд 21 цагийн гэгч хоёр найзтайгаа орж ирсэн ба тухайн үед манай караокены ширээнүүд дүүрсэн байхаар нь хүн байсан ширээнд шахаж суулгахаар болоод ******* гэгчийн сууж байсан ширээ рүү суулгасан. Тэгээд удаагүй 23 цаг өнгөрч байхад ******* гэгч чанга чанга дугараад хамт сууж байсан гэгч рүү дайраад цохиод авсан ба гэнэт барьж аваад татаж унагааж байгаад зодоод байсан тэр үед надтай хамт ажиллаж байсан зөөгч Соёлпүрэв очоод тэр хоёрыг салгасан тэгтэл ын зүүн талын хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгээд манай зөөгч Соёлпүрэв дуудлага өгөөд удалгүй цагдаагаас хүмүүс ирээд тэд нарыг аваад явсан өөр зүйл болоогүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би өөрийн хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. би тус дүгнэлттэй танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогч учруулсан хохирлоо төлж барагдуулсан би эмчилгээний зардал гэж бэлнээр 200,000 төгрөг төлсөн. Иймээс уг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 130 тоот шинжээчийн ... биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зүүн далны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17-21/,

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09-55 дугаар албан бичиг /хх-ийн 50-51/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 56-77/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орд” гэх нэртэй караокед иргэн ******* тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, улмаар газарт унагаасны улмаас түүний биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зүүн далны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 54/, гэрч , З., нарын мэдүүлэг /хх-ийн 10, 12, 14/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17-21/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09-55 дугаар албан бичиг /хх-ийн 50-51/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогч ******* эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 99,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г долоон зуун /700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган /700,000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

                                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА