| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/00307/и |
| Дугаар | 182/ШШ2021/00638 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2021/00638
| 2021 03 16 | 182/ШШ2021/00638 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: “ИХГ” ХХК /РД:5786444/, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15-р хороолол, 86-16 тоот
Хариуцагч: “ЖХ” ХХК /РД:5463726/, Чингэлтэй дүүрэг 3-р хороо, 48а байр, 502 тоот
түрээсийн гэрээний үүрэг, алдангид 8,524,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “ЖХ” ХХК-тай 2019 оны 11 сарын 05-ны өдөр 61 тоот түрээсийн гэрээг байгуулж, “ЖХ” ХХК Сапуд /V-4/ 700 ширхэг, Сапуд /V-6/ 100 ширхэг, нийт 800 ширхэг барилгын туслах материалыг Баянгол дүүргийн модны-2 байрлах орон сууцны барилгад ашиглах зорилгоор түрээслэн авсан. Барилгын туслах материалыг 2019 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай, 1 хоногийн түрээсийн төлбөрийг нэг туслах материалыг 180 төгрөгөөр тооцож, барьцаанд 1,500,000 төгрөг байршуулан түрээслэн авсан. 2019 оны 12 сарын 06-ны өдөр 74 тоот түрээсийн гэрээгээр дахин гэрээг сунгаж, өвөлжилтийн хугацааны түрээсийн төлбөрийг 1 хоногийн нэг туслах материалыг 20 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. 800 ширхэг сапудыг 2019 оны 11 сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл 30 хоног нэг бүрийг 180 төгрөгөөр тооцож 4,320,000 төгрөг, 774 ширхэг сапудыг 2019 оны 12 сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 сарын 10-ны өдөр хүртэл 95 хоног нэг бүрийг 20 төгрөгөөр тооцож 1,470,600 төгрөг, 774 ширхэг сапудыг 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл 41 хоног нэг бүрийг 180 төгрөгөөр тооцож 5,712,120 төгрөг, нийт 11,502,720 төгрөг болж байгаа. Түрээсийн гэрээгээр түрээслэн авсан бараа материалыг 2020 оны 04 сарын 25-ны өдөр буцаан хүлээлгэн өгч, нийт түрээсийн төлбөр дээрх байдлаар 11,502,720 төгрөг болсноос 4,320,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 7,182,720 төгрөгийг өдийг хүртэл төлөөгүй байна. 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 61 тоот түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт түрээсийн гэрээний 2-р зүйлд заасан хугацааг хэтрүүлбэл гэрээг цуцалж, эд хөрөнгөө эзэмшилдээ авч, барьцаа мөнгөнөөс түрээсийн төлбөрийг суутган авна гэж заасны дагуу 1,500,000 төгрөгийн барьцааг үлдэгдэл түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон. Мөн гэрээний 7.2 дахь хэсэгт түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нь хүндэтгэн үзэхээр бол өдрийн үнийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө гэж заасан. Өвлийн үед 3 сард түрээсийн төлбөрийг хоногийн 20 төгрөгөөр тооцсон, хариуцагч байгууллагын захирал манай захиралтай найз тул өвөлжилтийн гэрээг гэрээний үнийн 50 хувь буюу 90 төгрөгөөр тооцоогүй, 20 төгрөгөөр тооцож хийсэн. Бидний зүгээс маш их хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд тухайн үед барилгаа барьж байна, буцааж өгөх боломжгүй байна гэдэг байсан. Ерөнхийдөө сапудын өдрийн түрээсийн төлбөр 240 төгрөг байдаг. Иймд түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 5,628,720 төгрөг, алданги 2,841,360 төгрөг, нийт 8,524,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх түрээсийн гэрээ, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, бараа материал хүлээн авалтын тэмдэглэл, нэхэмжлэх зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ИХГ” ХХК нь хариуцагч “ЖХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,524,080 төгрөг, алданги 2,841,360 төгрөг, нийт 8,524,080 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч “ИХГ” ХХК нь түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч “ЖХ” ХХК-д 800 ширхэг сапудыг 2019 оны 11 сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай нэг бүрийг хоногийн 180 төгрөгөөр тооцож 4,320,000 төгрөг, 800 ширхэг сапудаас 26 ширхэгийг буцаан өгсөн тул 774 ширхэг сапудыг 2019 оны 12 сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 сарын 10-ны өдөр хүртэл 95 хоног нэг бүрийг хоногийн 20 төгрөгөөр тооцож 1,470,600 төгрөг, 774 ширхэг сапудыг 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл 41 хоног нэг бүрийг хоногийн 180 төгрөгөөр тооцож 5,712,120 төгрөг, нийт 11,502,720 төгрөгийн төлбөртэйгөөр бараа материал түрээслүүлж, бараа материалыг хүлээлгэн өгсөн, мөн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000 төгрөгийг барьцаалсан нь гэрээ, бараа хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан байна. Талууд анх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч нэг тал эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж байсныг нөгөө тал эсэргүүцээгүй тул гэрээ сунгагдан мөрдөгдсөн байна. Барилга барихад ашигладаг сапудыг өвлийн улиралд ашиглах байдлыг харгалзан өвлийн 3 сард нэг бүрийг хоногийн 20 төгрөгөөр төлбөрийг тооцохоор талууд тохиролцсон байх ба өвлийн 3 сарын хугацааны түрээсийн төлбөрийг сапуд нэг бүрийг хоногийн 20 төгрөгөөр, бусад хугацааны төлбөрийг сапуд нэг бүрийг хоногийн 180 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь зөв байна.
Хариуцагч 2020 оны 04 сарын 25-ны өдөр түрээслэсэн бараа материалыг нэхэмжлэгчид буцаан өгч, түрээсийн төлбөрөөс 4,320,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 7,182,720 төгрөгийг төлөөгүй үлдсэн байна.
Түрээсийн гэрээний 7.1-т түрээсийн төлбөрийг төлөхгүй хугацааг хэтрүүлбэл гэрээг цуцалж, эд хөрөнгийг эзэмшилдээ авч, барьцаа мөнгөнөөс түрээсийн төлбөрийг суутган авна, 7.2-т түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нь хүндэтгэн үзэхээр бол өдрийн үнийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлөхөөр талууд тохиролцсон байна. Хариуцагч гэрээ байгуулахад 1,500,000 төгрөгийн барьцаанд өгснийг нэхэмжлэгч төлбөрт суутган хасч, үлдсэн 5,628,720 төгрөгөөс алданги тооцон, алдангийг төлөөгүй төлбөрийн 50 хувиар хязгаарлан 2,841,360 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 5,524,080 төгрөг, алдангид 2,841,360 төгрөг нэхэмжилсэн шаардлагуудыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД