Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 1 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-1027 тоотод ******* айлын нөхөр байхгүй үед гэрт нь байна гэдэг шалтгаанаар маргалдаж, түүнийг алгадах, хамар хэсэгт цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хацар яс дотор хэсэгтээ зөрүүгүй хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархины доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн ... Би хүүхэдтэй хэсэг тоглож байгаад унтаж байтал гэрийнх нь хаалгыг тогшоод орой хамт пиво хувааж уусан 2 ах орж ирсэн. Тэгтэл нэг ах нь босооч гэхээр нь босоод суусан чинь чи энд юу хийж байгаа юм. Яах гэж энд унтаж байгаа юм гээд над руу сандал бариад дайрсан. Тэгсэн сандлыг нь хамт ирсэн ах нь аваад тавьсан чинь над дээр ирснээ 2 чих рүү 2 гараараа хавсарч алгадаад, баруун гараараа баруун нүд рүү 2 удаа цохисон. Тэгтэл хамрын цус гарчихаар нь гадаа хөл нүцгэн гарсан чинь араас хүүхэд шанаганд ус хийгээд гараад ирсэн. Хэсэг хугацааны дараа цусаа тогтоочхоод байж байтал намайг зодсон ах араас гарч ирээд намайг зодох гэж дайраад хашаан дотор болон гадаа 30 орчим минут хөөж, зодох гэж завдсан. Сүүлдээ хөл хөлдөх гээд байхаар нь гуйж зогсоосон... Толгой, хамрын яс, зүүн эрүүний яс, баруун нүд өвдөж байна. Зүүн эрүүний яс болон баруун нүд хавдсан, ширүүн хөдөлгөөн хийвэл хамрын цус гарч байгаа..., ...Тухайн хүн надад ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би толгойны рентген зураг авхуулсан. Тухайн өдрөөс хойш би нийт 247,000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн... Би ажил хийж байсан одоо ажлаа хийж байсан бол 900,000 төгрөгийн цалин авах байсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Мөн эмчилгээ хийлгэсэн 274,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний зүгээс гомдолтой надтай уулзаж нэг ч удаа уучлал гуйгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5, 8-9/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн ... Би Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 256,300 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Тэгсэн Дорждэрэм манайд хонохоор болж, манай баруун талын орон дээр манай хүүхэдтэй интернэт тоглоом тоглож байсан. Тэгэх зуур би зүүн талын орон дээрээ унтсан. Тэгтэл 1 цаг өнгөрч байхад маанай гэрийн хаалга хүн цохиод байхаар нь онгойлгосон чинь манай нөхрийн найз болох ******* бас нэг хүнтэй хамт ороод ирсэн. Тэгснээ Дорждэрэмийг чи нөхөр нь байхгүй айлд юу хийж яваа юм, бос, яв гэх утга бүхий зүйл хэлээд босгоод ирснээ 1 удаа цохисон. Тэгэхээр нь *******тай хамт ирсэн хүн салгатал хамраас цус гарч байсан. Дорждэрэм нь манай гарны угаалтуур руу хамрын цусаа хэсэг гоожуулж байгаад гадаа гараад орж ирснээ куртикээ өмсөөд гараад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... орон дээр нэг үл таних залуу хэвтэж байсан чинь ******* очоод хөнжлийг нь сөхөөд чи айлын нөхөр байхгүй байхад энд юу хийгээд хэвтэж байгаа юм, яв гээд тэр залууг босгоод гараараа 2 удаа цохичихоор нь би салгаад нөгөө залууг нь авч гарсан. ******* тэр залуугийн биеийн аль хэсэг рүү цохиж байхыг хараагүй. Тэгтэл тэр залуу нь хамраас цус гараад байна гэхээр нь цусаа тогтоочхоод яваарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр залуугийн цус тогтоод явчихсан. Намайг тэр залууг аваад гарахад хамрынх нь цус гарч байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна... Би тэр залууг юун танихгүй хүн унтаж байгаа юм гэж хэлээд тэр залууг босгож ирээд баруун шанаанд нь би гараараа 2 удаа цохисон чинь хамраас нь цус гоожоод гараад гүйчихсэн. Тэгээд найз бид хоёр араас нь гараад хайсан чинь олдохгүй байсан. Удаагүй манай найз гаднаас нөгөө залууг дагуулаад ороод ирсэн. Орж ирээд хамрынхаа цусыг угаагаад манай найз хувцсыг нь өмсүүлээд одоо ингээд яв гээд явуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 146 тоот шинжээчийн ... биед баруун хацар яс дотор хэсэгтээ зөрүүгүй хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархины доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... З.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.5.Дээрх баруун хацар яс дотор хэсэгтээ зөрүүгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бусад хамрын таславчийн хугарал, мурийлт, тархины доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Хохирлын баримтууд /хх-ийн 62, 69-74/,

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/56 дугаар албан бичиг /хх-ийн 10-12/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 49, 52-55, 57-59/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 1 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-1027 тоотод ******* айлын нөхөр байхгүй үед гэрт нь байна гэдэг шалтгаанаар маргалдаж, түүнийг алгадах, хамар хэсэгт цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хацар яс дотор хэсэгтээ зөрүүгүй хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархины доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5,8-9/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч , нарын мэдүүлэг /хх-ийн 19, 23/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-62/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хохирлын баримтууд /хх-ийн 62, 69-74/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/56 дугаар албан бичиг /хх-ийн 10-12/, шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогч эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэн 256,300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Хохирогч нь хэрэгт 431,900 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс эм тарианы зардал 428,890 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас ундааны үнэ гэх 2500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1000000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 428890 төгрөг гаргуулж, хохирогч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******аас 256,300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлээсүгэй.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА