| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/03225/и |
| Дугаар | 182/ШШ2021/00639 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2021/00639
| 2021 03 16 | 182/ШШ2021/00639 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Х.Ч
Хариуцагч: Б.Б
орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ч нь 2013 онд Ц.Боос 75,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах 28,0 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Ингэхдээ 2013 оны 11 сарын 29-ний өдөр Б.Бтой барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байсан боловч С.Бын тавьсан шаардлагын дагуу орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан. Уг бэлэглэлийн гэрээгээр гэрээний талууд орон сууцыг Х.Чоос Б.Б руу бэлэглэх зорилгогүй, зөвхөн зээлийн гэрээний дагуу тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалж байсан хэлбэр юм. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт, зээлийн хүүнд 46,025,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 25,000,000 төгрөгт тооцуулж Ниссан экстра маркийн автомашиныг Б.Бын өмчлөлд шилжүүлж, *** тоотхаягт байрлах 12,5 м.кв талбайтай, авто зогсоолыг 18,000,000 төгрөгт тооцуулж, Б.Бын хүсэлтээр Б.Эын өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл Х.Ч үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж авсан зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад өдийг хүртэл Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй байсаар сураггүй алга болсон. Х.Чын хувьд Б.Бод өөрийн өмчлөлийн орон сууцаа бэлэглэхээр хэмжээний ямар нэгэн харилцаа холбоотой хүн биш бөгөөд 2013 онд зээлийн гэрээний харилцаа үүсгэж л танилцсан хүн юм. Б.Бод үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглээгүй төдийгүй дээрх орон сууц нь 2000 оноос хойш одоог хүртэл Х.Чын дүү Д.Энхчимэгийн эзэмшил, ашиглалтад байсаар байгаа. Х.Ч, Б.Б нарын хооронд 2013 оны 11 сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ” нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул бодит байдал дээр хэрэгжээгүй, Б.Бын эзэмшил, ашиглалтад шилжээгүй, Б.Б нэг ч удаа уг байранд орж үзэж байгаагүй. Х.Ч нь Б.Бод төлөх ёстой зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулж дууссан тул өнөөдрийг хүртэл Б.Боос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсаар ирсэн. Иймд орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *** тоот хаягт байрлах 28,0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ч нь 2013 оны 11 сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, 2013 оны 12 сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөгийг мөн 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. Х.Ч нь 2013 оны 12 сарын 19-ний өдөр *** тоотод байрлах орон сууцыг Б.Бод бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2014 он дуусч зээлийн гэрээний хугацаа дуусахад Х.Ч нь зээлийн төлбөрийг барагдуулалгүй зугтаж алга болсон бөгөөд үлдэгдэл 100,000,000 орчим төгрөг, түүний хүү, алдангийг төлөөгүй. Маш удаан хөөцөлдсөний үр дүнд 2016 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Х.Чод 200,000,000 төгрөгийг зээлдэхдээ банк болон өөрийн танил хүмүүсээс өндөр хүүтэй зээл авсан байсан бөгөөд өрөнд орсны улмаас Ц.Бд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргааны зүйл болсон байрыг худалдаж төлбөр тооцоог дуусгасан. Тухайн байрны өмчлөл Ц.Бд шилжсэн бөгөөд түүнээс цааш өөр ямар этгээдэд шилжсэн одоо ямар хүний өмчлөлд байгааг тодорхой мэдэхгүй байна. Х.Ч нь нэхэмжлэлдээ 75,000,000 төгрөгийг зээлсэн, Х.Чоос зугтааж алга болсон мэтээр ор үндэсгүй зүйлийг зохиож бичсэн бөгөөд 75,000,000 төгрөгийн зээлийн гэрээ анхнаасаа байгуулаагүй зөвхөн тус бүр 100,000,000 төгрөгийн хоёр гэрээ байгаа. Мөн энэхүү бэлэглэлийн гэрээ нь 2013 оны 12 сард байгуулагдсан бөгөөд бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан 2015 оны 10 сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийг гомдоосон буюу байрыг буцаан авах шаардлагыг хүлээн аваагүй үеэс шаардах эрх үүссэн байхаар байна. Тэгвэл бэлэглэлийн гэрээтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 сарын 09-ний өдөр дууссан байна. Х.Ч уг асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг биш тул хэргийг хаасан гэв.
Шүүх орон сууц бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, дипозит дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтууд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч Б.Бод холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч Б.Боос 2013 онд мөнгө зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн *** тоотод байрлах 2 өрөө орон сууцаа барьцаалсан дээр талууд маргахгүй байна. Гэвч ингэхдээ Х.Ч орон сууц барьцаалах биш, орон сууцаа Б.Бын өмчлөлд шилжүүлэхээр 2013 оны 11 дүгээр сарын орон сууц бэлэглэлийн гэрээ хийсэн нь хуульд нийцээгүй байна. Талууд тайлбарлахдаа зээлийн мөнгийг буцаан төлмөгц орон сууцыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон гэжээ.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх арга байхгүй ба харин үүргийг гүйцэтгэтэл хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж болохыг /фидуци/ заасан байдаг. Б.Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар хуулиар зөвшөөрөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх гэрээг эсрэг талтай байгуулсан байна.
Зээлдэгч зээлийн төлбөртөө 2015, 2016 онд 46,025,000 төгрөгийг дансаар төлсөн, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 25,000,000 төгрөгт тооцон Nissan X-Terra маркийн автомашиныг өгсөн, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18,000,000 төгрөгт тооцож *** тоотхаягт байрлах 12,5 м.кв талбайтай, авто зогсоолыг шилжүүлж зээлийн төлбөрийг дуусгасан гэж тайлбарлан энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байна. Энэ үеэс нэхэмжлэгч хариуцагчийг орон сууцыг буцаан шилжүүлж өгөх ёстой гэж үзсэн ба энэ үеэс түүний эрх зөрчигдөж эхэлсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.1.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.2.-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заажээ. Х.Ч
ын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Х.Ч 2001 оноос дээрх орон сууцны өмчлөгч байсан нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын баримт, гэрчилгээгээр тогтоогдож байх ба одоо тус орон сууцанд Х.Чын дүү оршин сууж буйг талууд тайлбарлаж байна.
Нөгөө талаас, талууд орон сууц бэлэглэлийн гэрээ хийхдээ тус гэрээний дагуу үр дүнг гаргахын тулд биш, өөр хэлцлийг /барьцаа/ халхавчилж дүр үзүүлж хийсэн байх ба энэ нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3.-т заасан нөхцөл болж байна.
Дээрх үндэслэлүүдээр Х.Ч, Б.Б нарын хооронд 2013 оны 11 сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгч нь Х.Ч гэдгийг тогтоолоо.
Хариуцагч зээлийн гэрээний үнийн дүн дээр маргадаг боловч энэ нь энэ
этгээдэд шилжсэн гэх боловч энэ нь нотлогдохгүй, нотлох баримт ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД