| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр, улсын яллагч Ж.Энхбат, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь зүүн дал, зүүн гуя, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дах хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дах хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дахь хуудас), Баянхонгор дүрс оношилгооны төвийн рентген (хавтаст хэргийн 57 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 65, 88-104, 113, 115-117 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дах хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дах хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дахь хуудас), Баянхонгор дүрс оношилгооны төвийн рентген (хавтаст хэргийн 57 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 65, 88-104, 113, 115-117 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогч ******* эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 107,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг хавтаст хэргийн 113 дугаар талд хавсаргажээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуун/ нэгж буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах заалтад зааснаар 700 /долоон зуун/ нэгж буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА