Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2021/00225

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар *******3/ШШ2021/00225

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 7 дугаар хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, “*******-*******” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа, Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай, 427 дугаар хорих ангид хүмүүжигч, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт хуримтлагдсан хүү 4.756.507.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.737 төгрөг, үндсэн зээл 5.708.266 төгрөг нийт *******.813.5*******,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., хариуцагч ******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д., нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “*******-*******” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай байгууллагатай 2018 оны ******* дугаар сарын 09-ний өдөр ЗГ-03-00- дугаартай зээлийн гэрээ байгуулж 9.400.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай Фидуцийн гэрээ байгуулж - УБИ улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг манай байгууллагын өмчлөлд бүртгүүлэн ашиглаж байсан юм. Зээлдэгч ******* нь манай байгууллагын өмчлөлд бүртгүүлсэн - УБИ улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг ашиглах явцдаа Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ДШМ/*******07 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 629 дугаар тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Манай байгууллага дээр дурьдсан эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон боловч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнд заасан - УБИ улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу төлбөрөө иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан. Зээлдэгч ******* нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл хуримтлагдсан хүүнд 4.756.507,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 348.737 төгрөг, үндсэн зээлд 5.708.266 төгрөг, нийт *******.813.5*******,87 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.813.5*******,87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* нь манай байгууллагатай 2018 оны ******* дугаар сарын 09-ний өдөр ЗГ-03-00- дугаартай зээлийн гэрээ байгуулж 9.400.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар - УБИ улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг манай байгууллагын өмчлөлд бүртгүүлэн ашиглаж байсан юм. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр манай байгууллагын данс руу 9.776.000 төгрөгийн орлого хийгдсэн байсан. Манай байгууллагаас 18 сая төгрөгийн зээл олгосон гэсэн үг биш гэдгийг тайлбарлаж хэлье. Урьдчилгаа төлбөрөө манай данс руу хийсэн шиг санагдаж байна. Манай байгууллагаас өгсөн зээлээ нэмээд *******ын тодорхойлсон гэдэг хүний данс руу 18.800.00 төгрөгийг шилжүүлсэн.

 Өөрөөр хэлбэл хариуцагч 18.800.000 төгрөгийн авто машиныг гэж хүнээс авахдаа манай байгууллагаас 9.400.000 төгрөгийг зээлсэн гэсэн үг. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш 4 удаагийн зээл төлөлтөөрөө нийт 4.000.000 төгрөгийг төлсөн. Энэ 4.000.000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцон дэлгэрэнгүй байдлаар тооцооллоо нэхэмжлэл дээрээ дурдаж, нягтлангийн тооцоолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Манай данс руу хийсэн 4 удаагийн төлөлт гэдэг хүний данснаас *******ын төлбөр гэсэн утгатай төлөгдсөн байдаг. Бид ******* гэж хүнтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон. Анхбаяр нь хуваарийн дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй, Анхбаяр хэн нэгнийг гуйгаад ийн байна уу өөр хэн нэгний данснаас зээлийн төлбөрөө төлүүлэх нь бидэнд хамаагүй, бидэнд төлбөр төлөгдсөн байх л хамаатай юм. Түүнчлэн намайг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байхад Анхбаяр хоёрын хоёр өмгөөлөгчтэй байсан атлаа өнөөдрийн энэ төлбөрийг төлөхгүй гэж ярьж байгаа тайлбараа огт хэлээгүй, иргэний хохиролтой холбоотой ямар нэгэн маргаан үүсгээгүй. Улсын дээд шүүхийн тогтоол дээр Анхбаяр, хоёрыг уг машиныг гэмт хэрэг үйлдэхдээ хамтдаа ашигласан гэдгийг тогтоож, уг машиныг улсын орлого болгосон. Бид гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй учир ээс нэхэмжлэх боломжгүй гэдгийг Анхбаяр ойлгох хэрэгтэй. Бид хэнтэй гэрээ байгуулсан, тэр хүнээсээ л мөнгөө нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийтгэх тогтооолоор 12 жил, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн *******07 дугаар магадлал, 2020 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 629 дугаар тогтоолоор зүйл анги өөрчлөгдөн 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Миний бие урьд нь өөрийн эзэмшлийн Аксент маркийн авто машинаар хувийн такси үйлчилгээнд явж өөрийн амьдрал, ар гэрээ тэжээдэг байсан. 2018 оны 5 дугаар сард миний машин эвдэрч өөрийн найз болох Б.ээс 1.000.000 төгрөгийг зээлж, ид 1.000.000 төгрөгийн өртэй болсон. Энэ хугацаанд ээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй явсаар 2018 оны ******* дугаар сарын 04-нд надтай ирж уулзаад өөрийгөө ажилтай үед өөрийнх нь машинаар яваад өрнөөсөө өдөрт 50.000 төгрөг суутгаад өрнөөсөө гар гэсэн болохоор би зөвшөөрч ийн эзэмшлийн 14-45 УБТ улсын дугаартай машинаар ийн хэлснээр хохирогчдод үйлчилж байсан болно. 2018 оны ******* дугаар сарын 09-ний өдөр ирж уулзаад би банкинд *******.000.000 төгрөгийн өртэй болохоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч болохгүй байна, чиний нэр дээр зээл аваад машин авах гэсэн юм гэж надаас гуйсан. Би ид өртэй байсан болохоор үгүй гэж хэлж чадаагүй, зөвшөөрч “*******-*******” ББСБ-иас 9.400.000 төгрөгийг зээл авч - УБИ улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг авч “*******-*******” ББСБ-тай фидуцийн гэрээ хийж авсан. Энэ хугацаанаас хойш хэрэгт холбогдох хүртэл 1 сар гаруйн хугацаанд би ээс зээлээ төлж байгаа юу гэж асуухад төлж байгаа гэж хэлж байсан. Энэ хугацаанд “*******-*******” ББСБ-д 3.701.734 төгрөг төлсөн харагдаж байгаа юм. Энэ төлбөрийг ямар банкиар төлсөн эсэхийг би мэдэхгүй, энэ машиныг авсан цагаас хойш зөвхөн өөрөө хэрэглэж байсан болохыг хохирогч нар бүгд гэрчилж байгаа. Би энэ хугацаанд уг авто машиныг нэг ч удаа унаж авч явсан удаагүй. “*******-*******” ББСБ-тай хийсэн гэрээ нь зөвхөн миний нэр дээр хийгдсэн боловч надад ямар нэг өмчлөлийн маргаан байхгүй зөвхөн эд өртэй байснаараа би зөвшөөрч хамжигч болж байгаа. Иймд би энэ мөнгийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийг төлөх ёстой учир  үнэн зөвийг тогтоож өгнө үү гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “*******-*******” ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан хуримтлагдсан хүү 4.756.507.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.737 төгрөг, үндсэн зээл 5.708.266 төгрөг нийт *******.813.5*******,87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь  зээлийн гэрээ байгуулсан эсэх  талаар маргаагүй хэдий ч уг машиныг өөрөө нэг ч удаа ашиглаагүй, унаагүй гэдэг хүнд авч өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг  өгч  байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.

Зохигчдын хооронд 2018 оны ******* дугаар сарын 09-ний өдөр 9.400.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар УБИ - улсын дугаартай Приус 30 маркийн авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогджээ.

/хх-7-11 дүгээр хуудас/

Зохигчдын хооронд  Иргэний хуулийн 451, 452, 453, 235  дугаар зүйлүүдэд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

        Хариуцагч нь гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй,  зээлийн төлбөрийг өөр хүн хариуцах ёстой гэж маргаж байгаа болно.

Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт “зээлийг авто машин худалдан авах зориулалтаар ашиглана”, 2.1.3.1 дэх хэсэгт “зээлийг нэхэмжлэгчийн ХААН банкин дахь 5015 тоот дансанд бэлнээр эсхүл, бэлэн бусаар олгоно. Зайлшгүй тохиолдолд зээлдэгчийн хүсэлтийн дагуу түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдийн данс руу шууд шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно”, 4.2.9 дэх хэсэгт “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ББСБ-ийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй”, 6.1 дэх хэсэгт дараах тохиолдолд ББСБ-ийн санаачлагаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” 6.1.1 дэх хэсэгт “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн төлбөрийг 30 хоногоос дээш хугацаагаар төлөхгүй хэтрүүлсэн, зээлийн хүүг 60 хоногоос дээш хугацаагаар төлөхгүй хэтрүүлсэн бол” гэж тус тус заажээ.

           Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.4.2 дахь хэсэгт “хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд аливаа хохирол өр төлбөр, анз, аливаа үйлдэл, эс үйлдлээс ангид байлгана, 2.4.4 дэх хэсэгт “хөрөнгийг гэмт хэрэг, хууль бус ажиллагаанд ашиглах, ашиглуулахыг хатуу хориглоно. Зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохиролыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцахыг баталж байна” гэж тус тус заасан.

Хариуцагч ******* нь бусадтай бүлэглэн  фидуцийн гэрээний зүйл болох УБИ - улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болон уг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон болох нь Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020.*******.30-ны өдрийн 629 дугаартай тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хариуцагчийг  фидуцийн гэрээний 2.4.2, 2.4.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. 

         Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулсан гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, уг үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийг хариуцагч гэмт үйлдэлдээ ашигласны улмаас улсын орлого болгосон, үүргийг гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон  нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу  хуримтлагдсан хүү 4.756.507.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.737 төгрөг, үндсэн зээл 5.708.266 төгрөг нийт *******.813.5*******,87 төгрөгийг шаардах эрхтэй байна.

         Хариуцагчийн зүгээс өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулж гарын үсэг зурж зээл аван уг зээлээр   машин авсан, би өөрөө эд өртэй байсан учир  зээл аваад өгөөч гэхэд татгалзаж чадаагүй гэдэг тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн, энэ үйл баримт мөн Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон байх тул түүний мөнгө авснаа би санахгүй байна, зээл олголтын хуудсанд бичигдсэн гарын үсэг минийх мөн эсэхийг мэдэхгүй гэсэн болон хариуцагчийн өмгөөлөгчийн зээл олголтын хуудсанд бичигдсэн Анхбаяр гэх гарын үсэг нь бүдэгхэн учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж тайлбаруудыг хүлээн авах боломжгүй, эдгээр тайлбар нь хариуцагчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

         Өөрөөр хэлбэл өөрийн нэр дээр бусдад зээл авч өгч байгаагаа хариуцагч ухамсарлаж ойлгож, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан, зээлдэгчийн хүсэлтээр олгож буй зээлийг өөр хүний данс руу шилжүүлж болох талаар зохигчид гэрээндээ тусгасан, зээл олголтын хуудсанд бичигдсэн гарын үсэг нь хариуцагч *******ынх биш гэдгийг нотолсон баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, энэ талаар гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй  байна.

           Хариуцагчийн зүгээс гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх хүсэлтийг тавьж байгаа хэдий ч нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн *******аас гэрээний үүргийг шаардах үндэслэлтэй, харин ******* цаашид уг төлбөрийг өөрт хохирол учруулсан гэж үзэх хэн нэгнээс нэхэмжлэх нь түүний эрхийн асуудал юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт ******* зээлийн гэрээний үүргийн биелэлт хуримтлагдсан хүү 4.756.507.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.737 төгрөг, үндсэн зээл 5.708.266 төгрөг нийт *******.813.5*******,87 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******-*******” ББСБ ХХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.966,17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187.966,17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК-д олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ТУЯА