Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 0097

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.М-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.М-ад холбогдох эрүүгийн 201714000203 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **--ийн харьяа **ийн сургуулийн цахилгааны ** дамжаанд сурдаг, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт ** аймгийн ** сумын ** баг ** сургуулийн дотуур байр ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Б- овогт Б-ийн М- /РД: ХХ*************/

 

Шүүгдэгч Б.М- нь ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах **--ийн харьяа **ийн сургуулийн дотуур байрны ** тоот өрөөнд оюутан Б.М-этэй маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өрөөгөө цэвэрлэхээс болж маргалдсан. Хохирогч М-ийн хамар руу 2 удаа цохисон. Хавсарч унагааж цохисон. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс буруутай зүйл байхгүй. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм байдал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би *** аймгаас оюутны дотуур байрандаа ирээд өрөөндөө байж байтал гаднаас М- орж ирээд чи өнөөдөр шал угаах ээлжтэй юм байна өрөөгөө угаа гэж хэлэхэд нь би босоод шалаа угааж байтал намайг хогоо шүүрдэж байгаад угаа гэсэн. Тухайн үед хогийн шүүр байхгүй байсан учир би гараад өөр өрөөнүүдээс хогийн шүүр асуутал олдоогүй. Буцаж ороод шүүр олдсонгүй ингээд угаачихъя гэхэд М- би чамайг шүүрдээд угаа гэж хэлээд байгаа юм бишүү гэж хэлээд намайг 4-5 удаа нүүр лүү минь цохисон. Би өрөөнөөс зуггаж гартал араас ирээд хавирч унгаагаад толгой руу нэг удаа өшиглөсөн. Дахин өшиглөх гэхэд нь би гараараа хааж амжсан юм. Би зодуулсаны дараа хамаатны ах эгч хоёртоо утсаар хэлж дуудсан. Тэр хоёр удалгүй ирээд М-тай уулзтал та нар цагдаа дагуулаад ир чамайг дахиад зодно гэж над руу дайрсан. Тэгээд би аавыгаа дуудаж удалгүй аав ирээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 325 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.М-ийн биед хамрын таславчийн муруйлт, баруун шуунд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг нэг удаагийн, шууд чиглэлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл ба 2017.04.02-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун шуунд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 16 ху/,

 

-Б.М-ын сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 21-22, 25-27 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/

              -Хохирол төлсөн тухай баримт /хх 35 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах **--ийн харьяа **ийн сургуулийн дотуур байрны ** тоот өрөөнд оюутан Б.М-этэй маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.М-ийн “...Буцаж ороод шүүр олдсонгүй ингээд угаачихъя гэхэд М- би чамайг шүүрдээд угаа гэж хэлээд байгаа юм бишүү гэж хэлээд намайг 4-5 удаа нүүр лүү минь цохьсон. Би өрөөнөөс зуггаж гартал араас ирээд хавирч унгаагаад толгой руу нэг удаа өшиглөсөн” /хх 14 ху/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хамрын таславчийн муруйлт, баруун шуунд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 325 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.М-ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Б.М-э нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Б.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.