Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2021/00689

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                      2021         03         25

            182/ШШ2021/00689

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: “ИХ ББСБ” ХХК

            Хариуцагч: М.М

 

зээлийн гэрээний үүрэгт 112,367.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.М нь манай компанитай 2020 оны 02 сарын 13-ны өдөр L03800516 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. М.Мийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет /Pocket/ аппликейшний 7700138970 дугаартай зээлийн дансанд 2020 оны 02 сарын 14-ний өдөр 68,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт Банк бус санхүүгийн байгууллагаас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч М.М нь 2020 оны 02 сарын 14-ний өдөр 68,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан. “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. 2021 оны 01 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 68,000 төгрөг, шимтгэл 9,766.31 төгрөг, үндсэн хүү 21,596.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,505.45 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт 112,367.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зээлийн дансны хуулга, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК нь хариуцагч М.Мт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 112,367.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.М нь “ИХ ББСБ” ХХК-тай 2020 оны 02 сарын 13-ны өдөр L03800516 дугаартай хэрэглээний зориулалттай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2020 оны 02 сарын 14-ний өдөр цахимаар хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид 68,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай олгож шилжүүлсэн байна. Хариуцагч зээлийг эргэн төлөөгүй ба нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК нь хариуцагчийг үндсэн зээл 68,000 төгрөг, шимтгэл 9,766.31 төгрөг, үндсэн хүү 21,596.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,5055.45 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт 112,367.81 төгрөгийг төлөх ёстой гэж тооцоолжээ.

Нэхэмжлэгч дээрх цахим зээлийн гэрээгээр зээлдэгч зээлдсэн мөнгөө шимтгэлийн хамт хугацаандаа төлбөл хүү тооцогдохгүй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож буйг тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. М.Мийн “ИХ ББСБ” ХХК-тай 2020 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан хэрэглээний зориулалттай цахим зээлийн эрх нээх гэрээгээр талууд ерөнхий нөхцөлийг тохирсон байх ба нарийвчилсан зохицуулалтыг заагаагүй байна.

Иймд хариуцагч М.Мээс үндсэн зээлийн 68,000 төгрөгийг,  шимтгэл 9,766.31 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч М.М шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан М.Мээс 77,766.31 төгрөгийг гаргуулж “ИХ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 34,601.50 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ИХ ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД