| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.,
Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2326002780004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн 23-05 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 29-өөс 2023 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн өмчлөл, эзэмшлийн 08-54 ӨВА улсын дугаартай, “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би захын хойд талд таксинд зогсдог. Элбэг дэлгүүрийн захирал Суурь гэдэг хүн ирээд Цагаанхайрхан яваад өгөөч Цогоо ахаа гэж хэлсэн. Тэгээд бид нар явсан. Тэгээд Цагаанхайрхан явчихаад маргааш нь ирж байхад энэ осол болсон. Энэ осол яг юунаас болсон гэхээр цэргийн анги өнгөрөөд тойрдог замын тэнд шөнө 12 цагийн үед миний урд талд явж байсан машин жирийн хурдтай явж байснаа удаашраад байсан. Тэгэхээр нь гүйцэж түрүүлэх дохиогоо өгөөд гүйцэж түрүүлээд баруун тийшээ дарсан чинь дугуй пад пад гэж дуугараад буцааж дарагдахгүй болоод юу болсныг мэдэх сөхөөгүй осол болсон. ...Ноднин үер их болсон учраас засмалын хоёр талыг их гүнзгий болгосон байсан. Дугуй хагарснаас болоод тийшээ орсон. Би шинжээчийн дүгнэлттэй маргаад наана цаана гээд байх юм байхгүй. Дугуй хагарсан тухай мөрдөгчид амаараа хэлсэн. Тэгэхээр Цогоо ахаа энэ нэг их нөлөөлөхгүй гэхээр нь би орхисон. Тэр гурван хүүхнийг эмнэлэг рүү авч явсан. Тэгээд би эхнэрийнх нь ахынх нь машинд суугаад эмнэлгийн хажууд ирж зогсоод эд нарын байдал ямархуу байна гэхэд одоохондоо эмч нар үзэж хараад байна. Та манайд очиж бай гэхээр нь Суурийн гэрт бүгдээрээ очсон. ...Тэгээд очоод нэлээд байж байхад миний хүзүү рүү хөшөөд тааз эргэлдээд байхаар нь Суурийн ахыг хамт гаръя гээд гарсан. Тэгсэн чинь юу юугүй бөөлжис цутгаад бөөлжсөн. Тэгээд орж ирээд эмнэлэг явдаг юм билүү гээд байж байхад тэр ах нь та 100 татчих, тэгэхгүй бол та харавчихаж мэдэх юм байна гэхээр нь 100 татсан. Тэгээд 5 цагийн үед цагдаа дээр ирээд намайг үлээлгэсэн. Би нэг их архи дарс уугаад байдаггүй. Тэрнээс хойш 7, 8 хоног бөөлжөөд байсан. Тэгээд манай эмэгтэй дүү барьдаг хүн байна гээд намайг авч яваад толгой бариулсан. Миний СИ-4 хугарсан гэсэн. Миний хөл бол хэзээний ийм болчихсон байсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын санд дутуу хохирол 1,231,000 төгрөгийг нөхөн төлнө. Миний биеийн байдал, мэс засалд орох нөхцөл байдал, насны байдлыг харгалзан үзэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Бат-Өлзий суманд зугаалгаар явж байгаад тухайн өдөр ...******* сум руу явж байсан. Явж байтал засмал зам руу ороод жижиг цагаан хаалганы орчимд осолдсон. Тухайн үед би юу болсныг мэдэхгүй байна. Нойр хүрээд зүүрмэглээд явж байтал шарваад гэнэт өнхөрсөн. буюу Хорлоо, Анхтуяа, түүний хүүхэд тэгээд би, жолооч гэх хүмүүс зорчиж явсан. Жолоочоос бусад хүмүүс нь манай ажлын хүмүүс байсан. болон жолооч нар хамгаалах бүс зүүсэн байсан. Хойд суудлууд нь хамгаалах бүс байхгүй байсан. Жолоочийн урд талын суудал дээр гэх охин ганцаараа сууж явсан. Арын суудал дээр Анхтуяа, буюу Хоролсүрэн бид нар сууж явсан. Жолооч нь архи ууж байгаа нь харагдаагүй. Айраг л уугаад байсан. Ер нь л хурдан яваад байсан. Би жолоочид хүмүүс авч явж байж яасан хурдан явдаг юм, зөөлөн яваач гэж хэлсэн. Жолооч за би мэдэж байна, ойлголоо гэж хэлээд яваад байсан. Осол юунаас болсныг мэдэхгүй байна. Тухайн үед зүүрмэглэж явсан болохоор мэдэхгүй байна. Миний баруун гар хоёр хугаралтай, дөрвөн хавирга хугаралтай байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай ажлынхан болох Элбэг худалдааны төвд хамт ажилладаг , *******, Анхтуяагийн бид нар Бат-Өлзий сум руу аялал зугаалга гэж яваад, 30-ны өдөр 19 цагийн үед Бат-Өлзий сумаас ******* сум руу хөдөлсөн. Замдаа нэг айлын гадна очиж айраг уучихаад нааш хөдлөөд явж байгаад зам руу нийлээд хуучин цагаан хаалга буюу “Хурд” шатахуун түгээх станцын цаана осолдсон байсан. Би замдаа унтаж явсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Эмнэлэг дээр ирснээ мэдэж байна. Байгууллагаас манай захирал Батсуурь гэх хүн зугаалганд явахад тэр машиныг жолоочтой нь гаргаж өгсөн. Жолооч архи ууж байхыг хараагүй. Замдаа зогсохдоо айраг ууж байсан. Миний хувьд 6 ширхэг хавирга хугарсан. Эгэм мөр хоёрын дундах мах тасарсан. Нурууны яс мурийлттай, толгойд бага зэрэг гэмтэлтэй. 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 08-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлэх хугацаанд ор хоног болон эм тарианы мөнгө 150,000 төгрөгний зардал гарсан байсан. ... Ер нь маш хурдан явдаг жолооч байсан. Бид нарын зорчиж байсан машин хурдтай явж байснаас осол болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед манай ажлынхан Бат-Өлзий сум руу зугаалгаар явсан. Цагаанхайрхан гэх газар очоод дараа нь Орхоны хүрхрээ үзчихээд хагас сайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 29-ний орой ******* сум руу нааш гарсан. ******* сум ойртоод Онгийн пост өнгөрч байхыг мэдсэн. Бид нар тухайн үед унтаж байсан. Урд явсан машиныг гүйцэх үед зам мурилзаж байхад сэрсэн. Тэгээд баруун тал руу нь дарж байгаа нь мэдэгдсэн. Манай охин , ажлын хүн Саран, буюу надтай нийлээд 4 зорчигч жолооч нийт 5 хүн явсан. Жолоочийг архи уусныг мэдээгүй. Айраг ууж байхыг харсан. Бид хэд архи уугаагүй, айраг уусан байсан. Хурдыг сайн мэдэхгүй байна. Манай охин жолооч хоёр бүс зүүсэн байсан. Бусад зорчигчид бүс зүүгээгүй байсан. Жолоочийн гүйцэж түрүүлсэн үйлдэл, гүйцэгдэж буй машины буруу гэж бодож байна. Хүмүүсийн бие болон хүүхдийн бие гайгүй бол гомдол саналгүй. Жолооч маань хөгшин настай хүн тул гомдох зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 27-нд ээж *******гийн ажлын хүмүүстэй хамт Бат-Өлзий сум руу явсан. 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед ******* сум руу хөдөлсөн. Би унтаж байсан болохоор юу ч мэдэхгүй байна. сэрсэн чинь машины 4 дугуй дээш харсан байдалтай би дотор нь сэрсэн. ...их л хурдан явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******гийн 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн амбулаторийн үзлэгт 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мэс заслын тасагт хэвтсэн 2,408,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ГССТ-д амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ГССТ-д амбулаторийн үзлэг 57,000 төгрөг, нийт 2,731,000 төгрөг,
... 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 48,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн Гэмтэл согог судлалын төвд мэс засалд орсон 2,386,800 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны
8 дугаар сарын 13-ны өдрийн амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07- ны өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Гэмтэл согог судлалын төвийн амбулаторийн үзлэг 57,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Гэмтэл согог судлалын төвийн тусламж 20,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж 20,000 төгрөг, нийт 2,856,800 төгрөг,
... 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн амбулаторийн үзлэгт 15,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэмтлийн тасагт хэвтсэн 1,354,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн амбулаторийн үзлэг 21,000 төгрөг, нийт 1,570,000 төгрөг,
...Нийт , Д., ******* нарын эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 7,157,800 төгрөгийг гаргуулах саналтай байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дүгээр хуудас/,
2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10-15 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийн Авто механикийн багш, мэргэшсэн инженер, Техникийн шинжээч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай
1.Уг хэрэг зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд
3.1.6 ”Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хоирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байдаг.
2. Тоёота Вокси маркийн 0854ӨВА улсын дугаартай автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.
1. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурды хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,
3. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,
3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.
4. Тоёота Вокси маркийн 0854ӨВА улсын дугаартай автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 414 дугаартай “... биед уушгины эдийн няцрал, цээжний хөндийд хий хуралдах, зүүн 1-6-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд авто ослын үед мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай *******гийн биед зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 552 дугаартай “... биед цээжний зүүн талд 3,6,7,8-р хавиргануудын хугарал, баруун бугалга ясны зөрөөтэй, шуу ясны бяцарсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 424 дугаартай "... Б.ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Шүүгдэгч согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Хохирогч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 63-78 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 87-102 дугаар хуудас/,
Хохирогч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авахуулсан рентгэн зурагны хариу, гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-116 дугаар хуудас/,
Хохирол нөхөн төлсөн талаархи баримтууд, хохирогч Д., *******, нарын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 179-186 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 143-145 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч өмгөөлөгч Г.Адъяатогтохын шүүх хуралдаанд гаргаж өгсөн: “...Шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн талаарх ХААН банкны баримтууд”,
1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц. шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн өмчлөл, эзэмшлийн 08-54 ӨВА улсын дугаартай, “Тоёота Вокси” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтууруулах нудаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогч *******гийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.ын мэдүүлэг, хохирогч мэдүүлэг, хохирогч мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн баримт, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, техникийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 414, 415, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 552 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирлын тухайд шүүгдэгчийн зүгээс хохирогч *******д 1,700,000 төгрөг, хохирогч Д.д 1,800,000 төгрөг, хохирогч д 2,280,000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7,157,800 төгрөгийн хохирлоос 5,926,800 төгрөгийг төлсөн. Одоо 1,231,000 төгрөг үлдсэн байгааг шүүхийн шатанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ******* сумын нутаг дэвсгэрт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүний нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. ...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд нь сайн дураараа, өөрийнхөө санаачилгаараа сэтгэл гаргаж төлж барагдуулж, тэр хүмүүсийн эмчилгээнд тодорхой хэмжээгээр дэм болсон зүйл байгаа. Хэрэг шүүхэд шилжихээс өмнө Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг барагдуулж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй гэсэн өөрийнхөө хүсэл зорилгоор энэ хохирлыг сайн дураараа төлсөн. Гэхдээ өөрийнх нь эдийн засаг, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалж 1,231,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж амжаагүй байгаа. Үүнийгээ нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн шүүхэд гаргасан хүсэлтдээ энэ талаараа бичсэн учраас энэ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй болох нь №1203802 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн өмчлөлийн 08-54 ӨВА улсын дугаартай, “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
Хохирогч “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Бат-Өлзий суманд зугаалгаар явж байгаад тухайн өдөр ******* сум руу явж байтал засмал зам руу ороод жижиг цагаан хаалганы орчимд осолдсон. Тухайн үед би юу болсныг мэдэхгүй байна. Нойр хүрээд зүүрмэглээд явж байтал шарваад гэнэт өнхөрсөн. буюу Хорлоо, Анхтуяа, түүний хүүхэд тэгээд би, жолооч гэх хүмүүс зорчиж явсан. ...Жолооч нь архи ууж байгаа нь харагдаагүй. Айраг л уугаад байсан. Ер нь л хурдан яваад байсан. Би жолоочид хүмүүс авч явж байж яасан хурдан явдаг юм, зөөлөн яваач гэж хэлсэн. Жолооч за би мэдэж байна, ойлголоо гэж хэлээд яваад байсан. Осол юунаас болсныг мэдэхгүй байна. Тухайн үед зүүрмэглэж явсан болохоор мэдэхгүй байна. Миний баруун гар хоёр хугаралтай, дөрвөн хавирга хугаралтай байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай ажлынхан болох Элбэг худалдааны төвд хамт ажилладаг , *******, Анхтуяагийн бид нар Бат-Өлзий сум руу аялал зугаалга гэж яваад, 30-ны өдөр 19 цагийн үед Бат-Өлзий сумаас ******* сум руу хөдөлсөн. Замдаа нэг айлын гадна очиж айраг уучихаад нааш хөдлөөд явж байгаад зам руу нийлээд хуучин цагаан хаалга буюу “Хурд” шатахуун түгээх станцын цаана осолдсон байсан. Би замдаа унтаж явсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. ...Жолооч архи ууж байхыг хараагүй. Замдаа зогсохдоо айраг ууж байсан. Миний хувьд 6 ширхэг хавирга хугарсан. Эгэм мөр хоёрын дундах мах тасарсан. Нурууны яс мурийлттай, толгойд бага зэрэг гэмтэлтэй. 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 08-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. ...Ер нь маш хурдан явдаг жолооч байсан. Бид нарын зорчиж байсан машин хурдтай явж байснаас осол болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, хохирогч *******гийн “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед манай ажлынхан Бат-Өлзий сум руу зугаалгаар явсан. Цагаанхайрхан гэх газар очоод дараа нь Орхоны хүрхрээ үзчихээд хагас сайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 29-ний орой ******* сум руу нааш гарсан. ******* сум ойртоод Онгийн пост өнгөрч байхыг мэдсэн. Бид нар тухайн үед унтаж байсан. Урд явсан машиныг гүйцэх үед зам мурилзаж байхад сэрсэн. Тэгээд баруун тал руу нь дарж байгаа нь мэдэгдсэн. Бүгд манай ажлын хүмүүс байсан. Манай охин , ажлын хүн Саран, буюу надтай нийлээд 4 зорчигч жолооч нийт 5 хүн явсан. Жолоочийг архи уусныг мэдээгүй. Айраг ууж байхыг харсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, Техникийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай “... 1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/, хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60 дугаар хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107 дугаар хуудас/, шүүгдэгч согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, хохирогч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 63-78 дугаар хуудас/, хохирогч *******гийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 87-102 дугаар хуудас/, хохирогч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авахуулсан рентгэн зурагны хариу, гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч нь хохирогч д 2.280.000 төгрөг, хохирогч Д.д 1,800,000 төгрөг, хохирогч *******д 1,700,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд хохирогч Д., *******, нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирол нөхөн төлсөн талаарх баримтууд, хохирогч Д., *******, нарын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 179-186 дугаар хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Г.Гэрэлмаа нь хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 1,570,000 төгрөг, хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 2,856,800 төгрөг, хохирогч *******гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 2,731,000 төгрөг нийт 7,157,800 төгрөг нэхэмжилсэн байна.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл нь хохирогч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 63-78 дугаар хуудас/, хохирогч *******гийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 87-102 дугаар хуудас/, хохирогч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авахуулсан рентгэн зурагны хариу, гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографын шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-116 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 1,570,000 төгрөг, хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 2,856,800 төгрөг, хохирогч *******гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 1,500,000 төгрөг, нийт 5,926,800 төгрөг төлсөн.
Хохирогч *******гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 2,731,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлж үлдэх 1,231,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч хохирогч *******гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 1.231.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц. шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, нас, цаашид биеэ эмчлүүлэх шаардлагатай нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч биед хүнд, хохирогч , ******* нарын биед хүндэвтэр хохирол учирсан. ...Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан жолооны үнэмлэхийг хэргийн хамт хадгалах саналтай байна. Мөн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Нөгөө талаар хохирогч нарт өөрийнхөө боломжоор хохирлыг төлөх ёстой гэж ухамсарлаж өөрийн ухамсраар хохирогч нараас ямар нэгэн баримт шаардахгүйгээр эмчилгээндээ зарцуул гэж өөрийн санаачилгаараа хохирол төлсөн талаарх баримтаа хэрэгт хавсаргасан. Үүнтэй холбоотойгоор хохирогч нар нь авсан мөнгөө зохих журмын дагуу эмчилгээндээ хэрэглэсэн байж таарна. Хохирогч нараас ийм хохирол төлбөр төлөгдөөгүй гэсэн баримтаар нэхэмжилсэн зүйл, гомдол санал байхгүй байгаа. Одоогийн байдлаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг шүүх анхаарч үзэх байх. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ үндсэн дээрээ улсад болон хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөх сэтгэлгээтэй, нийгмийн хариуцлага өндөртэй хүн. Багш хүн учраас нийгмийн хариуцлага өндөртэй. ...Өөрийн эрүүл мэндийн тухайд шүүгдэгч нь бодит байдал дээрээ ийм зузаан ултай гутлыг түрийгээр нь гишгээд, хэлбэр дүрсийг нь алдагдуулж явдаг, удаан хугацаагаар зогсох боломжгүй нөхцөл байдал харагддаг. Ам бүл 1, өндөр настай хүн. Өөрийн эрүүл мэндийн байдал нь хүндэвтэр гэмтэл авсан, цаашдаа энэ тавхайд учирсан гэмтлээ мэс засал хийлгэж солиулах шаардлагатай гэсэн дүгнэлт зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...Зорчих эрхийг хязгаарлах ял нь энэ хүний хувьд ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байя гэж бодоход ойрын хугацаанд эмчилгээ сувилгаанд явах, мэс засалд орох, удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлага байгаа. Улаанбаатар хотод эхэлж хийж байгаа хагалгаа байгаа. Энэ нь нийгмийн даатгалд хамрагдаагүй, дараалал ихтэй, хамрагдах л юм бол дараалал нь ихэсдэг нөхцөл байдал байгаа. Ийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзаад гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг төлсөн, улсад төлөх бага хэмжээний мөнгө үлдсэн, ийм идэвх санаачилга гаргаж байгаа, нийгмийн хариуцлага өндөр гэдгийг нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Ц.******* хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь өөрөө жолооны эрх хасах санкцтай байгаа учраас зайлшгүй хэрэглэх хариуцлага байгаа учраас жолооны эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүл мэндийн хувьд эмчилгээ, сувилгаанд явах нь зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд эрх зүйн байдал нь дордох, тодорхой хугацаанд хяналтад орж, эмчилгээ сувилгаа авахгүй байх нөхцөл байдал үүсэж байгаа учраас үүнийг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан шүүгдэгч Ц.******* гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Учир нь Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил, нэг сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил, нэг сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.******* тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.******* тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан нэг жил, нэг сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 1.700.000 төгрөг, хохирогч Д.д 1.800.000 төгрөг, хохирогч д 2.280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 5,926,800 төгрөг тус тус төлсөн. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,231,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч 1.231.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд/ олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч №1203802 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил, нэг сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил, нэг сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.******* тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан нэг жил, нэг сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.******* тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 1.700.000 төгрөг, хохирогч Д.д 1.800.000 төгрөг, хохирогч д 2.280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 5,926,800 төгрөг тус тус төлсөн. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,231,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч 1.231.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд/ олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч №1203802 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР