Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

             Улсын яллагч Ц.Нэргүй,

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

             Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000000051  дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн 1-2 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй. ******* овогт ******* ******* /РД: ЙЮ61080679/,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч  ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 10-аас 2024 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн нутаг дэвсгэрт “ажилдаа гарсангүй” гэсэн шалтгаанаар хохирогч ******* нүүрэн тус газар гараараа 3 удаа цохисны улмаас “биед дээд эрүүний баруун 11-р шүдний булгарал, 12-р шүд цөгцний хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,  хохирогч ******* “... 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын “Таацын алтан зам”-ын уурын зууханд 17 цагт Шийрэвдоржоос ээлж хүлээн авч, эхнэр өөрийн оронд түр үлдээчихээд ахынд орж золгосон. Хойд хорооллын 3 айлаар ороод нэлээн согтсон. Намайг гэртээ ирээд унтах гэж байтал ******* ах манай гэрт орж ирээд яагаад уурын зуухан дээрээ гарахгүй байгаа юм, зайлцгаа та нар гэж хэлээд миний баруун нүд рүү 1 удаа гараараа цохисон. Намайг гэрээс гадагш чирч гаргаж ирээд дээрээс дарж унаад, нүүр лүү цохиод, шүд рүү гараараа цохиход миний үүдэн шүд хугарсан. Манай эхнэр уйлаад ******* ахаа та баярын өдрөөр манай нөхрийг битгий зод л доо гэж хэлээд бид хоёрыг салгасан. Таацын алтан зам гэх уурын зууханд ажилладаг хүмүүсийг ******* ах хариуцдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч "...2024 оны 02 дугаар сарын 10-ны орой манай нөхөр надад би Шийлэг ахынд очиж золгочхоод ирье, чи түр миний оронд уурын зууханд ээлжинд гарч бай би удахгүй ирнэ гэхээр нь би нөхрийнхөө оронд гарч байтал согтуу ******* уурын зууханд орж ирээд надаас хайчсан юм гэхээр нь би ганц хоёр айлаар орох гээд явсан ш дээ гэсэн. Чи чадахгүй зайл гэхээр нь би гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд байж байтал манай нөхөр согтуу ирсэн. Би нөхрөө унтуулах гээд байж байтал манай гаднаас ******* орж ирээд Батцэрэн лүү дайраад байсан. Би хөөе болиоч гэхэд манай нөхөр Батцэрэнгийн нүд рүү цохисон. Тэгээд манай нөхрийг гэрээс чирээд гадна гаргасан. Гадна гараад газар унагаад дээрээс нь шүд рүү нь гараараа цохисон. ******* шүднээс цус гараад шүд нь хугарсан байсан. ******* нь нөхөр ******* нүүрэн хэсэгт нүд рүү 1 удаа, хамар луу 1 удаа, шүд рүү 1 удаа, нийт 3 удаа цохисон. ... *******ыг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай “...******* биед дээд эрүүний баруун 11-р шүдний булгарал, 12-р шүд цөгцний хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ******* Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “******* нь энэ хэргийн улмаас учирсан 500,000 төгрөгийг эхнэр дансанд шилжүүлсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй” гэсэн хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,     

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР