Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Ш.Батсүрэн

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201714000188 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Өнөр хотхон 104-61 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Олхонууд овогт Мягмарын Мөнх-Эрдэнэ /РД: ФА95121712/

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 03 сарын 23-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Шинэ сар төвийн гадаа машины зогсоол дээр байсан иргэн Ш.Батсүрэнгийн эзэмшлийн 93-43 дугаартай Сонота-5 маркын суудлын авто машиныг авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийy шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 сарын 23-ны орой найзын хамт Цацал төвд пиво авч уусан. Тэгээд болсон асуудлыг санахгүй байгаа. Тэр үед 4 шил Сэнгүр пиво авч уусан. Машин авч зугтааснаа мэдэхгүй байгаа. Нэг ухаан ороход зуун айлын тэнд машин барьчихсан явж байгаад урдаас машин гараад ирэхээр нь зогсох гэтэл гулгаад замын хажуу руу орсон. Тэгээд цааш нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө гэмтсэн. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний биеийн байдлыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ш.Батсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 сарын 23-ны орой 22 цагийн үед харих гэж явж байх замдаа найзтайгаа уулзах гээд машинаасаа буугаад байж байтал нэг залуу машинд суугаад хүүе гэхийн завдалгүй хөдөлсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Гэтэл осол болсон байсан. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 9343 УНР улсын дугаартай Сонота-5 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Мөнх-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ШША-ны 2017 оны 03 сарын 28-ны өдрийн №86 тоот дүгнэлтээр хүнд зэргийн согтолт тогтоогдож байх тул М.Мөнх-эрдэнэ нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: 2.7а/Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Материалд авагдсан ослын газрын үзлэг, Ослын схем зураг, Фото зураг зэргээс үзэхэд тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3. Сонота-5 маркын 9343унр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг үнэлгээний байгууллагаар тогтоолгох.

4. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээний лавлагаа хайлтын сангаас Мягмар овогтой Мөнх-Эрдэний лавлагааг шүүж үзэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дахь заалтаар 2016 оны 06 сарын 18 ны өдрөөс 2016 оны 12 сарын 18 ны өдөр хүртэл 06 сарын хугацаагаар эрх хасагдсан байна.

5. Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар М.Мөнх-эрдэнэ нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь заалтыг зөрчсөнөөр гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх29 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 86 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.Мөнх-Эрдэнийн цусанд этилийн спирт 3.35% промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 31 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 312 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Мөнх-Эрдэнийн биед зүүн талын далны ясны үений доторх хугарал, хуйханд зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн талын далны ясны үений доторх хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хуйханд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Гэмтлийн дараалалыг нарийн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 33 ху/,

 

-М.Мөнх-Эрдэнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 48-50, 62-65 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 03 сарын 23-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Шинэ сар төвийн гадаа машины зогсоол дээр байсан иргэн Ш.Батсүрэнгийн эзэмшлийн 93-43 дугаартай Сонота-5 маркын суудлын авто машиныг авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ш.Батсүрэнгийн “...2017 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:30 цагийн үед харих гэж явж байх замдаа найзтайгаа уулзах гээд машинаасаа буугаад байж байтал нэг залуу машинд суугаад хүүе гэхийн завдалгүй хөдөлсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн ЗЦГ-ын 53 тоот шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн ШША-ны 86 тоот дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Ш.Батсүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.