Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0106/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Хохирогчийн өмгөөлөгч ******* ,

Иргэний хариуцагч******* -ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч*******  ,

Иргэний хариуцагч******* ,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000449 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, оны -ний өдөр хотод төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, , , хамт хотын дүүргийн , тоотод  оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Осол болох үед******* -тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй,******* гэх машины эзэнтэй аман гэрээ хийж ярилцаж ажил хийхээр болсон. Тухайн үед талбайн инженер, ерөнхий инженертэй ярилцаад ковш барих гэсэн боловч засвартай байсан болохоор засварлах хүртэл өөр техник жолоодохоор ярилцсан. Надаас болж хохирогчид хохирол учирсан тул миний буруу.” гэв.

                                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч******* мэдүүлэхдээ: “Шүүгдэгч******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрөө хариуцан төлөх ёстой байх. Миний машинд 3-4 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг шүүгдэгч*******ын ар гэрийн байдлыг харгалзан нэхэмжлэхгүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах болно.******* -тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бид -ийн зарын дагуу утсаар ярьж очиж ажилласан. нь туслан гүйцэтгэгч******* нь руу явуулж ажиллуулсан.*******-ийн талбай дээр ажиллаж байсан. -тай гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулж амжаагүй байж байтал ажил дууссан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр сумын нутаг дэвсгэрт гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас жолоодож явсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаад хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Тухайн зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн 3 хүний эрүүл мэндэд хохирол учирч хохирсон. Нэг хүн хүнд, хоёр хүнд хөнгөн хохирол учирч, гэр бүлийн тээврийн хэрэгсэл эвдэрч нийт 23 сая төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр 14,350,000 төгрөгөөр үнэлсэн. Тээврийн хэрэгслийн 60-70 хувь эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон.******* нь******* , нарыг хоёуланг нь ажиллуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 15-д Хөдөлмөрийн харилцааг зохицуулж өгсөн. Хөдөлмөрийн харилцаа хэзээ үүсэх вэ гэхээр тухайн ажил олгогчийн заасан байршилд гүйцэтгэж эхэлсэн тэр үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзсэн.******* ,******* нар нь******* -ийн талбайд ажил гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч******* , иргэний хариуцагч******* , иргэний хариуцагч******* -нд хохирлыг тэнцүү хувааж гаргуулж өгнө үү. ” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн******* -ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч******* гаргасан дүгнэлтдээ:******* -ийг урьдчилсан хэлэлцүүлгээр иргэний хариуцагчаар татсан. Тухайн замын ажлыг хийж гүйцэтгэх замын харилцаа хаанаас хэрхэн үүссэн, хуулиараа ямар зохицуулалтай талаар тодруулж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Авто замын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 10-д гүйцэтгэгч гэж хэн болохыг тодорхойлсон. Захиалагч талтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто замын байгууламжийн зураг төсөл, барилга засвар, ашиглалт, техник технологийн хяналтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд гэж байгаа. Зам тээврийн ажлын захиалагч нь Зам тээврийн хөгжлийн яам, гүйцэтгэгч нь байгаа. Авто замын тухай хуульд гүйцэтгэгч компани нь туслан гүйцэтгэгч авч ажиллуулж болох талаар хуульд зохицуулаагүй, гүйцэтгэгчтэй холбоотой эрх үүргийг Автозамын тухай хуулиар зохицуулсан. Автозамын тухай хуулийн 6.6 дугаар зүйлд туслан гүйцэтгэгчийн эрх үүргийг нарийн тодорхойлсон байгаа. Авто замын тухай хуулийн 20.2-д “Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна” 20.5-Д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -ийн яагаад иргэний хариуцагчаар татаагүй вэ? энэ асуудалд прокурор, мөрдөгчийн зүгээс холбогдох ажиллагааг хийгээгүй байна. Иргэний хуулиар зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой үүргийг цааш нь шилжүүлэх боломжтой эсэх талаарх асуудлыг судалж үзээгүй, туслан гүйцэтгэгч компанийг оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Иргэний хариуцагч тухай ажил үүргийг гүйцэтгэхээр томилсон этгээд нь бөгөөд төлбөрийг -иас авдаг гэж мэдүүлдэг. Хохирогчийн өмгөөлөгч хөдөлмөрийн харилцаа хаанаас эхэлдэг талаар хэлж байна. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой нарийн дүгнэлт байхгүй тул өнөөдөр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар гэм хор учруулснаас үүсэх хариуцлагыг хэн хүлээх ёстой талаар Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг арилгах зохицуулалт байгаа. Зорчигч болон ачаа тээвэрлэхэд зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хор хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймээс зам тээврийн осол гарахад шүүгдэгч******* нь иргэний хариуцагч******* эзэмшлийн тээврийн хэрэгслээр осол гаргасан тул уг хохирлыг******* хариуцах ёстой,******* нь ямар холбоогүй тул уг хохирлыг төлөх үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд******* -ийг татан оролцуулсан нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Энэ талаарх асуудлыг дахин нягталж нь Зам тээврийн  яамтай ямар гэрээ байгуулсан талаарх бүх зүйлийг хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй. Шүүгдэгч******* өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирогчид учирсан хохирлыг хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар хууль ёсны дагуу тогтоож, Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, ажиллагаа дутуу хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгааг дэмжихгүй байна. Хэргийг прокурорт буцааж нэмж ажиллагаа хийлгэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч*******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сумын нутаг дэвсгэр гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлийн “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа гол замаас ирсэн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоодон явсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч эрүүл мэндэд баруун талын 2, 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Зам тээврийн ослын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 4, 5, 6-8 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугар сарын 23-ны өдөр хохирогчоор, 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас өглөө 8 цагт хөдлөөд чиглэлд сум гэх газарт явж байхад Замын зүүн гар алаас нийлсэн  шороон замаас ачаа ачсан том машин гэнэт гарч ирсэн. Тэгээд мөргүүлээд манай машин замын хажуу талын шороо руу орсон. Тэгээд бүгд машинаас буугаад түргэн, цагдаа дуудсан. Би ойролцоогоор 70 гаран км цагийн хурдтай явж байсан. Хамгаалах бүсээ зүүсэн байсан учраас хамгаалах бүсний ачаар амьд үлдсэн. Гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд холбогдох зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12, 115 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “... гэх газарт явж байхад замын хажуугаас гэнэт ачааны машин шороо манаргаад гарч ирээд манай машиныг мөргөсөн. Би тухайн үед юу болсныг мэдэхгүй, гэнэт ард сууж явсан хүүхдээ санаад дуудтал өөдөөс ээжээ гээд орилсон. Яахаа мэдэхгүй байж байтал замаар явж байсан машины хүмүүс ирж бид гурвыг машинаас гаргасан. Тухайн үед миний талын хаалга онгойхгүй нөхрийнхөө сууж явсан талын хаалгаар буусан. Буугаад өөрсдийнхөө биеийг үзэж хараад шарх сорви  байна уу хараад бие эвгүйрхээд хэсэг хэвтсэн. Манай нөхөр хүүхэд бид гурав байнга хамгаалалтын бүсээ зүүдэг. Миний хувьд зүрх дэлсэж байна. Бүсний ормоор хөндүүрлэж байна. Эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн яс хугарсан зүйл бол байхгүй байна гэсэн. Харин хүүхдийн хувьд бүсний ором болон цээжээр нь хөндүүрлэж байна. ...Би болон манай нөхөр, хүү бид гурвын эмчилгээний зардалд нийт 1,581,808 төгрөг зарцуулагдсан. Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 14,345,000 өгрөг гарсан тул нийт 15,626,808 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 13-14, 111-112 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ”...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аав ээжийн хамт машиныхаа арын судалд суугаад унтаад явж байхад хүчтэй доргисон. Би машинд байж байхад намайг хоёр эмэгтэй хүн хаалга онгойлгоод намайг гаргасан. Ээжийн хаалга онгойхгүй болохоор ээжийг маань аавын сууж байсан талын хаалгаар хүмүүс гаргасан. Би манай машиныг хэдэн километр цагийн хурдтай явж байсан машин мөргөсөн болон тэнд болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Мөргөлдсөний дараа сэрсэн.  Миний цээж болон хүзүү өвдөж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 077 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор, 2024  оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хариуцагчаар мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр байхад Хонгор сумын гэх газар******* дээр нэг шинээр ковш барих гэж ирсэн. Тэр над дээр ирж дугуй хийлээд өгөөч гэж ирсэн. Тэгээд хэсэг ярьж зогсоход ахад нь өөр барих машин байна уу. Ах нь машин барих гэж ирсэн чинь ковш муу юм байна. Буцдаг юм уу гэхээр нь хэр хугацаанд ажиллах юм гэхэд ах нь сар болж болно гэхээр нь бичиг баримтыг нь шалгаад тухайн ангиллыг жолоодох эрхтэй эсэхийг шалгахад хүнд даацын М ангиллын эрхтэй байсан тул би машин дээрээ авч очоод машинаа бариулж үзсэн. Тэгээд гайгүй болохоор нь******* гэх хүнийг та миний машинаар ажиллаад байж бай гээд өөрийн машинаа үлдээгээд Завхан явчхаад ирье гээд тэр өдөр 15 цагийн үед******* гэх хүнд улсын дугаартай машинаа үлдээгээд хот руу явсан. Тэгээд Зүүнхараа орж байхад над руу ах нь машинтай мөргөлдчихлөө хүрээд ирээч гэхээр нь би тэндээсээ буцаж ирсэн. Намайг ирэхэд машинууд мөргөлдсөн байдалтай байсан. Машинд учирсан хохирлыг үнэлгээнд оруулах шаардлагагүй. Хохирол нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. ...*******тай нэг сар 2,500,000 төгрөгөөр ажиллуулахаар аман гэрээ хийгээд машинаа өгсөн байсан.*******ын мөргөсөн маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 14 сая төгрөг болсон гэсэн. Энэ гарсан хохирлоо барагдуулах чадваргүй, ар амьдрал, мөнгөний боломж муу учраас би энэ хүнээс өөрийн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулахгүй орхиж байгаа. Миний машиныг завсарлахад надад тусалж байгаа учраас би энэ хүнд гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө хувиараа халтуур хийдэг. Энэ талаар фэйсбүүкээс харж байгаад ажил хийхээр очсон. Тэгээд гэх газар ажил гүйцэтгэхээр болсон. Энэ үед 10 машиныг гэх хүн хариуцаж байсан. Бид нар дундаасааыг сонгосон. ах анх замын засварын ажил хийж байгаа Хятад байгууллагатай уулзаж энэ ажилд орсон. Уг байгууллагын тууслан гүйцэтгэгч байгууллага нь******* юм. Бид нар Хятад байгууллагатай ахыг төлөөлүүлж уулзуулахад Бөхөө гэх Өвөрмонгол орчуулагчаар дамжуулж ярьж байгаад туслан гүйцэтгэгч******* -д ирж ажилласан.******* дээр ирэхэд гэх эрэгтэй хүн хүлээн авч ямар ажил хэрхэн яаж гүйцэтгэх талаар зааж зөвлөж байсан. Бид нар бичгээр гэрээ байгуулаагүй. Би өөрийнхөө ачааны машиныг жолоодон хоёр са гаран тээвэр хийсэн. Намайг тээвэр хийх үед шороон замаас асфальтан зам руу нийлэх үед ямар нэг анхааруулах тэмдэглэгээ байгаагүй. Харин асфальтазамаас салаад ойролцоогоор 1км орчим яваад******* гэсэн самбар байдаг. Өөр ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй. Сүүлд аваар гарсны дараа******* -аас зам салж нийлж битүү зам засварын ажил явагдаж байна гэлүү ямарч  байсан тэмдэглэгээ тавьсан байсан. Уг нь******* -ийн ХАБ-ын ажилчид уулзвар бүр дээр анхааруулах тэмдэг тавиад явдаг. Харин осол гарсан шороон замаас асфальтан зам руу нийлэх уулзвар тухайн үед яагаад тэмдэглэгээ тавиагүйг ойлгоогүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19, 20-21, 202-203 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би осол гарах үед авто замын инженерээр ажиллаж байсан. Ажиллаж байх үед манай улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам асфальтан зам руу нийлэх хэсэг дээр осол гаргасан байна гэсний дагуу очиход манай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох ёстой үндсэн жолоодоогүй өөр хүн жолоодож байсан. Тийм болохоор тэр үед үндсэн руу залгаж болсон асуудлыг хэлэхэд одоо очиж байна гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийнид өдөр тутмын зааварчилгааг талбайн инженер өгөх ёстой.д өдөр тутмын зааварчилгааг ХАБ өгч байсан. Би материал хариуцаж байсан лабораторийн хоёр хүнд зааварчилгаа өгч ажилладаг.******* нь улсын дугаартай тээврийн хэрэгслийнтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх талаар мэдэхгүй. Би******* -д ажил гүйцэтгэж байсан өөрөө буулгагч машинуудад аман байдлаар зааварчилгаа өгдөг байсан. Тухайн үед бороо их орж халтиргаа гулгаатай байсан болохоор замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох талаар зааварчилгаа өгдөг байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...******* -ийн ахлах инженерээр ажиллаж байсан. Тус өдөр манай байгууллага нь асфальтан хучилт хийж байхад зам тээврийн осол гарсан талаар манай ажлаас хүн надад мэдэгдсэн. Намайг очиход машиныг манай байгууллагын хольц зөөж байсан өөрөө буулгагч улсын дугаартай машин мөргөсөн байсан. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг гэдэг хүн жолоодож ажил үүрэг гүйцэтгэдэг байсан. Гэвч осол гарах үед миний мэддэггүй хүн жолоодож явж байсан. Осол гаргасан улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан хүн осол гарсан өдөр ковшийн оператор гэж ирэхээр нь би барих ковшийг нь зааж хүлээлгэж өгөөд бүрэн бүтэн байдлыг нь шалгаж ажилд гараарай гэдгийг хэлсэн. Дээрх машины нарын ХАБ-ыг манай ХАБ-ын инженер хариуцах ёстой байдаг. Өдөр тутмын зааварчилгааг өгөх ёстой.******* нь ХХК -ийн туслан гүйцэтгэгч байгууллага.******* нь ХХК -ийн хооронд байгуулсан туслан гүйцэтгэх гэрээнд өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг ХХК хариуцахаар заасан байгаа. Тиймээс дээрх тээврийн хэрэгслийн нь бид нарт огт мэдэгдээгүй. Харин тухайн үедд зааварчилгаа өгдөг байсан.******* дээр ажил гүйцэтгэж байгаа буюу*******-ийн ажлын талбай дээр өдөр тутмын зааварчилгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын зааврыг хариуцах ёстой. Түрээсийн төлбөр тооцооны асуудлыг ХХК хариуцна.******* нь авто зам завсар шинэчлэлийн ажил гүйцэтгэх үедээ замын материал зөөх ачааны машинуудыг явах түр шороон зам гаргасан. Харин тухайн замаар ачаатай машин явах боломж муу байсан болохоор манай инженерүүд хоорондоо ярилцаж байгаад асфальтан замаар явуулъя гэсэн шийдвэрийг гаргасан. Ингэж явуулахдаа ХАБ-ын инженер замын тэмдэг тэмдэглэгээ хариуцаж байсан. Шороон замаас асфальтан зам руу нийлэх үед замын анхааруулах тэмдэг хийсэн юм. Энэ ажлыг ХАБ-ын инженер зохион байгуулсан. ХАБ замын тэмдэг тэмдэглэгээ байршуулж зураг дарж баталгаажуулж явдаг.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “... зүс танина.******* нь замын ажил гүйцэтгэх үед 10 машин ажил хийж байсны нэг нь юм.******* нь ХХК -тай 2022 оны 06.дугаар сарын 22-ны өдөр Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн CW1-4 багцын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан. 10 машины дунд улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Манайх гэрээгээр зөвхөн ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй. Дээрх цементээр бэхжүүлсэн суурийн ажил блон асфальтан хучилтын асфальтыг зөөхөөр 10 ширхэг ачааны сонсвал машинтай ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж бодож байна. Мөн түрээсийг ХХК төлдөг.******* -тай ямар нэг ажил гүйцэтгэх гэрээ контракт байгуулаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

 

Иргэний хариуцагч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХХК -ийн инженер гэх Өвөрмонгол эрэгтэй надтай уулзаж олон тооны техник түрээсэлье гэж ирэхэд нь би тухайн хүнтэй ярилцаж байгаад******* нь ХХК -тай  2022 ны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн CW1-4 багцын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан. Ингээд гэрээний 3а дахь хэсэгт ерөнхий гүйцэтгэгч нь өөрөө буулгагч 10 ширхэг, дэвсэг 1 ширхэг техникийн түрээсийг хариуцна гэж заасан. Ийм учраас манай байгууллага дээр ажилласан 10 ширхэг өөрөө буулгагч машинтай хийсэн гэрээ байхгүй. Уг тээврийн хэрэгслийн нартай ажил гүйцэтгэх гэрээ ХХК хийж манай байгууллагын зам засвар шинэчлэлийн ажилд оролцуулсан.******* болон улсын дугаартай тээврийн хэрэгслийн******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулаагүй. ХХК -ийн гэрээнд зааснаар өөрөө буулгагч төлбөр түрээс хариуцна гэж заасан байдаг болохоор дээрх хүнтэй ХХК -г гэрээ байгуулсан гэж бодож байна. Гэрээгээр ч гэсэн тийм байх ёстой. ХХК зөвхөн түрээс төлбөр ажлын даалгавар хариуцна. Өдөр тутмын ажил үүргийн хуваарь хөдөлмөр хамгааллыг******* хариуцах ёстой. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлсэн талаар мэдэгдээгүй. Байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Манай байгууллага машинуудтай гэрээ байгуулаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

 

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаартай “... нь улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Осол гарсан үндсэн шалгаан нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа гол замаас ирсэн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчснөөс болсон байна.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/,

 

Шинжээч С.Саруулболдын 2023 оны-ний өдөр мэдүүлсэн: “...Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад А.Батзул нь тогтоолд  ******* улсын дугаартай гэж бичсэн байсан тул дүгнэлтдээ уг тогтоолд дурдснаар бичсэн. Ослын бүдүүвч зурагт гэж бичсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 215-216 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 745 дугаартай: “... биед баруун талын 2,5,6 дугаар хавирганы хугарал, баруун хөх, хэвлийн доод хэсэг, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1001 дугаартай “... ******* маркийн арлын дугаартай улсын дугаартай мөнгөлөг өнгийн, автомат хурдны хайрцагтай, хабрид, мостгүй, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 23 сая төгрөг. Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 14,345,000 төгрөг байна.” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 70, 71-73 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Маш их харамсаж байна. Аль болох чадахаараа хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  

Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учрсан баруун талын 2,5,6 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан  хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч*******ын үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч эмчилгээний зардал 1,524,712 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 7,150,000 төгрөг, нийт 8,674,712 төгрөгийн, Иргэний нэхэмжлэгчт тээврийн хэрэгслийн үнэ 14,345,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* , иргэний хариуцагч******* , иргэний хариуцагч******* -иас 8,674,712 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2,891,570 төгрөгийг гаргуулж хохирогч , 14,345,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 4,781,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчт тус тус олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь хохирлыг төлж барагдуулаагүй, завсарлага авах боломжийг өгөхөд ямар ч хохирол төлбөр төлөөгүй байхад шүүгдэгчийг торгох улсын яллагчийн санал нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг 14 хоног хөдөө орон нутагт ажилладаг гэж байх тул амрах 14 хоног нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгож байна. 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийг хохирол төлбөртөө зарцуулах нь зүйтэй байх. Хохирол төлбөр төлж чадахгүй байгаа хүнд торгох ялыг оногдуулснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлөхөөс өмнө торгуулийн ялыг төлөх болоод байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд иргэний хариуцагч******* -ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: “Шүүхээс шүүгдэгч*******ыг гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байх. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн саналд нэмж хэлэх саналгүй.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Энэ гэмт хэрэг нь болгомжгүй, хөнгөн гэмт хэрэг тооцогдоно. Шүүгдэгчийн санхүүгийн чадамжгүй байдалд заавал хүнд ял оногдуулах нь зохимжгүй. Шүүгдэгч нь 5 хүүхэдтэй, хөдөө орон нутагт ажиллаж амьдралаа авч явдаг. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтойг харгалзана үзнэ үү. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчийн төлбөрийн чадваргүй байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзнэ гэсэн тайлбар байдаг. Шүүгдэгч хотод амьдардаг хэдий ч Өмнөговь аймагт ээлжийн ажил эрхэлдэг тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч*******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт**************ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т өдөрт наймаас дээшгүй цагаар, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Нийслэлийн дүүргийн тохижилт, үйлчилгээнд эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*******т мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, иргэний хариуцагч*******, иргэний хариуцагч*******-иас 8,674,712 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2,891,570 төгрөгийг гаргуулж хохирогч, 14,345,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 4,781,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчт тус тус олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР