| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0158/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
2024 04 24 2024/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0158/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* оны******* -ны өдөр суманд төрсөн, , , боловсролтой, мэргэжилтэй, дүгээр анги ажилтай, , , хамт сумын баг оршин суух хаягийн бүртгэлтэй боловч сумын оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн -ны өдөр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сумын багийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би прокурортой 700,000 төгрөгийн торгуулийн ял тохирсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000194 дугаартай хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 24, 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хонгор сумынаас нөхөр болох ******* нь гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед ажлын газрынхаа хүнээс 5кг мах худалдан аваад гэртээ иртэл яагаад мах худалдан авч байгаа юм. Гэрт мах байгаа шүү дээ гэж хэрүүл маргаан үүсгэж орилоод байхаар нь гадагшаа гарах гэтэл миний гадуур хувцаснаас зуурч унасан. Би тухайн үед айгаад гадагшаа гүйж гартал хойноос гүйж ирээд миний баруун талын хацар руу зүүн гараараа нэг удаа цохисон. Тухайн үед манай дунд хүү болох нь миний төрсөн ээжид болсон асуудлыг хэлж төрсөн дүү болох цагдаагийн байгууллагад хандсан. Би гомдолтой байна. Сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 19 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “... 2024 оны 03 дугаар 23-ны өдөр 1 цаг 53 минутад ээж дуудлага ирж дүү чинь уйлаад орилоод аав согтуу ээжийг зодоод байна гэнэ. Чи хүрээд ир гэхээр нь хүргэн болох *******ын гэрт очтол эгч гэртээ байгаагүй. Харин хүргэн ах ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сууж байсан. Энд юу болоод байгаа юм. Наад архиа уухаа болиоч гэтэл би архи уугаагүй гэж хэлсэн. Гэрээс гартал гадаа хүүхдийн сааданд эгч уйлчихсан сууж байсан. Очиж юу болсон талаар асуухад ажлын хүн хямд мах зарж байхаар нь 5кг мах аваад гэртээ ирэхэд******* яах гэж мах авдаг юм гэж зандарч хэрүүл хийгээд байхаар нь гэрээс гартал араас гарч ирж толгой руу нэг удаа цохиж унагааж чирч зодсон гэж хэлсэн. Тухайн үед өмсөж явсан хувцас нь урагдчихсан байсан. Энэ үйлдэл удаа дараа болж байгаа тул би цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Аюулын зэргийн /... 0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “... нь 5кг мах аваад гэртээ ирэхэд манай хүргэн******* чи яах гэж мах авч байгаа юм. Нохойнд өг гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нь манай охин гэрт махгүй багаа юм чинь авахгүй гээд яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн манай охины барьж аваад баруун чих рүү нь цохиж авсан байналээ. Дараа нь манай охин гэрээсээ гарч гүйхэд үснээс нь чирч гэр рүүгээ авч орсон байгаа юм. Тэгээд манай зээ хүү болох 18 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирэхдээ уйлсан орж ирсэн. Би зээ хүүгээсээ юу болсон талаар асуухад ээжийг аав зодоод байна. Ээжийн чих рүү цохиод гараад гүйсэн чинь үснээс нь зулгаагаад чирээд гэр рүү авч ороод зодсон гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 290 дугаартай: “... биед баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр биад ажил дээрээ байж байхад манай намайг 12 цагийн үед Хонгороос такситай ирж авсан. Бид хоёр энд авсан хашаа байшингийнхаа хаалгыг янзлах гээд очтол хаалганы гүйдэг хаалга биш модон хаалга байж таараад янзлахаа болиод явсан. Тэгээд бид хоёр төмрийн худалдаа орж материал судалсан. Тэгээд дараа нь би хоёр шууд Хонгор руу явахаар болсон. Бид хоёр замаараа дэлгүүр дээр зогсож 0,33 литрийн архи өөртөө аваад ажлынхантайгаа ууна гэхээр нь том пиво авч өгсөн. Тэгээд би Хонгор орох замдаа 150 грамм архи уусан. 14 цаг 30 минутын үед гэртээ хариад байж байтал манай пиво аваад ажлынхаа хүний гэрт ууна гээд гараад явсан. Би гэртээ үлдээд хоолоо хийх гээд байж байх хооронд үлдсэн архиа ууж дуусаад байж байтал орж ирсэн. Эхнэр орж ирэхдээ 5кг мах авч орж ирсэн. Тэгэхээр нь би хөлдөөгчид зөндөө мах байгаа шдээ гээд маргалдсан. Тэгээд байж байтал манай дахиад гарна гэхээр нь би гарч яах гээд байгаа юм бэ гэхэд миний хаашаа хэнтэй уулзах чамд хамаагүй гээд гараад явсан. Би араас нь гараад гараас нь татахад миний гар халаасанд нь ороод куртикных нь халаас урагдчихсан. Манай тэгсэн чинь муухай орилоод байхаар нь баруун гараараа зүүн талын хацар руу нь алгадсан. Тэгээдийгээ араас нь хоёр сугаар нь тэврээд гэр рүүгээ аваад орсон. Бид хоёр гэрээ ороод сууж байхад гэнэт босоод гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал удаагүйийн дүү гэрт орж ирээд намайг яагаад архи уугаад байгаа юм. Юу болоод байгаа юм гээд цагдаа руу дагуулж явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч биед учирсан баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР