Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

 

   2024       04         04                                                2024/ШЦТ/151

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0133/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /,******* -ны өдөр******* төрсөн,******* ,******* ,******* боловсролтой, мэргэжилтэй, , , хамт баг тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн -ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3, 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 12 дугаар багт үйл ажиллагаа явуулах дэлгүүрээр үйлчлүүлэхдээ эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000172 дугаартай хэргээс:

 

Дархан-Уул аймгийн багт үйл ажиллагаа явуулах дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн  9, 10 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн байрлах салбарт ажилласан. Ажиллаж байхад манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэн эрээн цамцтай, хар өмд, хар гадуур хувцастай, 45-55  орчим насны******* орж ирээд заалны ширээн дээр тавьчихсан байсан миний эзэмшлийн маркийн гар утсыг хулгайлаад аваад гарсан байсан. Би тухайн хүний араас гараад хайгаад олоогүй. Тэр өдрөөс хойш өөрөө хайж байгаад олоод утсаа асуухад архи ууж яваад алга болгочихсон гэж хэлсэн. Тиймээс цагдаад хандсан.  Би гар утсаа Солонгос улсаас Монгол руу ирэх гэж байхдаа онгоцны буудлаас 3,900,000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би маркийн гар утсыг 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дугаар лангуунаас авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байхад маркийн гар утас авах уу гээд 30 гаран насны******* хүн ирээд асуусан. Тэгэхээр нь би гар утсыг нь шалгахад Солонгос улсад үйлдвэрлэсэн гар утас байхаар нь хаанаас ирсэн, ямар учиртай гар утас болох талаар асуухад би Солонгос улсаас ирэхдээ авчирсан гэж хэлэхээр нь худалдаж авсан. Би 1,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийнхөө данснаас тухайн хүний данс руу шилжүүлэхэд дугаартай гэх хүний данс байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн гар утсыг эхнэр авсан. Манай эхнэр гэрийн хажууд амьдардаг ахаас авсан гэж ярьсан. Би тухайн гар утсыг заруулсан. надад 1,900,000 төгрөг өгсөн. ах тухайн гар утсыг дэлгүүрт тавих гэж ороод тухайн дэлгүүр авахгүй байсан болохоор би эхнэрээс 200,000 төгрөгөөр аваад тухайн гар утсыг өгсөн гэж манай эхнэр ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2024  оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэр рүүгээ харих гээд явж байтал манай хажуу талын хашаанд амьдардаг ахтай гудамжинд таарахад ах ахдаа нэг тус болооч гээд гар утас гаргаж ирээд дэлгүүрт тавих гэсэн чинь өртэй болохоор болохгүй байна 100,000 төгрөг өгөөд энэ гар утсыг барьцаанд нь авч байгаач гэж хэлэхээр нь би энэ ямар учиртай гар утас юм гэхэд өөрийнх нь гар утас гэж хэлэхээр нь бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа ахтай таараад нөгөө гар утсаа авахгүй юм уу. Би мөнгөө авмаар байна гэсэн чинь ах хүүхэд ирдэггүй надад мөнгөний хэрэг байна наад гар утсаа зарчхаад гайгүй чадвал надад хэдэн төгрөг өгчих гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг нөхөртөө өгөөд манай нөхөр нэг найздаа өгөөд тухайн гар утсыг заруулсан. Тэгээд би тухайн гар утсыг зарсан гэх хүнд 100,000 төгрөг өгөөд ахад 200,000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн мөнгөөр нь зээлээ дараад өөртөө ашигласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024  оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын эхээр гэртээ байж байтал ах намайг дуудахаар нь гараад бид хоёр манай байрны гадна уулзсан. Тэгээд бид хоёр Олон улс худалдааны төвийн хажууд байрлах орж тэндээ кофе уучхаад гараад би гэр рүүгээ яваад ах дүүгийнхээ гэр рүү явлаа гээд бид хоёр салсан. Тэгээд маргааш нь ажил дээрээ ахтай таарахад би өөрийнхөө гар утсыг олохгүй байна. Харин ийм гар утастай болчихсон байсан. Хаанаас яаж авснаа санахгүй байна гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг харахад маркийн гар утас байхаар нь би наадах чинь үнэтэй гар утас байна хүний гар утсыг хурдан буцааж өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгсэн 2024 оны 01 дүгээр сарын эхээр нэртэй хоолны газар ах дуудахаар нь яваад очсон чинь ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр тэнд хоол идсэн. Намайг харахад нөгөө хүний гээд байсан гар утсаа өөрөө барьчихсан явж байсан. Бид хоёр тэнд хэсэг байж байгаад ахын дүү гээд нэг хүн ирээд ахыг аваад гэр рүүгээ явсан. Тэгсэн тухайн өдрөөс хойш 5 хоногийн дараа ах ажилдаа ирээд нөгөө гар утсаа алга болгочихсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “... маркийн 256GB багтаамжтай, 2 сим картын оролттой гар утас /шинэвтэр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023  оны 12 дугаар сарын 10-ны өдрийг байдлаар 3400000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 34, 35 дахь тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 дугаар багт байрлах орчимд гэх хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд бид хоёр багт байрлах дэлгүүр рүү 18 цагийн үед ороод идэж уух юм аваад тухайн дэлгүүрээс гараад хажуу талд нь байх тамхины цэгээс тамхи аваад салсан. Ингээд би архи уусан байсан болохоор руу орсон. Хэрхэн яаж гэрт ирснээ санахгүй байна. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн үед дүү гэрт сэрээд гар утсаа хайгаад байж байхад миний куртикны халааснаас миний эзэмшлийн биш гар утас гарч ирсэн. Тухайн гар утасны маркийг тухайн үед мэдээгүй. Сүүлд хүмүүсээс асуухад загварын гар утас гэсэн. Мөн би хохирогч гэх хүнд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “... хураан авсан загварын гар утсыг хохирогч хүлээлгэн өгөв. Хүлээн авсан ” тэмдэглэл /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-т эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т өдөрт наймаас дээшгүй цагаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг ялыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-т эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР